Chapter TWENTY SEVEN -Минийх-
Тэрэнд сануулах?
Хэзээ ч мартагдахааргүй жинхэнэ сайхан зүйлийг Лизад сануулж өгөх болноо.
Хараал идсэн ой санамж, алдсан гэдэгт итгэхгүй байна.....гэхдээ хэрэв алдсан бол би түүнд сануулна.
Фермийн байшин руугаа буцааж явцгаая хайрт минь.
Хөгжилтэй байна гэж амлая.
Зохиогчийн талаас
Тэр ослын дараа Лиза хэд хоногийг эмнэлэгт өнгөрүүлсний эцэст эмнэлгээс гарч тэр 3 хамт байх фермийн байшин руугаа явж байлаа.
Жимин, Лиза хоёр арын суудалд суух бол Жонгүк урд жолоочийн хажууд явна.
Хойно тэр хоёр хоорондоо яриа өрнүүлэн их л дотно сууцгаах бол Жонгүк урд бухимдуухан сууна.
"Та хоёр БОЛЬЖ болох уу!"
Лиза өөдөөс нь уурлангуй "Яагаад бид юу хийж яахаа таниар заалгах ёстой болчихдог билээ ноён Жон? Хэрэв өөрт чинь ямар нэг асуудал байгаа бол...тэрэнтэйгээ эвлэр."
"Болихгүй гэвэл...хоёуланг чинь боомилно гэдгийг амлах байна."
"Чамд тийм их асуудал байгаа бол бидний тайван орхиодох, өөрөө бидэнд их саад болж байна." хэмээн Лиза уурласан хэвээр хэлэв.
"Та хоёр хоёулаа манайд байх байхаа тиймээс амаа татацгаасан нь дээр байх шүү."
"Үгүй болж юу гэж?"
"Үгүй бол би-"
"Хөөе хөөе хоёулаа больцгоо. Бид ингээд амархан муудалцаад байж болохгүй. Юуны тулд хамт болсноо санаж байна уу? Лизаг юмаа эргэж санах хүртэл аль болох эвтэй байцгаая." гэж Жимин тэдний маргааныг таслав.
Жонгүк, Лиза дор бүрнээ ярвалдан амандаа "Тийм болог." гэж бувтнацгаана.
-----------------------
Хүүхдүүд шиг л тэдний хэрүүлтэй хэсэг хугацааны дараа тэд байшиндаа хүрч ирлээ. Машинаасаа бууцгааж, жолооч байшингийн хаалга нээж өгөх бол Жимин, Жонгүк тээшээ авахаар хөдлөнө.
"Тавь."
"Үгүй чи тавь."
"Энэ манай эхнэрийнх."
"Эхнэр? Тэр чамайг нөхрөө гэж бодлоо гээд тэр чиний эхнэр гэсэн үг биш. Тэр бол минийх тавь Жимин!"
Жонгүк, Жимин нар түүний ачааг барих барихгүй дээрээ хоорондоо маргалдах ба энэ үед Жонгүк Лиза руу харвал тэр аймшигт байшин руу ширтэн зогсохыг хараад жуумалзав. Ямар нэгэн муухай дурсамжийг санагдуулах шиг.
"Юу болсон бэ хайраа? Ямар нэг зүйл санаа юу?"
Тэр ууртай царай гаргасаар Жонгүк рүү эргэж харав.
"Амаа тат муу новшоо, намайг тэгж битгий дуудаад бай."
"Тиймээ түүнийг тэгж дуудахаа боль НОВШ минь." гээд Жимин инээчээд Лизатай дотогш оров. Хойно нь Жонгүк бүх ачаатайгаа үлдэв.
"Хараал ид."
Зочны өрөөнд
"Чи үнэхээр зүгээр үү?"
"Т-ти-тийм ээ Жимин..би...зүгээр."
*тавгүйрхэн амьсгаадах*
Жонгүк "Өөр өөрсдийнхөө ачааг аваад орсон бол илүү амар байх байлаа.....ийм байдалд орсондоо итгэж чадахгүй нь ээ. Чинээлэг залуу ямар ч хамааралгүй хүмүүсийн төлөө тэдний ачааг нь харж хандах."
"Намайг хайраа гэж дуудсаны чинь төлөө."
--------------------
Удалгүй Жонгүк байшингынхаа эргэн тойронг тэдэнд үзүүлэв. Мөн хаа нэг тийшээ явах үед хэрэг болохуйц гараж дах машиныг ч тэр. Дараа нь өрөөнүүдийг зааж өгөхөөр явлаа.
"Энэ Жиминий өрөө харин чинийх миний өрөөний хажуу талынх." гээд дээш хоёр давхар луу заав. Мэдээж Жиминий өрөө тэднийхээс хол.
"Вөө вөө вөө....биднийг нэг өрөөнд байна гэдгийг чи бодсонгүй юу? Бид бол гэрэлсэн хосууд. Жимин бид 2 нэг өрөөнд байх болно."
"Юу?" Лизагын хэлсэн зүйл залуусыг гайхшруулах нь тэр.
Жимин инээмсэглэн "Надад бол зүгээр ээ."
"Гайхалтай." гээд тэр Жонгүкыг түлхээд Жиминий гэх өрөөг үзэхээр орлоо.
*шивнэлдэх*
"Сонс тэрэнд хүрэх гэж оролдоод үзээрэй тэгдэг юм бол би-"
Жимин түүний яриаг таслан "Би чи биш Жонгүк. Чамайг бусад эмэгтэйчүүдийн араас хөөцөлдөггүй. Хөөрхий Лиза минь чам шиг новштой гэрэлсэнд итгэж чадахгүй юм. Хэрэв Америкаас арай эртхэн буцаж ирсэн бол тэр минийх болох байсан юм." гээд жуумалзав.
"Өө тийм үү?....Рөүзийг (Rose) авч чадаагүй шигээ түүнийг ч бас хэзээ ч авч чадахгүй." гэснээ Жонгүк инээв.
"Чи муу-"
"Жимин?....Жиминаа наад тэнэгтэйгээ зууралдах хэрэггүй ээ наашаа ирж надад ачаагаа задлахад минь туслаач." Лиза өрөөн дотроос ориллоо.
"Заа очиж байнаа." гээд Жимин өрөөнд орон хаалгаа хаахад Жонгүк дахиад л уурандаа дэлбэрэх шахан үлдлээ.
"ЯА Пак Жимин би түүнийг эргүүлж авах болно. Тэр бол минийх, зөвхөн минийх."
Оройн 8:30
Нар жаргаж гадаа хэдийн бүрэнхий болж эхэллээ. Хашаа доторх болон байшингийн гэрлүүд ассан байгаа нь энэ газрыг амь оруулах шиг.
Жимин, Лиза 2 оройн хоолоо гадаа идэхээр зэхэж байсан ч бэлэн зүйл үгүй байлаа. Энд мөн ямар ч гэрийн үйлчлэгч гэх мэт хүн байхгүйг тэд санав. Тиймээс өөрсдөө хоолоо хийж идэхээр болцгоов.
"Тэхээр юу хийцгээх үү?"
"Хммм манай ЧимЧим юу идмээр байна?"
"Зөндөө их хоол." гээд Жимин нүдээ ирмэв.
"Жимин ямар нялуун юм." гээд Лиза ичсээр бага зэрэг хойшлох зогсох бол Жимин түүнийг чиглэн алхсаар хананд тэд тулцгаасан байлаа.
"Яа чи улайгаад байна." хэмээн Жимин иүүний эгдүүтэй байдлыг хараад инээнэ.
"Би тэгээгүй."
"Тэгсээн."
"Үгүй..."
"Тийм"
Тэд хүүхэд шиг маргалдан хамрын үзүүрээрээ тулалдацгааж байв.
"Чи ялж чадахгүй ээ Лиза."
"Хэдийнээ ялсаан." Лиза хурдхан хамраас нь чимхэн түлхээд холдон өөрийнхөө ялалтанд баясна.
"Тийм ээ охидын хүч чадал." Жиминээр тоглон хэлээ гаргав.
"Нааш ир чи. Ч-чи"
"Ааа..хаха"
Гал тогоогоор нэг тэд хөөцөлдөн гүйлдэх ба нэг юм Жимин түүнийг барьж авав. Бэлхүүсээр нь бага зэрэг тэвэрсэн байлаа.
"Барьсан даа."
Сая л нэг шатны тэндээс хэр удаан харан мэдэхгүй ч Жонгүк тэднийг харж байсныг ухаараад биенээсээ холдоцгоов. Тэрээр нилээн бухимдуу байгаа хараггдана.
Нэг ч үг хэлэлгүйгээр гал тогооны өөдөөс харах буйдан дээр суув. Тэндээс Лиза тодхон үзэгдэнэ.
Гартаа утсаа барин суух хэдий ч Жиминтэй хөгжилтэй нь аргагүй хоол хийх Лизаг ширтсэн хэвээр.
Зочны өрөө гал тогооны өрөө хооронд бага зэрэг зайтай тул Жимин Жонгүкыг анзаараагүй ч Лиза анзаарсан юм. Лизад өөрийг нь аймшигтайгаар ширтэж байгаа тэр үнэхээр ууртай байгаа нь ойлгомжтой байлаа. Тэр байнга Жонгүк руу уурлаж орилно эвсэл хатуухан үг хэлнэ гэвч Лиза дотроо айж байсан учраас энэ удаа тэгсэнгүй.
Зогсоо зайгүй Жиминтэй хоол хийх түүн рүү Жонгүк ширтэнэ. Гэхдээ тэднийг хоолоо хийж дуусмагц болив.
Ингээд тэр 3 хоолоо идэхээр ширээнд тус тусын байраа эзэн суулаа. Жимин, Лиза 2 хамтдаа зэрэгцэн суух бол Жонгүк Лизагын өөдөөс харж суусан юм.
Жонгүк үг дуугарахгүй зөвхөн Лиза руу үхлийн харцаар харан сууна.
"Яа Лиза энийг идээд үз дээ." гээд Жимин түүний аяганд нэг хачирнаас аван тавьлаа.
Нөгөөтэйгөөр хэн ч хоолны ширээн дээр өөр үг дуугарсангүй. Ингээд тэд хооллож дуусав. Жонгүк өрөө рүүгээ яваад өглөө. Лиза аяга тавагнуудаа угааж дуусаж байхад Жиминд дуудлага ирэв.
*утас дуугарах*
"Байна уу?"
"Юу? Одоо очих гэнээ? Яагаад одоо гэж? Гэхдээ надгүйгээр асуудлаа шийдэж болдоггүй юм уу? За ойлголоо."
*дуудлагаа салгах*
Лиза угаасан аяга тавгаа хураан гараа арчсаар Жимин дээр ирэв.
"Хонгор минь юу болоов?"
"Аа Лиза би хот руу явах болчихлоо."
"Ю-юу? Яагаад вэ?"
"Ажил дээр асуудал гарсан гэнээ явж шийдэх хэрэгтэй."
"Байзаарай би хамт явж болохгүй юм уу?"
"Ммммм...болно л доо гэхдээ би удахгүй хурдан эргээд ирнээ, битгий санаа зов."
"Гэхдээ би-"
"Санаа бүү зовоо хонгор минь, би удахгүй. Чи ядарч байгаа бас чамд тэнд байх уйтгартай шд." гээд Лизагын хацрыг илбээд духан дээр нь нэг зөөлөн үнсчихээд, гадуурх хувцасаа аван гарлаа.
Ингээд Лиза өрөө рүүгээ ахлана.
Хурдхан бүлээн шүршүүрт орчихоод улаан өнгийн торгомсог материалтай гуя хүрсэн унтлагын даашинз өмслөө. Бал сараараа өмсөж байсантай ижилхэн юм. Энэ хувцастай тэр халуухан харагдаж байгаа ч тэр биед нь эвтэйхэн болохоор л өмсдөг болохоос сайхан биеэ гайхуулах гэж биш юмсанжээ.
Угаалгын өрөөнөөс гараад өрөөндөө орж иртэл гэрэл унтрав.
"Ахх, одоо бас энэ гэрэл нь яачихав даа?"
залхсан байртай өрөөнөөс гарч ирэн харанхуй коридорыг харлаа. Тэнд цонхоор зөвхөн сарны гэрэл бүдэг тусаж байлаа.
Хэд алхтал шатны дэргэд ирснээ мэдэв. Шатаар буух гэтэл хий гишгэх нь тэр.
"Ааааххххххх!!!"
"Тавь, чи хэн бэ, намайг...буулга...хэн нэгэн...туслаарай!"
Харанхуйд тэр юу ч харж чадахгүй байлаа. Хаалга хаагдах чимээ түүнийг илүү айлгана.
"Яа намайг тавь!"
Тэр нэг юм хөл дээрээ буун өөрийг нь бариад байгаа хүнээс мултрахыг хичээнэ.
Тэгтэл гэрэл аслаа...
"Жонгүк?"
"Тэгээд намайг гарахыг чи мэджээ мм."
"Ж-Жонгүк...чи согтуу байна."
Зиа сайнууцгаа. Энэ өгүүллэг 45 хэсэгтэй. Хурдан дуусгах санаатай байнаа зөндөө удчихлаа тэ. Уншиж байгаа хүн их байвал шууд2 дараагийн хэсгүүдээ оруулахад ч бэлэн байнаа тимээс манайхаан аль аль талдаа хичээгээд Лиза, Жонгүк 2-г яаж дуусахыг харцгаая тэх үү? 💕😁
