27 страница7 февраля 2019, 15:40

Chapter TWENTY SIX -Хамт байцгаах?-

"Уучлаарай манай нөхрийг дуудаад өгөөч." гээд гэмгүй харна.

"Гэх-гэхдээ......би чиний нөх-"

Үгийг нь таслаад дахин нөхрөө дуудаач өгөхийг хүсээд хоёр тийш харан нөхрөө хайж байлаа.

"Нөхрийг чинь хэн гэдэг юм?" Жонгүк гайхах ажээ.

"Жимин гэдэг Пак Жимин." гээд инээмсэглэв.

Жонгүкын талаас

Жимин? Хараал ид гэж!!

"За Лиза одоо боль. Энэ чинь огтхон ч хөгжилтэй биш байна. Чамайг тоглож байгаа гэдгийг мэдэж байна. Боль за." гээд мөрнөөс нь зөөлөн барьсан ч тэр намайг буцааж түлхэв.

"Сонс өөрийг тань хэн болохыг би мэдэхгүй. Тиймээс зүгээр нөхрийг минь дуудаад өг!" гэж тэр орилов.

"Юу болсон бэ?"

Түүний аав, ээж орж ирлээ.

"Ээж, аав? Та хоёр ашгүй энд байжээ. Би яагаад энэ залуутай энд байгаа юм бэ?" Лиза аавыгаа тэвэрлээ.

Заак тэхээр аав, ээжийгээ бол тэр санаж байна харин намайг бол үгүй. Сонирхолтой л юм.

Лизагийн ээж "Хонгор минь юу болсон бэ? Тэр чамд ямар нэг зүйл хийгээ юү?"

Гайхалтай, би зүгээр л түүний мөрийг барьсан төдий гэтэл одоо илүү ноцтой зүйл болсон мэт байгааг хараач ээ.

Лиза аавыгаа тэвэрсэн хэвээр "Үгүй дээ зүгээр гэхдээ Жиминийг дуудаад өг л дөө."

Ээж нь Жиминийг дуудан оруулж ирэхэд би зүгээр хана налан зогсож байлаа.

"Лиза чи зүгээр үү?" гэсээр Жимин орж ирэнгүүтээ түүнийг хацраас нь барин гэмтэл байгаа эсэхийг шалгаснаа тэврэв.

Хэрэв Жиминийг ямар нэг зүйл хийхийг оролдвол тэрийг амьдаар нь булшилна гэдгийг хэлчихье.

"Хонгор минь би зүгээр дээ. Чамайг л санаад байсан юм." гээд тэр Жиминийг тэвэрлээ.

Энэ мөчид Лизагаас бусад өрөөнд байсан бүх хүмүүс шоконд оров.

"Хонгор?? Лиза юу хэлснээ бод доо. Жонгүк байсаар байхад тэрнийг яагаад тэгж дуудаж байгаа юм?" Ядаж ээж нь миний талд байгаа нь яамай даа.

"Ж-Жонгүк гэж хэн?? Бас яагаад Жиминийг хонгор минь гэж дуудаж болохгүй гэж? Тэр нөхөр минь байтал."

Гэхэд бүгдийг нь хэлэх үггүй болголоо.

"Энд юу болоод байнаа? Лиза зүгээр биз дээ?" гэсээр Марк инээн орж ирээд тэврэв.

"Ммм...нөгөө өөрөө х-хэн бэ?"

Одоо бас хамгийн дотно үеэлээ танихгүй байна гэж үү? Эмчтэй уулзах хэрэгтэй байна.

Зохиогчийн талаас

Жонгүкыг эмчтэй уулзахаар өрөөг орхин гарч байх зуур тэд юу болсон тухай ярилцсаар үлдэцгээнэ.

"Хэн бэ гэдэг чинь юу гэж байгаа юм? Үеэл чинь байна. Манай бяцхан охин том ахыгаа санахгүй байна гэж үү дээ?" хэмээн Марк түүнд өөрийгөө сануулахыг хичээсэн ч нэмэр болсонгүй. Лиза толгойгоо сэгсэрсэн юм.

Марк "Хэхэ энэ охиныг дээ. Одоо жүжиглэхээ больж болно. Зөвхөн гэрийнхэн чинь байна шдээ Жонгүк гарчихсан."

"Юун тухай яриад байгааг тань үнэхээр ойлгохгүй байна." гээд Лиза гэмгүй царай гаргана.

"Гэхдээ би-"

Маркийн үгийг таслан Лиза аавтайгаа юм ярьж эхлэв. Харин Жимин дахин Маркийг ам нээх гэтэл хойш татав.

Тэгээд "Намайг бүр өөрийнхөө нөхөр гэж бодоод тиймээс бид ямар нэг зүйл хийх хэрэгтэй байх." гэж Маркийн чихэнд шивнэв. Үүнийг Лиза сонсоогүй нь тодорхой биз ээ.

"Ххмм ядаж л тэр мангастай байснаас дээр юм даа."

--------------------------------------

Нөгөө талд Жонгүк эмчтэй уулзахаар өрөөний үүдэнд ирлээ.

*хаалга тогших*

"Заа ор ор."

"Эмчээ надад таны тусламж хэрэгтэй байна."

"За би танд яаж туслах уу?" гээд Ким эмч Жонгүк рүү эргэж харах нь тэр.
(Ким эмч?)

"Тэр бол манай эхнэр.....гэхдээ намайг санахгүй байна."

"Юу гэнээ??"

"Аав, ээжийгээ бас Жиминийг санаж байгаа.  Найзыгаа нөхрөө гээд байна. Одоо бүр намайг өөрийнхөө нөхөр гэдгийг ч мэдэхгүй байна."

Эмчийн талаас

Ийм зүйл байж болно гэж үү? Ослын үеэр толгойгоо гэмтээсэн ч ноцтой аюул үгүй. Эсвэл үнэхээр үл мэдэгдэхүйц гэмтэл авсан гэж үү? Гэвч тийм байлаа ч хүмүүсийг хооронд нь холино санана гэж байх уу даа?

Эсвэл......тэр-

*утас дуугарах*

"Уучлаарай ноён Жон утсаар яриадахья."

Зохиогчийн талаас

Эмчийг утсаар ярьж байх зуур Жонгүк тэвчээртэй хүлээн сууна.

Эмч утсаар ярьж дуусаад Жонгүк рүү эргэж харах агаад түүний царайнд санаа зовнил илэрсэн байлаа.

"У-уучлаарай но-ноён Жон одоогоор би...туслаж чадахгүй нь."

"Ю-юу? Яагаад тэрэв?"

Эмч "Гадны хагалгааны багтай хамтрах ажилтай болчихлоо. Нэг сар гаран хугацаанд тэнд байх байх."

"Гэхдээ би тийм удаан хүлээж чадахгүй." гээд Жонгүк хурдхан суудлаасаа босов.

"Гэхдээ та намайг яваад ирэх хүртэл түүнд ой санамжаа санахад гол нөлөөтэй зүйлсийг хий. Анх та хоёр хаана, яаж уулзаж байсан гээд л. Ямар нэгэн онцгой дурсамжийг нь сануулвал тэр магадгүй юмаа байх."

"Намайг үнэхээр өршөөгөөрэй ноён Жон одоо би явах ёстой." гэхэд Жонгүк эмчийн өрөөг орхин гарлаа.

"Юмыг нь сануулах гэнээ ххмм?"

------------------------------

Алхсаар....бодсоор.....алхсаар.....бодсоор
Жонгүк түүний буй өрөөнд хүрч ирэв. Хаалгыг түлхэн онгойлгоод дотогш орлоо.
Түүний хамгийн эхэнд харсан зүйл бол Лиза Жиминд тэврүүлэн сууж байсан явдал юм. Үүнийг хараад Жонгүкын уур хангалттай хүрч гараа зангидаж байлаа.

Тэр хоёр луу үхлийн харцаар ширтэж байтал ноён Манобаны дуу үүнийг зогсоов.

"Жонгүк Лизагийн ухаан санаа сайнгүй байгаа учраас......тэрнийг Жиминтэй хамт байлгахаар шийдлээ." хэмээн Лизагийн аав шоконд оруулах зүйл хэлэх нь тэр.

Үүнийг сонсох төдийд түүний уур улам ихээр хүрч байв.

"Гэхдээ аав яагаад тэр тухай энэ залууд хэлээд байгаа юм бэ? Жимин бол миний нөхөр бид хамтдаа амьдрах нь зөв шдээ." гэж Лиза гомдол мэдүүлээд юм хэлэх байх гэсээр Жимин рүү харсан ч тэр өөр тийш харан зогсоно.

Лизагийн ээж "Лиза хонгор минь чи Жиминтэй биш Жонгүктой гэрлэсэн шүү дээ."

"Ээжээ сонсооч таны яриад байгаа энэ залууг чинь үнэхээр мэдэхгүй тиймээс одоо болиод өг за. Би.......ж-жонгүк? Тиймаэ Жонгүктой гэрлээгүй."

"Тийм бол Жиминтэй хаана гэрлэснээ хэлээч?" гэж дотроо ууртай хэвээр Жонгүк асуув.

Лизаг дуугарахаас өмнө ээж нь "Тийм шүү Лиза. Бас Жимин чи үнэнийг тэрэнд хэл л дээ."

Лиза Жиминий тэврэлтээс салан тэд босож зогсоцгоолоо.

Жиминий гараас барих ба Жимин ам нээнэ..

"Лиза....т-тэд...чамд....үнэнийг хэл- ЛИЗА! Лиза!!!" ярьж дуусахаас өмнө Лиза ухаан алдсан юм.

Хурдхан түүнийг орон дээр хэвтүүлээд сувилагчийг дуудав. Сувилагчийг ирэн түүнийг үзэж байх зуур бүгд Лизаг тайван амраах хэрэгтэй гээд өрөөнөөс гарцгаалаа.

-------------------------

Өрөөний гадаа

Марк "Тэгээд одоо яах болж байна?"

"Тэр зөвхөн Жиминтэй байхыг хүсч байгаа гэвч тэрэнд Жонгүктой гэрлэсэн гэдгийг нь ойлгуулах л хэрэгтэй." гэж хатагтай Манобаныг хэлэхэд бүгд байр байрандаа бодлогошрон зогсоцгооно.

Аав нь "Лизаг Жиминтэй байлгах нь зүгээр. Ядаж л тэр охиныг минь сайн харж хандана. Жонгүк шиг лав биш." гэснээ Жонгүк руу муухай харах бол Жонгүк доош харж нүүрээ буруулна.

Марк "Харин би бол түүнийг манайд байх хэрэгтэй гэж бодож байна. Мэдээж түүнд ой санамжийг нь сануулах хэрэгтэй үгүй бол тэр намайг санахгүй хэвээр байна."

"Ноён Манобан надад нэг санаа байна. Тэднийг хамтад нь байлгая." гэж Жонгүкын аавыг хэлэхэд бүгд гайхав.

"Тэгвэл тэгцгээе 3-ууланг нь байлгаад үзье." Лизагийн аав охиныхоо төлөө эцэст нь хамтад нь байлгахыг зөвшөөрөв.

"Жимин юу гэж бодож байна?"

Гэхэд тэр аажуухан толгой дохилоо.

"Харин Жонгүк?"

"Тэгье ээ....бид гуравт тохирох гайхалтай газар надад байгаа." гээд жуумалзлаа.

Жонгүкын талаас

Тэрэнд сануулах?
Хэзээ ч мартагдахааргүй жинхэнэ сайхан зүйлийг Лизад сануулж өгөх болноо.

Хараал идсэн ой санамж, алдсан гэдэгт итгэхгүй байна.....гэхдээ хэрэв алдсан бол би түүнд сануулна.
Фермийн байшин руугаа буцааж явцгаая хайрт минь.

Хөгжилтэй байна гэж амлая.

27 страница7 февраля 2019, 15:40

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!