26 страница7 февраля 2019, 15:40

Chapter TWENTY FIVE -Хэн бэ?-

Халааснаасаа нэг зүйл гаргана.

"Лиза Манобан намайг уучилж миний эхнэр болох уу?"

ӨӨ БУРХАН МИНЬ!

Энд байх хүмүүс миний хариултыг хүлээн над руу гэрэлтсэн харцаар ширтэцгээнэ. Их олон хүмүүс. Одоо хэлэх миний хариулт цаашид юу болохыг мэдээ байгаа ч магадгүй хамгийн сайн хариулт болох байх.

"Тэгье."

Түүнийг надад бөгж зүүлгэж өгөөд тэврэхэд бүгд биднийг дэмжин алга ташиж баяр хүргэцгээж байлаа. Бөгж нь хүртэл гайхалтай таарч байх юм.

Бүх хүмүүс явцгааж Жонгүк хувцсаа солин цагаан цамц, уранхай загвартай жинс мэдээж нөгөө алдарт timberland-аа өмслөө. Одоо л нэг тусдаа ярилцах боломж гарч ирэх шиг би түүнийг хаа нэг тийш чирлээ.

"Яасан бэ? Хайраа."

"Намайг битгий тэгж дуудаад бай. Сонс сая би чамтай гэрлэнэ гэж хэлсэн ч үнэндээ бол тэгэхгүй."

"Гэхдээ чи түрүүн-"

Түүний яриаг таслан "Зөндөө хүмүүс намайг зөвшөөрсөн хариу хэлээсэй хүсэж байсан учраас хэлсэн. Тэр олон хүмүүсийн өмнө хөгийн хүүхэн шиг харагдахыг бас чамайг ичгэвтэр байдалд оруулахыг хүсээгүй. Тэгээд л зөвшөөрсөн хариу хэлсэн төдий. Өөр зүйлгүй." Тиймээ тэр одоо ойлгосон байх.

Жонгүк жуумалзсанаа "Чи санаснаас илүү ухаантай юм."

Мэдээж би түүний мэхэнд унахгүй. Өөрийгөө илчлэхэд нь шууд мэдсэн. Яах ч аргагүй байдалд оруулан намайг өөртөө буцааж авчрах гэснийг. Мэдээж тэр олон нийтийг ашигласан.

"Чиний гаргасан заль мэхэнд чинь унаад байх эргүү амьтан би биш Жонгүк." гээд буцан явах гэтэл гарнаас татан зогсоов.

"Харин ч миний чамд түрүүн хэлсэн бүгд ямар нэг заль мэх биш, чин сэтгэлээсээ байсан гэвэл яах уу?" түүний царай нухацтай болж хувирав.

"Өмнөх бүх зүйлс маань заль байсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Гэвч саяны бүгд жинхэнээсээ байсан."

"Жонгүк энэ талаар чамтай маргалдмааргүй байна тавь." гээд гараа авахыг хичээлээ.

"Хэрэв чи жаргалтайгаар над дээр буцаж ирэхийг хүсэхгүй байвал би чамайг хүчээр өөртөө авах хэрэг гарах шиг боллоо." Яг одоо тэр маш нухацтай хэлж байлаа.

Жонгүкийн талаас

Түрүүн хэлсэн үгс минь бүгд үнэн байсан. Бид хэдийн гэрлэсэн ч түүнд энэ удаа үнэхээр сэтгэлтэй болсон. Гэвч иймэрхүү байх юм бол би түүнд хүч хэрэглэхээс өөр арга алга. Гарыг минь тавиулах ч гэж ихэд үзэн бид түүнийг тавих тавихгүй хэмээн тэмцэлдсээр төв замын хажууханд ирсэн байлаа.

"Тавь Жонгүк аахх." гээд эцэст нь надаас мултраад гүйж эхэлсэн бөгөөд над руу эргэж харав.

"Лиза! Үгүй ээ! Болгоомжтой!!!!"

*ОСОЛ БОЛОВ*

"ЛИЗА!!!"

Зохиогчийн талаас

Эргэн тойронд байсан хүмүүс сандралдан гүйж ирцгээн тусламж дуудаж байлаа.

Харин нөгөө талд Жонгүк цусанд будагдан газар ухаангүй хэвтэх түүнийг хараад гүн цочролд орсон байлаа.

"Хайраа сэр л дээ."

Жонгүк түүний гарыг тас атган...

"Хайраа сэрээч дээ!"

"Сэр л дээ гуйя."

"ЛИЗА!! ЛИЗА!!!"

Эмнэлэгт

Жонгүк түүнийг хоёр гар дээрээ өргөн гүйсээр хамгийн ойрхон эмнэлэгт ирлээ. Мөн эмнэлэгт Марк хэвтэж байгаа билээ.

"ЭМЧЭЭ!!!"

"Хэн нэгэн хурдан дуудаад өгөөч!!" гэж тэрүүгээр нэг орилж байлаа. Яг одоо түүнд Лизагийн амь нас л хамгаас чухал байсан юм.

"Жонгүк! Энэ бол эмнэлэг гар- Лиза???" Марк хэлэх ба гэнэт Жонгүк биш харин Лиза ямар байдалд байгааг ухаарчээ.

Эмч болон сувилагч нар ирэн түүнийг орон дээр хэвтүүлээд яаралтай түргэн тусламжийн тасаг руу авч явлаа.

"Жонгүк чи ямар хараал идсэн зүйл хийчхэв ээ?" гээд Марк уурлан түүнийг хүчтэй заамдаж авах ч Жонгүк одоог хэр нь гэнэтийн цочролоосоо гарч чадалгүй өөрийн ухаангүй зогсоно.

"Хариулаач муу п****!!"

Маркийн ээж "Эхлээд хүүг минь гэмтээсэн харин одоо бүр өөрийнхөө эхнэрийг үхэл рүү түлхэж байгаа хэрэг үү?"

"Муу нохойн гөлөг яагаад дуугарахгүй байгаа юм хариулаач!!! Хэрэв түүнд ямар нэг юм тохиолдвол би чамайг АМЬД ҮЛДЭЭХГҮЙ! Ойлгосон уу?!" гээд Марк Жонгүкийг цохиж гарлаа. Хүмүүс түүнийг Жонгүкаас салгах хүртэл ээж нь Маркийг болиулахыг хичээж байв. Харин Жонгүк зүгээр л түүнд цохиулаад л байсан ба ухаан санаагаа алдсан байсан юм.

----------------------------------

Удалгүй Лизагийн аав, ээж Жиминтэй цуг ирсэн бөгөөд түүний хадамууд (Жонгүкийн ээж, аав) нь мөн эмнэлэгт ирлээ.

Лизагийн ээж "Жонгүк хонгор минь юу болсон бэ?"

"Т-т-тэ-тэр......о-осолд....орчих-сон." гэж арай хийн хариулав.

Хана налан хэсэг тайвшран биеэ барьж байсан Марк дахин уурлан "Битгий худлаа ярь чи хийсэн."

"Жон Жонгүк чи одоо юугаа хийгээд байгаа юм???" Жимин түүнийг заамдаж авлаа.

"ХАРААЛ ИД ОСОЛД ОРСОН ГЭЭ ХЭЛЭЭ БИЗ ДЭЭ ДҮЛИЙ НОВШ!!!!" хэмээн энэ удаа Жонгүкийг дуугарахад Жимин шууд түүнийг цохив.

Түргэн тусламжийн тасгийн үүдэнд тэр хоёр зодолдож эхэлтэл эцэг, эхчүүд нь болиулахыг хичээж байсан ч ашгүй хоёр хамгаалагч ирэн тэднийг салгалаа.

Жонгүкийн ээж "Юу болж байгаа юм? Хэн нэгэн тайлбарлаад өгөхгүй юү?"

Хэсэг чимээгүй байсны эцэст Жимин ам нээв.

"Энэ бүгд танай Жонгүкаас болсон. Лиза түүнтэй байхдаа хэзээ ч жаргалтай байгаагүй." Бүгд түүний хэлэх зүйлийг анхааралтай сонсож байлаа. Ялангуяа Лизагийн ээж.

"Ж-Жимин Жонгүкт ингэж хэлж болохгүй. Тэр нөхөр нь, яагаад миний охинд муу зүйл хийнэ гэж? Лизаг осолд орсон гэж Жонгүк хэлсэн шд ээ." хэмээн ээж нь Жонгүкийг өмөөрнө.

Жимин "Авга эгчээ энэ худлаа гэмгүй царайнд нь битгий итгэ. Ард нь чөтгөр нуугдаж байгаа."

Марк "Тэрний зөв. Энэ новш манай хөөрхий Лизад маш их зүйл хийсэн. Тэд жаргалтай амьдардаггүй зүгээр л жүжиг байсан. Тэрнийг зовоож, гэрийн бүх ажлаа хийлгэж, Жиминтэй огт уулзуулдаггүй бүр түүнийг хүчирхийлсэн."

"Лизаг хүчирхийлсэн?? Яагаад тэр тэгнэ гэж? Тэр бол түүний нөхөр." хэмээн Лизагийн ээж түүнийг дахин өмөөрөхийг хичээнэ.

"Лиза түүнийг үзэн яддаг учраас. Тэр хэзээ ч түүнд дурлаж тэрнийг хайрлаж байгаагүй. Бас тэр Лизаг хулгайлсан. Марк бид хоёр өдөржин шөнөжин хайж байсан." гэж Жимин хэлэв.

Лизагийг аав "Жонгүк энэ үнэн үү?"

Удаан чимээгүй байсны дараа.....

"Тийм ээ"

Үүнийг сонсоод Жонгүкийн ээж хүүгээ алгадав.

"Миний тэгж их зовон хүү ийм зүйлд хийсэнд итгэж чадахгүй нь. Яаж чадав аа? Жонгүк яаж чадав?" хацрыг даган нулимс урсана.

Жонгүкийн аав "Хүү минь бид яамаас ийм зүйлийг хүлээгээгүй юм шүү."

Бүгд түүний хэрцгий догшин үйлдэл, зан байдлыг нь буруутгаж зүхэж байлаа. Харин Жонгүк өөрөө юу ч дуугарсангүй. Гэтэл эмч гарч ирэв.

"Эмчээ манай охин яаж байна?"

"Өвчтөн нилээд цус алдалттай байсан ч зүгээр дээ. Азаар амжиж тусламж үзүүлсэн тулдаа зүгээо өнгөрлөө. Жаахан л хожимдсон бол өвчтөн амьд үлдэхгүй байлаа. Хүргэж ирсэн энэ хүнд баярлах хэрэгтэй байх."

Жимин "Бид түүн дээр орж болох уу?"

"Үгүй ээ өвчтөн одоо амарч байгаа. Энгийн тасаг руу шилжүүлсний дараа уулзаарай."

-----------------------------------

Лизаг удалгүй энгийн тасагт шилжүүлж Жонгүкаас эхлээд бүгд түүн дээр орлоо. Муу ч гэсэн тэр түүний нөхөр тиймээс эхнэрийгээ зүгээр эсэхийг хамгийн түрүүнд харах хүн бол Жонгүк.

Лиза орон дээр суун өрөөнд орж ирэх Жонгүк рүү ширтэнэ.

"Хайрт минь чамайг зүгээр байгаад бурхандаа баярлалаа. Гарч агаар амьсгалмаар байна уу? Зүгээр л чи ингээд эсэн мэнд байгаад чинь баярлаж байна. Зөндөө айсан урьд нь амьдралдаа ингэж их айж байгаагүй. Би зүгээр л......чамд хайртай." гээд хацрыг нь илтэл Лиза түүний гарыг холдуулав.

"Кхмм......Уучлаарай өөрийн чинь нэрийг санадаггүй хэн бэ?"

"Х-хэн бэ гэнээ?"

"Лиза боль, мэлзэхээ боль."

Өөрт нь ямар нэгэн таагүй мэдрэмж төрүүлэх Жонгүк руу Лиза хий хоосноор ширтэж байлаа.

"Уучлаарай манай нөхрийг дуудаад өгөөч." гээд гэмгүй харна.

"Гэх-гэхдээ......би чиний нөх-"

Үгийг нь таслаад дахин нөхрөө дуудаач өгөхийг хүсээд хоёр тийш харан нөхрөө хайж байлаа.

"Нөхрийг чинь хэн гэдэг юм?" Жонгүк гайхах ажээ.

"Жимин гэдэг Пак Жимин." гээд инээмсэглэв.

Үргэлжлэл бий.

26 страница7 февраля 2019, 15:40

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!