25 страница7 февраля 2019, 15:39

Chapter TWENTY FOUR -Уучлаарай-

Лизагийн талаас

Аахх үнэхээр яршигтай хүн огтхон ч тайван орхихгүй юмаа. Магадгүй тэрэнд энэ салах өргөдөл надад дахин саад битгий бол гэснийг ойлгуулж өгөх байх. Маргааш гэхэд бичиг баримтын асуудал шийдэгдэнэ гэж найдъя даа. Одоо л ингэж нэг тэр галзуугаас салж чадах нь.

Хэмээн элдвийг бодсоор, бодсоор....бодсоор л.....сүүлдээ нойрондоо дийлдээд буйдан дээр унтаад өгөв.

Өглөө
Зохиогчийн талаас

Шөнө хэдийн өнгөрч өглөөний нарны дулаан элч Маркийн нүүрэн дээр тусав. Тэр өндийн босоод хажуу талын буйдан дээр чимээтэйхэн унтаж буй Лиза дээр очин өвдөглөн суун түүний унтаж байгааг ажиглан харна.

"Ммммм"

"Өглөөний мэнд үзэсгэлэн гоо минь." гээд Марк инээмсэглэв.

"Аахххх"

Лиза "Ээжэээ чи намайг цочоочихлоо.....битгий ингэж бай."

"Юу гэнээ? Одоо бүр би дүүдээ өглөөний мэнд ч хүргэж болохгүй юу? Үеэл ч бас дүү гэдэгт хамаарагдах байх шүү."

"Мэдээж болно л доо гэхдээ ийм ойрхноос биш. Сая наад нүүр чинь арай л ойр байлаа даг. Яг зүрхний шигдээсээр явах гэж байна."

Марк хурдхан босож зогсоод тэд дахиад хэрэлдэх гарав....

"Тэгээд чи юу гэх гээд байгаа юм? Би одоо царай муутай амьтан болж таарах нь уу?"

"Би тэгж хэлээгүй Марк."

"Охидууд найз залуугаа ийм л царайтай байгаасай гэж хүсдэг. Тэд надтай үерхэхийг хүсдэг...харин чи энд намайг царай муутайгаар дуудаад байж байдаг. Ээжид чинь чамайг хэлнэ дээ."

"Харин чамайг ямар байдалтай байгааг ээжид чинь хэлэх юм байна.....байз өө үгүй юм байна. НИЛЭЭН НОЦТОЙ гэж хэлэх юм байна."

Марк "Өө за тийм үү? Б-би тэгвэл чамайг намайг сүрдүүлсэн гэж хэлнэ мэдэв үү."

"Амаа тат Марк."

"Ха! Чи өөрөө амаа тат Лииизаа." гээд хэлээ гаргах нь тэр.

"Хуц." гээд Лиза тэрэн рүү дэр шидлээ.

"Чи муу амаа тат."

"Чи өөрөө амаа хамхи."

"Та хоёр хоёулаа дуугүй бай."

Марк, Лиза хоёр гайхсаар "Жимин???"

"Өглөөний цай авчирлаа. Хүрч ирээд идэцгээ." гээд Жимин орны хажууд байх ширээн дээр авчирсан тортой юмаа тавьлаа.

Марк "Ааввв хайртай шүү Чим Чим." гэчихээд гялс нүүр гараа угаахаар Лизагийн араас угаалгын өрөө явлаа.

--------------------

Тэд хамтдаа хэсэг байсны дараа Жимин явж харин Марк орон дээрээ хэвтэж байтал ээж нь орж ирэв.

"Хүү минь чи тааруу харагдаж байна шүү дээ." гэсээр түүний ээж эмнэлэгийн орон дээр хөхөрсөн нүүртэй байх хүүгээ харсан даруйдаа уулга алдана.

"Ээж? Х-хэзээ буцаад ирсэн юм? Таныг аавтай хамт ажлаар гадагшаа явсан гэж бодож байлаа."

"Миний царайлаг хүү эмнэлэгт байхад би яаж ирэхгүй байх юм. Энэ бүгд Лизагийн л ач. Өчигдөр аав бид хоёрт чинь чиний тухай тэр хэлсэн. Тэгээд бид хоёр өнөө өглөө буцаад хүрээд ирлээ." гэсээр ээж нь хүүдээ авчирсан жимсээ арилган сууна.

"Аав хаачсан юм?"

"Аан гадаа эмчтэй уулзаж байгаа."

"Ммм ххүү Марк чи тайван бай.......ЛИЗА!!!!! Чи ээжид миний талаар хэлэхгүй гэж амалсан биз дээ?!?!??" Марк орилов.

"Мангас шиг орилохоо болиоч ээ чи хүн амьтны тайван байдал алдагдуулаад байна."

Гэхэд Марк энэ удаа шивнэх төдий аяархнаар "Яагаад энэ хоёрт хэлж байгаа юм бэ?"

Лиза хариуд нь шивнэсээр "Чи иймэрхүү байдалтай байгаад байвал би тэдэнд хэлэх нь тодорхой байсан."

"Лиза яагаад хоёулаа шивнэж яриад байгаа юм?"

"Чи өөрөө эхэлж шивнээ биз дээ."

Марк хоолойгоо нэг зассанаа....
"Ээ гэхдээ чи бол.......урвагч дүү."

Лиза "Зааххсс" гээд нүдээ эргэлдүүлэв.

*Ддрррр.....*

Мессеж
Кафед надтай уулзаач.

"Танихгүй дугаар байхын? Энэ Жимин байх." гээд Лиза Маркийг аав, ээжтэйгээ жаахан байг гээд эмнэлгээс гараад кафе руу явлаа.

Лизагийн талаас

Танихгүй дугаар байхын? Энэ Жимин байх. Байзаарай...хэрэв энэ Жимин юм бол утсан дээр танихгүй дугаар гэж гарч ирэхгүй дээ.

Өнгөрсөн удаагийнх шиг юм болохвий гэж бодсоор жоохон айж эхэллээ. Явах уу? Эсвэл болих уу? Ямар хамаа байна. Зүгээр л очъё. Олон нийтийн газар намайг хэн яавал гэж. Бас дахиад муу юм болохгүй за юу?

Жимин бид хоёрын байнга шахуу уулздаг кафе руугаа дөхөн ирэхэд одоо харин жаахан сандарч байна. Дотогш ороход....Justin Bieber-н Sorry дуу авж эхэллээ.

Миний гайхах сонирхох зэрэгцсээр дахин хэд алхтал хүмүүс намайг тойрон бүжиглэж байхыг хараад өөрийн эрхгүй инээмсэглэж эхэллээ.

Хөөх энгийн зүйл яав ч биш дэгээ. Энэ хүмүүс магадгүй надад зориулж бүжиглээд байгаа юм болов уу? Үгүй байлгүй дээ Лиза тийм байх........боломжгүй тийм биз дээ?

Гэнэтийн энэ үзүүлбэрийн дараа...

Юу гээч миний буруу байж. Тэд үнэхээр надад зориулж бүжиглэсэн байв. Бага зэргийн энэ эвгүй байдлаас гарах гэж хичээтэл нэгэн тэдди баавгайн хувцастай хүн намайг зогсоогоод нэг сандал дээр суулгаснаа гартаа барьсан өнгө өнгийн бөмбөлгүүдээ миний гарт атгуулав.

Гайхалтай ямар гээч гоё сайхан зүйл болоод байнаа. Энэ бүхэн зүгээр л янзтай. Бас сэтгэл санааг минь ч сайхан болгож байна. Энэ хувцасны дотор байгаа хүн хэн юм бол.....Жимин?"

Дуу ч дуусахад тэр хүнийг мэдэх гэсэн хүсэл ихээр төрж эхлэв. Зүгээр л хэн болохыг нь хармаар байна.

Тэр хүн өөрийнхөө царайг харуулахаар баавгайнхаа толгойг авж эхэллээ.

Үгүй байлгүй дээ.

"Жонгүк."

Биднийг тойрон зогсох энд байгаа бүх хүмүүс биднийг дэмжин орилолдох ба түүнийг ямар нэг юм хэлэхээр газар өвдөглөн суухаар доошлоход чимээгүй болцгоов.

Өө үгүй ээ миний хүсээгүй ямар нэгэн муу зүйл болох гээд байх шиг. Битгий өвдөглө, битгий өвдөглө.

"Лиза Манобан би өөрийгөө ямар их хөгийн зүйл хийснээ мэднээ энэ бүгдэд намайг үнэхээр уучлаарай. Уучлаарай намайг үнэхээр их уучлаарай. Чамд бас сая Маркад хийсэн мунхаг үйлдлүүдийг минь үнэхээр их уучлаарай. Чамаас уучлал эрмээр байна. Намайг уучлана гэж найдаж байна."

Гэж хэлээд халааснаасаа нэг зүйл гаргана.

"Лиза Манобан намайг уучилж миний эхнэр болох уу?"

ӨӨ БУРХАН МИНЬ!

Энд байх хүмүүс миний хариултыг хүлээн над руу гэрэлтсэн харцаар ширтэцгээнэ. Их олон хүмүүс. Одоо хэлэх миний хариулт цаашид юу болохыг мэдээ байгаа ч магадгүй хамгийн сайн хариулт болох байх.

"Тэгье."

25 страница7 февраля 2019, 15:39

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!