Chapter TWENTY THREE -Үнэн-
Нилээн орой болж эмнэлэгийн хэвтэн эмчлүүлэх тасаг ч нам гүмхэн байлаа. Марк тайван унтах бол би өрөөнийх нь буйдан дээр сууна. Гэтэл өрөөний хаалгыг хэн нэгэн онгойлгох нь тэр.
Жонгүк?
Би шивнэх төдий ч ууртайхан "Гар."
"Лиза....намайг уучлаарай."
Уучлаарай гэнээ? Энэ бүх зүйл болсон байхад тэр энд зүгээр л уучлалт гуйлаа гэж үү?
Би буйдангаас босоод өрөөнөөс гарах гэтэл тэр намайг зогсоов.
"Жонгүк чи одоо бас юу хүсээд байгаа юм?"
"Аан гээч Лиза хийсэн зүйлсэд минь намайг уучлаарай. Би буруу бодсон байж би-"
Би түүний үгийг тасаллаа.
"Уучлаарай гэсэн үү? Юунд уучлаарай гэж? Үеэлийг минь гэмтээсэнд үү эсвэл өчүүхэн бодолтой байсандаа юу?"
"Аль алинд нь."
"Сонс Жонгүк одоо зүгээр өөр өөрсдийнхөө замаар явцгаая. Тэнхэл минь барагдаж байна. Намайг зүгээр тайван орхи. Нэг зүйл хэлэхэд тэр миний үеэл болохоос хайртай хүн нтр биш. 2 жилийн өмнө чи намайг хуурсан тийм биз тэр шөнө? Алив дугар л даа. Надад өөр арга байгаагүй. Чи намайг зовоодог байхад тэр л хажууд минь байж намайг түшиж тулдаг байсан. Тэр орой бас чи юу харсан юм яг юу? Намайг үеэлээ тэвэрч байхыг минь харчхаад буруу ойлгосон тийм үү?"
Хэсэг чимээгүй байдалд автлаа.
"Би б-би ю-юу гэхээ мэдэхгүй байна. Хийсэн зүйлдээ ичиж байна." хэмээн харамсаж байгаа бололтой хэлэв.
"Тийм ээ чи угаасаа тэгэх ёстой. Үеэлийг минь гэмтээсний төлөө, зүрхийг минь хэдэн хэсэг тастсаныхаа төлөө, намайг хүчээр эзэмдсэний төлөө бас... намайг хулгайлсныхаа төлөө чи харамсах ёстой харамсах ёстой гэж байна."
Тэр гараас минь барих гэсэн ч би огцом эсэргүүцэн зайгаа барилаа.
"Тэр яг л ах шиг минь хүн. Хэрвээ түүнд ямар нэг таагүй зүйл тохиолдвол... Би чамайг үгүй хийнэ шүү."
"Чиний төлөө би энэ бүгдийг тэснэ. Намайг уучлаач дээ. Жэннигийн хувьд надад тэрэнтэй учир ургуулсан явдал байгаагүй хэзээ ч шүү. Би ганцхан чамайг хайрладаг байсан. Харин чи намайг тэрэнтэй унтсан гэж ярихад үнэндээ би тийм зүйл хийсэн гэдгээ огтхон ч санахгүй байна. Тэрний тавьсан жүжиг гэдэгт итгэлтэй байна. Би чи хамтдаа энд байвал бид энэ асуудлыг шийдэж чадна."
Ю-юу вэ? Тэр яагаад үнэнээ яриад байгаа юм шиг мэдрэмж төрөөд байна вэ? Үгүй ээ.....зүгээр л миний тийм байгаасай гэсэн бодол.
"Чи худлаа ярьж байна. Чамд итгэхгүй байна Жонгүкаа."
"Лиза энэ удаа би худлаа яриагүй ээ. Надад итгэ л дээ. Хайраа.....миний амьдралдаа хүсдэг зүйл бол...зөвхөн чи. Надад дээр буцаад ирээч бид дахиад эхэлж болно шүү дээ."
"Дахиад эхлэх гэнээ? Чи хэдийн хожимджээ Жонгүк. Чамд итгэж чадахгүй нь цаашид ч би чамд итгэхгүй. Дахин эхлэх ёстой зүйл гэвэл.......салах өргөдөлдөө гарын үсгээ зурахдаа бэлд дээ."
Гэж хэлээд би буцан Маркийг хэвтэж буй өрөө рүү ороход тэр эмнэлэгийн коридорт үлдэв.
~•~•~•~•~•~•~•~•~•~•~
Жонгүкийн талаас
Салах?? Энэ бүх зүйлс болсны дараа ч тэр надаас салахыг хүссээр байна гэж үү? Ххмм арга ч үгүй биз. Миний л буруугаас болсон хойно. Үүнийгээ би залруулах хэрэгтэй гэж бодох ч үгүй ээ.
Бүгдийг гайхалтай төлөвлөн Жэннигээс бүх мэдээллийг авч Тэхён болон залуусыг дуудан Лизаг хулгайлуулахдаа туслуулсан. Төлөвлөгөө ёсоор тэр зугтаж би ч бусад ажлаа дуусгаж эцэст нь Маркийг барьж авсан. Хэрэв Лиза намайг хуурсан гэх ойлголтыг надад өгөөгүй байсан бол ийм зүйл болохгүй л байсан.
Харин тэр муу өлөгчин дахиад надад буруу мэдээлэл өгч. Жэнни.....болгоомжтой л байгаарай.
Өнгөрсөнд
Солонгост буцаж ирээд хамгийн түрүүнд Жэннитэй уулзахаар явлаа. Миний хүссэн зүйлийг өгч чадах болохоор л би түүнтэй уулзахаар яваж байгаа болохоос биш өөрөөр надад уулзаад байх шалтгаан үгүй.
Хонхыг нь даран хэсэг зогсож байтал хаалга нээгдэв.
"Өө Жонгүк? Тэгээд.....нэг юм надад дээр эргэж ирэхээр бодлоо өөрчилчихсөн үү?" хэмээн доогтойхон хэлээд над руу ойртсоор цамцны захнаас зуурав.
Заа яахав тоглоцгооё л доо. Түүний бэлхүүснээс татан өөртөө наахад тэр гайхаж байгаа бололтой магадгүй намайг ийм үйлдэл хийнэ гэж бодоогүй биз. Тэгснээ бүр ч ихээр ойртох нь тэр. Харин би юу хийхийг нь хүлээн зогсоно. Жэнниг надад хэр их сайныг бас намайг найз залуугаа болгохын тулд юу хийхийг ч би мэдэж байна. Энэ нь угаасаа тэрний хамгийн сайхан боломж. Гэхдээ юу вэ? Тэр миний бодож байсныг хийсэнгү. Хачин л хэрэг байна. Надад сайн гэж бодож байсан ч түүний харцнаас тийм илэрхийлэл харагдахгүй байна.
"Тэгэхээр энд юу хийж байгаа юм бэ дээ? Күүки. Юу чамайг над дээр ирэхэд хүргэв? Энэ удаа ямар төлөвлөгөөтэй юм?"
"Ххмм чи овоо ухаантай юм. Эхлээд намайг Күүки гэж дуудахаа боль намайг ингэж дуудаад байхаар онцгой хүн биш. Хоёрдугаарт Лиза та хоёрын болсон бүгдийг хэлээдэх. Та хоёрын нөхөрлөл, жаргалтай үеүд, нэгнээ үзэн ядах болсон шалтгаан, би болоод нөгөө залуус буюу Лизагийн найз залуус гээд бүгдийг нь."
"Харин чамд энэ бүгдийг хэлээд өгөхөөр намайг тийм тэнэг гэж бодоо юу? Ххммм би тэгж бодохгүй л байна шүү." гээд тэр жуумалзав.
"Аан мэдээж чи тэгэхгүй. Тиймээс тохиролцъё. Чи надад мэдээлэл өг харин би чиний завхай байдлын тухай ээжид чинь хэлэхгүй."
Жэннигийн царай барайн айсан төрх гаргана.
"Ээжээс би айхгүй. Хараал идсэн новш гэж?" хэмээн тэр орилно.
Гайхалтай. Яг миний бодсоноор. Жэнни хүмүүсийг ер нь бүгдийг удирдах дуртай гэвч түүний сул тал бол ээж нь. Өнгөрснөөсөө болоод тэр ээжээсээ айдаг болсон. Миний сонсож байснаар ээж нь түүнийг зоддог ямартай ч хүч хэрэглэдэг байсан гэсэн. Энийг надад Тэхён хэлсэн. Заримдаа түүнийг Жэннигийн талаар яаж их зүйлийг мэддэгийг гайхдаг. Хачин.
Би халааснаасаа утсаа авсаар "Чи надад хэлэх үү? Үгүй юү?"
Хэсэг хугацааны чимээгүй байдал.
"За яахав би ээж рүү чинь залгах хэрэгтэй юм шиг байна."
"Б-байз би хэлж байя."
~~~~~~~~~~~~~~
Тэр надад өөрийнхөө болон Лизагийн тухай бүгдийг хэлсэн. Лиза тэрний найз залууг булаасан болохооо Жэнни Лизаг үзэн яддаг болсон. Энд нь би итгэхгүй нь тодорхой. Надад бүр Марк, Лиза хоёрыг яаж дотно болсныг хүртэл хэлсэн юм. Намайг Лизатай учрахаас өмнө хэдийн Лиза Марктай холбоотой байсан гэсэн.
Марк бүх учир нь тэр Марк. Мэдээд байсан юм. Лиза намайг хуурсан.
Одоо үе
Ингэж бодож л байдаг би үнэхээр тэнэг юм. Марк түүний үеэл байж.
Гэтэл Лиза намайг....өөрийг нь араар тавьж тэр *лөгчинтэй унтсан гэж буруутгаж байдаг. Харин би тэгээгүй үүндээ ч 1000% итгэлтэй байна. Клуб, унтлагын өрөөнийхөө гээд бүхий л хяналтын камерыг шалгасан. Тиймээ би өрөөндөө ч гэсэн камер суурилуулсан. Түүний хэлээд зүйлээс юу ч олж хараагүй. Харин яг юу болсон бэ гэвэл хэдэн шил архинд согтсон намайг Жэнни гэрт авчирчхаад миний хажууд унтсан. Мөн би цээж нүцгэн байсны тухайд бол тэр *лөгчин л цамцыг минь тайлсан байсан юм.
Тэр явдлыг л өглөө нь Лиза хараад намайг тэрэнтэй явалдсан гэж бодсон байх. Унтаж хэвтсэн гэдэг бол буруу ойлголцол. Энэ бүгд Жэннигийн ажил.
Лизад үнэнийг хэлэхийг хичээж байсан ч түүнийг Марктай хамт амьдарч байгааг мэдээд би яаж ч чадаагүй. Ингээд л би түүнийг хулгайлж зөвхөн түүнтэй л байж бүгдийг хэлье гэж байсан боловч энэ намайг түүнд галзуу нэгэн болгож харуулсан хэрэг.
Үүнийгээ би засах хэрэгтэй, тэрэнд үнэнийг хэлэх хэрэгтэй.
Гэрт
Нэг юм гэртээ ирэн машинаа байрлуулчихаад хаалга руу зүглэн алхана. Гэтэл үүдэнд нэг дугтуйтай зүйл хэвтэж байх нь тэр. Тэр дугтуйг аваад дотор нь ямар бичиг байгааг мэдэхээр задалтал...
НОВШ гэж!
Салах өргөдөл?
Тэр гарын үсгээ зурчхаж.
Удаасанд үнэхээр уучлаарай! 🙏😘 Одооноос удаахгүй ээ. Ойлгомжгүй зүйл байвал асуугаарай.
