Chapter TWENTY TWO -Яаж чадав аа?-
"........Марк?"
"Марк чи энд юу хийж байгаа юм?"
"Би чамайг хайж байсан юм. Өөр яадаг юм! Сүүлийн хэдэн өдрүүдэд хаана байсан юм бэ? Бас яагаад эрэгтэй хүний цамцтай байгаа юм?"
"Марк гуйя з-зүгээр намайг гэрт хүргээд өг." өөрийн эрхгүй нулимс урсаж эхлэв.
"За алив явцгаая."
Тэр намайг машинд оруулахад..... Жимин?
"Жимин? Чи энд юу хийж байгаа юм?"
Марк "Дүү минь Жимин байгаагүй бол бид чамайг олохгүй байлаа."
"Миний хаана байсныг яаж мэдсэн юм?"
Тэр зүгээр л инээмсэглэн "Би өөрийн гэсэн аргатай."
Замд Марк толгой өвтгөм олон асуултуудад дарагдлаа. Тэр хоёрт надад юу тохиолдсон, Жонгүк яаж намайг хулгайлсан гээд бүгдийг ярьж өгсөн хэдий бие дээр минь байх ормуудын тухай нэг үг ч цухуйлгаагүй нуухаар шийдсэн юм. Харин одоо......би зүгээр тэд намайг олсонд баяртай байна.
"Чи зүгээр үү?"
"Т-тийм ээ. Би зүгээр ээ Жиминаа."
"Яг биз?"
"Хмммм"
Замын турш үүнийг асуух эсэхээ бодсоор.....
"Жимин.....чи намайг тэндээс олно гэж мэдсэн юм бэ?"
"Би Жонгүкийг сайн мэднээ. Тэгээд тэр чамайг эдлэндээ аваачина гэж мэдсэн юм."
"Гэхдээ-"
Марк "Ээее Лиза одоо тэр новшийн тухай бодохоо боль оо."
Гэрт ирсний дараа....
"Хөөе хүзүүн дээрх чинь юу вэ?"
"Юу ч бишээ Жимин....юу ч биш."
"Хэрэв тэр чамд ямар нэг зүйл хийсэн бол яг одоо надад хэлээдэх."
"Тэр надад юу ч хийгээгүй дээ. Уучлаарай би орлоо шүү." гээд би машинаас буун дотогш орохоор яаран алхана. Надад очих өөр газар байгаагүй учраас эргээд Маркийнд байхаар болсон юм. Ийм байдлаа аав, ээжид хэлж чадахгүй. Хэллээ гэхэд тэд эхнэр, нөхөр хоёрын дунд байх энгийн л зүйл бла бла бла....буцаж яваад Жонгүктой хамт амьдар гэх байх. Аахх ядаргаатай юм. Энэ салах өргөдлийн бичиг баримт ямар уддаг юм бэ.
1 сарын дараа
Сүүлд болсон тэр явдлын дараа би Марктай үлдсэн. Харин Жимин бүгд хэвийн эсэхийг шалгахаар бид хоёр дээр байнга ирдэг. Бид гурав хамтдаа цагийг сайхан өнгөрөөж байгаа энэ хоёртой хамт байх үнэхээр хөгжилтэй шүү. Бид кино үзэж, клуб руу явж байгаа тиймээ гэхдээ энэ удаа намайг дахиж хулгайлуулахгүйн тулд тэд надаас алхам ч холдохгүй байгаа. Бүгд хэвийн гайхалтай байна. Маркийг студи руугаа явахад нь би гэрт нь үлдэж эсвэл Жиминтай цуг кафе ордог. Яг одоо мөн Жиминий намайг хүлээж буй кафе руу би явж байна. Ойрд их халуун өдрүүд үргэлжилж байгаа тул би богино шорт, хар майк өмссөн. Тиймээ миний ингэж хувцасласанд Жимин юм санахгүй.
Цэцэрлэгт хүрээлэнгийн тэрүүгээр алхаж байтал нэг зүйл нүдэнд тусах нь тэр.
"Энэ чинь Тэхён уу даа?"
Тэр охин хэн билээ? Вөөв Тэхён танил санагдах тэр охиныг үнсэж байна. Тэр хоёр хүний харилцаа надад хамаагүй ч тэр хэн бэ? Тэр хэн билээ?.....тэр чинь....байз Жэнни юу даа? Бурхан минь гэж тэр байна. Ямар ичгүүргүй юм бэ. Одоо бүр Тэхёныг урхиджээ. Энэ сайхан залуу хүртэл тэрний арганд орох гэж дээ. Аахх ямар ч байсан бай.....энэ чиний оролцоод байх хэрэг биш Лиза зүгээр л мөрөөрөө цааш яв.
Кафех ойролцоо ирж байтал утас чичрэв.
"Байна уу?"
"Маркийг амьд байлгахыг хүсч байгаа бол студид налтай ирж уулз." хэмээн гүн дуу утасны цаанаас сонсогдлоо.
Одоо бас энэ толгойны өвчин хэн бэ?
"Харин чамайг үнэхээр Марктай хамт байгааг үгүйг би яаж мэдэх юм?"
Тэр хүн над руу Маркийн сандал дээр хүлээстэй байх зургийг явууллаа. ТЭНГЭР МИНЬ энэ цус уу? Марк цусандаа будагдаж ухаангүй болсон байв.
"Чи хэн гээч чөтгөр нь вэ?"
"Студид хүрээд ир....ганцаараа." гээд утсаа таслалаа.
Бурхан минь ах минь аюулд орчхож. Энэ бүгд миний буруугаас болсон байх. Бусдыг аюулд оруулсан өөрийгөө ямар их үзэн ядаж байна гээч.
Ширээний ард суун намайг хүлээх Жиминийг би харах ч тэр намайг харахгүй сууна. Тэр хүн намайг ганцаараа ир гэсэн өөр хүнийг үүнд орооцолдуулмааргүй байна.
Студид
Ганцаараа явсаар ирэн хаалгыг нь зөөлөн татаад дотогш орон Маркийг хайн явж байтал тэр хоосон бэлтгэлийн өрөөнд сандал дээр уяулсан байлаа.
"Марк!"
Түүнийг сэрээн хүлээсийг нь тайлахаар гүйж очлоо.
"Ч-чи энд ю-юу хийж байгаа юм-"
"Дараа хэлье. Эхлээд хоёулаа эндээс гарах хэрэгтэй байна."
Сандлаас босоход нь туслах гэсэн ч түүний биеийн байдал дэндүү муу байлаа. Удалгүй ард алга таших дуу сонстлоо. Энэ чимээ студиэр нэг цуурайтна.
"Сайна байна хайраа сайн байна."
"Жонгүк!"
Түүн рүү ууртайгаар очин энгэрээс нь заамдаж авлаа.
"Чи муу хараал идсэн новш. Яагаад ингэж байгаа юм!"
"Вөөв тайвшир муужгай минь. Би юу ч хийгээгүй. Залуустаа л даалгасан төдий."
"Сонс новшоо хэрэв тэрэнд ямар нэг муу зүйл тохиолдвол...Би чамайг өөрийн гараар дуусгана."
"Харин чи намайг сонсохгүй бол....би түүнийг ална."
"Яагаад ингээд байгаа юм? Яагаад намайг тайван орхиж болдоггүй юм бэ?"
"Хүлээ хэн ч чамайг тайван орхих гээгүй байна. Аа тийм......чи өөрийгөө надаас зугтсан гэж бодоод байна уу?" гээд Жонгүк инээж эхлэв.
"Чи надаас зугтаж чадсан юм биш ээ хайраа. Бүгд миний төлөвлөгөө байсан юм шдээ."
ЮУ???
Тэрний төлөвлөгөө байсан гэдэг нь юу гэсэн үг юм?
Би "Чи юугаа яриад байгаан?"
"Миний чамайг хулгайлсан нь ганцхан чамайг зовоох гэсэндээ биш харин хайртыг чинь арчиж хаяхын тулд шүү дээ. Чамайг зугтаалгахын тулд зориудаар түгжсэн. Юу гээч..... чи миний урхинд унасан."
"Муу адгийн новш. Чи яаж чадав аа?" хэмээн би түүн рүү хашхирлаа.
"Би яаж чадав аа гэж үү? Харин чи яаж чадав аа! Яаж намайг хуурч чадав аа?!"
"Чамайг хуурсан гэнээ? Би чамайг хэзээ ч хуурч байгаагүй Жонгүк!"
Тэр мөрнөөс минь барин өөр лүүгээ татав.
"Өө тийм үү? Тэгвэл тэр орой тэр залуутай юу хийж байснаа хэлээдэх! Бүгдийг нь хэлээдэх......тэр залуугаасаа л болж намайг орхисон. Би-би биш харин тэрний чинь юу нь тийм сайхан болоод?" Жонгүкийн энэ авир намайг зовооно.
"Үгээ бодоорой Жонгүк! Тэр чинь миний ах."
"Ах аа?" *доогтойхон инээх*
"Би чамайг мэдэхгүй гэж санаа юу? Яасан тэрийгээ хамгаалах гэж байгаа хэрэг үү? Ах гэж чамд байхгүй чи бол айлын ганц."
"Тийм ээ гэхдээ бас би үеэл ахгүй гэсэн үг биш."
"Бас намайг тавь." гээд цээж рүү нь түлхэхэд тэр бага зэрэг хойшлов. Тэгээд би Марк руу гүйлээ.
"Марк....Марк нүдээ нээгээрэй."
"Л-Лиза....ю-юу вэ? Ч-чи ирэх х-хэрэггүй байсан юм."
"Битгий санаа зов Марк, б-би чамайг эмнэлэгт аваачина. Бүх зүйл сайхан болно." Яг одоо түүний хүндхэн байгааг хараад нулимс цийлгэнэнэ.
"Аан гээч Жонгүк өөр эмэгтэйтэй унтсан нөхрөөсөө илүү би намайг гэдэг үеэл дээрээ л очно. Аа байз үгүй юм байна..... Бал сарынхаа өөр эхнэрийнхээ урд өөр эмэгтэйтэй ҮНСЭЛЦЭЖ байсан."
"Хайраа сонсооч.....би тайл-"
"Надад чиний тайлбар хэрэггүй! Наадахаа өөртөө үлдээ."
Маркийг хажуу талаас нь түшин нэг гарыг нь мөрөн дээр давуулан сандлаас арай гэж босгоод аажмаар түүнийг энэ газраас авч гарахаар алхана.
Харин Жонгүк байрандаа хөдөлгөөнгүй зогссоор. Тэр хийсэн зүйлдээ харамсаж байгаа бололтой. Тиймээ тэр харамсах хэрэгтэй.
Эмнэлэгт
Маркийг аюулгүй газар луу шилжүүлэн амраалаа. Хүн бүр л түүнийг эргэхээр ирцгээсэн. Найзууд нь, Жимин, манай аав, ээж гээд л. Марк надаас аав, ээж нь томилолтоор ажилтай явж байгаа тул тэднийхээ санааг зовоохгүй гэсэндээ өөрийнхөө тухай битгий хэлээрэй гэж гуйсан.
Бусад нь явцгааж Жимин харин намайг ядарсан харагдаж байна Маркийг харахаар үлдье гэсэн ч би зүгээр бас түүнийг өөрөө асарна гээд Жиминийг явууллаа.
------------
Нилээн орой болж эмнэлэгийн хэвтэн эмчлүүлэх тасаг ч нам гүмхэн байлаа. Марк тайван унтах бол би өрөөнийх нь буйдан дээр сууна. Гэтэл өрөөний хаалгыг хэн нэгэн онгойлгох нь тэр.
Жонгүк?
Би шивнэх төдий ч ууртайхан "Гар."
"Лиза....намайг уучлаарай."
Үнэхээр уучлаарай ажилд ороод нилээн завгүй болчихлоо. Гэхдээ жигдэрч байгаа учраас дахиж өгүүллэг маань тасалдахгүй гэж найдъя. Ядраад иймэрхүү л хийчихлээ гэхдээ ойлгогдож байгаа биз дээ? :) Энэ удаа өршөөж хайрлаарай 😍🙏✌️👍
Удаан хүлээлгэсэнд уучлаарай 💜
