Chapter NINETEEN -Чамайг үзэн ядаж байна-
"Байз.....тэгэхээр энэ намайг үнэхээр хулгайлсан хүн нь.............Жонгүк гэсэн үг үү?"
Тэрээр удаанаар маскаа аван над руу жуумалзсаар толгойгоо эргүүлэн харав.
"Намайг санасан уу хайраа?"
Үгүй ээ новш гэж үгүй ээ.
"Ямар новш нь вэ Жонгүк!" гэж би итгэж ядсаар орилсон боловч тэр яасан ч үгүй.
Тэгтэл биднийг ярилцаг гэж байгаа аятай нөгөө гурав яваад өгөв.
"Намайг явуул.....ЯГ ОДОО үгүй бол"
"Үгүй бол юу гэж? Чи надад юу ч хийж чадахгүй ээ хайрт минь. Гэхдээ хэрэв чи миний үгэнд орохгүй бол би эротик төрлийн юм хийж чадна шүү."
Wtf үгэнд орох гэнээ? Хаа тэрэнд доо намайг үгэндээ оруулах буу байгаа хэрэг үү? Хцс ХЭЗЭЭ Ч ҮГҮЙ.
"Би хэзээ ч чиний хэлснээр байхгүй Жонгүк. Ад чөтгөрөөс л наадахаа гуй." гэхэд тэр юм хэлэлгүй зүгээр над руу ширтэнэ.
Ингээд тэр машинаа асаан хөдлөв. Гадаа хэтэрхий харанхуй байгаа тул бид хаашаа явж байгааг үнэхээр харж чадахгүй байлаа. Одоо магадгүй 9 цаг өнгөрч байгаа байх. Түүний царай ямар нэг зүйлд илүү нухацтай байгаа харагдана. Би түүний үгэнд бүр ч орохгүй. Энийг удалгүй ойлговол тэрэнд л дээр.
~•~•~•~•~•~•~•~•~
Замд чимээгүй байдал ноёрхох бөгөөд бидний хэн нь ч юм ярих гэсэнгүй. Удалгүй бид явсаар орд харш гэж хэлж болохуйц нэгэн эдлэн газар хүрч ирлээ. Хөөх энэ байшин тоглоом ч үгүй үнэхээр том юм. Гэхдээ дотор жихүүцүүлэм. Гаднаас нь гэрэлтүүлэх гэрэлд харвал 5 давхар байшин байв. Ямар гээч там нь вэ, түүнийг өөр эдлэн газартай гэж огт мэдээгүй тэр өөрөө надад хэлчиж ч байгаагүй. Түүний мөнгөнд нь болоод галзуурч байгаа юм биш ээ. Гэхдээ цаашид энэ новштой амьдарсаар байвал жаргалтай байх нь ээ. Түүний эрх мэдэл, хөрөнгө чинээнд гайхаж дуусахгүй юм даа.
Мөн энэ байшин нь эргэн тойрондоо модоор хүрээлэгдсэн байв. Үнэндээ бол яг чөтгөр амьдардаг байшин шиг л санагдаж байлаа. Дээрээс нь энд эдлэн газраас өөр юу ч байсангүй. Өөр хүн амьтан байхгүй хэрэг үү? Яагаад өөр байшин сав харагдахгүй байгаа юм?
Бид том төмөр хаалгатай хашааны урд ирэн зогсоход хаалга нь автоматаар онгойв. Тэгээд тэр машинаа байрлуулан зогсоод над руу дахин харав гэхдээ энэ удаа нэг тийм дэггүй харцаар.
Тиймээ энэ боломж Лиза зугт.
Өө байзаарай би нээрэн хүлүүлчихсэн байгаа шүү дээ. Аахх би ийм шан хүртэхээр юу хийсэн юм бэ? Яагаад? Яагаад? Яагаад вэ???
Жонгүк машинаас түрүүлж буун тойрч ирээд миний талын хаалгыг нээв. Хүлээсийг минь тайлан надад нэг ч хуруугаа хүргэлгүйгээр машинаас буулгав. Гайхалтай энэ миний боломж. Хашааны хаалга руу хурдан гүйсэн ч тэр намайг гүйж байхыг харан зүгээр л зогсох ажээ. Яагаад тэр юу ч хийхгүй байгаа юм бол. Тэр намайг хөөх байтал...
"Зугтах талаар бодоод ч хэрэггүй. Энэ газар танайхаас зөндөө зөндөө зөндөө хол." дахин нэг дэггүй инээмсэглэл.
"Чөтгөр гэж бид хаана байгаан? Энэ ямар газар юм?"
Тэр гараа халаасандаа хийсээр аажмаар нааш ойртож эхэллээ.
"Энэ миний хуучин байшин бас чиний шинэ гэр. Надаас зугтахын хувьд бол.....чи чадахгүй. Хэн ч чамд туслахгүй. Одоо харин чамд хоёр сонголт байна. Энэ харанхуй шөнө зугтаж байгаад чононд бариулах эсвэл эндээ надтай хамт аюулгүй үлдэх."
"Чамтай амьдарснаас үхсэн минь дээр байлгүй......Чамайг үзэн ядаж байна Жон Жонгүк!"
"Үүпс буруу хариулт байна." гээд тэр анхааруулга ч өгөлгүй гараас чирсээр байшин руу зүглэх бол би үлдсэн хүчээ шавхан тэмцэлдэнэ.
"Намайг тавь Жонгүк өвдөөд байна. Тавиач дээ!!"
"Хашхирахаа боль, дахиад надтай цуг орон дээр хэвтэхийг хүсч байвал хашхирч болно."
ЮУ ГЭНЭЭ???.........Би тэр чигтээ цочролд орлоо.
Айж байна. Түүнийг ингэж хэлэхэд би илүү ихээр түүнтэй тэмцэлдэж гарлаа. Байдаг хүчээрээ.
Тэр хаалгаа онгойлгон намайг дотогшоо орууллаа. Гадна байдал нь намайг жихүүцүүлж байсан ч дотроо шал ондоо юм гээч.
Бид зочны өрөөнд байлаа. Хэдий би энэ газрыг чөтгөрийн оромж гэх ч эндэх бүх зүйл надад таалагдаж байна. Жонгүк гэнэт намайг буйдан руу түлхэхэд би хойш ухарлаа. Тэгснээ тэр хурдан ойртож ирээд гарыг минь толгой дээр бариад шууд л намайг галзуу мэт үнсэж эхлэв. Харин би эсэргүүцэн толгойгоо хоёр тийш хөдөлгөлөө.
"Жонгүк боль."
Тэр намайг үл тоож намайг улам эсэргүүцэх тусам тэр нэг гараараа эрүүнээс барин нөгөө гараараа биеийг минь илж таална. Эрүүнээс барьсан чигтээ дахин намайг хүчээр үнсэнэ. Хором ч салалгүй галзуу мэт үнссээр уруулыг минь хазав. Түүний энэ ямар ч энхрийлэл, хайр байхгүй үнсэлт нь хүсэл тачаалаар дүүрэн учраас би түүнийг эргүүлж үнссэнгүй.
Нэг юм тэр уруулаа салгаад над руу хүсэмжилсэн харцаар ширтэж эхэллээ.
"Чи зөвхөн минийх гэдгийг сонсоогүй юм уу? Зөвхөн минийх." гэж сүрдүүлсэн дуугаар хэлэв.
Түүнийг түргэхэн түлхээд уруулаа арчлаа.
"Би чинийх биш. Өөр хэн нэгнийх ч биш гэдгийг шулуухан хэлчихье." гээд би уурласаар босов.
Тэр юу ч хэлэлгүй намайг дээрээс доош харна.
"Яав???"
"Наад плаж чинь дэндүү дур булаам юм. Чиний тачаангуй нурууг өнөөдөр хичнээн залуус шунан харсан бол?" гээд Жонгүк уруулаа долоосоор над руу алхам алхмаар ойртох бүрт би хойш ухарна.
"Би хичнээн тэгсэн ч бай чиний оролцож анхаараад байх хэрэг биш."
Гэнэт түүний байдал хувьс хийн өөрчлөгдөөд намайг хана руу харуулан араас тэврээд гараа биеийн энэ тэрүүгээр гүйлгэх агаад нүүрээ нуруунд нааж байлаа.
Omg....нуруу минь одоогоор нүцгэн байгаа. Ийм хувцас өмссөн өөрийгөө л зүхэж том хөхтэй байж ийм плаж өмсөх хэрэггүй байснаа бодно. Ялангуяа нуруугаа бүхлээр нь шахуу гарсан байхад.
"Тавь. Тачаадаж үхэх гэж байгаа амьтан минь боль!" хэмээн би ориллоо.
Хэдий түүнийг харж чадахгүй байгаа ч үсийг минь хажуу тийш чангаасаар жуумалзаж байхыг нь би мэдэрлээ. Ингэхтэй зэрэгцэн нуруугаар минь хуруугаа хөнгөхөн гүйлгэсээр доош явуулна. Тэр надаар тоглох бол харин үүнд нь миний дургүй хүрч байлаа.
Гэнэтхэн танил бус мэдрэмж мэдрэгдлээ........Жонгүк нуруугаар доош явсаар нойтон үнсэлт үлдээн хөнгөхөн долоох нь тэр.
"Жонгүк боль." хэмээн гараа салгахыг хичээсэн ч тэр чанга барьсан тул амжилтгүй боллоо.
"Ж-Жонгүк болиоч дээ!" тэр миний хэлэхийг сонсох байтугай биеэ улам надад наан бидний дунд багахан зай үлдэх ажээ. Нуруунд түүний цээж наалдсан байхыг мэдрэв.
Бүхэлдээ намайг хананд шахна.
"Жонгүк......гуйж байна. Битгий ингэ л дээ." тэр миний хэлснийг тоохгүй хэвээр хүзүү долоон шимж байлаа.
"Ж-Ж-Жонгүк........б-боль гуйя." нүдэнд нулимс цийлгэнэсээр удалгүй уйлж эхэллээ. Тэрэнд миний уйлж байгаа байдал нөлөөлөхгүй хэвээр л.
"Ж-Жонгүкаа......г-гуйж байна би чамаас гуйя." Гэтэл тэр бах таваа хангах хүртлээ зүгээр л надаар тоглон байлаа.
Тэрээр үргэлжлүүлэн 20 орчим минут өөрийгөө зугаацуулж байгаад...
Би уйлсаар "Чамайг үзэн ядаж байна Жонгүк үзэн ядаж байна."
Эцэст нь тэр зогсон гарыг минь тавиад бага зэрэг хойш алхан надад зай тавьж өгөхөд бид хэсэг байрандаа зогсоцгоолоо. Хүчгүй болсон би гараа доош унжуулав. Тэгээд удаанаар түүн рүү эргэж харлаа. Түүнээс болоод миний бүх юм хааш яаш болсон байх аж. Түрүүхэн урсаж байсан нулимс минь хатсан ч ором нь харагдахаар байлаа. Хүзүү, нуруунд минь энэ тэндгүй шимсэн ором ч мөн байлаа.
"Би чамайг үзэн ядаж байна. Жон Жонгүк чамайг үзэн ядаж байна!" хана налан доош суусаар дахин уйлж эхэллээ.
Миний энэ байдалд тэр огт анхааралгүй уруул дээрх шүлсээ арчаад "Өөрийгөө цэвэрлээд унт." гэж хэлчхээд яваад өгөв.
Харин би тэндээ суун уйлсаар хоцорлоо.
Жаа оддэ? Өмнөхтэй адил сэт, вөүтэ сайн байвал ингээд дараа дараагийн хэсэг хурдан орноо гэж найдаж байна. 🙏👍💪😘😍😝
