Chapter TWENTY -Үгэнд ор-
"Би чамайг үзэн ядаж байна. Жон Жонгүк чамайг үзэн ядаж байна!" хана налан доош суусаар дахин уйлж эхэллээ.
Миний энэ байдалд тэр огт анхааралгүй уруул дээрх шүлсээ арчаад "Өөрийгөө цэвэрлээд унт." гэж хэлчхээд яваад өгөв.
Харин би тэндээ суун уйлсаар хоцорлоо.
Жонгүкийн талаас
Лизаг газар суун уйлах зуур би өрөө рүүгээ явлаа. Түүнд хийсэн зүйлдээ гэмших сэтгэл төрж байна. Түүнийг явуулчхаад иймэрхүү байдалтай авчирсан минь ч тэр. Сүүлд нэг үг хэлэх хүртэл нь би шунал хүсэлдээ автаж Лизаг уйлж, надаас гуйж байхыг нь сонсоогүй. Харин түүний хэлж намайг зогсоход хүргэсэн бол...
"Чамайг үзэн ядаж байна. Жон Жонгүк үзэн ядаж байна."
Үзэн ядах гэнээ? Пффс........бид дөнгөж эхлэж байна хайрт минь.
Лизагийн талаас
Уйлсаар сүүлдээ нулимс хатаж огт хөдлөлгүй тэндээ суун бодолд автана.
Яагаад би энд байх гэж?
Тэр юу хүсээд байгаа юм?
Яалаа гэж намайг хулгайлсан юм бэ?
Тэхён ч гэсэн түүнд тусаллаа гэж үү?
Энэ газраас зугтахыг хүсч байгаа ч гэлээ яг одоогоор чадахгүй нь. Нэгт надад одоо ямар ч тэнхэл алга. Хоёрт ийм шөнө оройн цагаар би явах газраа сайн харахгүй. Энэ газрын байршилийн хувьд бид хээ нэг газрын дунд эсвэл өндөр модоор хүрээлэгдсэн газар байгаа. Маргааш өглөө яаж хийж байгаад зугтана гэж бодож байна.
Марк?
Байзаарай Марк тэр одоо намайг хайж байгаа байх даа. Зочны өрөөгөөр нүдээ гүйлгэн Марктай холбоо барьж болох утас эсвэл төхөөрөмж хайлаа. Харамсалтай нь юу ч алга. Эндээ тэр яаж хүмүүстэй холбогддог юм бэ?
Хэн нэгнээс тусламж хүсэж чадаагүй ч гэсэн эндээс гарна гэж итгэл найдвараа алдаагүй хэвээр. Марк цэрэгт явах л байсан юм.
Ийнхүү бодолдоо гүн автсаар зовхи минь хүндрэн удаанаар нүд анилдлаа. Тийм ээ би шалан дээрээ унтчихаж.
Өглөө
Аажмаар нүдээ нээвэл танихгүй орчин угтах нь тэр. Тэгээд нүд минь хамгийн түрүүн түүн дээр туслаа. Новш гэж! Тэр буйдан дээр суун над руу нүд цавчилгүй харж байв. Айдас минь намайг захирах шиг болж би хурдхан бослоо.
"Яасан бэ хайраа? Айгаад байгаа юм уу?" гээд нүүрэндээ ёжтой инээмсэглэл гаргана.
Үгүй ээ Лиза тэр зүгээр чамайг самууруулж байна. Айж байгаагаа тэрэнд харуулахгүй. Юу гээч......би дуугаралгүй чимээгүй зогссоор түүний юу хийхийг харна. Жонгүкийг ямар амьтан шиг болж аашлахыг хармаар байна.
"Би чамаас асуулт асуусан байхаа."
Би түүнийг нэг их тоолгүй харцаа эсрэг зүг рүү шилжүүллээ.
"Хариулахгүй хэрэг үү? Чимээгүй байсаар л байх юм биз дээ айн?"
Тиймээ яг зөв хэллээ. Чам шиг новшид цагаа үрэхийг хүсэхгүй байна. Түүний ууртайхан босох нь намайг сандаргах ч би өөр тийш харсан хэвээр зогсоно.
Тэгээд нааш алхаж ирээд гараас минь хүчтэй татаад өөртөө ойртуулав.
"Хэн нэгэн хичээлээ сураагүй бололтой." гээд анхааруулга өгөлгүй дахин нуруунаас минь татан өөртөө улам ойртууллаа.
Үгүй ээ үгүй ахиад л биш шүү. Толгойд муухай дурсамжууд зурс хийн орж их төдийд айдас мэдрэгдэнэ.
"Ү-үгүй ээ......үгүй, үгүй, үгүй, үгүй тэгэх гээд үзээрэй!" гээд түүний хоёр гараас мултрахыг хичээн огцом хөдөлсөн ч бас л болсонгүй дээ.
"Цаашдаа чи миний үгийг дагах болно." хэмээн баргил хоолойгоор чихэнд шивнэлээ.
"Мөн мөрөөдөв өө."
Жонгүк "Ххммм чи тэгэх болно. Тэгэх ч ёстой."
"Үгүй гэвэл чи яах юм?"
Нүүрэнд тулж ирээд "Шийтгүүлэх л болж дээ."
