Chapter EIGHTEEN -Туслаарай!-
Сүүлийн үед иймэрхүү зүйл их болоод байхад түүнтэй нэг өрөөнд үлдэх ямар ч шалтгаан надад байсангүй. Солонгост буцаж ирээд яг одоо уулзахыг маш хүсч байгаа хүн рүү явсан юм. Харин одоо түүний гэрийн үүдэнд зогсож байна.
Хаалга нээгдэх мөчид түүнийг харлаа.
"М-Марк."
"Лиза? Я-яагаад уйлаад байгаа юм бэ? Юу болсон?"
Түүнийг ингэж хэлэхэд би улам уйлж эхэллээ. Тэр намайг хурдхан тэвэрч аваад мөрийг зээлдээ гэсэн толгойг минь мөрөндөө наав. Марк Жонгүктой адилгүй тэр надад санаа зовж байна.
"Дахиад тэр тийм үү?"
Миний амнаас нэг үг ч гарахгүй бөгөөд уйлсаар толгой дохив.
Тэгээд намайг гэртээ оруулаад ийн ярьж эхэллээ.
"Яагаад? Чамайг түүнээс одоо болтол яагаад салахгүй байгааг үнэхээр ойлгохгүй юм. Хайр уу? Тэр чамд хайрладаггүй. Хэрэв тэр үнэхээр л чамд хайртай байсан бол өдийд чи ийм байдалтай байхгүй байсан."
"Марк би мэдэж байнаа. Тэр өдөр чиний хэлснийг сонсох ёстой байж. Түүнээс бүр мөсөн явах хэрэгтэй байж. Дахиж тэвчихгүй ээ. Би тэрнээс сална." гэхэд тэр санаа зовсон харцаар над руу харна.
"Хүссэн хугацаагаараа энд үлдэж болноо. Одоо энэ чиний ч гэр." гээд Марк инээмсэглэв.
"Ххммм мэдлээ." Яг одоо надад үүнээс өөр хэлээд байх үг ч алга.
"Ядаж ах нь бяцхан дүүдээ иймэрхүү зүйл хийж өгье."
Марк миний үеэл ч гэлээ бид ах, эгч дүүсийн хүүхдүүд гэхээс илүү төрсөн ах дүүс шиг байдаг. Бид хоорондоо маш дотно болохоор олон хүмүүс биднийг хосууд гэж андуурдаг л юм.
"Юутай ч юм идэцгээе. Чи өлсөж байгаа байх."
"Үгүй дээ би өлсөөгүй. Зүгээр.....юу ч хиймээргүй санагдаад байна."
Ингэж хэлээд би нэг өрөөнд орохоор зүглэлээ. Марк намайг сайн ойлгож байгаа тул өөр зүйл хийлгүй намайг орхилоо.
~•~•~•~•~•~•~•~•~•~
Бараг нэг сарын хугацаа өнгөрч байна. Би нэг их зүйл хийх хүсэлгүй хэвээр л. Өдөрт зүгээр л гэрт үлдэж, телевиз үзэж, Маркийг студиэс нь ирэхэд түүнд хоолыг нь хийж өгөх зэрэг л хэдхэн зүйл хийж байлаа. Өнгөрсөн сар гарны хугацаанд Жонгүк эхэндээ маш их залгаж байсан хэдий ч сүүлдээ залгахаа больсон. Одоог хүртэл Жонгүкийг гэх сэтгэл хэвээрээ. Тэгж байгаад алга болно гэж найдацгаая даа.
Буйдан дээр зурагт үзэхээр суухдаа ийн болож байтал Марк бодлыг минь таслав.
"Заа алив ээ чи ямар нэг гоё зүйл хийлгүй зөндөө удлаа шдээ."
"Юу гэх гээд байна? Клуб явцгаая гэж үү?" гэж асуухад тэр ямар нэг юм сэдсэн бололтой хөмсгөө дээш доош хөдөлгөнө.
Би "Тэгээд юу сэдээд байгаагаа зүгээр хэл л дээ."
"Ммм нэг зүйл байнаа.......чиний инээмсэглэл. Чи сүүлийн үед огтхон ч инээгээгүй. Тэгэхээр клуб явж хөгжилдөцгөөе." Марк үгүй гэж хэлэхийг минь мэдэж байсан ч намайг босгон хувцсаа соль гэсэн шиг өрөө рүү минь чиглүүллээ.
Надад ингэх хүсэл үнэндээ байсангүй. Гэвч сүүлийн үед Марк надаас болоод нилээн уйтгартай байсан байх. Энгийн хэрнээ нуруу гарсан тачаангуй харагдахуйц хар богино плаж мөн үүнтэй зохицох оломтой хар өндөр өсгийт өмслөө.


Доод давхарт Марк намайг хүлээгээд зогсож байгаа гэж бодсоор доош буулаа.
"Ааввв хэн нэгэн хөөрхөн харагдаж байх.......вууаа!!! Наад нуруу чинь яаж байгаа юм????" хэмээн Марк намайг магтаж байснаа нуруу хараад ээж шиг намайг хамгаалж байгаа бололтой бараг л орилж гарав.
"Яаваа? Аан энэ чинь нуруу ил гарсан плаж." гэж би түүнд хэллээ.
"Тэрийг чинь харж л байна шд гэхдээ хөхөвч чинь хаана байна??"
"Угийн энэ плажинд хөхний даруулга байдаг юм. Бас яагаад хэтрүүлж бодоод байгаан?"
Марк "Б-би тэгээгүй ээ. Зүгээр чи хэтэрхий тачаангуй байна. Хэн нэгэн чамд ямар нэг зүйл хийвэл яах юм?"
"Баярлалаа гэхдээ хэн ч намайг хүчиндэх, хулгайлах эсвэл өөр ямар нэр үйлдэл хийхгүй дээ. Яагаад гэвэл чи надтай байх учраас. Одоо лав өөр юм сольж өмсөж чадахгүй шүү. Би бодсон л доо одооноос өөрийгөө өөрчилмөөр байна. Намагвйг зовоосон тэр урвалтыг мартмаар байна. Яахав өнөөдөр би банзал хүүхэн шиг харагдаж байгаа байх гэхдээ энэ хэнд хамаатай гэж. Зүгээр хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрөөцгөөе!"
"За алив явцгаая аа!" гээд Маркийг татсаар гэрээс нь гарахад тэр хаалгаа түгжив.
"Магадгүй өнөөдөр бурхан чамайг цангасан амьтдаас хамгаалах байх." гэж хэлэхэд нь би хөхрөн инээлээ.
Клубт
Биднийг дотогш ороход хүн бүрийн нүд бидэн дээр тусна. Үнэндээ над дээр. Залуус хүсэмжилсэн харцаар харах бол охидууд атаархлын ширүүхэн харц шидэлж байлаа. Энд жинхэнэ завхай хүүхнүүд байдгийг бид бүгд л мэднэ. Тэд нүүрээ аймшигтай тод будаж, бараг л хувцасгүй шахуу хамаг биеэ ил гарган хувцасласан байх бөгөөд эцэстээ тэд инээдтэй амьтад шиг харагдах юм даа.
"Алив ээ гурван хундага." гээд би өөртэйгөө адил Маркт гурван хундагыг өгөхөд тэр над руу ямар чөтгөр нь вэ гэсэн шиг харцаар харлаа. Тэгээд нэг хундагатайгаа хурдан ууснаа над руу дахин харав.
"Чи энийг ууж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу?"
"Хэн намайг чадахгүй гээв." хэмээгээд би гурван хундагыг угсруулаад уучхав.
Бүжгийн талбай дээр бид өөрсдийгөө зугаацуулж байтал утас минь чичрэх нь тэр.
"Танихгүй дугаар? Хэн байдаг билээ?" гэсээр клуб маш их чимээтэй байна тийм болохоор би юу ч сонсохгүй шдээ. Марк хэсэг охидтой бүжиглээд завгүй байгаа тул ганцаараа утсаар ярихаар гарлаа.
"Байна уу? Б-байна уу? Хэн бэ?"
Хэн яах гэж залгасанг мэдэхээр байн байн лавлан асуух ч шал хэрэггүй дуудлага, над руу залгаад байх хүн байхгүй гэж бодсоор хурдхан утсаа салгаад дотогшоо орох гэтэл хаа нэгтэйгээс дөрвөн хар хувцастай хүмүүс гараад ирэв. Тэд мөн нүүрээ хар маскаар далдалсан байсан учраас зөвхөн нүдийг л харж болохоор байлаа.
Хамаг хурлаараа хаалга руу гүйсэн ч харамсалтай нь тэдний нэг намайг бариад авчхав. Бэлхүүсээр минь тэвэрсээр хар машин руу намайг хийхээр явна.
"Туслаарай Марк туслаарай, хэн нэгэн туслаач дээ!" гэж хашхирч байсан боловч гараараа амыг минь дарчихлаа. Нөгөө гурав нь хажууд байсан учраас надад зугтах боломж байсангүй.
Гарыг нь тавиулахаар тэмцэж байхад түүний нүд надтай харц тулгарав. Энэ нүд нэг л танил. Яагаад тэр таньдаг нэгэн юм шиг харагдаад байна.
Дахин дахин зугтахыг хичээсэн ч дэндүү оройтжээ. Тэд намайг зугтаахааргүй болтол бат барьсныг ойлгон яг одоо зугтаж чадахгүй гэж бодсоор бууж өглөө. Гар, хөлөөс барьж хашхираас сэргийлж амыг минь боогоод тэд машин руу орууллаа.
Үгүй ээ үгүй эмэгтэй хүн хулгайлж бэлгийн боолоо болгож магад хүчиндэж байхыг олон киноноос харж байсан. Тэд ч мөн үүнтэй адил зүйл надад хийхгүй биз дээ? Гуйя хэн нэгэн надал туслаач! Туслаарай!
Машин хөдлөх бөгөөд намайг барьсан нь жолоо барьж өөр нэг нь түүний хажууд, үлдсэн хоёр нь арын суудалд надтай ойрхон сууж байлаа. Би бууж өгөөгүй шүү. Зүүн гар талд суун намайг барих залуу гараа сулруулахад би хөдлөхийг хичээн тийчгэнэх бол нөгөө талынх над ширтсээр л байв.
Нэг л танил харагдаад байх харагдаад байх юм. Тэр гараа хэвэндээ байлгасаар бүр надад хүрэхийг ч оролдохгүй байлаа. Энэ залууст нэг зүйл байна даа. Тэд танил харагдаад байна аль эсвэл магадгүй би гэнэт хулгайлагдсан цочролоосоо болоод байгаа биз.
Миний ам хүлээстэй байх бөгөөд би "Мммммм ммм" гэж бөглүү ориллоо.
Урд талд суух залуугийн хүчтэй дуу гаран "Тэрнийг яриул аа." гэхэд нөгөө хоёр нь амнаас боолтоо авлаа.
"С-сонсооч б-би та нарын хүслийг хангах эсвэл өөр ямар нэг зүйлийг биелүүлэх хангалттай сайн биш ээ. Зүгээр намайг явуулчих. Б-би та нарын хүссэн мөнгийг чинь өгье."
"Бид чиний мөнгийг хүсээгүй. Зөвхөн чамайг хүсч байна."
"Гуйж байна би та нарт ю-ю-юу хийсэн юм бэ? Намайг явуулаач дээ гуйя." гэсээр би тэднээс өршөөл эрнэ.
Гэнэтхэн машин явах замдаа зогслоо. Цонхоор эргэн тойрноо харвал бид хотоос гарсан бололтой. Гадаа харанхуй учраас юмс сайн харагдахгүй байв. Гайхалтай одоо надад дахиж зугтах боломж байхгүй боллоо. Зүгээр л гайхалтай. Клуб руу явъя гэхэд нь үгүй л гэж хэлдэг байж тэгсэн бол өдийд ийм зүйл болохгүй байсан юм.
Жолооны хойно суух залуугаас бусад нөгөө гурван залуус машинаас буув. Энэ үеэр нь үлдсэн ганц зугтах аргаа ашиглах гэсэн ч тэд намайг хүлсэн тул чадсангүй.
Тэгээд намайг тэд намайг машинаас гаргаад жолооны ард суух залуугийн хажууд намайг суулгав. Гадаа мөн өөр 3 машин байх харагдав. Ххммм тэд үүнийг эртнээс төлөвлөсөн бололтой.
Би санадарсаар "Б-бид ха-хаана байгаан? Та нар намайг алах уу?"
"Үгүй ээ чи биднийг эсэргүүцэхгүй бол..." гэж нэг нь хариулав. Энэ машинд над руу хараад байсан нь байлаа. Зөвхөн гадаад төрх нь танил биш дуу хоолой ч мөн танил санагдаад байх юм. Би......түүнийг.....
таних билүү?........БУРХАН МИНЬ байж боломгүй юм.
"Т-Тэхён?"
Өөрийг мэдсэн тул тэр маскаа авав. Би одоо яах вэ? Энэ үнэхээр тэр мөн байна. Нөгөө хоёр нь мөн адил маскуудаа авцгаалаа. Миний хажууд суугаад байсан нь царайлаг залуу харин намайг зүгээр хараад ч байгаа юм шиг яваад байсан нь хагас унтаа мэт царайтай залуус байлаа.
"Энэ бол Жэй-Хөүп харин нойрмоглоод байгааг Шюга гэдэг." гэж Тэхён тэднийг танилцуулахад тэр хоёр нь дулаахнаар инээмсэглэн гараа даллацгаав.
Тэхён "Тийм ээ бас чамайг хулгайлсанд уучлаарай." хэмээн уучлал гуйлаа.
Харин би бүр гайхсандаа байрандаа таг хөшчихөв. Тэгээд түрүүнээс хойш амнаасаа нэг үг ч унагаагүй бас одоог хүртэл маскаа авахгүй байгаа нэгэн руу харлаа.
"Байз.....тэгэхээр энэ намайг үнэхээр хулгайлсан хүн нь.............Жонгүк гэсэн үг үү?"
Тэрээр удаанаар маскаа аван над руу жуумалзсаар толгойгоо эргүүлэн харав.
"Намайг санасан уу хайраа?"
За ямар байна? Таалагдсан уу? Дараагийн хэсэг (+60 votes, +10 com)
Хэхэ ингэнэ ээ. Тэгээд хүрвэл шууд л оруулна даа. 🤣😆🙏👍💕
