Chapter FIFTEEN -Жэнни?-
Лизагийн талаас
Өглөө сэрвэл Жонгүк хажууд гараа бэлхүүсээр минь тэврсэн хэвээр унтаж байлаа. Тэр унтаж байх даа энгийн л гэмгүй хүн шиг харагдах ч сэрэхээрээ амилсан чөтгөр шиг болчихдог.
Энийг ямар их санасан гээч. Хажууд минь хэвтээд биеийнхээ дулаан элчээр намайг тэврэх энэ мөчийг би санасан. Өмнө нь бид гайхалтай хосууд байсан гэвч бидэнд нь юу тохиолдсоныг мэдэхгүй юм даа. Бид гэхээс илүү түүнд юу тохиолдсон болоод тэр ийм болчхов. Тэрнийг намайг хүчиндсэнд би одоо ч уурласан хэвээр гэхдээ миний хийж чадах зүйл байхгүй шүү дээ. Бид хэдийн гэрлэсэн гэдэг тэрэнд давуу тал болчихно. Надад тийм зүйл хийснийг нь мэдэгдлээ гэхэд тэр амархан асуудлаас гарахгүй байх л даа гэхдээ аав, ээж хоёр бүх зүйлийг мэдчихнэ. Аав зүрхний өвчтэй учраас би түүнийгээ хүндрүүлмээргүй байна.
Түүний ширтэн гүн бодолдоо автсаар Жонгүкийн сэрснийг анзаарсангүй.
"Би тийм их царайлаг байна уу?" гэсээр тэр тоглоом хийв.
Яг одоо бол үнэндээ тэр надад сармагчныг санагдуулж байлаа.
"Айн? Чи сармагчин шиг харагдаж байна."
Тэр ярвайсаар "Сармагчин??"
Түүнээр өшөө тогломоор санагдан хэлээ өөдөөс нь гаргав.
"Өө за өнөөдөр яахаа чамд үзүүлээд өгье л дөө." гэж хэлээд намайг гижигдэж эхлэв. Намайг гайхшруулах зүйл бол тэр өнөөдөр үнэхээр сайхан ааштай байгаа явдал.
Би инээсээр үхэх шахан "Б-бо-боль"
"Тэгвэл би хэн юм хэл дээ?"
Тэр гарнаас бариа дээр минь гараад суучхав.
Би хэсэг чимээгүй байж байгаад хариуллаа.
"Чи..........сармагчин хэвээрээ байна."
Гэхэд тэр эгдүүтэй царай гаргаснаа нүдээ онийлгон наадахаа дахиад хэл дээ гэсэн харцаар харав. Би түүнийг өөр дээрээс түлхээд босон өрөөнөөс гарахаар явж байтал Жонгүк намайг хойноос татаад гялс түрүүлэн хаалган дээр очоод түгжчих нь тэр.
"Чөтгөр гэж чи хурдан хэвээрээ юм уу?"
"Хөөе би сургуульдаа хамгийн хурдан нь бас спортдоо сайн байсан. Санаж байгаа биз дээ? Тиймээс энэ бол надад энгийн л зүйл."
"Хачин амьтан."
"Одоо бүр хачин амьтан болчихсон уу? Та гуай зугтсан нь дээр дээ."
Тэр намайг өрөөгөөр нэг хөөх бөгөөд сүүлдээ бид дэр аваад байлдаж эхлэв. Хэр удаан хугацааны дараа хамтдаа ингэж хөгжилдөж байгаа юм бол ямартай ч удсан.
~•~•~•~•~•~•~
Ноцолдож ноцолдож бид ядарч амьсгаагаа дарахаар орон дээр унаад өглөө.
"Өөрийгөө бэлдээрэй. Нэг тийшээ явна шүү."
Би "Хаашаа?"
"Очоод хараарай. Зүгээр л бэлэн болчих." гээд тэр над руу нүүрээ ойртуулав.
"Бас хайраа яг одоо чи халуухан харагдаж байна." нүдээ ирмэв.
Доошоо өөрийгөө харвал миний унтлагын хувцас доод хэсгээрээ урагдаж хангалттай өгзөг минь гарсан байлаа.
"Муу гаж донтон." гэж орилсоор өөрийгөө халхлахыг оролдож байхад тэр намайг харан инээсээр угаалгын өрөө рүү алхана.
~•~•~•~•~•~•~•~
Сайхан бүлээн шүршүүрт орчихоод улаан дотуур хувцас, цагаан плаж болон сандаал өмсөөд гарвал цагаан футболк, бор өнгийн шортыг дуртай Timberland-н гуталтайгаа хослуулан өмссөн Жонгүк намайг хүлээгээд зогсож байлаа. Дараа нь бид хоёр жижиг усан онгоцонд суулаа.
Онгоц эргээс хөдлөн нэгэн арлыг чиглэн явлаа. Энэ арал энлээс нэг их хол биш бөгөөд үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байв. Тур тусмаа бага зэрэг холоос далайн эргийн гайхалтай дүр зураг үзэгдэнэ.
Би үзэсгэлэнтэй байгалийг харсаар "Үзэсгэлэнтэй юм тийм биш гэж үү?"
"Тиймээ........яг чам шиг."
Удаанаар Жонгүк рүү эргэн харвал тэр хэдийн над руу ширтэж байлаа. Энэ мөч сэтгэл татам байх ажээ. Бид нэг рүүгээ хэдэн секунд харж байтал тэр ам нээв.
"Бид ирчихлээ."
Хажуу тийш хартал үзэсгэлэнтэй арал байх бөгөөд бид ер бусын тансаг байгальд ойртон иржээ. Уртхан үргэлжлэх цагаан элс болон дал моднууд яг л диваажинд байгаа мэт санагдуулна. Мөн бас л тансаг зэрэглэлийн байшин тэнд байв.
"Хөөх"
Жонгүк "Таалагдаж байна уу?"
"Тиймээ маш их таалагдаж байна."
"Ашгүй дээ. Энэ минийх."
"Вуаа"
"Тийм ээ зөвхөн байшин ч биш энэ арал тэр чигээрээ."
Юууу??? Тэр энэ газрыг эзэмшдэг юм байна. Маш их үнэтэй байх даа.
"Чи надад хувийн аралтай гэж хэлээгүй шдээ."
"Чи өөрөө асуугаагүй." гээд тэр байшин руу оров.
Энэ байшин үнэхээр тансаг юм. Бидний аав, ээжүүд өөрсдийн компанитай учраас би ч мөн түүнтэй баян. Гэхдээ Жонгүк надаас илүү хөрөнгөтэй баян юм.
Зочны өрөө рүү ортол телевиз, буйдангаас бусад нь тэр чигтээ модоор хийгдсэн тавилгууд байх нь гоё харагдана.
Шатаар дээш гараад урт коридороор явсаар унтлагын өрөө байлаа. Энэ өрөө дуу алдмаар маш том саруулхан байх бөгөөд өрөөний голд том гоё ор харин цаанаа тагттай байлаа. Хана, хаалга, цонх гээд ерөнхийдөө шил тэгээд цонхоор далаа харагдах нь надад таалагдаж байна.
"Гайхалтай юмаа." хэмээн амандаа бувтнахад тэр сонсчхов.
Жонгүк инээмсэглэн "Чамд таалагдаж байгаад баяртай байна."
Тэр өнөөдөр үнэхээрийн сайхан зантай байна.
~•~•~•~•~•~•~•~
Бид далайд сэлж бас байшиндаа орж хөгжилтэй тоглоом тоглосоор өнөөдрийг энэхүү арал дээр өнгөрөөгөөд одоо буцаад зочид буудал руугаа явлаа. Нар жаргаж буй дүр зураг усан онгоц дээрээс гайхалтай сайхан харагдана. Үнэнийг хэлэхэд би өнөөдрийг сайхан өнгөрүүллээ.
Би "Зочид буудалдаа очоод оройн хоолоо идэцгээе."
"Өө.....хараад байгаарай бяцхан гахай дахиад юм идэхийг хүсч байна." гээд Жонгүк инээв.
"Юу гээд байгаан? Би гахай биш."
Тэр дахиад инээн "Тиймээ чи мөн."
"Аа...үгүй ээ биш."
Жонгүк "Хэн үргэлж хоол идэх тухай ярьдаг билээ."
"Хахаха........инээдтэй байна. Наадах чинь надад-......байз даа. Өглөө би чамайг сармагчин гэсэн болохоор чи намайг гахай гээд байгаа юм уу? Хаха тэгээд л хэлчихгүй." гээд би түүн рүү ялалтын царай гаргалаа.
"Санаж гэнэ дээ." гээд бид усан онгоцноос буулаа.
"Аавв...хэн нэгэн хүн гомдоод байна уу даа? Хаха наад царайны хувирал чинь ээ." хэмээн би тоглоом хийлээ.
"За хурдал үгүй бол би чамайг орхиод явлаа."
"Заа заа явж л байна шд........ сармагчин минь."
"Хурдал......гахай минь."
~•~•~•~•~•~•~•~
Бид хувцсаа солиод оройн хоолоо идэхээр доошоо бууцгаалаа. Хооллох үер ч бид хэрэлдэж, нэгнээ санаанд орсноороо янз бүрээр дуудна.
"Тэгээд би одоо жонон юм уу?" Жонгүк гомдолов.
"Хөөе чиний аашинд яг тохирсон."
"Заа тэгвэл...... чи...... үзэсгэлэнт гүнж... бол."
"Яагаад үзэсгэлэнт гүнж гэж?"
"Үргэлж жонон, үзэсгэлэнт гүнж хамт байдаг болохоор."
Би "Их тааруу хошигнол байна."
"Энэ чинь тоглоом бишээ. Алив....миний үзэсгэлэнт гүнж бол харин би чиний жонон болъё."
Бид хэсэг бие бие рүүгээ ширтэх бөгөөд би түүний сүүлд хэлсэн үгийг бодсоор л.
"Би...би..-"
*Утас дуугарах*
Би өөрийнхөө утсыг авах гэсэн ч энэ минийх биш харин түүнийх байв.
"Яриадахъя." гээд тэр явлаа.
Түүнийг ч би явууллаа. Хүн бүрт хувийн орон зай хэрэгтэй. Тэр хооронд би утсаа ухсаар хоолоо идэж дуусгав. Тэр гарч яваад цаг гаран болов.
"Ямар нэг асуудал гарсан юм болов уу?"
Жонгүк түрүүн гарч явсан газар очвол нэг зүйл хараад зүрх өвдөв.
"Ж-Жонгүк?"
"Ж-Жэнни?"
Тэр хөгийн банзал хүүхэн байжээ. Ичих ч үгүй буцаад ирж.
