Chapter SIXTEEN -Өнгөрсөн-
Жонгүк түрүүн гарч явсан газар очвол нэг зүйл хараад зүрх өвдөв.
"Ж-Жонгүк?"
"Ж-Жэнни?"
Тэр хөгийн банзал хүүхэн байжээ. Ичих ч үгүй буцаад ирж.
Лизагийн талаас
Харсан зүйлдээ би үнэхээр их цочирдлоо. Жонгүк түүнийг үнсэж байсан. Намайг тэдний нэрийг дуудахад тэд хоёул нааш эргэж харлаа.
"Лиза.....хүлээ. Би....би тайлбарлая."
"Тайлбарлаад байх өөр зүйл үлдсэн гэж үү? Жонгүк би тодорхой харлаа. Чамайг уг нь өөрчлөгдсөн гэж бодож байсан юм."
Тэгж хэлээд дараа нь би өрөө рүүгээ гүйлээ. Зүрх өвдөж байна.
Жонгүк намайг зогсоох гэж оролдсон ч би зүгээр гүйсээр гүйсээр л аажмаар түүний бараа харагдахаа болив.
Өрөөндөө орж ирээд хаалгаа хаан дотроосоо түгжээд уйлна.
Уг нь түүнийг өөрчлөгдсөөн гэж бодож байлаа гэхдээ үгүй байж. Би өнөөдөр 2 жилийн өмнөх Жонгүкийг дахин харлаа. Жэнни тэр бүх зүйлийн түлхүүр нь. Би яаж түүнийг мартах билээ. Тэр дурсамж одоо ч толгойд бодогдож байна. Тэр оройг бодоход л новшийн мэдрэмж намайг зовооно. Бүх зүйлийн учир шалтгаан болсон хүн бол тэр Жэнни.
Болсон явдал
Мессеж.
Лиза: Хаана байгаан?
Жонгүк: Мм...гэртээ.
Лиза: Үнэхээр үү?
Жонгүк: Тиймээ яасан?
Лиза: Үгүй дээ юу ч биш.
Тэр худлаа ярьж байна. Жонгүк гэртээ биш цэнгээний газар Жэннитэй байна. Жэнни бол ахлах сургуулийн сайн найз минь байсан. Гэвч тэр надаас зайгаа барьж намайг үл тоох болсон. Би түүнтэй тулж ярилцах гэж олон удаа оролдсон ч тэр намайг үргэлж үл тоодог. Одоо хангалттай гэж би түүнээс бүх харилцаагаа тасалсан. Жэнни бид хоёрын хооронд бүгд дууссан.
Нилээн хугацаа өнгөрсний дараа би түүнийг дахин харсан юм. Тэр шөнийн цэнгээний газар найз залуутай минь цуг суун юм ууж байна. Хамгийн чухал нь Жонгүк яагаад тэрэнтэй хамт байгаа юм бэ? Тэд намайг анзаараагүй бөгөөд би ч мөн газарт байлаа. Тэднийг холоос ажиглаад. Би юу ярьж байгааг нь сонсож чадахгүй ч тэдний үйлдэл, байгаа байдал бүрийг нь харж байлаа. Найз залуудаа итгээгүй юм биш харин би Жэннид итгэхгүй байсан юм. Ахлах сургуульд байхаас л тэр банзал хүүхэн шиг аашлах болсон учраас би түүнээс зайгаа барьсан хэвээр байсан юм. Гэтэл тэр дахиад л тэгж аашилж байна. Тиймээ түүнээс болж Жонгүк надад худал хэллээ. Гэхдээ яагаад? Миний мэдэхгүй юу болоод байгаа юм бэ?
Тэдний харсаар ийн бодоод сууж байтал утас чичэрлээ.
"Байн уу? Байн уу? Сонсогдохгүй байнаа байна уу? Х-хүлээгээрэй би гараадахъя."
Яаралтай ярих хэрэг гарсан үеэлтэйгээ ярихаар гадагшаа гарлаа. Гэтэл би түүний тэнэг асуултанд тус болсноор тэднийг алдчихлаа. Клуб руу гүйн орсон ч Жэнни, Жонгүк аль нь ч харагдсангүй. Дотор хаа сайгүй хайж үзсэн ч тэднийг олж чадсангүй.
"Өө.....өршөөгөөрэй. Тэнд сууж байсан найзуудыг маань хараагүй биз?" хэмээн түрүүхэн тэдэнд үйлчилж байсан зөөгчөөс асуулаа.
"Уучлаарай хатагтай. Би мэдэхгүй." гэж хэлээд өнөө зөөгч яваад өгөв.
Ингээд тэднийг олж чадаагүй учир гэрийн зүг шууд явлаа. Жонгүк өөр хүн амьтантай явдаггүй болохоор магадгүй надад энэ тал дээр айдас байхгүй байгаа байх. Би түүнийг сайн мэднэ. Тэр өөрийнхөө гэр лүү явчихсан байх. Тиймээс маргааш өглөө л түүнтэй уулзъя.
~•~•~•~•~•~•~
Өглөөний 8:03
Өглөө сэргэг гэгч нь босож ирлээ. Өнөөдөр гадаа бага зэргийн үүлэрхэг байх бололтой. Усанд орчихоод хувцсаа өмсөн Жонгүкийнх руу хөдөллөө. Бид үргэлж хамтдаа өглөөний цайгаа уудаг.
Машинаа зогсоолд тавьж байтал нэгэн танил бус зүйлийг анзаарлаа. Тэр машинаа баруун талд тавьсан байв. Тэр хэзээ ч ингэдэггүй дээ эсвэл би өмнө нь зүгээр л анзаарч байгаагүй байх. Нэг их юм бодолгүй түүний надад өгсөн түлхүүрээр гэрт нь ороод шууд өрөө рүү нь явлаа.
Өнөөдөр сэтгэл санаа дажгүй сайхан байна. Түүнтэй өөрсдийнхөө ирээдүйн талаарх зарим зүйлийг ярилцахыг хүсэж байсан ч хаалга онгойлгох мөчид амьдрал минь нураад унах шиг.
Газар хаа сайгүй хөглөрөх хувцаснууд мөн бэлгэвчний хайрцаг байхыг би хамгийн түрүүнд олж харлаа. Тэгээд нүд минь......Жонгүк дээр тусав. Тэр дээгүүрээ нүцгэн нэг охинтой унтаж байлаа. Намайг хамгийн том цочролд оруулсан зүйл гэвэл тэр охин нь Жэнни байсан явдал юм. Хөнжил дотроо магадгүй тэд хоёул нүцгэн байгаа биз.
Жонгүк надад яаж......ингэж хандаж чадав аа?
Энэ новшийн зүйл ухаан санааг минь самууруулах бөгөөд би гүйн доод давхар луу буулаа. Уурлах, гуниглах, будилах, өвдөх зэрэг эдгээр мэдрэмжүүд холилдон надаар даажигнах шиг. Дахин юм бодолгүйгээр зурвас бичлээ...
Надгүйгээр амьдарч сур.
Би эргэж ирэхгүй.
Лиза
Энэ мөчид ингэх нь хамгийн зөв шийдэл гэж бодлоо. Зурвасаа гал тогооных нь тавиур дээр үлдээгээд түүний амьдралаас явж байгаа мэт л гэрээс нь гүйн гарлаа.
Болсон явдал төгсөв.
Харамсалтай нь тэр одоог хүртэл зүрхэнд минь оршсоор. Түүнийг гэх сэтгэлээ авж хаяхыг хичээх ч нэг л болж өгөхгүй юм. Эцэст нь би түүнтэй гэрлэх юм гэж төсөөлөөчгүй, дахиад түүнд дурлаж эхлэх юм гэж бодсонгүй. Бүр түүнийг дахиад өмнөхтэйгөө ижил зүйл хийх юм гэж санасанчгүй. Дахиад л өмнөхтэй ижил энэ шаналал. 2 жилийн өмнө энэ зүрх зүсэм өвдөлтийг мэдэрсэн гэтэл эргээд ирлээ. Миний Америк явах болсон шалтгаан энэ байсан. Би тэр үед маш их уйлж шаналсан. Аав, ээж хоёр намайг явуулж өгсөн ч энэ бүхний ард Жонгүк байсныг мэдээгүй юм. Хэрэв тэр өдөр би үүнийг тэдэнд хэлсэн бол тэд намайг Жонгүктой гэрлүүлэхгүй байсан. Тэгтэл ийм зүйл давтагдана гэж би даанч мэдсэнгүй.
Би уйлсаар уйлсаар нэг юм тэрнийг хаалга хүчтэй цохиж байхыг мэдлээ.
"Лиза энэ сүүлийн удаа байсан. Хэрэв чи гарч ирэхгүй бол би энэ хараал идсэн хаалгыг эвдэллээ."
"Нэг хоёр гу-"
Түүнийг тоолж дуусахаас өмнө би хаалгаа нээлээ. Түрүүхэн хацар дээр урсаж байсан бүлээн зүйл хэдийн хатчихаж. Би ямар ч хувиралгүй түүн рүү эгцлэн харлаа.
"Лиза..." түүний нүдэнд санаа зовнил харагдах ч энэ бүгд хуурамч.
Тэр намайг чанга тэврэхэд би эсэргүүцсэнгүй түүний хүссэн зүйлийг хийлгэн зүгээр зогсоно. Эцэст нь түүний хувьд би зүгээр л тоглоом нь.
"Лиза...сонсооч. Энэ-энэ харагдаж байгаа шигээ бишээ. Би тайлбарлъя. Тэр хаа нэгтэйгээс гарч ирээд намайг үнссэн. Эхэндээ түүнийг юу хийгээд байгааг мэдээгүй. Би- Лиза? Хайраа? Я-яагаад чимээгүй байгаад байгаан? Надтай ярь л даа. Хөөе? Лиза? Хараал ид гэж яриач дээ."
Би "Юун тухай тэрэв? Айн?"
"Юуны талаар ярина гэж?!" энэ удаа хашхирлаа.
"У-у-уг нь би чамайг над дээр буцаад ирлээ гэж бодсон. Гэхдээ чи дахиад тэр b*tch рүү явсан. Одоо дууссан Жонгүк дууссан." гэж уйлсаар цээж рүү нь цохино.
"Чи юу яриад байгаа юм......дахиад гэнээ? Тэрнийг мэддэг хэрэг үү?"
"Битгий тэнэг хүн шиг аашлаад бай Жонгүк! Тэр шөнө чамайг тэрэнтэй унтсаныг би мэднэ."
Тэр мөрнөөс минь бариад намайг өөртөө ойртуулав.
"Хараал ид гэж чи чинь яачхаад байгаан? Юугаа яриад байгаа юм?"
Түүнээс холдоод доторх бүхнээ гаргаж байгаа мэт түрүүнийхээс чанга орилов.
"Санахгүй байх шив! Түүнээс болж би чамаас явсан! Тэр шөнө чиний хийсэн зүйлээс болсон!!"
"Юу? Чи буруу үедээ ирсэн бололтой. Чи харсан зүйлээ хэтрүүлж бодоод байна. Чи намайг гүтгээд байхаар хэрэг би хийгээгүй."
"Гүтгэх гэнээ? Айн гүтгэх би чамайг зүгээр л гүтгээд байгаа юм шиг байна уу?" би түүний үгэнд гайхаж орхив. Тэр юу хийснээ санахгүй ингэж аашлах юм гэж үү.
"Байз байз чи намайг юу ч хийгээгүй байхад буруутгаж байна. Хэзээ би тэрэнтэй унтсан юм? Тиймээ сургуульд байхдаа би хөгийн амьтан байсан. Гэхдээ чамайг хуураагүй гэдгээ сана............
Аа одоо л ойлголоо. Намайг юу ч хийгээгүй байхад буруутгаад байгаа нь чи хуучин хайрт дээрээ очихыг хүсээд байгаа учраас тийм үү?" хэмээн тэр над руу зэвүүн харав.
Эргэлзэлгүй шууд түүнийг алгадав.
"Хуучин хайр гэнээ? Миний хайрласан хүн зөвхөн чи байсан. Гэхдээ энэ том алдаа байсныг одоо л ойлголоо." гээд явахаасаа өмнө би үүнийг хэлэх ёстой хангалттай.
"Гэрлэлтээ цуцлуулъя."
