Chapter FOURTEEN -Бал сар (хэсэг 2)-
Лизагийн талаас
"Б-б-бал сар аа?"
Би Жонгүк рүү харвал тэр босс шиг суун жуумалзсаар над руу харж байлаа. Бурхан минь энэ жуумалзалтыг үгүй хийхийг ямар их хүсч байна гээч? Тэр муу их баяртай байх шив. Баярлахгүй гээд яах билээ? Мэдээж намайг зовоох юм уу эсвэл дахиад өвөртөө оруулах сайхан боломж гараад ирж байхад.
Ээж "Энэ гайхалтай биш гэж үү? Лиза"
"Ээж би тантай хоёулханаа түр ярилцаж болох уу?"
~•~•~•~•~
Ээжтэй тусдаа ярилцахаар түүнийг гал тогооны өрөөнд авчирлаа. Хэрвээ өөрийнхөө өрөөнд оруулах юм бол Жонгүк бид хоёрыг хамт амьдардаг байж тусдаа унтдагийг мэдчих учир.
"Ээжээ та намайг түүнд хайргүйг мэдсээр байж яагаад надаар үүнийг хийлгээд байгаа-"
Тэр үгийг минь тасла өөрөө ярьж эхлэв.
"Сонс хонгор минь чамайг Жонгүкийн ахад хайртай байсныг бас эмэгтэй хайртай хүнээ амархан мартаж чадахгүй гэдгийг ээж мэдэж байна. Гэхдээ сэтгэлээ татаж авахыг хичээ л дээ. Бид Сунжиныг эргүүлж авчирч чадахгүй харин байгаа зүйлээрээ шинийг бүтээж чадна. Дээрээс нь чамд халамжтай нөхөр байна. Жонгүк бол чамд олдох хамгийн сайн хүн."
Ххмм надад олдох хар дарсан зүүднээс ч илүү.
"Охин минь Сунжины тухай мартаад Жонгүктой шинээр эхлэх гээд үз." гээд тайван гэгч нь инээмсэглэв.
"Гэхдээ ээж би-"
"Хатагтай Манобан бүх зүйл зүгээр үү?" гэж Жонгүкийн ээж асуув.
"Өө тиймээ. Зүгээр байлгүй яахав." гээд ээж маань инээмсэглэхэд тэр ч мөн инээлээ.
"Өө Лиза миний охин бид одоо буцлаа. Болгоомжтой сайхан аялаад ирээрэй~" хэмээгээд миний хайрт хадам ээж маань намайг тэвэрчхээд явав.
~•~•~•~•~•~•~
Бидний эцэг эхүүд явсны дараа би өрөөндөө орон 'Бал сар'-ынхаа хувцсыг бэлдээд чемодандаа хийлээ. Дургүй хүрэхийн хажуугаар би зүгээр сайхан байгаад ирэхийг хүснэ. Юу гэх гээд байна вэ гэвэл би хэсэг хугацаагаар аялал, амралтад явж байгаагүй. Тиймээс энэ бал сарын аялал надад амрахад минь сайхан завшаан болох байх.
Бидний бал сарын эцсийн хүрэх газар бол Хавай. Тиймээ! Тэнд би ашгүй нэг чөлөөтэй байж чадна.
Олон нийтийн ихээр цугларах тэр газар Жонгүк надад юу ч хийж чадахгүй болохоор гэж бодож байна.
Нисэх буудал дээр
Жонгүк "Яа хурдал. Чамайг ингэж яваад байвал бид нислэгээсээ хоцрох нь байна."
Новш гэж дээ, намайг энд тэнэг цүнхийг нь бариад үхэх гэж байгаа юм явахад тэр зүгээр эргэн тойрноо харан түрүүлж алхах юм.
Ингээд нэг юм бид онгоцондоо суулаа.
Нислэг урт бөгөөд яршигтай байлаа. Ялангуяа Жонгүк намайг ядаргаатуулах үед. Эхлээд тэр миний хоолыг авсан, өөрийнх цэнэггүй болохоор миний утсыг авсан тэгээд мөр дэрлэж унтсан. Аахх би зүгээр л энэ нислэг дууссанд баярлаж байна. Одоо л нэг юм буудалдаа очоод унтаж чадах нь. Энд бараг шөнө дунд болж байгаа гэж бодсон ч би буруу боджээ. Оройн 8 цаг болж байлаа.
Үнэнийг хэлэхэд энэ газар үнэхээр гайхалтай юм. Солонгост харагддаггүй олон од энд харагдаж үнэхээр сайхан. Хэдэн долоо хоног болвол ч. Бидний байрлах амралтын газар дээд зэрэглэлийнх бөгөөд бидний өрөөний доодох нь талд далай байгаа үнэхээр гайхалтай. Далайн үл ялиг сэрүүн мэдрэгдэж шөнөдөө одод түгэх нь маш ер бусын. Би зүгээр л энд амьдармаар байна. Жонгүкт ч хүртэл одоо сайхан байх шиг. Энд юмнуудаа гаргаж тавимаар байгаа ч би тэгсэнгүй. Учир нь дэндүү их залхуу хүрч бас ядарч байна.
Ядарч үхэх гэж байгаа юм улаан өнгийн, богино загвартай, торон материалтай унтлагын хувцсаа хурдхан шиг өмслөө. Унтахад маш тухтай учраас би энэ хувцсанд дуртай. Энгэр нь задгайдуу ч нээх аймаар ил гарахаар биш яг сайхан тохирсон. Орондоо орохоор алхаж байтал Жонгүкийн нүд над руу цоо ширтэж байх нь тэр. Би орондоо хэвтэн унтах гэж байтал нэгэн гар намайг ороогоод авав.
"Жонгүк?"
Гээд түүний гарыг холдуулах гэсэн ч тэр намайг бэлхүүснээс минь татав.
"Юу хийгээд байгаа юм орноос буу."
"Ммм хайрлалцах гэж ирсэн хосуудын дунд бал сараар байх л зүйл шдээ. Бас хайраа чи наадахтайгаа халуухан харагдаж байна. Чи намайг хэзээ ч ингэж өдөж байгаагүй юмсан." гээд намайг улам чанга тэврэх зуураа уруулаа долоов.
"Би энд чамтай хайрлалцах гэж ирээгүй тийм болохоор-"
"Заа заа одоо зүгээр унтъя."
Би эсэргүүцсээр байвч чадсангүй. Ядарч байна би амрах хэрэгтэй. Өнөөдөртөө түүнийг зүгээр орхиод унтъя. Харин маргааш түүнтэй тохиролцоо хийнэ.
