14 страница7 февраля 2019, 15:34

Chapter THIRTEEN -Бал сар?-

"Би явахгүй."

"Юу гэнээ?" Жимин зогсон над руу харлаа.

Тэр үргэлжлүүлэн "Юу гэсэн үг юм! Чиний ухаан чинь самуурчхаа юу? Яагаад чамайг өөрийнхөө толгоом шиг бодож байгаа хүнтэй үлдэх гээд байгаа юм бэ?"

Тиймээ түүний зөв. Би яагаад үлдэх гээд байгаан. Бүр Жонгүкийг маш ихээр үзэн яддаг байж. Гэсэн ч нэг талаараа намайг үлдэх хэрэгтэй гэх бодол төрнө. Би яачхаад байгаан бол.

Хэсэг бодсоны эцэст юу хүсэж байгаагаа хийхээр шийдсэн юм.

"Чи намайг зөв сонссон Жимин. Би чамтай явахгүй."

Энэ магадгүй зөв зүйл байх. Дахиж энэ бүх асуудлаас зугтахыг хүсэхгүй байна. Харин би үүнтэй нүүр тулах ёстой. Тэр тусмаа Жонгүктай. Түүнээс зугтах арга бол хамт амьдарч байгаад юу ч хамаагүй хийн түүнийг шалд нь буулгах.

Жимин "Аан гээч Лиза, чи түүнээс айгаад байгаа бол тэгэх хэрэггүй ээ. Одоо би чамтай хамт чамд ямар нэг зүйл тохиолдохыг би зөвшөөрөхгүй."

"Миний эхнэрийн хэлэхийг сонсоогүй юм уу? Тэр чамтай хамт явмааргүй байна гэсэн. Тиймээс явж үз." Жонгүк ойртон ирээд намайг Жиминээс салган гараа бэлхүүсээр минь явуулан өөртөө ойртууллаа.

"Ч-чи худлаа хэлж байна. Лиза"

Би "Зүгээр яв Жимин!!"

"За яахав хэрэв чи хүсэж байгаа бол.....би явнаа." гэснээ "Хэрэв дахиад түүнд ямар нэг юм хийдэг л юм бол би чамайг ална шүү." гэж Жонгүкт анхааруулчхаад явлаа.

Харин би Жонгүкийн тэврэлтэд үлдэв.

"Ххмм миний надгүйгээр амьдарч чадахааргүй тийм их надад хайртай бололтой." Жонгүк ёжилсон янзтай хэлэв.

"Эхнэр чинь чамд үнэхээр л хайртай байсан юм бол чиний тэр үйлдлийг хүчин гэж бодохгүй л байсан байх." гэж би түүн рүү мөчөөгөө өгөхгүй зөрүүлэн хэллээ.

Тэр намайг улам өөртөө татан ойртуулахад би түүнтэй хэдхэн см-н зайтай нүүр туллаа. Дараа нь тэр хүзүүн дээр нүүрээ авчрахад түүний халуун амьсгал хүзүүнд мэдрэгдэж байлаа. Үнэнийг хэлэхэд энэ надад таатай санагдах хэдий ч би тэгэхгүй.

Жонгүк "Чамайг өмнө нь тийм зүйл хийж байсан гэж бодлоо. Яагаав өөр залуустай унтах."

Түүнийг ингэж хэлэх мөчид цус буцлан уур хүрээд эхэллээ. Түүний цээжин дээр гараа тавин түлхвэл тэр хойшоо хэд алхан надаас холдох нт тэр.

Би уурлан орилсоор "Чи яаж чадаж байнаа? Намайг банзал хүүхэн гэж бодоо юу?"

"Яаж хэлэх аргаа мэдэхгүй байгаа ч......тийм ээ." гээд Жонгүк жуумалзав.

"Ядаж би чам шиг хүчирхийлэгч биш."

"Тэрэнд гонгинох хэрэггүй дээ хайраа. Би хамгаалалт хэрэглэсэн. Тиймээс биеийнхээ галбирыг алдана гэж битгий санаа зов." гээд нүдээ ирмэлээ.

Тэр нээрэнгээсээ яриад байна уу?

"Чи намайг хүчиндсэн одоо бас томоохон хэлэлцээр байхгүй мэт аашлаад байгаа юм уу? Чамд үнэхээр итгэх аргагүй юм."

"Яасан бэ? Бид тэр зүйлийг анхны удаагаа хийгээгүй байх шүү. Хэдхэн жилийн өмнө чи надад охин биеэ алдсан." Жонгүк уруулаа долоов.

"Аахх" гээд түүн рүү нэг удаа муухаа харчхаад өрөөндөө орлоо.

Жонгүкийн талаас

Үнэн хэрэгтээ түүний охин насыг үдэж өгсөндөө маш их баяртай байдаг. Тэр зүйл 2 жилийн өмнө болсон. Лизаг эм уусан эсвэл хүүхдээ авахуулсан гэдэгт итгэлтэй байна. Тэр тийм зүйл хийсэн дараагийн удаа би түүнийг жирэмсэн болгох болно.

Өглөө эртхэн босоод түүнэас уучлалт гуйх гэж байсан ч энэ ер нь миний буруу биш гэж бодлоо. Тэр хүртэх зүйлээ л хүртсэн байхад би яагаад гэмших ёстой гэж. Тэр юу ч хэлэлгүй хараал идсэн гал тогооны ширээн дээр зурвас үлдээгээд намайг орхиод явсан. Энэ бол түүний 2 жилинвйн өмнө зугтаад явсных нь л шийтгэл байсан. Гайхалтай, тэр намайг орхисон харин би түүнийг хүчиндсэн. Дүндээ дүн. Хүлээн зөвшөөрч байнаа би түүнд одоог хүртэл хайртай бас үүнийгээ хянаж сурах хэрэгтэй.

Өөрийгөө гэмшиж түүнээс уучлалт гуйхгүй гэж шийдээд зочны өрөөнд амрана. Хэдийн 12 болж байхад тэр одоог хүртэл сэрээгүй юм байх даа. Наахх магадгүй тэр зүгээр л надаас зайлсхийж байгаа байх. Түүнийг очиж шалгахыг хүсэх ч энэ намайг түүний өмнө сул дорой мэт харагдуулах учраас болилоо. Гэтэл тэр муу заваан харх манайд Лизаг авахаар хүрээд ирэв. Надаас түүнийг булаах гэж оролдохх больдоггүй юм байх даа? Бурхан минь ямар яршигтай юм!

Энэ удаа түүнийг зогсоосонгүй юу хүссэнээ хийхийг харна. Лизаг дагуулж явахаар дээд давхар луу түрүүлээд гарав. Лиза хаалгаа нээн түүнийг тэвэрч байхыг хараад би гайхаж орхилоо. Лиза тэрэнтэй уулзахын хүслэн болжээ. Тэр өмнө нь надад ингэдэг байсныг саналаа. Гэвч тэр одоо намайг үзэн яддаг, үүнийг нь харах ч яагаад? Түүнийг өөр дээрээ буцаж ирүүлэхийн тулд би юу хийх ёстой юм бэ?

Ийн бодлоосоо салан бодит байдалдаа эргэн ороход тэр Лизаг дагуулан бууж ирэн үүд рүү зүглэж байхад би тэдний замыг заасан ч энэ санаснаар болсонгүй. Гэтэл намайг ихээр гайхуулсан зүйл бол Лиза явахгүй энд үлдэх байлаа. Яагаад? Тэр надаас айсандаа юу эсвэл өөр юмнаас болов уу? Ямартай ч одоо хөгжилтэй болох нь дээ.

Оройн 6:30 минут

Лиза өрөөндөө байх ба би ч мөн өөринхөө өрөөнд байлаа. Тэгтэл утас дуугарав. Ээж үү дээ?

"Сайн уу? Ээж"

"Өө сайн уу? Миний зулзага."

"Ээж боль л доо. Намайг битгий тэгж дуудаад бай."

"Гэхдээ хөөрхөн л байгаа биз дээ. Миний царайлаг хүү. За за больё. Аав бид хоёр чинь танай хадам аав, ээж хоёртой цуг танайх руу очиж байна."

"Гэ-гэхдээ яагаад вэ?"

"Юуны чинь яагаад гэж. Бид нар хүүхдүүдээ санаад тэгээд очиж уулзах гэж байна. Та хоёр бидэн дээр ирэхийг хүсэхгүй байгаа болохоор."

"Үгүй ээ үгүй тийм биш ээжээ."

"Гайхалтай бид бараг очиж байна. Өөө бас бидэнд та хоёрыг гайхшруулах зүйл байгаа. За очоод ярилцъя. Түр баяртай."

"Заа."

Хөөх ээж өнөөдөр сайхан ааштай, цовоо байх чинь. Тэр сүүлийн үед огт инээх ч үгүй гуниглаж суудаг байсан. Үнэндээ Сунжин ахын үхлээс болоод л тэр. Одоо харин тэр эргээд хэвийн болжээ.

Өөөө Лизад мэдэгдье.

Өрөө нь очтол хаалга нь онгорхой байх ч Лиза байсангүй. Угаалгын өрөөний хаалга ч мөн нээлттэй байхыг хараад очлоо. Чөтгөр гэж тэр халуухан харагдаж байна. Замбараагүйхэн дээш боосон үс бас цээжнээсээ авахуулан доод хэсгээ хүртэл ороосон алчуур гээд л.

"Новш гэж гараач."

Лиза доод хэсгээ илүү нуухыг хичээж байв. Магадгүй би гаж донтон шиг харагдсан болохоор биз.

Лиза "Би чамайг гар гэж байна!"

"Аятайхан хувцас өмсөөд буугаад ир. Манай аав, ээж энд ирж байгаа. Чамд 10 минут байна." гээд би буцан явав.

Лизагийн талаас

Ямар чөтгөр нь вэ!!

Бүлээн шүршүүрт орохоор боллоо. Гэвч юу гэдгийг мэдэх юм алга. Тэр муу гаж донтон гадаа хүлээж байх. Аахх хувийн орон зайдаа байж болох уу?

----------

Энгийн хувцас өмсөн нүүрээ хөнгөн будаад үсээ дээш боолоо. Тэгээд доош буутал Жонгүк гэж залхуу юм дахиад л буйдан дээр ямбийрч байв. Жонгүк хар футболк болон бэлтгэлийн өмд өмссөн байх нь тэр. Нэг их удалгүй хаалганы хонх дуугарлаа. Жонгүк босон хаалга тайлахад түүний аав, ээж бас манай аав, ээж зогсож байлаа.

Бид тэдэнтэй мэндлээд миний бэлдсэн цайг уун сууцгаана. Бүх зүйл дажгүй байлаа. Хэсэг хугацааны дараа аав, ээжтэйгээ уулзах сайхан байна. Бас хадам аав, ээжтэй.

Жонгүкийн ээжтэй бяцхан яриа өрнүүлэхэд түүний ээж гайхалтай эелдэг сайн хүн юм. Ийм ээжээс яаж тэр чөтгөрийн гэмээр хүү гардаг байнаа.

Хадам ээж "За бүгдээрээ тэдэнд хэлцгээе."

Би "Юун тухай юм?"

Манай аав, ээж хоёр ч гэсэн юун тухай гэдгийг мэдэж байгаа бололтой.

"Та хоёр хуримаасаа хойш таг чиг л байлаа. Бид ч энэ янзаараа ач, зээгээ үзэхгүйдэг ээ. Тийм болохоор бид та хоёрыг бал сард чинь явуулахаар шийдсэн."

Юу??

"Б-б-бал сар."

14 страница7 февраля 2019, 15:34

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!