Chapter TWELVE -Би явахгүй-
Лизагийн талаас
Өглөө сэртэл ганцаараа унтаж байгаагаа мэдлээ. Азаар тэр өрөөнд байсангүй. Өчигдөр болсон аймшигтай зүйл одоо ч намайг өвтгөнө. Тэр намайг хүчиндсэн.
Удаан шүршүүрт зогссоны дараа гарч ирээд хувцсаа солин өмсөөд хэсэг толинд өөрийгөө харан зогслоо. Хүзүүн дээр шимсэн ором байх ба доод хэсэгт минь өвдөлт мэдрэгдсээр би бараг л алхаж чадахгүй байлаа.
Жонгүк миний сул дорой байдлыг хараагүй, энд байхгүй байгаа нь сайн хэрэг. Болсон бүгд бодогдон дахиад л нулимс хацар даган урсана. Газар өвдөглөн суугаад өөрийгөө тэврэхээс өөр хийж чадах зүйлгүй юм даа.
"Чамайг үзэн ядаж байна Жонгүк. Үзэн ядаж байна."
-----------
Өдрийн талыг өрөөндөө өнгөрөөв. Жонгүк намайг нэг удаа ч шалгаж ирсэнгүй. Сайн л биз, тэрэнтэй дахиж юм ярьмааргүй байна. Түүний царайг ч харахыг хүсэхгүй байна. Хийх ч зүйлгүй орон дээрээ суун толгойд эргэлдэх олон бодлуудаа цэгцлэхийг хичээж байтал.......
*Тас хийх*
Жонгүк намаг өрөөнөөс гаргах гэж байгаа нь энэ биз. Хаалга улам хүчтэй чанга нүдэх дуунаар би бодлоосоо бүрэн саллаа.
Үгүй ээ би энэ өрөөнөөс гармааргүй байна. Тэр новшийн царайг хармааргүй байгаа учраас юу л болвол болог.
Дахиад хаалга нүднэ бас дахиад л. Би чимээгүй суун нээх анхаарахгүй байх гэтэл нэгэн танил дуу сонссон юм.
"Жи-Жимин?"
"Лиза хараал идсэн хаалгаа тайл." тэр орилон энэ удаа илүү хүчтэй хаалга нүднэ.
Би хурдхан орноосоо босон хаалга руу очин тайлтал Жимин ууртай зогсож байв.
"Тэнгэр минь чи зүгээр үү?" гээд тэр намайг юу ч хэлүүлэлгүй шууд л тэвэрч авав. Одоо түүний ууртай царай санаа зовнилоор солигдлоо.
"Чи зүгээр үү?"
Түүнийг ингэж асуухад нулимс минь цийлэгнээд ирэх ба би өөр тийш харан сэтгэл хөдлөлөө барихыг хичээнэ. Гэсэн ч хэдийн бүлээн нулимс аньсага даган урсаж эхлэв. Жимин эрүүнээс өргөн өөр лүүгээ эгцэлж харууллаа.
"Алив явцгаая."
"Байз юу?"
Тэр гарнаас барин шатаар доош буугаад үүд рүү зүглэж байтал Жонгүк урууландаа ёжтой инээмсэглэл тодруулан хаалга налаад зогсож байх нь харагдав.
Жимин уурлан "Холд."
"Харин чи надад тушаадаг хэн бэ?" Жонгүк ундууцав.
"Эцэг чинь байна тиймээс холдоодох."
Жонгүк огцом уурлан бидэн рүү ойотон алхаж эхлэв. Энэ дайрч давшлах үйлдэлд яахаа үл мэднэ.
Жимин миний гарыг тавиад түн рүү ширтсээр өөдөөс нь алхаж байхад би тэдний нэгнээ алах гэж байгаа мэт ширүүн харц тулгаралтыг таслан Жиминий гараас барин зогсоолоо. тэгээд Жонгүк рүү хартал тэр хэдийн над руу цоо ширтэн үхлийн харц илгээнэ.
"Байз.....чи тэрнээс айгаад байгаа юм уу? Ч-чамд ямар нэг зүйл хийгээ юу?"
Жонгүк "Би тэгсэн байсан ч тэр бол миний эхнэр. Энэ чиний оролцох хэрэг биш."
"Ю-ю-юу...ү-үгүй ээ, тэр юу ч хийгээгүй." би аль болох тайван байхыг хичээх ч түгдрээд байлаа.
"Эхнэр гэнээ айн? Хэрэв тэр үнэхээр эхнэр чинь байсан юм бол чи түүнийг хүчиндэхгүй байсан."
ЮУ???
Тэр энийг яаж мэдчихэв?
Гайхсан хүн нь ганц би биш Жонгүк хүртэл гайхна.
Жонгүк уурлан "Чамайг новш гэдгийг мэдэж байсан ч бас тагнадаг гэж мэдсэнгүй."
Жимин түүнийг үл тоогоод над руу харлаа.
"Ч-чи я-яаж мэд-"
"Гаран дээр чинь хөхөрч, хүзүү дээр чинь шимсэн мөр байхад тэгж л хэлнэ биз дээ. Бас юу болсоныг чиний царайнаас шууд харж болохоор байна. Чамайг түүнтэй тйим зүйл хийхийг хүсэхгүй гэдгийг би мэдэж байнаа. Тэр л чамайг хүчилсэн үгүй гэж үү?"
"Чамайг хараад л бүх зүйлийг чинь сайн мэдэх болохоор дараагийн удаа надад битгий худал хэлээрэй."
Эцэст нь би арай мэгшин уйлаж эхлэн Жиминийг тэврэн авахад тэр намайг тайвшруулахаар толгойг минь зөөлөн илж өгнө.
"Чшш битгий санаа зов доо. Би энд байна, тэр чамайг өвтгөхгүй ээ."
Жимин бид хоёр хэсэг ингээд зогсож байтал Жонгүк намайг ардаас татлаа.
"За болно. Одоо гар!" гэж Жонгүк ууртай хэлэв.
"За яахав явцгаая Лиза."
Жимин намайг түүнээс салгахаар татахад над руу муухай харц илгээх Жонгүк руу эргэж харлаа. Хэрэв би ингээд явбал дараа нь тэр надад дахин муу зүйл хийж чадна гэдгийг мэдэж байлаа.
"Ү-үгүй ээ"
"Би явмааргүй байна."
