Chapter NINE -Тэр яасан гэнээ?-
Оройн 10:05
Лизагийн талаас
Бид явсаар удалгүй Жиминий гэрт ирлээ. Бас их том юмаа бараг л Жонгүк бид хоёрынх шиг юм гээч. Жонгүкаас болоод дахиж гэр лүүгээ хэзээ ч очмооргүй бас түүнд маш их дургүй хүрч байлаа. Магадгүй хуримын ёслол дээр.....тэрийг нөхрөө болгохыг зөвшөөрөх хэрэггүй байсан байх. Гэхдээ өөрийгөө тэрнээс хамааралтай байхыг лав зөвшөөрөхгүй.
"Таалагдаж байна уу?"
"Тийм ээ."
"Тэгж бодож байсан юм аа."
Жимин надад гэрээ үзүүллээ. Би нэг зүйлийг ойлгохгүй байна. Энэ залуус ганцаараа амьдрах гэж байж яагаад ийм том байр худалдаж авдаг юм бэ? Бүр 6 унтлагын өрөө байхыг яана.
"Ингээд л ганцаараа амьдарч байгаа байх нь ээ."
"Ихэнхдээ ах нар ирдэг л дээ. Яасан? Надтай хамт баймаар байна уу?" гэж тоглоом хийн хөмсгөө хөдөлгөнө.
"Үгүй."
Нэг мэдэхэд би Жиминийг таг ширтэж байснаа ойлгов.
"Яасан чи надаас харцаа салгаж чадахааргүй би тийм хөөрхөн байна уу?" гэж дахих тоглоом хийв.
"Хахахх.....инээдтэй байна." гээд би худлаа инээв.
~~~~~~~~~~~~~~~~
Удаан уулзаагүй бид хоёр чинь хэсэг баахан зүйлсийн талаар ярилцаж суусны дараа Жиминий заасанд өрөөнд орж ирлээ.
Ганц даашинз өмссөн учир дээгүүрээ Жиминий том футволкийг доогуураа нэг шортыг нь өмсөөд орондоо орлоо. Сайхан биеэ амраагаад хэвтэж байтал утас дуугарав. Аахх Жонгүк. Утсаа авахгүй байхаар шийдсэн ч тэр залгасаар байлаа. Эцэст нь зогсоо зайгүй залгаад байсан тул аргагүй эрхэнд утсаа авлаа.
"Яах гээв?"
"Хараал ид чи хаана байна?"
"Чамд хамаагүй." гээд утсаа салгасан ч тэр дахин залгалаа.
"Одоо бас яах гээв?"
Жонгүк "Яг одоо гэртээ ир." гэж чанга дуугаар хэлэн уурлаж байхад нь би зүгээр жуумалзана.
"Би очихгүй болохоор залгахаа боль."
Гээд утсаа таслаад унтраалаа. Жонгүк уурлаад бас тэрийг үл тоосондоо баярлах шиг. Удалгүй нойр хүрэн унтаад өглөө.
Өглөөний 7:04
Жиминийнд
Нарны гэрэл нүүрэн дээр дусан сэрэхтэй зэрэгцэн хэн нэгэн бэлхүүсээр тэврэх мэдрэгдлээ. Wtf
Эргэж хартал Жимин хажууд унтаж байхыг олж харлаа.
"Wtf Жимин намайг тавь." гэсээр түүнийг орноос түлхлээ.
"Ааахх өвдөж байна шдээ. Яагаад хүн түлхээд байгаан....аахх."
Би түүн рүү орилон "Яагаад миний өрөөнд байгаа юм? Өрөө рүүгээ явсан гэж бодсон юмсан."
"Тэгсэн л дээ гэхдээ шөнө зүүдлээд байсан юм аа."
Бурхан минь энэ залуу одоо хүртэл зүүднээсээ айгаад байгаа хэрэг үү?
"Тэгээд миний байгаа өрөөнд орж ирээд хажууд унтжээ. Жиминаа би одоо гэрлэсэн. Өмнө нь чамайг хажуудаа унтуулдаг байсан ч одоо би чинь гэрлэсэн эмэгтэй дахиж ингэхгүй шүү."
"Заа тийм ээ, одоо лекц уншихаа боль. Нүүр амаа угаацгаачихаад өглөөнийхөө цайг ууцгаая."
Жиминийг өрөөнөөс гарсны дараа нүүрээ угаачхаад өглөөний цай уухаар доош буулаа. Гэхдээ л усанд орж өөрийнхөө хувцсыг өмсөхийг үнэхээр их хүсч байна.
"Үзэсгэлэнт хатагтайд шарвин." гээд Жимин инээн тавагтай шарвин өгөн бид хамтдаа цайгаа ууж байтал миний утас дуугарлаа. Жонгүкийг гэж бодоод утсаа авахгүй гэж бодож байсан ч ээж залгаж байсныг мэдлээ."
"За ээж."
"Хонгор минь т-таагүй зүйл болчихлоо."
Гээд ээжийн уйлахыг сонсоод санаа зовж эхэллээ. Жимин хүртэл сэрээгээ тавин нааш анхаарлаа.
"Хонгор охин минь С-су-сунжин өнгөрчихлөө."
Тэр яасан гэнээ????
Нулимс хацрыг даган зогсолтгүй урссаар.
"Үгүй ээ.....үг-үгүй тэгж болохгүй. Намайг орхиж болохгүй шд ээ."
