Chapter TEN -Эргээд ирлээ-
"Үгүй ээ.....үг-үгүй тэгж болохгүй. Намайг орхиж болохгүй шд ээ."
Зохиогчийн талаас
Удалгүй хэсэг хугацааны дараа Лиза, Жимин яарсаар эмнэлэгт ирэн өрөө рүү ороход хэдийн энэ ертөнцөөс явсан Сунжин орон дээр хэвтэж байв. Тайван нойрссоор.
Энэ дүр зураг Лизаг гэрлийн хурдаар цохиод авах шиг болов. Тэр түүний гараас зууран орилон уйлах бол нөөгөө талаас Жимин Сунжин үхсэнийг ойлгосон ч Лизаг тайвшруулахын тулд зүгээр болно гэж хэлнэ. Одоо бүгд л энэ байдалтай эвлэрчээ Жонгүк ч тэр.
"Надтай ярь л даа Сунжин. Намайг ингээд орхиж болохгүй шдээ. Хамгаас илүү чи надад хэрэгтэй байхад. Бусад хүмүүс чамайг үхсэн, энэ хорвоод байхгүй болсон гээд байх юм. Тэдний буруу гэдгийг батлаад босоод ир л дээ гуйя...." гэж Лиза хамгийн ихээр түүнийг алдсандаа харуусан уйлна. Хэн тэгэхгүй байх билээ. Лиза тэр Сунжиныг сэргэхийг удаан хүлээж хамтдаа аз жаргалтай амьдрана гэж найдаж байсан атал энэ бүхэн орвонгоороо эргэлээ.
--------------
Хэдийн 7 хоног өнгөрчээ. Оршуулгын ажил сайн болж өндөрлөсөн. Энэ явдал бүгдэд нь амаргүй байх нь мэдээжийн хэрэг. Хэвлэлийнхэн хийгээд бусад хүмүүс ч энэ тухай мэдсэн.
Сунжин бол бизнесийн салбарт томоохон байр суурь эзэлдэг Жон овогтны том хүү байсан. Түүний бүх хөрөнгө, эрх мэдэл, бизнес хөрөнгө оруулалт, компанийн ажил нь одоо тэдний гэр бүлийн 2 дахь хүү болох Жонгүкт шилжиж ирсэн. Жон Жонгүкыг хэдийн бизнесийн салбарт хүчтэй томоохон группийн гүйцэтгэх захирлаар зарлачихсан.
Лизагийн талаас
Сунжиныг нас барснаас хойш хэдийн 10 хоног болжээ. Одоо ч түүнийг санаж бодохгүй байж чадахгүй нь. Түүнтэй хамт чамгүй олон цаг мөчийн өнгөрөөсөн байтал би яаж түүнийг мартаж чадах юм бэ. Ээж аав хоёр бүр Жимин хүртэл сэтгэлийг минь засахыг хичээж хажууд минь байх ч харин Жонгүкт огт хамаагүй байлаа. Тэр өөртөө ашиггүй зүйл хийдэггүй яг хуучны тэр Жонгүк шиг. Гэхдээ би одоо шаналж суулгүй хүчтэй байх хэрэгтэй. Салах тухай бодол толгойноос салахгүй юм. Түүнээс салах хэрэгтэй эсхүл үүрд энэ тамын амьдралд үлдэнэ.
1 сарын дараа
Оройн 7:20
"Би попкорн хийгээд ирье тэгээд чиний яриад байсан киног үзье ямар кино билээ?"
"Аан.....энэ." хэмээн би дуртай кино руугаа заалаа.
Нэг сар өнгөрсөн бөгөөд одоо л бүх зүйл хэвийн болж Сунжиныг аажмаар мартаж эхэлж байна. Түүнийг санахдаа шөнө бүр уйлдаг байсан. Жиминтэй өнгөрсөн нэг сар хамт байсан гэхээс илүү гэрт нь нуугдаж байгаа. Хүмүүст бодол санаагаа цэгцлэхээр амралтанд явлаа гэж хэлээд Жиминтэй байхаар шийдсэн юм л даа. Ядаж л тэр Жонгүкаас дээр шүү дээ. Одоог хүртэл Жонгүк надад ямар нэг новшийн зүйл хийгээгүй.
Бид хаалга тогших хүртэл киногоо таалан үзэж байлаа.
Би "Аахх, яг миний дуртай хэсэг гарах гэж байхад."
"Зүгээр дээ санаа зоволтгүй. Би тайлчихъя." гээд Жимин инээн хаалга руу явлаа.
Би нүд салгалгүй киногоо анхаарлтай үзэж байтал нэг чимээ сонсогдлоо......
*Чанга орилох*
"Зайл!"
Энэ одоо юу вэ? Буйдангаас босон үүд рүү очтол Жимин ууртай байх ба хүн цохих гээд гараа зангидан зогсож байхыг харлаа. Түүний цаана нь зогсох хүн..........Жонгүк?
Жиминий талаас
Хаалга онгойлготол Жонгүк байх нь тэр.
"Юу хүсээв?"
"Лиза хаана байна?"
"Эхлээд миний асуултанд хариул."
Тэр шууд дайран дотогш орох гэхэд нь түүнийг заамдан аваад "Тэр энд байхгүй тийм болохоор явж үз." хэмээн уурсангуй хэллээ.
"Өнгөрсөн нэг сарын хугацаанд түүнийг чамтай байсныг мэдэхгүй гэж санаа юу?" гээд доогтойхон инээн гарыг минь түлхэн холдуулав.
"Зайл!"
"Чи юу гэж, яаж ч байсан бай надад тэр чинь үйлчлэхгүй тиймээс юу дуртайгаа л хий." Жонгүк зэвүүн инээн хажуугаар зөрөв.
"Эндээс яг одоо зайлаад өг новш минь!" гэхэд тэр явж байснаа зогсон эргэж харлаа. Сайн байна Жимин. Чи түүнийг жинхэнэ эр хүн шиг хориглолоо гэж дотроо бодно.
"Ха! заа заа чи ч тэр хэвээрээ байх шив дээ, над шиг охин ангуучлаад." торхуурхан инээлээ.
Би "Чи харин огт өөрчлөгдөөгүй юм шиг байна Жонгүк. Бусдын хайртай охиныг булаадаг."
"Хараал идсэн амаа тат Жимин!"
Тиймээ энэ түүнийг бухимдуулж байна.
"Аан....одоо хүртэл Розэг мартаагүй бололтой тийм үү?" тэр жуумалзаад "Юутай ч Жимин би түүнийг булаагаагүй. Найз залуугаас нь илүү би түүний хүссэн бүхнийг нь өгч чадсан учраас тэр өөрөө над дээр ирсэн." гээд уруулаа долоов.
Одоо болно. Би түүнийг заамдан аваад гараа зангидан цохих гэж байтал нэг зүйл нүдний үзүүрт харагдлаа.
Лиза?
Лизагийн талаас
Тэдний дунд юу болоод байгааг мэдэхгүй ч Жонгүк яагаад энд байдаг билээ?
Одоо харин саяхан барилцаж аваад зодолдох гэж байсан тэд нэгнээ тавин над руу харцгаана.
"Чи яагаад энд байгаа юм??" хэмээн Жонгүкаас ширүүхэн асуулаа.
"Яасан?......би эхнэр дээрээ ирж болохгүй хэрэг үү?" гээд жуумалзав.
"Намайг яаж олсон юм?"
"Чамайг хаана байсныг би угийн мэдэж байсан. Бас Жиминтэй хамт амьдарч энд новшийн зүйлс хийнэ гэж битгий санаарай."
Би дээш Жимин рүү харсан ч тэр доош харан харцаа буруулна.
"Машинд суу, бид явах болно."
Юу үгүй. Би буцаж явмааргүй байна. Тэр тамын газар луу дахиж очмооргүй байна. Хэрэв би явах юм бол бүх зүйл дахиад л эхлэх болно. Үгүй ээ.
Тэр над руу алхах ба би түүнтэй явахгүй гэсэндээ хойш ухарна.
"Би чамтай явахгүй."
"Хмм......Чамайг яагаад явахыг хүсэхгүй байгааг чинь гадарлаж байнаа." гээд гараас минь барин хүчээр авч явах гэлээ.
"Тавь...өвдөж байна."
"Боль Жонгүк, чи түүнийг ингэж авч явж болохгүй." Жимин уурласаар нөгөө гараас татан намайг хойшлуулав.
"Харж бай."
Жонгүк ингэж хэлээд Жиминийг газар шалан дээр унатал хүчтэй цохичхов.
Жимин!
Түүн дээр очин босоход нь туслах гэтэл Жонгүк ардаас татаад мөрөн дээрээ намайг өргөн тавьлаа.
"Тавиач!" хэмээн би орилно.
Тэр Жиминийхээс гаран машин руугаа явах ба би түүний нуруу руу зогсоо зайгүй цохин алгадаж байтал......
*Тас хийх*
Тэр өгзөг рүү минь алгадчихлаа гэж үү?
"о.о үгүй ээ чи тэгээгүй."
"Тиймээ би тэгсэн." гээд Жонгүкыг жуумалзаж байхыг мэдэрлээ.
"Энэ хөгжилтэй байх болноо хонгор минь."
