Chapter EIGHT -Тэр эргээд ирчихлээ-
Лизагийн талаас
Ж-Жонгүк???
Харах ёсгүй зүйлээ харчихлаа. Энэ зураглалыг хараад нүд минь хэвийн хэмжээнээсээ томрон нулимс цийлгэнээд ирэв. Тэр нэг охинтой үнсэлдэж байна. Бүлээн зүйл хацрыг минь даган урсана.
Т-тэр яаж чадаж??
Бурханы авралаар Тэхён угаалгын өрөө орохоор явсан учраас намайг яасныг минь харсангүй. Жонгүкыг орхиж явсан өдрөөс хойш тэр жоохон ч болов өөрчлөгдөөгүй бололтой.
Уур минь хүрч бас сэтгэл өвдөж байна. Гэрлээд бүтэн 24 цаг ч өнгөрөөгүй байхад яаж ингэдэг юм бэ. Өвдөлт мэдрэгдэж байна. Тэр газрыг орхиод гаран цэцэрлэгт хүрээлэн лүү гүйлээ. Гэртээ харихыг хүсээгүй юм. Харих юм бол тэр мэхлэгч амьтны царайг хараад өөрийгөө барьж тэвчихгүй.
Цэцэрлэгт хүрээлэн
Нэг сандал дээр суун уйлна. Тэр яаж чадав аа? Өмнө нь намайг араар тавьсан харин өнөөдөр дахиад тэглээ. Би уйлсаар уйлсаар гэтэл хэн нэгэн мөрөн дээр гараа тавихад эргэн харвал надад хамгийн их хэрэгтэй байсан хүн маань байв.
"Жимин."
Би түүнийг явуулахгүй гэсэндээ шууд л тэврээд авлаа.
"Битгий санаа зов доо үзэсгэлэнт минь би эргээд ирлээ."
Жимин бол багын найз маань. Тэр Америкт сурахаар 2 жилийн өмнө явсан. Надад хаана амьдардаг, ямар дугаартай гээд ямат нэгэн мэдээлэл байгаагүй учраас бид нэг ч холбоо барьж чадаагүй байсан юм. Гэсэн ч би түүнтэй дахин уулзсандаа маш их баяртай байна. Тэр эцэст нь эргээд ирлээ.
Би нусаа татан "Хэзээ ирсэн юм бэ?"
"Өчигдөр орой гэхдээ эхлээд яагаад уйлж байснаа хэл дээ?"
"Ю-юу ч биш дээ."
"Тийм биш л байна даа. Үнэхээр нэг юм болж."
"Б....би зүгээр уначихсан юм."
"Хөөх зүгээр уначхаад найз залуудаа хууртагдсан юм шиг байж гэнэ. Хэхэ инээдтэй юм."
Тэр инээх ч жинхэнэ шалтгааныг мэдсэн мэт байв.
"Нээрэн чи хаана байсан юм? Өнөө өглөө би шуудхан танайд очсон гэтэл хэн ч байгаагүй бас...."
Түүнийг дахиж асуулт тавихаас өмнө би үгийг нь таслаад "Би гэрлэчихсэн."
Хэсэг чимээгүй байдал ноёрхож байсан ч....
"Хахаха хөгжилтэй байлаа. Гэхдээ би наадахад яинь хууртагдахгүй." гээд инээж байснаа болиход нь би ямар ч хувиралгүй харна.
Тэр хоолойгоо засан "Тоглоод байгаа юм уу? Нээрэн гэрлэчихсэн юм уу? Хэнтэй?"
Би гунигтайхан "Жон Жонгүк гэх залуутай."
"Тэрэнтэй юу? Чи толгойгоо юманд цохичхоо юу эсвэл ямар нэг таагүй зүйл болсон юм уу? Яагаад тийм чөтгөрийн зүйл хийчхэв ээ?"
"Хөөе би хүчээр гэрлэсэн за."
"Хэн тэгсэн?"
"Аав, ээж хоёр."
"Яагаад тэгж байгаа юм?"
Тэгээд би Жонгүкийн ахтай ямар харилцаатай байсан эцэст нь яагаад ийм байдалд орсон гээд бүх зүйлийг хэлж өглөө. Үүнийг сонсоод тэр таагүй байгаа харагдана.
"Хараал идмээр юм. Бас яг одоо чи түүнээс болоод уйлж байгаа тийм биз дээ?"
Толгой дохих ч түрүүн юу болсныг түүнд хэлсэнгүй.
Би "Чи яагаад тэрнийг ингэж их үзэн ядаад байдаг юм бэ?"
"Найз охиныг минь булаасан болохоор."
"Юу?"
WTF тэр Жиминий найз охиныг булаасан. Тэрний оронд байсан бол би ч гэсэн ихээр уурлах байсан. Хөөрхий Жимин.
"Тийм ээ тэр новш миний хайртай охиныг булаасан. Одоо бүр ахынхаа сүйт бүсгүйг булааж байна. Муу завхай новш."
"Хөөе тэр ч гэсэн хүчээр гэрлэсэн за юу? Намайг булаагаагүй."
"Хүчээр л байсан юм бол тэр гэрлэлтээс татгалзах ёстой байсан. Гэтэл үгүй ээ ахынхаа сүйт бүсгүйтэй гэрлэхийг баяртайгаар хүлээн зөвшөөрсөн байна. Миний хувьд энийг чинь буулах гэнэ."
Тэгж татгалзаж чадахгүй байсан л даа тэр бол.
Бид хоёр хэсэг чимээгүй байж байгаад тэр "Одоо яах уу?"
"Мэдэхгүй ээ.........нэг л зүйлд итгэлтэй байна. Гэр лүү явмааргүй байна."
"Тэгвэл надтай явах уу? Манайх руу."
"Аав, ээж чинь юу гэж бодох юм?"
"Үгүй ээ тэднийх биш минийх рүү."
Жимин өөрийн гэсэн тусдаа гэртэй юм уу? Гайхмаар юм өмнө нь тэр гэрийнхэнтэй хамт амьдардаг байсан шд.
"Хэзээ авсан юм?"
"Өнөөдөрхөн мөнгө байгаа цагт ок шд." гээд нүдээ ирмэв.
Би "Хөөх чи..супер..хурдан юм."
"За явцгаая."
