8 страница7 февраля 2019, 15:31

Chapter SEVEN -Гэнэтийн бэлэг-

Зохиогчийн талаас

Лиза Жонгүкийг орхин хамгийн хайртай хүнээ харахаар эмнэлэг рүү яаран гүйнэ.

Тэхёний талаас

Сайн найзынхаа ахыг эргэхээр эмнэлэг дээр ирэн өрөөнд нь ороод сууж байтал нэгэн танил хүн ороод ирэв.

Лиза?

"Хөөх үнэхээр чи гэж үү? Юу байна?" хэмээн би хаалганы дэргэдэх буйдангаас босон түүн рүү алхлаа.

"Тэхён? Чи энд юу хийж байгаа юм?"

"Яасан надтай таарсандаа дургүй байгаа юм уу?"

"Яалаа гэж дээ. Дахиад уулзсандаа баяртай байна." гээд тэр инээмсэглэн намайг хөнгөн тэвэрлээ.

Хэн нэгэн хоолойгоо засах дуу ард сонсогдов. Жонгүк харин элгээ тэврэн Лиза руу үхлийн харц илгээсээр биднийг ажиглан зогсоно. Өөөө.....
Хэн нэгэн хардаад байнуу даа? Хэхэхэ ямар хөгжилтэй юм гэж би дотроо бодно.

Лизагийн талаас

Сунжиний өрөөнд Тэхён байж байх нь гайхмаар ч би түүнийг дахин харсандаа баярлан тэвэрлээ. Удалгүй хэн нэг хүн хоолойгоо засах дуу сонсогдоход харвал Жонгүк яг л намайг амьдаар минь барьж идэх нь үү гэлтэй муухай харж байв. Аахх ямар ядаргаатай юм бэ. Тэхёноос холдоод "Тэгээд ямар хэргээр энд байдаг билээ?"

"Аан сайн найзынхаа ахыг эргэхээр ирсэн юм."

"Аан....тийм үү......БАЙЗААРАЙ! Сайн найзынхаа ахыг гэхээр Жонгүк чиний найз гэсэн үг үү?"

Тэхён инээгээд толгой дохив. Яаж ийм сайхан залуу энэ муу чөтгөрийн сайн найз байдаг юм бэ. Гэхдээ л Тэхён тэрнээс шал өөр бас их сайн залуу учраас миний сайн найз хэвээрээ л байх болно.

"Тэгэхээр чи бас хурим дээр байжээ?"

Тэхён "Тийм ээ, чи гайхалтай харагдаж байсан шүү." гээд нүдээ ирмэв.

1 цагийн дараа

Сунжин команд байсаар, тэр үхсэн мэт орон дээрээ хэвтээд байхыг нь харах намайг улам их уйлахад хүргэж байна. Жонгүкийн утас дуугарахад тэр яваад өгөв. Түүнийг хаачсаныг бурхан л мэдэх биз. Азаар Тэхён надтай хамт үлдсэн юм.

"Хөөе хаа нэг тийшээ явмаар байна уу?"

"Хаашаа?"

"Клуб."

"Ү......үгүй ээ Тэхёнаа би...би Сунжиныг ийм байдалтай байхад хүсэхгүй байна." би мэгшин уйлсаар.

"Тийм л дээ гэхдээ тэр чамайг ийм байдалтай харахыг хүсэхгүй байгаа байх. Тэр ч гэсэн уйлж байгаа байх. Тайван орхиж амраах хэрэгтэй шдээ."

Тэхёнд Сунжинтай ямар байсан тухай бас эцэст нь яаж Жонгүктой гэрлэсэн гээд бүгдийг хэллээ. Тэр эхлээд гайхаж байсан ч миний нөхцөл байдлыг ойлгосон юм.

"За яахав явъя."

Шөнийн клубт

Клуб их том байх ба маш чанга дуу явж хүмүүс бүгд таатай нь аргагүй өөрсдийнхөөрөө хөгжилдөж байлаа. Тэхён бид хоёр энд ирэхээсээ өмнө хувцсаа солисон. Би ханцуйтай торон нэхмэлдүү материалтай өвдөгөө хүрсэн даашинзыг мөнгөлөг өнгийн өндөр өсгийттэй хослуулан өмссөн бол Тэхён уранхай загвартай жинс, хар футболкны гадуур савхин хүрэм доогуураа конверс өмссөн байлаа. Худлаа хэлэхгүй ээ. Тэр халуухан харагдаж байна.

"Үнэндээ энд хоёулаа хамгийн халуухан хос нь юм байна." гээд над руу ирмэлээ.

"Хос гэнээ?"

"Тийм ээ, хоёулаа сугадалцаад явж байгаа болохоор хүмүүс хосууд байна л гэж бодно. Гэхдээ битгий санаа зовоо би зөвхөн дотны найз чинь л байна."

Би хөнгөхөн инээн "Чамайг тэгэхийг чинь мэдэж байнаа."

Тэхён уух зүйл авчран бид хоёр хөгжилдөж байтал нэг зүйл нүдэнд туслаа. Нулимс цийлгэнээд ирлээ. Харах ёсгүй юмаа харчих шиг боллоо.

Ж-Жонгүк???

8 страница7 февраля 2019, 15:31

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!