7 страница7 февраля 2019, 15:31

Chapter SIX -Үнэн гэж үү?-

Лизагийн талаас

Өглөөний 7:20
Толгой аймшигтай өвдөх ба би түүний хажууд байх нь тэр.

Бурхан минь! Үгүй ээ ямар чөтгөрийн юм нь болчихсон юм бол. Бүр юу ч санахгүй байна. Өчигдөр орой юу болсон......бод....бод...бод..... Лиза бодоорой. Ааашш яагаад юу ч санахгүй байгаа юм бэ дээ???

Жонгүг бага зэрэг хөдлөн дуугарах чимээнээр бодлоосоо саллаа. Гэвч тэр унтсаар.

Хххмм тэр унтаж байхдаа үнэхээр эгдүүтэй юм яг хүүхэд шиг гэхдээ бусад үедээ зүгээр л чөтгөр. Түүний дулаахан байдлыг мэдрээгүй уджээ. Яг л намайг бүхнээс хамгаалах мэт мэдрэмж.....
Яагаад байна? Надад яагаад ийм мэдрэмж төрөөд байна?

Үгүй ээ! Би чинь юугаа хийгээд хэвтээд байнаа. Бодоод байсан түрүүнээс тэрнийг ширтээд хэвтэх зуураа ийнхүү бодож байж. Хамгийн сайн төлөвлөгөө бол тэрийг сэрэхээс өмнө эндээс босох хэрэгтэй.

*сэрэх*

"Өө сэрчихсэн байсан юм уу?"

"Мм харин чи миний өрөөнд юу хийж байгаа юм?" гэж түүнээс асуулаа.

"Ххцс чиний өрөө юм шиг байна уу?"

Ингэж хэлсэнд нь бүр толгой эргэчихлээ. Өрөөг гүйлгэн сай харвал би түүний өрөөнд байлаа.

Нүдээрээ өрөөг нь гүйлгэсээр "Үнэхээр чиний өрөө байна шд."

Байз!!!

"Би яагаад чиний өрөөнд байгаа юм бас яагаад чи дээгүүрээ нүцгэн байгаан?"

Өөрийгөө өрөөндөө унтсан гэдгээ тодхон санаж байна.

Жонгүг "Чамайг өчигдөр оройны явдлыг мартсанд итгэж чадахгүй нь ээ." гэснээ "Би бараг бүх охид л амьдралынхаа тиймэрхүү өдрийг санадаг гэж бодсон үгүй юм уу?" гээд жуумалзав.

"Чи надад ямар новшоо хийчхэв ээ?" гээд би түүн рүү орилчхов.

"Аахх би бол яагаа ч үгүй байсан харин хүссэн нь чи. Тэгээд би хүсэлтийг чинь яах ч аргагүй биелүүлсэн." гээд уруулаа долоов.

"Хараал ид! Энэ.....энэ чинь бүгд худлаа."

Жонгүгын талаас

Үнэнийг хэлэхэд урьд шөнө тийм зүйл болоогүй гэхдээ Лизагаар тоглох хөгжилтэй байна. Тэр уурлахаараа эгдүүтэй шүү. Бидний дунд юу ч болоогүй ч гэлээ......

~Болсон явдал~

*Түс Тас*

WTF ямар чимээ вэ?

Зурагтаар драма үзэн сууж байтал юм хагарах, эвдрэх чимээ сонсогдлоо. Энэ яг бүр хоёр давхраас гэдэгт итгэлтэй байна.

Лиза?

Дээд давхар луу яаран гараад Лизагийн өрөөнд ортол тэр....шалан дээр хэвтэж байлаа.

"Лиза хөөе сэрээрэй, хөөе." хэмээн тэрийг сэрээх гэж оролдсон ч тэр бүр унтаад байх шиг.

Өрөө нь тэр чигээрээ замбараагүй болж пиццаны хайрцаг дээр пиццаны үлдэгдэл байх бөгөөд дэрнүүд хаа сайгүй тарж ваар хагарсан байлаа. Мөн хоосон лаазнууд хэвтэж байв.

Тэр пиво уусан хэрэг үү? Энэ өрөө яагаад ийм болсонд гайхах юм алга.

Түүнийг хоёр гар дээрээ өргөн өөрийнхөө өрөөнд орууллаа. Түүнд дүргүй ч тэр замбараагүй өрөөнд үлдээж чадсангүй.

Жонгүгын өрөө

Тэрийг орон дээрээ хэвтүүлэх гэж байтал тэр над руу бөөлжчихлөө.

"Гайхалтай зүгээр л гайхалтай. Энэ орой үүнээс өөр сайн зүйл гэж юу байхав." (үнэндээ боож үхлээ.)

Тэрний бөөлжиснөөс болж заваарсан подволк, өмдөө хурдхан тайлаад угаалын өрөөг зүглэлээ. Гялс усанд орчихоод зөвхөн шорт өмсөөд орондоо орон түүний хажуугаар хэвтлээ. Унтаж байх үедээ сахиусан тэнгэр шиг харагдана. Ойрхноос илүү хөөрхөн харагдаж байна. Өвөртөө оруулан тэврээд биеийнх нь дулааныг мэдрэн өөрийн мэдэлгүй унтаад өгсөн байв.

~Болсон явдлын төгсгөл~

Лизагийн талаас

Би хэзээ ч ийм зүйл хийхгүй байсан юм. Үгүй ээ.

"Чи муу новш юу хийсэн?" гэж орилсоор тэрийг дэрээр цохиж гарлаа.

"Боль л доо. Сонсоодох бидний хооронд тийм зүйл болоогүй амлая. Зүгээр чамайг хуурсан юм." гээд Жонгүг миний цохилтоос бултахыг хичээнэ.

Харин би ингэж хэлэхийг нь сонсоод уур буцлаад л ирэн түүнийг улам илүү цохино. Гэтэл тэр мөрнөөс минь барин намайг өөр лүүгээ эгц харуулав.

"Бидний дунд үнэхээр юу ч болоогүй за юу. Өчигдөр орой чи миний пивоноос ихийг уугаад зөндөө согтчихсон байсан."

Байзаарай тэр пиво байсан юм уу? Би ундаа гэж андуурчээ. Би ёстой тэнэг юмаа. Ямар ичмээр эвгүй юм бэ.

"Тэгээд......бидний дунд юу ч болоо гэж үү?"

Жонгүг "Яг тийм. Юу ч болоогүй."

"Хэрэв чи хүсэх юм бол тэгж болно." гээд жуумалзав.

Ааххх муу новш чинь.

*Санаа алдах*
"Сунжин убба. Би түүнтэй уулзах ёстой."

7 страница7 февраля 2019, 15:31

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!