Chapter FIVE -Яагаад?-
Тэр намайг даран дээр минь хэвтлээ.
"Тавиач новш-"
Үгийг минь таслан уруулаа минийх дээр буулгав. Тэр намайг үргэлжлүүлэн үнсэнэ. Би үнсэлтээс нь зугтах гэсэн ч тэр надаас хэд дахин хүчтэй учир би яаж ч чадсангүй.
"Тавь.....Жонгүг!"
Тэр хүзүүн дээр минь үнсэж байснаа чих рүү ойртоод "Чи үнэхээр намайг чамд юу ч хийнэ гэж бодож байна уу?" гэж шивнээд надаас холдлоо.
Ингэж хэлэхэд нь би үнэхээр гайхан байрандаа таг болон нэг ч хөдөлгөөн хийж чадахгүй байлаа.
"Энэ чиний өрөө. Эндээ үлд." гэж хүйтнээр хэлээд өрөөнөөс гарлаа.
Оройн 8:20
Богино шорт болон подволк өмсөөд унтахаар орондоо орох гэтэл гэдэс маань дуугарав.
Аа тийм шдээ, тэр новшийн хачин авираас болоод юу ч идээгүй гэдгээ мартчихаж.
Юм идэх санаатай доод давхар луу буутал тэр сэрүүн байх бөгөөд чихэвч зүүн зурагт үзэж байлаа. Муу хөгийн новш.
Би түүнд харагдахгүйг хичээн араар нь сэм яван гал тогоонд орлоо.
"Гайхалтай, идэх юм юу ч алга." хэмээн хөргөгч онгойлгон хараад амандаа бувтнана.
Энд хоол биш зөвхөн газтай ундаанууд байх шив.
Хурдхан утсаа аван хамгийн том хэмжээтэй пицца захиаллаа. Уух юмаа хөргөгчнөөс л авчихъя.
Өлсөж үхэх гэж байгаа надад пицца ирэхийг хүлээнэ гэдэг нэг жил шиг л урт санагдаж байлаа. Ашгүй нэг захиалсан пицца ирчихлээ. Чимээгүйхэн хаалгаа тайлан пиццагаа аван тооцоогоо хийлээ. Жонгүг бүр намайг анзаарахгүй байв.
Дахиад сүнс шиг чимээгүйхэн түүний араар явлаа. Сайн зүйл гэвэл дээд давхар луу гарах шат түүний ард байгаа юм. Дээр нь тэр чихэвч зүүчихсэн учир намайг сонсох ч үгүй байгаа нь лавтай.
Тийм ээ! Гэж дотроо баярлан орилсоор өрөөндөө орлоо.
Жонгүгын талаас
Би зурагт сууж байтал хаалга онгойх чимээ сонслоо. Чимээгүйхэн чихэвчээ зүүн түүнийг сонсоогүй мэь дүр эсгэн сууна. Хөгжилтэй нь чихэвч ажиллаагүй хоосон байх бөгөөд тэрний ярьсан бүх зүйлийг би тод сонсож байлаа. Гэсэн ч тэр намайг өөрийг нь огт анзаараагүй гэж бодно.
Хоолны хувьд намайг гэрт байхгүй хойгуур Жимин, Тэхён хоёр бараг ихэнхийг нь идчихсэн байсан бөгөөд үлдсэн жоохныг нь би идчихсэн юм л даа.
Тэр чимээгүйхэн хаалга онгойлгон захиалгаа аваад араар гэтсээр өрөө рүүгээ орчхов. Харамсалтай нь би түүний үйлдэл бүрийг мэдчихлээ.
Тэрнийг өрөөндөө орсоны дараа инээнэ. Тэр жаахан ч өөрчлөгдөөгүй байна.
Лизагийн талаас
Өрөөндөө ороод хайрцагтай пиццагаа нээн өлсөж үхэх гэж басан амьтан хоол олсон мангас шиг идэж гарлаа.
10 минутад л бараг бүх пиццагаа идэж 2 лааз ундаа суучих шиг боллоо. Гэсэн ч энэ ундаа нэг л өөр амттай байв. Ундаа гэхэд чихэр ч амтагдахгүй байсан ч нойр хүргэн унтахад таатай болголоо.
~~~~~~~~~~~~~
Нүд сүүмийсээр сэртэл хэн нэг хүн намайг бэлхүүсээр минь тэвэрч байхыг мэдэрлээ. Эргээд харвал Жонгүг миний хажууд унтаж байх бөгөөд дээгүүрээ нүцгэн байлаа.
ҮГҮЙ ЭЭЭЭ!!!!!
Би тэрэнтэй унтчихсан гэж үү?
