Chapter FOUR -Тамын эхлэл-
Хурим
Лизагийн талаас
Танхим руу орон алхаж эхлэхэд бүгд над руу шитрэнэ. Жонгүг ч өнөө л ядаргаатай зэвүүн инээмсэглэлээ тодруулан нааш ширтэн зогсоно. Аах гэсэн ч би үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Тэр тансаг хослолтой үнэхээр дэгжин сайхан харагдаж байна. Үргэлж харагддаг шигээ царайлаг, нүд нь ховсдох шиг- БАЙЗ би чинь яагаад түүнийг ингэж хараад байнаа. Үгүй ээ үгүй бодит байдалдаа эргээд ор Лиза. Түүнийг чамд юу хийснийг битгий март, тайвшир гэж өөртөө хэлнэ.
Жонгүгын хажууд очин зогсоход тэр зөвхөн над руу ширтэнэ. Бурхан минь ингэхээ больж болохгүй гэж үү? Үнэхээр тухгүй юм аа.
"Жон Жонгүг та Лиза Манобаныг өөрийн хууль ёсны эхнэрээ болгохыг хүлээн зөвшөөрч байна уу?"
Тэр "Тийм ээ."
"Лиза Манобан та Жон Жонгүгыг өөрийн хууль ёсны нөхрөө болгохыг хүлээн зөвшөөрч байна уу?"
Танхим тэр аяараа миний хариултыг хүлээх мэт чив чимээгүй байсаар.
Би харин ямар ч хувиралгүй байрандаа хөшсөн мэт зогсоно.
"Лиза Манобан та Жон Жонгүгыг эр нөхрөө болгох уу?" гэж надаас дахин асуулаа.
Аав, ээж рүүгээ хартал тэд миний тийм гэсэн хариу сонсохыг хүлээж байлаа.
"Т-тийм ээ."
"Ийнхүү та хоёрыг эхнэр, нөхөр болсныг зарлаж байна. Та сүйт бүсгүйгээ үнсэж болно."
Биднийг үнсэлцэхэд хүмүүс бүгд шинэ хосод баяр хүргэн алга ташна. Хэрэв Сунжин байсан бол би эргүүлэн үнсэх байсан юм. Харин Жонгүг учраас би 2 секунд болоод л түүнийг түлхлээ.
Жонгүгын талаас
Лизаг танхимд орж ирэхэд л харц минь түүн дээр тусав. Түүний ийм үзэсгэлэнтэй байгаа нь зүрхийг минь хүчтэй цохилуулж байлаа. Бараг зогссон зүрх минь эргээд амь орж байгаа аятай л болж байв. Лизаг тэнэг юм шиг ширтэх бөгөөд ингэж харах нь түүнийг тухгүй болгож байх шиг. Номлогч түүнээс асуух ч Лиза хариултандаа эргэлзэн хэсэг чимээгүй зогсоно. Тэр баяртай биш байна. Энэ магад миний түүний хайртай хүн биш болохоор тэр биз. Гэсэн ч тэр ахыг минь үнэхээр хайрлаж чадахгүй.....тийм биз дээ?
Яагаад тэр ахтай гэрлэхийг хүсэж байсан юм бэ? Яагаад өмнө нь хайрладаг байсан хүнээ орхиод ахыг сонгосон юм бэ? Мөнгөнөөс эсвэл ах нэртэй сайн бизнес эрхэлдэг болохоор юм уу?
Лизагийн уруул минийхтэй нийлэх тэр мөч үнэхээр сайхан.
Би түүнийг үнсэхэдээ илүү удаан үнсэхийг хүссэн ч тэр намайг өөрөөсөө түлхэн холдууллаа.
Лизагийн ээжийн талаас
Ингээд эцэст нь охин минь гэрлэж байгаад би маш их баяртай байна. Зөвхөн түүнийг хайраа олж жаргалтай амьдраасай л гэж хүснэ.
Зохиогчийн талаас
Хуримын үйл ажиллагаа дуусч Жонгүг, Лиза хоёр шинэхэн гэртээ ирлээ. Тэдний гэр маш том ажээ.
Энэ тансаг байшинд яаж түүнтэй амьдарч чадах тухай Лиза бодно.
"Ммм.....тэгэхээр үйлчлэгч нар хаана байна?"
"Би үйлчлэгч нарт дургүй. Тиймээс байхгүй."
"Тэгээд энэ байшинг хэн цэвэрлэж байх болж байна?"
"Аа.....мэдээж чи."
"Wtf....ҮГҮЙ!"
"Хайраа чи энэ гэрт амьдармаар байгаа бол миний дүрмээр л яв."
"Нэгдүгээрт намайг битгий хайраа гээд бай. Хоёрдугаарт би чамайг үзэн ядаж байна Жонгүг!"
Лизагийн талаас
Явахаар эргэсэн ч Жонгүг гарнаас минь унтлагын өрөөндөө оруулан намайг ор луугаа шидээд хаалгаа түгжлээ.
"Ж-Жонгүг чи чинь юугаа хийгээд байгаа юм?"
"Хуримын анхны шөнө юу болно гэж бодож байна?" гээд жуумалзав.
Гэтэл би шоконд орох нь тэр.
Тэр нааш алхам алхмаар ойртох тутам би түүнээс зайгаа барин хойш ухарна.
"Жонгүг....боль!"
