4 страница7 февраля 2019, 15:30

Chapter THREE -Төлөвлөгөө бас харуусал-

Чухал өдөр

Лизагийн талаас

Хөшигний завсраар нарны хурц гэрлэх тусахад нойрноосоо сэрлээ. Би зүгээр л нүдээ хагас нээн тэнгэрт нисэх шувуудыг харан хэвтэнэ.

"Лиза! Сэрээрэй хонгор минь, өнөөдөр чинь чухал өдөр шүү дээ." гэж ээж доод давхраас орилоход л өнөөдөр тэр өдөр гэдгийг ухаарлаа.

Бурхан минь, ингээд би тэр тэнэг новштой гэрлэх өдөр ирсэнд итгэж чадахгүй нь ээ. Аахх. Одоо надад Сунжин уббаг хурдан сэрээд энэ хүчээр гэрлэлтээс намайг салгахыг найдан хүлээх л байх шив.

Орноосоо босон шүдээ угаагаад хурдхан шүршүүрт орон жинс, усан цэнхэр подволк өмсөөд өглөөний цайгаа уухаар доод давхар луу буулаа. Аав, ээж баяртай харагдах ч би тийм байсангүй.

Намайг сэрээгээр өндөг оролдон суухад "Охин минь хурдлах ёстой шүү. Бид хуриманд чинь бэлдэх хэрэгтэй байна." гэж аав хэллээ.

~Хувцас солих өрөө~

Лизагийн талаас

Би хуримын даашинз өмсөн үсээ төгс гэгч нь шуулган боолгон нүүр будалтаа хийлгэчхээд өөрийгөө толинд харан санаа алдана.

"Өө хонгор минь энэ чи юу? Миний миний охин үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна." гээд ээж үүдэнд зогсож байв.

"Хонгор минь чамайг шалгахаар ирсэн юм. Бэлэн болохоороо хүрээд ирээрэй." гээд хаалгаа буцаан хаан явлаа.

"Үзэсгэлэнтэй?......энэ бүгд Сунжинд л зориулагдах байсан юм. Жонгүг биш."

Жонгүгын талаас

Яагаад би түүнтэй гэрлэх гэж? Тэр бол өөдгүй хүүхэн. Өөрийнхөө асуудлаас зугтсан тийм л хүн. Толинд өөрийгөө хараад хэдийн бэлэн болсноо мэдлээ. Би урьдынх шигээ л царайлаг хараглаж байгаа ч хайртай байсан хүнээ өөртөө татахад илүү царайлаг байх хэрэгтэй.

Би одоо ч түүний зугтаад явсан тэр өдрийг санаж байна....

Болсон явдал

Лиза: Хаана байна?

Жонгүг: аа......гэртээ.

Лиза: Үнэхээр үү?

Жонгүг: Тийм ээ яасан?

Лиза: Үгүй ээ, юу ч биш дээ.

Тэр утсаа тасалчихлаа.

Үнэндээ би гэртээ байгаагүй цэнгээний газар намайг үргэлж дагадаг яршигтай нэг охинтой хамт байсан. Би түүнийг үл тоон, зайгаа барьж байсан ч тэр яршигдсаар л байсан. Тиймээс тэрнийг өөрөөсөө холуудлахын тулд хүссэнээр нь ганц оройг л хамт өнгөрөөсөн юм.

Дараа өдөр

Сэрэн орноосоо босоод Лизаг хайхаар доод давхар луу буулаа. Түүнийг гэрээр нэг хайсан ч тэр байгаа гэсэн ямар ч шинж алга. Харин гал тогооны өрөөнд ороход нэгэн зурвас оллоо....

Надгүйгээр амьдарч сур.
Би эргэж ирэхгүй.
Лиза.

ЮУ! Ямар новш нь вэ?!
Машиныхаа түлхүүрийг аван Лизагийн гэр лүү жолоогоо мушгин гэрт нь ирэн хаалгыг хэд хэд тогшсон ч ямар нэг хариу байсангүй.

Машиндаа эргэн суух гэтэл нэгэн танил дүр зураг харагдах нь тэр. Лиза? Тэр нэг залуутай явж байхыг хараад би түүн дээр очих гэтэл тэр нөгөө залуугаа тэвэрчихлээ. Тэдний нүүр хоорондоо маш ойрхон байх ба нэгнээ ширтэн инээмсэглэнэ. Энэ байдлыг хараад гараа зангидах агаад уур минь маш их хүрч байлаа.

Хурдхан тэдэн дээр очих гэтэл тэд хэдийн машинд суугаад явчхав. Түргэхэн машинаа асаан тэднийг дагаж байсан ч урд ачааны машин гарч ирэн гэрлэн дохион дээр зогсохдоо тэднийг алдчихлаа.

~Болсон явдал төгсөв.~

Тэр өдөр би түүнийг хайж яаж галзуу юм шиг явснаа санаж байна. Гэтэл одоо тэр 2 жилийн дараа эргээд ирлээ.

4 страница7 февраля 2019, 15:30

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!