3 страница7 февраля 2019, 15:29

Chapter TWO -Амьдрал минь сүйрлээ-

Хамаг хурднаараа такси барин "Жолоочоо Кангнам эмнэлэг рүү яваарай."

Болсон явдал

"Байна уу? Убба."

"Хонгор минь би байнаа ээж нь."

Түүний хоолой өөр сонсогдож байна.

"Аа ээж Сунжин хаана байгаа бас юу болсныг мэдэх үү? Уг нь тэр намайг тосож авна гэсэн юм."

"Хонгор охин минь Сунжин.......тэр одоо эмнэлэгт байна."

"Ю-юу.......юу энэ чинь юу гэсэн үг юм бэ? Юу болсон юм бэ?"

"Т-тэр машины осолд орчихсон."

Болсон явдал төгсөв.

Эмнэлэгийн урд буунгаатаа түүний байгаа өрөө рүү яаран гүйлээ. Өрөөний үүдэнд ирэхэд майна аав ээж, Сунжины аав ээж болон найзууд нь байхыг харлаа.

Нулимс минь зогсоо зайгүй урсан мэгшин уйлан зогсохыг минь ээж хараад ирэн намайг тэврэв.

"Тэр зүгээр болно оо." гэж намайг тайвшруулахыг хичээж байлаа.

Гэсэн ухаан санаа минь орж гаран өөрийн ухаангүй байсан тул түүнийг ч анхаарсангүй.

~•~•~•~•~•~•~•~•~•~•~•~

Өрөөнийх нь хаалгыг татан дотогш ороход тэр минь үхсэн мэт ухаангүй хэвтэж байлаа.

"С-Сунжин."

"Сунжин хар л даа. Би энд байна."

"Гуйя.....сэрээч дээ."

Яагаад тэр хариу хэлэхгүй байгаа юм бэ?

"Тэр сэрэхгүй ээ." гэх өөр нэг хүний дуу ард сонсогдон эргэж харлаа.

"Ж-Жонгүк??"

Жонгүкын талаас

Лиза өрөөнд орж ирсэн ч зөвхөн ахыг минь хараад намайг анзаарсангүй. Түүний нүд уйлснаасаа болоод улайж хавдсан байв.

Уулзаагүй хэр удсан.......2 жил??

Тиймээ тэр намайг орхин зугтаж явснаас хойш 2 жилийн хугацаа өнгөрч. Харин одоо тэр ахтай минь гэрлэхээр миний амьдралд эргээд ирчихлээ.

Лиза "Ж-Жонгүк??"

"Яагаад Сунжин сэрэхгүй гэж?"

"Бас чи яагаад энд байгаа юм?"

Би "Нэгдүгээрт тэр миний ах учраас, хоёрдугаарт тэр........команд байгаа."

Миний хэлсэн сүүлийн үг түүнийг аянгад нэргэх шиг болсон бололтой.

Тэр энийг хүртэх ёстой.

Яг одоо би зөв газраа эсвэл зөв цагтаа гэдгийг мэдэхгүй ч баярлаж байна. Тэр шаналж байгаа ч одоо тэр буцаад ирсэн. Түүнийг тийм ч амар явуулахгүй.

Лизагийн талаас

Тэр команд байгаа?

Ү-үгүй ээ, И-ийм юм байж болохгүй шдээ.

Жонгүкыг хэлсэнг үгүйсгэн улам ихээр уйлна.

Тэр миний ах.

Энэ үгс намайг мөн бодолд автуулж орхилоо.

Сунжин надад эрэгтэй дүүтэй тухайгаа хэлж байсан ч Жонгүк байх юм гэж хэзээ ч санасангүй.

Бурхан минь үгүй ээ.

Бид нэгэн рүүгээ ширтэж байтал ээж орж ирэн надтай тусдаа ярилцахыг хүслээ.

-------------

"Хонгор минь.....ммм, тэгэхээр бүх зочдыг урьсан. Маргааш бид яаж ч байсан энэ хуримыг хих ёстой."

"Гэхдээ яаж вэ? Сунжин одоо гэрлэхээр байдалд биш байна. Тэр команд байгаа бас би-"

Ээж үгийг минь таслан "Би Сунжиныг яриагүй байна. 300 гаруй зочдыг урьсан. Энэ нийгэмд өөрсдийгөө дорд амьтад болгохгүйн тулд яадаг ч байсан энэ хуримыг хийх ёстой."

"Тиймээс бид чамайг.......Жонгүктай гэрлүүлнэ."

Байзаарай!! Юу??!!
Үгүй гэж надад хэлээч...

"Ээжээ энийгээ мартаж үз. Яасан ч би түүнтэй гэрлэхгүй."

"Хонгор охин минь, ойлгохыг хичээ. Энэ л зөвхөн хоёр гэр бүлийн байр суурийг илтгэх ганц арга. Тэгээд Сунжиныг сэрсний дараа чи Жонгүкаас салж болно шүү дээ. Энэ тал дээр хоёр гэр бүлийнхэн зөвшөөрсөн."

Ингээд бодохоор надад өөр арга үгүй бололтой.

Лиза чи энийг хийж чадна аа. Аав, ээжийнхээ төлөө хий. Дараа нь тэр новшоос салж болно шдээ. Зүгээр....гэр бүлийнхээ төлөө хий.

"За яахав."

Зохиогчийн талаас

Ингээд л Лиза Жонгүктэй гэрлэх болсон юм.

3 страница7 февраля 2019, 15:29

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!