2 страница7 февраля 2019, 15:28

Chapter ONE -Миний ирээдүйн нөхөр-

Лизагийн талаас

Утас дуугарах дуугаар нойрноосоо сэрлээ.

"Байна уу?"

"Өглөөний мэнд миний хатан."

"Сунжин убба." гээд л түүний хоолойг сонсоол шууд л нүүрэнд минь гэрэлтсэн инээмсэглэл тодорно.

Одоо Сунжин бид хоёр үерхээд дөрвөн жил болж байна. Харин маргааш бол бидний хуримын өдөр. Би уг нь солонгост амьдардаг ч сүүлийн үед бизнес аяллаас болоод Америкт байгаа юм. Мэдээж Сунжин намайг эргэж ирэхийг хүлээн Солонгост байгаа.

"Лиза чамтай уулүана гэхээс хүлээж тэсэхгүй нь ээ. Маш их санаж байна. Чамгүй өдрүүд яг л хэдэн жил мэт санагдах юм."

"Аааввв би ч гэсэн таныг санаж байна убба."

Бид нэгнээсээ холдоод хэдий нэг сар болсон ч би түүнийг маш их санаж байна. Түүний тэврэлт, намайг дуудах хоолой гээд бүх зүйлийг санаж байна.

Сунжин убба "Юу хийж байна?"

"Ммм......дөнгөж сэрээд байж байна."

"Аягүү тэнэгхэн минь хурдлаарай. Одоо цаг 8:15 болж байна. Нислэгээсээ хоцрох нь байна."

Би хурдхан цаг хартал "Өө новш гэж." гэхтэй зэрэгцэн тэр инээсээр утсаа салгав. Өнөөдөр Солонгос руу буцна гэдгээ бүр мартаж орхиж. Аав, ээж хүлээж байгаа бас намайг хүлээж байгаа хамгийн чухал хүн бол миний ирээдүйн нөхөр Сунжин.

Нисэх буудал

Өглөөний 9:05

Аз болж нислэгийнхээ цагт амжиж ирлээ. Онгоцны бизнес зэрэглэлийн суудалд суун хэрэв нислэгтээ амжаагүй бол юу болох байсан тухай бодож байтал хажууд минь нэгэн царайлаг залуу суухад л тэр бодлоосоо саллаа.

Тэр "Өө сайн уу? Намайг Ким Тэхён гэдэг." гээд гараа сунгав.

Түүнтэй гар барин "Лиза."

Танилцаад бид удаагүй ч гэлээ найзууд болцгоож элдэв зүйлс ярилцан инээлдсээр нислэгийн цагийг өнгөрөөнө.

Би түүнээс "Тэгэхээр чи Солонгосын хаана очих юм?"

Тэхён "Сөүл. Харин чи?"

"Би ч гэсэн Сөүлд амьдардаг."

Тэр "Үнэн хэрэгтээ би маргааш найзынхаа хуриманд оролцох гэж ирж байгаа юм."

"Өө тийм үү? Маргааш миний ч гэсэн хурим болох юм. Найзын болсны хувьд чамайг урьж байна." Би түүнийг хуриман дээр минь ирнэ гэж найдаж байна.

Тэхён "Өөх баяр хүргэе! Бас намайг урьсанд баярлалаа. Гэхдээ би хурим дээр чинь очиж чадахгүй байх гэж бодож байна."

"Ааан.......зүгээр дээ."

"Хөөе битгий гуниглаа. Боломжтой бол би очно оо." хэмээн намайг аргадав.

Энэ үгийг нь сонсоод дорхноо сэргээд ирлээ. Түүнд утасны дугаар болон хаягаа өглөө.

Энэ хугацаанд түүнийг дүгнэхэд тэр сайн залуу юм. Тиймээс бид найзууд болсон. Тэгээд яагаад түүнийг хуримдаа урьж болохгүй гэж бодсон юм л даа.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Онгоцноос буун зөвхөн Сунжиныг хайна. Гэвч тэр хараахан ирээгүй байв. Түүнийг хоцорч ирж байгаа хэмээн бодоод хүлээхээр шийдлээ. 30 минут түүнийг харуулдан зогсох ч огт үзэгдсэнгүй. Утас руу нь залгаж зурвас бичсэн ч ямар нэг хариу ирсэнгүй. Түүнтэйгээ уулзана гээд догдолж байсан баяр баясал минь алга болж түүнд санаа зовж эхэллээ.

Нүд минь түүнийг гараад ирэх байх гэсэн найдвараар эргэн тойрныг ажих агаад гэнэт утас дуугарахад Сунжин уббаг гэж бодоод шууд л утсаа авлаа.

"Байна уу? Убба"

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Сонссон зүйлдээ итгэж ядан цочролд орсон би шууд утсаа газар унагалаа.
Нулимс хацар даган урсана.

Хамаг хурднаараа такси барин "Жолоочоо Кангнам эмнэлэг рүү яваарай."

2 страница7 февраля 2019, 15:28

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!