17-р хэсэг
Гикван-Эндээс явна гэжүү??
Би-Тиймээ явна Дахиж чамтай уулзахгүй байх Энэ дуудлагыг авах л юм бол би гэртээ харих болно Дахиж ирэхгүй байх
Гикван-0.0
Би-Чи надад итгэхгүй байхалдаа би энэ дэлхийн хүн биш!!би чиний хайрлах ёстой хүн чинь ч биш! Би зүгээр л дотроо чамайг хайрлан чиний хажууд чамтай хамт байхыг мөрөөддөг байсан зүгээр л нэг чиний шүтэн бишрэгч.Энэ бүх зүйлийг юу гэдгийг мэдэхгүй ч энд ирж чамайг харж чамтай ярьж чиний гарнаас хөтөлж чиний инээмсэглэлийг харах үнэхээр сайхан байсан Биелэхгүй мөрөөдлийг минь биелүүлсэн Чамд баярлалаа Үүрд энэ хэвээрээ байж болохгүй шүүдээ???Үлгэр бүхэн төгсдөг Үнсгэлжин одоо гэртээ өөрийнхөө байх ёстой газраа очих болсон бололтой Энэ бүхэн миний хувд яг л зүүд мэт байсан.Хамгийн жаргалтай мартаж болшгүй сэрэхийг хүсмээргүй зүүд минь!!
Гикван-.................????
Би-Хайр үнэхээр олон төрхтэй юм хэзээ ч дуусашгүй мэт урсах халуун нулимс, Цээжийг минь нэвтлэн гарах аймшигтай хурц өвдөлт, Яг л үхэх мэт цөхрөл харуусал, толгойн дотор минь төсөөлөгдөх аймшигтай бараан бодолууд харамлах сэтгэл зөвхөн өөрийн болгохыг хүссэн шунал Миний мэдэрсэн бүх зүйл үнэхээр тэвчихэд хэцүү хүнд бэрх байсан ч Чиний инээмсэглэл надруу харж байгаа харц тэр бүхнийг хоромын дотор л эмчилж байсан.Зөвхөн бодох төдийд л нүүрэнд минь инээмсэглэл тодорч зүрхээ зөвхөн нэг хүний төлөө цохилж байгаа гэдгийг мэдрэх үнэхээр сайхан байсан Зөвхөн чамаас болж инээх тэр инээд зөвхөн чамаас болж ичих тэр дулаахан мэдрэмж зөвхөн чамаас болж догдлох зүрхнийхээ цохилтыг би хэзээ ч мартахгүй ............. Би энэ үгийг үргэлж байнга чамд хэлж байхыг хүсдэг байсан
Би чамд хайртай И Гикван!!!!
Өнгөрсөн Одоо Ирээдүйд ч чамайг хайрлах болно.............
гэж хэлэн тэрний хацар дээр зөөлхөн үнсчихээд сүүлийн удаа тэрэнлүү нулимс дүүрэн нүдээр инээмсэглэчихээд утсан дээр анивчих зүрхэн дээрээ дартал гарнаас минь эхлэн гэрэл цацарч эхлэв. Хоромхон зуур энд өнгөрөөсөн бүх дурсамж минь урсан өнгөрнө жаргалтай гунигтай мөчүүд Хэзээ нэгэн өдөр харина гэдэгтээ итгэлтэй байсан гэхдээ ..........................??????????
Нулимс дүүрэн нүдэнд минь Гикваны төрх харагдав надруу гайхан сандран айн харах тэрний харц Эцсийн мөчид тэрэнд хайртай гэдгээ хэлж чадсандаа баяртай байна Дулаахан бүлээхэн мэдрэмж би энэ ертөнцөөс алга болох гэж байгаа бололтой бүх зүйл цагаан өнгөөр гэрэлтэж байтал Гэнэт Гикван гарыг минь барин намайг зогсоов.
Гикван-Битгий яв!!!
Би-0.0
Гикван-Битгий Яв!надад хайртай юм бол надтай хамт үлдээч!
Би-Энэ бол бүтэхгүй зүйл би явах ёстой надад гэр бүл найз нөхөд гэж байгаа шүүдээ?? тэд нар маань намайг хүлээж байгаа Ээж маань санаа зовоод намайг хайж ч байж магадгүй сайн охин нь байж чадаагүй ч Ээжийгээ уйлуулхаар зүйл хиймээргүй байна Чи намайг биш Юраг хайрлах ёстой байсан.
Гикван-Тэгвэл сар л хамт байчих
Би-Болохгүйээ!!!!!!!!
Гикван-Үгүйээ 7 хоног????? 5хоног ?????????3хоног?????????????
1хоног л надтай хамт байчих тэгээд л болоо Дахиж би чамаас гуйхгүй зовоохгүй болхоор л 1 хоног надтай хамт байчих
Би-Ингээд юу ч өөрчлөгдөхгүй шүүдээ бид хоёрт хувь тавилан гэж байхгүй Намайг сарниад алга болох үед чи намайг мартаж ч болно.Хэзээ ч уулзаж хэзээ ч хайрлаж байгаагүйгээр бүхнийг мартаж ч болно шдээ???
Гикван-Хамаагүйээ зүгээр л нэг хоног хамт байгаач өөр зүйл би чамаас гүйхгүйээ
би-Гикван!!!!!!!!!Ингэх тусам бид хоёрт хэцүү байх болно шүүдээ???
Гикван-Хамаагүйээ чамтай л хамт байж байвал хамаагүй
————————–
———————————————————-
Би-1 хоног тэгээд л би явах болно.Намайг явуулна гэж амла!
Гикван-Амлаж байнаа би чамайг явуулна 1 хоног л хамтдаа байцгаая!
***************
**********
Миний талаас
Энэ бүхэн тэнэг зүйл гэдгийг мэдэж байсан ч би тэрэнд үгүй гэж хэлж чадсангүй 1хан хоног л хамт байчихая тэгээд дахиж хэзээ ч уулзахгүй бүх зүйлийг зүүд гэж л бодох болно.Би мартнаа бүх зүйлийг зүгээр л өгүүллэг уншсан гээд л бодчихоё Чиний тухай бүх сайхан дурсамжуудыг сэтгэлдээ хадгалж аваад сүүлийн удаа чиний дэргэд байя!
***********
*********************************
*********
***********
Өглөө болон нүүрэн дээр минь намайг сэрээх гэж байгаа мэт нарны хурц туяанууд тусав.Хажуунаас төөнөх дулаахан халуун хүн намайг хаашаа ч явуулахгүй гэж байгаа юм шиг тас тэврэн хэвтэж байв.Нүдээ нээсэн даруйдаа тэрнийг харсандаа эхэндээ гайхаж сандарч байсан ч Тэрнийхээ тайван гэгч нь унтаж байгааг хараад чимээгүй гараа явуулан чанга гэгч нь тэврэв.
Би-Дулаахан юмаа бас үнэр нь гоё юм яг л миний бодож байсан шиг............Намайг байнга тэврээд байвал би үүрд чиний тэвэрт үлдчихэж магадгүй шүүдээ???гэж сулхан хэлэн тэрнийхээ царайг сайн тогтоохын тулд нэг бүрчлэн нарийвчлан сайн харж байтал
Гикван-Тэгвэл үүрд ингээд үлдчихэж болно шдээ????гэж хэлхэд нь юу ч хэлж чадалгүй чимээгүй ичсэндээ улайн Гикваныг тэвэрхээ болин гараа татаж авах гэж байтал Тэр намайг улам өөрлүүгээ ойртуулан нүүрийг минь цээжиндээ наан хэвтэв, тэрний хурдтай цохилох зүрхний цохилт надад маш тод сонсогдоно бас тэрний халуун бие хацрыг минь төөнөж байв.
Бид хоёр яг л нэг хүн шиг зэрэг амьсгаа аван бие биенээ тэврэн хэвтэнэ.Тэр үнэхээр дулаахан юм
**********
*****
Үлгэр үргэлж аз жаргалтай төгсдөг миний үлгэр аз жаргалтай төгсөж чадах боловуу???Төгсгөл үргэлж аз жаргалтай байдаг биздээ??Миний аз жаргал хаана байгаа юм бол???
***********
***
Миний талаас
Өнөөдөр миний энд байх хамгийн сүүлийн өдөр Гикван надтай хамтдаа очиж үзэхийг хүссэн газраараа явмаар байна гэсэн Харин би яагаад ч юм энд дахиж ирэхгүй бас бусад хүмүүстэй салах ёс хийж зүрхлэхгүй байсан болхоороо тэдэнд бэлэг бэлдэв.
Сүүлийн удаа Сургууль дээрээ очин ангиараа шагайтал Юра хичээлээ хийгээд сууж байв.Өөрийн гэсэн мөрөөдөл хүсэл тэмүүлэлтэй энэ охин Миний болохыг хүсдэг байсан хүн минь........Тэрний энэ их сэтгэлийн хат тэвчээртэй байдал нь намайг үргэлж гайхшруулдаг байсан Хэлж чадахгүй ч чиний хайрлах ёстой байсан хүнийг чинь хулгайлсанд уучлаарай! Сайн найз чинь байж чадаагүйд бас уучлаарай чамтай хамтдаа сайхан цагүүдийг өнгөрөөхийг хүсэж байсан ч амжсангүй.............Ирээдүй чинь аз жаргалаар дүүрэн байх болтугай ............
Ангийнхаа үүдэн дээр нэгэн цагаан баавгайн чихмэл Юрад гэж бичиж үлдээгээд гаран явав, Замдаа Дунүний сургалтаар дайрав Тэр найзуудтайгаа хөгжилдөн инээлдэн сууж байв Яг л инээд шигээ гэгээлэг сайхан сэтгэлтэй хүн гэм нь жаахан гэнэн хүнд амархан итгэдэг Хэрвээ Энэ хүн байхгүй байсан бол би өөрийгөө яаж явах байснаа ч төсөөлөхгүй байна Бүх зүйлд чинь баярлалаа Сэтгэлээсээ хийж өгсөн бүх зүйлд чинь хэцүү үед минь хэлж байсан тэр сайхан үгнүүдэд чинь баярлалаа
Дунүнийг холоос харан салах ёс хийн дотроо баяртай гэж хэлчихээд ангийнх нь нэг хүүхдэд тэрэнд зориулж авсан тэмдэглэлийн дэвтрээ дамжуулаад өгөөч гэж гуйчихаад цааш явав.
Гадаа намуухан салхи салхилна эргэн тойрон аз жаргал инээмсэглэлээр дүүрэн хүмүүс алхана, Зөрж өнгөрч байгаа хүмүүс дунд нэгэн хүн л бодол болон нүүрэнд нь гуниг тодрон алхаж байв.
Би Тэр хүний ардаас даган нэгэн барилгаруу оров. Хичээл нь орж байх хэдий ч санаа бодол нь өөр зүйлд байх Нэгэн гунигтай харц
Миний хамгийн их харамсаж байгаа хүн Чамайг өөрийг чинь хайрлах хэн нэгэнг олно гэж найдаж байна.Би чиний мэдэрч байгаа зүйлийг хэзээ ч ойлгохгүй байж мэдэх ч ойлгохыг үнэхээр үнэн сэтгэлээсээ хүссэн юм шүү Энэ эгдүүтэй хөөрхөн царай үргэлж инээж аз жаргалаар дүүрэн явж байхыг хүсэж байна.Баярлалаа Юсобоо гэж сэтгэлдээ шивнэн хэлчихээд хажуугаар минь зөрөх нэгэн багшид энийг Юсобд өгчхөөрэй гэж тэрэнд зориулан хийсэн хоолоо өгчхөөд нулимстай нүдээр эцсийн удаа тэрнийг харчихаад явав.
та нарт бүгдэнд чинь баярлалаа...........Уулзаж салах ёс хийж чадахгүй ч сэтгэл дотроо салах ёс хийе
********************
********
**************
Өнгө өнгийн гэрлүүд асан шөнийг улам ч чимнэ Сүүлчийн шөнө сүүлчийн уулзалт гэж бодхоор л нүдийг минь бүлээн нулимс бүрхэн авч байв.Уйлж байгаагаа харуулахгүйн тулд байн байн хурдан хурдан нулимсаа гараараа арчих би Сүүлчийн удаа тэрэнд зөвхөн сайхан дурсамж үлдээхийг хүсэж байв.
Гикван-Хоол идхүү???Өлсөж байнуу???
Би-тэгэе яг өлсөж үхэх гэж байна шүү!!бас хөл өвджийнө хоёулаа арай л их яваад байгаа юм бишүү!!!!
Гикван-Кккк энэ хамгийн сүүлийн тоглоомоо энд суучаад тэгээд хоёулаа хоол идэе за!!
*******
*********************
Бид хоёр хамтдаа далайруу очиж хос цамц худалдаж аван Гикваны хийхийг хүссэн зүйл явахыг хүссэн бүх газраар яван хамгийн сүүлд парк дээр ирсэн байв. Надад тэр бүх тоглоомон дээр суух хэцүү байсан ч нүүр дүүрэн инээж байв зөвхөн тэрэндээ зориулж ........................Намуухан бөгөөд дулаахан ч биш хүйтэн ч биш шөнө анхилуун цэцэгсийн зөөлхөн үнэр үнэртэнэ Амьдралдаа анх удаагаа ийм жаргалтай хөгжилтэй бас гунигтай өдрөө үдэж байна, Миний урт удаан нэг өдрийн аялал энэ хүрээд дуусаж байгаа бололтой Паркын хаалганы дээр байх том цагаан цаг шөнө дунд болж байгааг заан түг түг хийн чанга дуугарав Бид хоёр хөтлөлцөн паркаас гаран удаанаар алхана цаг хугацааг удаашруулхыг хүснэ дуусаж буй энэ өдрийг хэзээ ч төгсгөхгүйг мөрөөднө Ингээд л бүх зүйл дуусаж байна гэхээр л нүдэн дээр минь нөгөөх бүлээн нулимсууд цугларан шөнийн сарны гэрэлд яг л оч мэт гялтаганалдаж байв.Бид хоёрын нам гүм чимээгүй орчинг эвдэж Гэнэт Яг л кинон дээр гардаг шиг өнгө өнгийн гэрэл нүдний минь өмнө цацрав.
би-Намайг үдэж энэ солютнууд буудаж байгаан болуу???Эсвэл Сүүлийн удаа миний хүслийг биелүүлж өгч байгаан боловуу???энэ ертөнц...T.T
Үлгэрийн юм шиг гайхалтай шөнийг араас минь тэврэх энэ хүн улам ч төгс болгох шиг Тэнгэрт гэрэлтэх одод намуухан дууны ая халуухан тэврэлт өөрийн эрхгүй нүднээс минь нулимс урсаж байв.Уйлж байгаа ч инээн тэнгэрлүү ширтэнэ
би-Миний нулимс үнэхээр бүр хэтэрхий их бололтой юм л бол усан нүдлээд байх юм...
Гикван-Надад чиний Өөр ертөнцийнх байнуу????чөтгөр шулам байнуу??Ми-на гэдэг нэртэй охин биш байнуу???гүүюу огтхон ч хамаагүй Миний цээжинд тэврүүлээд нусаа татаад уйлаад зогсож байгаа энэ охинд л би хайртай болсон.Хэн байх чинь надад хамаагүй! зөвхөн чамд л би хайртай!!!!Миний чамд хайртайг хэзээ ч битгий мартаарай Миний энэ хайр зөвхөн чинийх өөр хэнийх ч биш!!
Гэж хэлхэд нь зүгээр л үхмээр санагдав.Хэтэрхий жаргалтай эсвэл хэтэрхий хэцүү байгаагаа мэдэхгүй юм зүгээр л зүрх минь дэлбэрэх нь нүднээс минь зүгээр л зогсоо зайгүй нулимс хайр найргүй урсаж байна амнаас минь ганц ч үг гарах тэнхэл алга гар минь салгалан хөл дээрээ ч тогтож чадахгүй байв.Ийм хэцүү гэжүү?????би чадна шдээ би явж чадна би чинь гэртээ харих ёстой биздээ???Чи харих ёстой биш гэжүүү????гэж өөртөө байн байн хэлж байсан хэдий ч би энэ хүнийг орхиод явж чадхааргүй хайртай гэдгээ сая л нэг ухаарав.
Гикваны гарт нөгөөх улаан зүрх чинь анивчан явах болсныг минь сануулж байсан ч би шууд л
Би-Би явахгүйээ би энд үлдэнэ би чамтай хамт үлдэнэ гэж зориг гарган хэлтэл Гикван намайг эргүүлэн өөрлүүгээ харуулан чангаас чанга тэврэв.
Гикван-Чи хүн, шувууны үлгэрийг санаж байгаа биздээ???
Би-Тиймээ
Гикван-Би чамайг над дээр иртэл чинь хүлээх болноо.............Хэзээ байх нь хамаагүй!! чиний жаргалтайгаар инээмсэглэж байгааг харах өдөр хүртэл хүлээх болно гэж хэлэн гарт минь нөгөө утсыг бариулаад хурууг минь тэр зүрхэн дээр даруулав.
Бүх зүйл цагаан өнгөөр цацран нүдэнд минь зөвхөн Гикваны надруу нулимстай нүдээр хараад инээж байгаа төрх харагдан бүх зүйл сарнин цагаарсаар би нүдээ анив..........................
Миний талаас
Дулаахан юм тэрний хайр тэрний инээмсэглэл тэрний тэврэлт тэрний гар дулаахан юм...............Дахиад гэж байх боловуу???????
—MN4EVER—
admin Murun
![-Уншигч- [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/e5cc/e5cc6abe4931b90e4905463a124e4a96.avif)