16-р хэсэг
Би-Намайг тавь тавь гэж байна шүү Би эрүүл хүн эрүүл гэж байна шүү!!!Туслаарай /орилох/
Юсоб-Ми-на!!!!
Дүжун-Зүгээр орхио тэрэнд эмчилгээ хэрэгтэй санаа зоволтгүй удахгүй зүгээр болчихно
Юсоб-Гэхдээ ингэх хэрэггүй байсан юм бишүү???
Дүжун-Би дүүгээ мэдэж байнаа тэрэнд эмчилгээ хэрэгтэй удахгүй эрүүл болчихно
Би-Яаа хоёр новшоо та муу хоёр яаж чадаж байнаа!!Би үнэнээ хэлсэн шдэ!!Юу ч хэлсэн итгэнэ гээд байсан биздээ!!!!!Ийм ах гэж байдынмуу????Хөөе Дүжун-аа чи муу сонсжынуу!!!!!!!!!!!!
Дүжун-Толгойндоо үнэхээр хүнд бэртэл авсан бололтой
Юсоб-Миний санаа зовоод байнаа!!Нэг л буруу зүйл хийгээд байгаа юм шиг санагдаад байх юм
Болсон явдлын эхлэл
Дүжун-Би асууж байна шүү!!!!!!Чи хэн юм!!!!!!!
Би-би би /сандрах/
Дүжун-Эсвэл Би яг одоо цагдаа дуудах хэрэгтэй юу????
Юсоб-Чи Нээрээ Ми-на биш юмуу??
———
——————
Би-Бишээ!!!!
Юсоб Дүжун-..........!
Дүжун-Тэгээд чи хэн юм яагаад манай дүүгийн оронд байгаан!!!Миний дүү хаана байна!!
Би-Би мэдэхгүйээ би яагаад энэ газар яагаад ийм төрхтэй байгаагаа ч мэдэхгүй байна
Юсоб-Юу гэсэн үгүү!!!
Би-Хмм та 2 миний ярисан зүйлд итгэхгүй байх
Дүжун-Юу ч хэлсэн итгэх болхоор үнэнээ хэлээдэх
Би-Та яг итгэхгүй царайтай хараад байнадаа! Та яг итгэхгүйээ
Юсоб-Би чамд итгэнээ
Би-хммм уул нь хэнд ч хэлэхгүй гэж бодож байсан юмсан хэлэхээс өөр арга үлдээгүй бололтой.................
Би энэ ертөнцийн хүн биш
Би хичээлээ тараад гэрлүүгээ харих замдаа нэг утас олсын тд үнэгүй юм болхоор нь өөртөө хадгалхаар шийдээд байлгаж байтал гэнэт нэг дуудлага ирсэн нэг тийм жаахан мэдрэл ч юм шиг тэнэгдүү сонин хүн залгаад аятайхан ярчихгүй дургүй хүргээд байхаар нь утсыг нь унтраагаад сим картыг нь хаячихсан юм, Тэгээд гэртээ ирээд өрөөндөө сууж байтал нөгөө унтраастай утсанд чинь гэнэт дуудлага ирээд гайхаад хартал утасны нүүрэн дээр нэгэн улаан зүрхний зураг яг л цохилж байгаа юм шиг анивчиж байхаар нь миний сонирхол хөдлөөд юм ч бодолгүй тэр зүрхэнд хүртэл гэнэт нүд харанхуйлаад эргэн тойрон дайвалзаад толгой өвдөөд би ухаан алдаад газар унасан
Дүжун Юсоб-0.0
Би-Тэгээд би ухаан ороод сэртэл Энэ ертөнцөд ирчихсэн байсан бишээ Өгүүллэг дотор орчихсон байсан
Дүжун-Өгүүллэгээ???Тэр чинь юу гэсэн үг юм
Би-Мм юу гэхиймдээ зохиол Тиймээ зохиол энэ хүмүүс энэ ертөнц энэ байшин гээд л бүгд зохиогдсон
Юсоб-Хэн зохиосон гэж???
Би-Би админых нь нэрийг нь мартчихжээ??Ямар ч байсан нээгдээд их удсан блог хүмүүс сайн мэддэггүйн би санаандгүй интернэт ухаж байгаад олсын
Дүжун Юсоб-0.0!!!
Би-Энэ миний хамгийн дуртай өгүүллэг маань юм л даа Өөрөө дотор нь орохыг мөрөөддөг байсан гэхүүдээ тэгээд л нэг өдөр мөрөөдөл биелээд би энд ирчихсэн.Гайхалтай бас жаахан аймар ч юм шиг эхэндээ бүх зүйл их сайхан байсан дараа нь асуудлууд ар араасаа гарч ирхэд энд ирсэндээ харамсаж эхэлсэн шүү!!Уул нь би энд болох зүйлийг мэдэж байсан л даа даан ч би бүх зүйлийг буруугаар эргүүлчихсэн бичигдсэн зүйлийг бүгдийг нь өөрчилчихсөн.
Юсоб-Бид нарын амьдрал бүгд бичигдсэн гэжүү???
Би-Тиймээ бүгд Гэхдээ миний мэдэх энэ өгүүллэгт Ми-на гэж хүн байхгүй Тэр л их сонин байгаамдаа
Юсоб-Ми-на?? намайг битгий айлгаад байлдаа!!Чи надад дургүй болхоороо Хурим хийхгүйн тулд ийм зүйл ярьж байнуу???
Би-Үгүйээ би үнэнээ хэлж байна шдээ Надад итгэнэ гэж хэлсэн биздээ???Үнээн миний хэлсэн бүхэн үнэн
Дүжун-Би чамд итгэж байна
Би-0.0 Тиймүү нээрээ юу???
Дүжун-Тиймээ Дүүдээ итгэхгүйн бол өөр хэнд итгэх билээдээ!!! ^.^
Би-Баярлалаа надад хэн ч итгэхгүй байх гэж боддог байсан Гэтэл та итгэж байна! T.T Баярлалаа миний ах болсонд баярлалаа жинхэнэ дүү чинь биш ч гэсэн ийм ахтай гэдэгтээ маш их баярлаж байна.Би гэртээ харьчих юм бол магадгүй Жинхэнэ Ми-на гарч ирэх байх
Дүжун-ах нь чамайг гэрлүүгээ харихад чинь тусалнаа!!!!!! ^.^ аа нээрээ тийн байж байгаараа гэж хэлэн Дүжун өрөөлүүгээ явав би ч бөөн баяр болсон хүн үнэнээ хэлчихсэн чинь дотор онгойгоод хамаг юм хөнгөрөөд сайхан болов, Юсоб надруу санаа зовсон харцаар харан чимээгүй сууж байв Дүжун өрөөндөө ороод удалгүй нэг эм бариад гарч ирэв
Дүжун-Энэ эмийг уучих!
Би-Юун эм бэ????Арай энэ чинь!!! 0.0!!!!!
Дүжун-Чи сая зөндөө самар идчихсэн шдээ!!Чи Ми-на биш ч чиний бие чинь тэрнийх болхоор харшил нь хөдөлж магадгүй шдээ Тийм болхоор энэ эмийг уучих харшлын эсрэг эм
Миний талаас
Дүжун арай надад унтуулах эм өгчихгүй байгаа???Нээрээ тийм ч юм боловуу???би самрын харшилгүй болхоор зүгээр гээд идчихсэн гэхдээ энэ бие харшилтай болхоор яаж ч мэднэ тэгхээр уусан нь дээр юм байна гэж бодон Дүжуны өгсөн эмийг юу ч бодолгүй уучхав. Дүжун өөдөөс минь инээмсэглэн сууна Тэрний инээж байхыг харсан чинь бүх юм аюулгүй тайван мэдрэмж төрж байв.Юсобруу хархад тэр бодлогоширон гараараа толгойгой бариад сууж байв Гэнэт миний нойр хүрэн инээмээр ч юм шиг дуулмаар ч юм шиг сайхан санагдаж байснаа зовхи минь хүндрэн Дүжуны инээж байгаа төрх нүдэнд минь бүдэгхэн харагдсаар буйдан дээрээ хажуулдан унав.
***************
Миний талаас
Яая толгой толгой яагаад өвдөөд байнаа энэ одоо ямар чанга чимээ гараад байнаа????гэж бодон нойрмог нүдээ бага багаар нээхэд нүдэнд минь Дүжун Юсоб хоёрын ярилцаж байх нь бүдэг бадаг харагдав бас Цонхоор тусах хөх улаан өнгийн гэрэл
Дүжун-Надад яагаад хэлээгүй юм!!!Ийм том асуудал гарсан байхад хурдан хэлэх хэрэгтэй шд Энэ чинь миний дүү
Юсоб-би бас саяхан мэдсээн Дунүн зүгээр гэж хэлсэн л дээ
Дүжун-Зүгээр гээд л болоо юу??Толгойндоо гэмтэл авсан гэж байхад өөрөө дагуулж яваад эмчид үзүүлэх байсан юм.Аль эрт осолд орсон үед нь эмчлүүлсэн бол Одоо миний дүү ийм байдалтай байх ёсгүй байсан юм!!!!
Юсоб-Энэ бүгд миний буруу би л тэрнийг сайн хараагүйгээс бүх юм боллоо
Дүжун-Дунүнийг дууд!!яг хэзээ ямар осолд орсныг нь мэдэх хэрэгтэй байна
Юсоб-За гэхдээ Ми-наг одоо ингээд эмнэлэгт аваачиж болох юмуу??Өөрт нь хэлээд аваачсан бол дээр байгаагүй юу???
Дүжун-Чи сая сонссон биздээ ярж байгаа юмыг нь эрүүл хүн ийм юм ярихгүй шүүдээ!!!
Юсоб-Ми на биш ч байж болно гэж бодогдохгүй байнуу???Нээрээ тэр үнэхээр байдгаасаа өөр байсан
Дүжун-Тэр чинь толгойндоо гэмтэл авснаас л болсон юм.Энэ бол Ми-на!!!! би мэнгийг нь шалгаж үзсэн байналээ!!!Адилхан хүн байж болох ч гуяан дээр нь байдаг мэнгийг нь хуулж чадахгүй Миний нуруун дээр Ми-нагын гуяан дээр яг адилхан хэлбэртэй мэнгэ байдаг юм Тэгхээр энэ бол Миний дүү Ми-на мөн гэсэн үг!!!
Миний талаас
Энэ хоёр юу яриад байгаан болоо????би яагаад босож чадахгүй байнаа???Нойр нойр хүрээд байх юм!!!Энэ бас юун гэрэл гараад байнаа???Гадаа ямар нэгэн машин ирчихсэн юм боловуу????
Болсон явдлын төгсгөл
Би-Намайг тавь Тавь гэж байна шүү!!!!!!
Юсоб-та нар жаахан зөөлхөнлдөө Ми-наг гэмтээх нь байна!!!
Миний талаас
Ухаан орон сэргэхэд намайг том биетэй цагаан хувцастай хоёр залуу түшээд гэрээс минь гарч байв.Намайг эмнэлэгрүү явуулах гэж байна гэдгийг ухаарсан даруйдаа би тэр хоёроос мултрах гэж хамаг байдгаараа хичээн тийчэгнэв Юсоб Дүжун хоёр намайг харан чимээгүй зогсож байв.Тийчэгнэн мултрах гэж орилж байгаа намайг харсан Юсоб санаа нь зовон надруу ирэх гэж байхад нь Дүжун болиулан тэрнийг барин зогсоов
Би-Намайг Тавь тавь гэж байна шүү би эрүүл хүн!!!!!!
*****
*****
Хичнээн орилж тусламж ирсэн ч ямар ч нэмэр байсангүй 2талд минь байгаа 2хүн Надад зугтах боломж өгөхгүй байв. Дүжун Юсоб хоёр надад туслах шинжгүй хараад зогсож байв би өөрийгөө эмнэлгийн машинд суух л юм бол буцаж чадахгүй гэдгээ мэдэн сүүлийн хүчээ шавхан байж хамаг чадлаараа баруун гарыг минь барьж байсан хүний хөлөн дээр чанга гэгч нь дэвсэлтэл тэр миний гарыг тавин хөлөө барин ёолон доошоо суув би ч гараа мултруулж чадсандаа баярлан тэр эрчээрээ нөгөө гарыг минь барьж байсан хүнийг мангасдаад машиных нь хажуугаар салхи татуулан харсан зүгрүүгээ эргэж харахчгүй шууд л гүйж одов.
Дүжун-Юу вэ??Хаашаа явчихваа???хурдан бариачээ!Та нар ганц эмэгтэй хүн барьж ч байж чадахгүй Хурдан барьж аваач Миний дүүд ямар нэгэн юм тохиолдох юм бол та нар байтугай эмнэлэгтэй чинь хариуцлага тооцно шүү!!!!
************
***************
**********
Би-яаж намайг ингэж чадаж байнаа??? Дүжуныг яая гэхэв ядаж Юсоб!!! T.T мэдээд байсан юмаа надад итгэхгүй гэж Т.Т одоо яах болж байнааа хаашаа явнаа буцаад очиё гэхээр дахиад эмнэлэгрүү аваачна гэх байхдаа Дунүн Юра 2ынд очвол бас баригдах байх харанхуй шөнөөр хонох ч газаргүй!!яахаараа дандаа ийм байдалд ордог байнаа хөөрхий миний хувь заяа Ай!!!Хорвоо чи !!!бас арай л байнадаа Т.Т
***
Гэрийнхээ тавчиктай гудамжаар алхана цаг өнгөрөх тусам гадаа харанхуй болон хүн байтугай машин харагдхаа болив гарах гарцгүй гэдгээ мэдэн нэгэн гэрэлтэй цэцэрлэгийн сандлан дээр унтхаар болов
Би-Кинон дээр цаасан хайрцаг эсвэл сонин нөмрөөд байдын энэ хавьд нөмөрчих юм байхгүйм байхдаа гэж бодон эргэн тойрноо хартал Бурхан намайг арай хаяагүй байгаа гэдгийг мэдэв миний сууж байсан газраас холгүй хогийн савны дэргэд сонин байхыг олж харав.Бөөн баяр болсон хүн нөгөө сонингоо аваад нэг хэсгийг нь доороо тавиад үлдснийг нь нөмрөөд хэвтэв.
Би-Нээрээ дулаахан байна шүү нэмэртэйн байна шд сонин!!!Хөлдөөд үхчихгүйхэн шиг шөнийг авчих юмсан нар гархаар нэг арга бодноо Бодхоор л гомдоод байхын Дүжунийг уул нь сайн хүн гэж боддог байсан юмсан Чөтгөр байсан байна шдээ Чөтгөр Чөтгөр!!!
Гикван-Ми-на юу???????
Би-0.0 би сая гикваны хоолойг сонссонуу???
Гикван-Ми-на?????/дуудах/
Миний талаас
ӨӨ бурхан минь арайчдээ Гикван байна шдээ намайг таниж болохгүйээ чигээрээ яв яв!!гэж амандаа үгэлсээр сонингоо дээшээ татан нүүрээ хаан сандал дээрээ хэвтэж байтал Гикван юун чигээрээ явах надруу ирснээ юм ч хэлэлгүй шууд л нөмөрч байсан сонинг минь хуу татаад хаячихав
Би-_- Будда Есүс Мухамед өөр ямар ямар бурхан ч байдаг билээ Та арай надад хатуу хандаад байгаа юм бишүү???Өгсөн сонингынхоо хариуг аваад байнуу???намайг яаж ийм шившигтэй байдалд оруулж чадаж байнаа T.T!!!!!!!
Гикван-Ми на??????????0.0Энд юу хийж байгаа юм яагаад ийм байдалтай гудамжинд!!!!!!!!!
Би-Т.Т аан нөгөө
Гикван-Гэрээсээ хөөгдчихсөн юмуу???
Би-За бааргал хөөгдсөн л юм байнадаа!!!
Гикван-Юу болсын?????????
Би-Чи сонсвол бас тэр хоёр шиг намайг эмнэлэгрүү аваачина биз!!
Гикван-Яагаад???????
Би-март март!!!
Утас дуугарах
Би-Утас чинь дуугараад байгаа юм бишүү????
Гикван-Өөө тийм байна шд гэж хэлэн халааснаасаа утас гаргаж иртэл
Би-0.0
Гикван-Энэ юу вэ??? Дуудлага биш байхын????
Миний талаас
Би тэр зүрхний зургыг харсан даруйдаа Гикваны гарнаас утсыг нь шүүрэн авав
Би-бүх юмны эхлэл Зүрхтэй дуудлага ирчихлээ Одоо би гэртээ харьж болно гэсэн үгүү???0.0
Гикван-Юу вэ??? Юу гэсэн үгүү????
Би-0.0 Би одоо гэртээ харинаа гэсэн үг Энэ бүх будлиантай асуудлуудаас холдоод буцаад өрийнхөө амьдралд очно гэсэн үг!!!Дахиад худлаа хэлэх шаардлага байхгүй дахиад зугтах нуугдах, айх, шаналах, уйлахгүй гэртээ харьж болноо гэсэн үг
Гикван-Эндээс явна гэжүү??
—MN4EVER—
admin Murun
![-Уншигч- [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/e5cc/e5cc6abe4931b90e4905463a124e4a96.avif)