Төгсгөлийн хэсэг
Нүдийг минь халхалж байсан гэрэл сарнин өрөөндөө газар хэвтэн би сэрэв, Гэртээ ирсэн гэдгээ мэдсэн даруйдаа нүүрэнд минь аз жаргал биш харин шаналал гуниг л тодорч байв.Таазаа харин нулимсаа арчин сууна Ингээд бүх зүйл дуусчихлаа гэжүү???Дахиад гэж байхгүй!!!!!!!!!би зөв зүйл хийсэн гэртээ ирсэн минь зөв биздээ??Хэн нэгэн зөв гээд хэлээд өгөөч яагаад би баярлахгүй байгаа юм бол???Яагаад инээхгүй уйлаад байгаа юм бол??????????
Миний талаас
Хэдэн цагийн турш газар уйлан суув Нүднээс минь урсан гарж байгаа тэр нулимс бүгд Харууслынх юм боловуу???яагаад ийм өвтөгмөөр байгаа юм бол???уйлах ийм их өвддөгийг би одоо л мэдэж байна Энэ нулимс нүднээс минь биш зүрхнээс минь гарч байгаа бололтой маш халуун шорвог нулимс Чи тэр газраас явахыг хүсэж байсан биздээ???Хүмүүсд садаа болохгүй гэж шийдсэн биздээ??Тэрэнтэй хамт үлдэх боломж байсан Одоо ингэж харамсах хэтэрхий оройтсон биздээ????Битгий уйл!!!уйлах тусам шаналал минь нэмэгдэх болно битгий уйл!!битгий нулимс гар!!! гуйж байна.......Тэр хүнийг март!
*************
**************
************
Болсон бүх зүйлийг мартхыг хүсэж байсан ч Өдөр хоног цаг хугацаа өнгөрөх тусам толгойд байгаа дурсамж минь улам бүдэгсэж Тэрний инээмсэглэл тэрний харц тэрний дуу хоолой зүрхэнд минь сийлэгдэж байв.Гэртээ ирсэн өдрөөс хойш би нөгөө утсыг олж чадаагүй, өгүүллэг дотор олон хоног өдрийг өнгөрөөсөн ч гэртээ ирхэд минь яг л тэр цаг хугацаандаа буцаад ирсэн байсан хэн ч намайг алга болсныг мэдээгүй хааяа бодхоор тэр бүхэн зүүд ч юм шиг эсвэл миний төсөөлөл ч юм шиг санагддаг ч Тэр бүх мэдрэмж зүрхний цохилт тэр үгс бүгд үнэн гэдгийг тархи минь зөвшөөрөхгүй байсан ч зүрх минь үнэн байсан гэж баталж байв.
Жи-ни-Дахиад яагаад гөлийчвөө????
Би-аан чи ирчихснүүү????Энэ сүүлийн цаг биздээ???
Жи-ни-Тиймээ???Чиний наад гөлийгөөд суудаг чинь намайг ямар их айлгаж байгааг мэдэж байнуу???юм асуухаар юу ч ярихгүй юм чамд ер нь юу тохиолдоод байгаа юм бэ???Өгүүллэгний донтолт чинь бүр хурцын шатандаа орчихсон юмуу???
Би-Би өгүүллэг уншаагүй сар болж байна!!!!!!!!!
Жи-ни-Тэр нь дээр шал дэмий зүйлд алтан цагаа зараад Сайн сурж байгаад Гайгүй сайн их сургуульд ороод /үг таслах/
Би-Тэгээд сайн хүнтэй суугаад хүүхэдтэй болно.Дараа нь хүүхдийнхээ төлөө үлдсэн бүх амьдарлаа зориулна ээж аав эмээ өвөө багш бусад хүмүүсийн адилаар эцэст нь үхэх болно.Энэ бол амьдарлын хууль Яагаад би бусад шиг байх ёстой гэж????Ийм хогийн зарчмаар яагаад амьдрах ёстой гэж??
Жи-ни-0.0!!!????Хөөе энэ чинь бусдын хувьд аз жаргал биш ч зарим нэгэн хүмүүсийн хувьд аз жаргал шдээ???Өгүүллэг уншаад KPOP сонсоод өөрийнхөө төсөөлөлдөө амьдраад яах юм бодит амьдрал чинь энэ хөөе????сэргэж үз!!!Тэнгэрт нисэхээ больж үз!!!
Би-Угаасаа бусад нь тэгэж амьдархаас хойш би яагаад өөр байж болохгүй гэж???Хүн чинь ганц амьдарна биздээ???Үхсний чинь дараа хүмүүс!!!! за болы сар гаран уйлна хагас жил өнгөрнө чиний нас барсан өдрөөр дурсдаг болно, жил өнгөрнө чамайг дурсах хүн ганц хоёр л үлдэнэ дахиад жилүүд өнгөрнө тэр үед хэн ч чамайг санахгүй Чиний ингэж их хичээж амьдарч байсныг хэн ч санахгүй Тийм болхоор цаг байгаа дээр нь өөрийнхөөрөө амьдархад яадгийн!!!!!!Надаас бусад нь сайн сураад сайн сургуульд ороод хүүхэд гаргаад явчихна Надаар энэ дэлхий дутахгүй шдээ!!!!!!
Жи-ни-0.0Чи бүр солиорчихжээ???
Би-Тиймээ би солиотой Амьдарлаас залхаж байгаа би солиотой зүрх минь хоосон нүд минь нулимсаар дүүрэн би аль хэдийн үхчихсэн Үгүйээ аль эрт л үхчихсэн байсан Харин үхчихсэн байсан намайг Өгүүллэг л амь оруулж чадсан юм. Үхчихсэн байсан намайг Тэр өгүүллэг л амь оруулж чадсан.
Жи-ни-Яаа-а-а!!!!яагаад байгаанбээ????
Би-чи мэдэхүү????Зохиолч хүнийг төсөөлөлдөө амь оруулж чаддаг гэдгийг????
Жи-ни-Мэдэхгүйээ.............
Би-Зүрх минь өдөр ирэх тусам өвдөж байна Санаж хүлээж байгаа сэтгэлийг минь нэг л хүний инээмсэглэл эдгээж чадна.Даан ч тэр хүнийг би яаж олхоо мэдэхгүй байна
Жи-ни-чамд ямар нэгэн юм тохиолдсон тиймүү надад хэлэлдээ!!!
би-Хэлэх юм бол чи магадгүй намайг тэр хоёртой адилхан эмнэлэгт хүргэх байх
Жи-ни-0.0?????????
би-Зүгээрдээ???энэ өвдөлт маань хэзээ нэгэн өдөр аних байх????Гэхдээ энэ өвдөлтийг би тэсэхгүй нь бололтой ингэж өвдхөө мэдсэн бол Хэзээ ч тэр өгүүллэгийг уншихгүй байсан юм.
Жи-ни-Тэр өгүүллэг гэж нөгөө чиний яриад байдагуу???Гиквантай
би-Тиймээ миний уншиж байсан хамгийн гайхалтай өгүүллэг
Жи-ни-Дууссан юмуу??
би-Би уншаагүй уншхаас айж байна!!би чамд хэлсэн шдээ өгүүллэг уншилгүй сар болж байна гэж уншчих юм бол...................
Жи-ни-Уншчхаар яачих гээд байгаа юм!!!!!!!
би-......................................Төгсгөхийг хүсэхгүй байна.За за би явлаа дэмий баахан юм ярьж уурыг чинь хүргэчихлээ
Жи-ни-Хөөеэлдэээ?????
би-Би зүгээрээ цаг хугацаа гэж эмч байхад хэзээ нэгэн өдөр эдгэх байх бусдад амьдарлыг нь зааж байхаар өөрийнхөө үлдсэн амьд явах цагаа харамсхааргүй үдэж байх л хэрэгтэй тийм биздээ???
**************
****************
***********
Шаралсан навчис зөөлхөн салхилах салхины аясаар урдах замыг минь өнгөөр чимж байв.Инээхийг хүссэн ч сэтгэлээсээ инээж чадахгүй худлаа дүр эсгэн бүх юм зүгээр байгаа хүн шиг өөрийгөө болон бусдыг хуурсаар өдөр хоногыг үднэ Тэр одоо юу хийж байгаа бол???Жинхэн Ми-на гарч ирсэн боловуу??Юсоб яасан бол????гэж өдөр болгон боддог тэр бодлоо бодсоор гэртээ ортол Эмээ маань эмнэлэгт үзүүлхээр ирнэ гэж байсан Ирсэн бололтой Хаалга онгойнгуут л хоолны үнэр намайг угтаж авав.Гэр бүл ээж ааваа найз нөхдөө бодоод би ирсэн гэхдээ энд миний аз жаргалтай төгсгөл байхгүй гэдгийг ирсэн даруйдаа мэдсэн
Эмээ-өө миний Охин ирчихснүүү???Эмээ нь хоол хийчихсэн гараа угаагаад ирээд ид
би-за эмээ......Ээж аав байхгүй байгаа юмуу???
Эмээ-Орой ирнэ гэсээн
би-ммм.......
Миний талаас
Цаашид амьдрах хүсэл мөрөөдөл надад алга үгүйээ угаасаа байгаагүй тааж мэдэхгүй ирээдүйн талаар онол дэвшүүлж суух хэтэрхий уйтгартай Өөрийнхөө Төсөөлөлдөө амьдардаг надад хүмүүс бүгд л сургаал айлдах юм!!Яагаад заавал бусад шиг байх ёстой гэж???Энэ олон хэдэн сая хүн байхад би амьдарлын хуулиас зөрчхөд дэлхий сүйрчихгүй биздээ???Дэндүү хатуу Бодит байдал хэтэрхий хар бараан болхоор би зугтаж байна Ийм их стрэсс асуудал зовлон шаналалын хажуугаар яагаад хэсэг хугацаанд ч гэсэн өөрийнхөөрөө байж болохгүй гэж хэнээс ч санаа зовохгүй хэнээсч хараат бус Хүссэн зүйлээ сонсож хүссэн зүйлдээ хөтлөгдөх нь Миний л шийдвэр миний л амьдрал Ямар ид шид хараал шалтгаанаар тэр газар очсноо мэдэхгүй ч Эцсийн сонголтонд би бүх зүйлээ алдчихсан.........Ингэж харамсана гэж мэдсэн бол би энэ уйтгартай амьдралдаа эцэс тавиад зүрхээ сонгох байсан.............
Цонхон доор минь хоол хайж ирсэн бололтой хэдэн тагтаа ирж суун уйтгарт бодлыг минь сарниулав.Бүрхэг тэнгэр хотын бараан уур амьсгал цаанаа л нэг гуингтай бүх зүйл нэг л бүрхэг удахгүй сэрүү орж өвлийн хүйтэн ирж байгаан дохио байх өвөл би маш их даардаг гар минь хацар минь маш их даардаг тэр болгонд өөрийгөө том ороолтоор боогоод явдаг Хэрвээ Сэтгэлийг минь дулаацуулах тэр хүн байсан бол би өвөл ч байсан даарахгүй байсан байхдаа??Өгүүллэгнийхээ дараачын хэсгийг уншмаар байсан ч дотроо байгаа айдаснаасаа болж уншиж чадахгүй л байгаа..Төгсгөл үнэхээр гунигтай жаргалтай догдлуулмаар уйлуулмар байдаг Тэр өгүүллэгний төгсгөл намайг уйлуулахвий гэдгээс үхтлээ айж байна эсвэл урсах нулимсаа харамлаж байгаан юм боловуу???Эсвэл өөрийнхөө сэтгэлийг хуурч байгаа байх намайг яг л тэр шувуу шиг Гикван хүлээгээд сууж байгаа гэдэгт Итгэлтэй байгаа болхоороо төгсгөлийг нь уншхыг хүсэхгүй байгаа байх.........
Эмээ-Миний охин хоолоо идэхгүй юмуу??гэсээр өрөөний хаалгыг минь татан орж ирэв, Надаас илүү олон жилийг үдсэн эмээ минь энэ олон жилийн дараа ч ганцаараа Үхэл бүгдийг салгадаг
би-Эмээ та үхлээс айдгуу??
Эмээ-Айдаг л байлаа Нас залуу цус шингэн байхдаа юм юмнаас айдаг байлаа..........Өдөр хоног өнгөрч цаг хугацаа явах тусам нүүрэн дээр минь үрчлээ суухын эрхээр бүх зүйлийг хүлээн зөвшөөрсөн үхлийг хүртэл Хүн төрөх нь үнэн Үхэх нь үнэн гэдэг шүүдээ??
би-Та харамсаж байнуу??ямар нэгэн зүйлд
Эмээ-Үхэл тулаад эрхээр л мэдэх байхдаа??Одоо бол бодогдох юм алга үр хүүхдээ л сайн сайхан явхыг харах л эмээд нь үлдсэн аз жаргал юм шиг байнадаа
би-Намайг ор сураггүй алга болчихвол ээж аав минь яах бол???
Эмээ-Яахнуу хүү минь тэгэж аав ээжийгээ амьдаар нь хатааж
би-Зүрхээ дагаад амьдрах ёстой юу??эсвэл тархиа дагахуу???
Эмээ-Зүрхээрээ хөтлүүлэн тархиараа шийдвэр гаргаж амьдрах хэрэгтэй байхдаа??
би-Эмээ та хайртай хүнийхээ төлөө бүх зүйлээ золиосолж чадахуу гэр бүл???найз нөхөд өөрйинхөө амьдрал гээд л байгаа бүхнээ
Эмээ-......................................
би-Чадахгүй л байхалдаа угаасаа тийм зүйл гэж байхгүй байх
Эмээ-Эмээ чинь Өвөөтэй чинь учирсан цагаасаа эхлэн бүх зүйлээ орхисон.....
би-0.0
Эмээ-Гайхаж байнуу????ккк Өвөөг чинь дагаад өөрийнхөө гэр ээж аав гээд л бүх найз нөхдөөсөө салсан Тэгсэн хэдий ч хэзээ ч харамсаж байгаагүй Миний аз жаргал хажууд минь байсан болхоор
би-.....................................
Эмээ-Хараад байхад муу охин минь дуралсан бололтой!
би-Тийм байнуу???
Эмээ-Дурласан хүний нүдийг нь л хархад мэдэгддэг юм.
би-Хэхэхэх тиймээ нэг хүнд маш их хайртай болсон Тэр хүн бол цорын ганц гэхдээ энэ амьдралд байхгүй
Эмээ-0.0 Юу гэсэн үгүү???
би-Миний зүрхэнд байдгын.Бусад хүмүүс намайг солиотой гэж хэлж болох ч би тэр хүнд дурлачихсан Адгын нэг муу тэнэг хүн ч миний түүхийг сонсвол намайг шоолж инээнэ.Бусдын хувьд байж болхооргүй зүйл хэн ч надад итгэхгүй
Эмээ-^.^Тэгээд чи тэр хүндээрээ очих гэж байнуу???
би-0.0 Очиж чадахгүйээ яаж очхоо мэдэхгүй байна.Бас гэр бүл найз нөхдөө гэсэн сэтгэл минь намайг уяад байна.
Эмээ-Амьдарлынхаа хамгийн үнэ цэнэтэй зүйлийг олсон бол битгий алд!Дараа нь харамсдаг юм Харамсахгүйгээр амьдар!Чамайг сэтгэлээс чинь инээлгэдэг хажууд нь байхад юунд ч санаа зоволтгүй бат бөх цайз хэрмэнд байгаа мэт тайван байдаг тэр хүнээ олсон бол битгий алд!Тэр хүн чинь байж байжил чи үлдсэн амьдралдаа аз жаргалтай байх болно.
би-Тэгвэл би явлаа шдээ эмээ ^.^Дахиж ирэхгүй явлаа шүү!!!хэхэхэхэх Иркүүшдээ бүх юмаа хаяад явлаа шдээ
Эмээ-За мэдэхгүй мэдэхгүй буруу юм зааж өглөө гээд ээж аавад чинь загнуулах юм болно.За хурдан хоолоо ид!!хөрлөө хөрлөө
би-Хэхэхэхэ..........явмаар байсан ч явах аргагүй болчихсон/сулхан хэлэх/
Эмээ-ӨӨ нээрээ энэ утас чинийхүү!!!!Шүүгээний доор байж байналээ аль түрүүнээс хойш нэг улаан гэрэл анивчаад байсан шүү эвдэрчихсэн юм боловуу???эмээ нь мэдэхгүй болхоороо хамаагүй дараад эвдэлчихсэн юм боловуу гэсээр халааснаасаа нэгэн хар өнгийн нүүрэн дээрээ анивчсан улаан гэрэлтэй утас гаргаж ирэн гарт минь атгуулав.
Миний талаас
Утас.,0.0
********
Эргэлзэж тээнэгэлзэлгүй шууд л тэр утсыг Би гартаа чанга атган анивчиж байгаа зүрхийг харсаар орон дээрээ суув.Тэр зүрхний анивчих гэрэл бүрээр зүрх минь хурдан цохилон цээжнээс минь гарахнуу гэлтэй баярлан догдлоно, Би тэнэг Угаасаа л тэнэг Тэнэг хүн тэнэг үйлдэл хийх гэж байна Бусдын хувьд би галзуу солиотой нэгэн байж болох ч зүрхээ даган сонголтоо хийж байгаа би хамгийн аз жаргалтай хүн.
Бусад хүн намайг юу гэж ч хэлж байсан хамаагүй би аз жаргалтай инээмсэглэх тэр хүнээ сонгох болно.
**********
***************
*******************
Чихэнд минь төгөлдөр хуурын намуухан ая дуугаран нүдийг минь халхалж байсан цагаан гэрэл бага багаар алга болон би нэгэн урт коридор дундуур алхаж байв.Төгөлдөр хуурын ая дуугарч байгаа тэр газарлуу хөл минь өөрийн эрхгүй алхана.Намуухан дулаахан тэр нэгэн аялгуу намайг хөтөлсөөр нэгэн модон хаалганы өмнө ирхэд зүрх минь яг л хайж байсан зүйлээ олчихсон юм шиг сандран догдолно.Гар минь удаанаар хаалганы төмөр бариулаас барихад гарыг минь хүйтэн төмөр хайрах биш эсэргээрээ дулаахан халуунаар төөнөв.Айдас бас инээмсэглэл нүүрэнд минь тодроно Хаалгыг зөөлөн татсаар онгойлготол намайг нэгэн бүдэгхэн гэрэлтэй өрөөнд магадгүй бүх насаараа хүлээж байсан тэр хүн минь төгөлдөр хуурын ард зүрхийг минь дуудсан аялгуугаа тоглон цонхруу ширтээд сууж байв.Яг л тэр шувуу шиг намайг хүлээж байв.Өдөөс нь хараад инээх тэр инээмсэглэлийг харахын тулд тэр хүлээж байв...............
би-Би чиний хүлээж байгаа хүн мөн боловуу????^.^
Гикван-Би чамайг насан туршдаа хүлээж байсан Зөвхөн чамайг!!!!!!
би-^.^
Гикван-^.^ Эцэст нь шувуу тэр нэгэн инээмсэглэлээ харж чадлаа____________________________
********
Ажлынхаа өрөөндөө суун сэтгэл догдлуулсан тэр нэгэн дуугаа сонссоор өөрийнхөө бас нэгэн шинэ өгүүллэгийг дуусгаж байна..Бүх бичиж байгаа өгүүллэгт минь миний сэтгэлээс гарсан хэлэхийг хүссэн үгс, бусдад ойлгуулахыг хүссэн зүйл минь шингэсэн байдаг билээ..
Хичнээн мөрөөдлөөрөө амьдармаар байвч тэр мөрөөдөл чинь чамд маш их үнэ цэнээр олдох болно.
Бүгд л үхнэ үхсэн хойно чинь чиний ингэж их хөдөлмөрлөж байсныг дурсан санах хүн цөөхөн......
Цаг байгаа дээр нь өөрийнхөө эрх чөлөөтэй сэтгэлээсээ инээх тэр зүйлээ хий!
Амьдарлаас аз жаргалыг битгий хүлээ өөрөө аз жаргалаа бий болго...........
—MN4EVER—
admin Murun
![-Уншигч- [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/e5cc/e5cc6abe4931b90e4905463a124e4a96.avif)