[EP11]
Өөдгүй амьтан , муу бүдүүлэг новш
Би чамтай яасан ч гэрлэхгүй , насаараа нүцгэн хүүхэн эрхлүүлж хэвтвэл таарах новш
__: хэн нэгний гутлан дээр гишчихээд царайгаа ч харуулалгүй явах чинь үнэхээр бүдүүлэг хэрэг биш гэж үү? Гэж хэн нэгэн хэлдхэд нь би нулимсаа арчин түүн лүү хархад өндөр залуу яг хажууд минь зогсож байлаа би түүнийг татаж хажуудаа суулгаад
Би: суугаад ярилцаж болно биздээ би хэнд ч харагдах ёсгүй л дээ гэж хэлээд нулимстай нүдээрээ түүн лүү инээмсэглэхэд тэр над руу гайхан хараад дараа нь миний хажууд ирж явган суугаад тэр үл таних залуугаар аргадуулах гэсэн мэт нулимс асгараад ирэх нь тэр ...
Намайг уйлж эхлэхэд тэр залуу сандарч нуруун дээр минь зөөлхөн зөөлхөн цохиход нь арай дээрдэх шиг болоод
Би: муу хөгийн амьтан , нүүрээ ямар их хичээж будсан билээдээ бас энэ гэж хэлээд яагаан өнгийн ууттай зүйлээ өргөж тэр залууд харуулаад
Ороод нүүр лүү нь чулуудах уу *бодох* хмм
ЧанЁол БэкХён 2ын тэгтлээ хичээж хийсэн жигнэмэгийг тэр муу хөгийн амьтанд өгөх хайран юмдаа гэж хэлэнгээ уутыг задлаад нэг ширхэгийг аван амандаа хийгээд хажуудаа сууж байгаа залууд үлдсэнг нь өгөөд
Би: хөл дээр чинь гишгэсний төлбөр гэж хэлээд нүдээрээ эрмээд өнөөх аймшигтай газар луу ороод Луханы сууж байгаа ширээнийх нь наана ирхэд тэр над руу чи яваагүй байсан юм уу гэсэн хараад дараа нь хажуу талынхаа хоосон зайн дээр гараа тавиад зөөлхөн цохиод над руу хархад нь түүний хэлэх гээд байгаа зүйлийг ойлгосон учраас түүний хажууд очиж суугаад нүдээ аниад гүнзгий амьсгаа авсныхаа дараа нүдээ нээгээд ширээн дээр байсан хундагатай архийг нэг амьсгаагаар уугаад Лухан луу хархад тэр гайхсан янзтай над руу харж байхад нь би түүнрүү ойртоод чихэнд нь
Би: би ч гэсэн чиний хийж байгааг хийж чадна намайг битгий бас гэж хэлээд гарах замдаа дахиад л хэн нэгний хөл дээр гишгичихлээ
Анх удаа амссан тэр гашуун зүйл одоо ч аманд амтагдаж толгой эргүүлж байсан ч тэр хүн лүү харалгүйгээр уучлалт гуйгаад байшингийн гадна гарч ирээд утсаа гаргаж ирээд Сухо руу намайг ирээд аваач гэж мессэж бичээд гадаа зогсож байтал толгой улам эргэж хамгийн ойр түшиж зогсож болох машин дээр гараа тавьтал өнөөх машины дохиолол дугарч тэр дохиололоос болж ойр хавьд байсан дохиололтой машинуудын дохиолол дугарч эхлэх нь тэр
Би гайхсандаа нүдээ томруулан эргэн тойрноо хархад тэр хавьд зогсож байгаа хүмүүсийн анхаарал над дээр төвлөрч байлаа. Яах учраа олохгүй зогсож байтал өнөөх хөлөн дээрээ гишгүүлдэг залуу намайг хөтлөн тэр газраас холдуулан
__: дандаа бүтэлгүйтэх юмаа
Би: би бүтэлгүйтээгүй тэр азгүй новшоос болоод л ... Надад санаа зовох хэрэггүй ээ удахгүй манай ах ирнээ , Ер нь чи намайг танихгүй байж яагаад надад санаа зовоод байгаа юм гэж хэлээд түүний рүү хархад тэр үнэхээр өндөр бас царайлаг залуу байхыг хараад түгдрэн
Би: аан чи мөнгө авах гээ юу гэж хэлээд гутал руу нь хархад түүний гутал зүгээр байхыг хараад
Зүв зүгээр байхад яагаад надтай зууралдаад байгаа юм ? гэхэд тэр миний ам руу жигнэмэг хийгээд
__: энийг идчихвэл саяны уусан архи чинь бага ч гэсэн гарчихна гэж хэлчихээд яваад өгөв түүнийг явсны дараахан Сухо аавынхаа туслахтай хамт ирээд бид 2 Сухогийн ирсэн машиний ард суугаад би Суход болсон бүх зүйлийг өнгөтөөр ярьж өгөөд архи ч гэсэн уусанаа хэлээд бага зэрэг загнах гэхэд нь нүдээ анин түүний хөлийг дэрлэн унтаж байгаа дүр үзүүлхэд Сухо чимээгүй болоод гараа мөрөн дээр минь тавиад нэгэн хэмнэлээр цохих цохилтоос болж нойр минь хүрч эхлэх нь тэр ...
Энэ үед
Сэхи хэдий тэр газрыг орхисон ч тэр байшинд өнөөх үйл явдал үргэлжилсээр л ... Сэхиг гарсны дараа Лухан хажуудаа суулгаж байсан хүүхнүүдийг явуулан ямар нэгэн зүйлийг бодон инээмсэглэхэд түүний хажууд Крис ирж суугаад
Крис: тэр явчихлаа
Лухан: Сухо ирж авсан уу? Тэгвэл аюулгүй гэсэн үг
Санаа амарлаа
Крис: заавал иймэрхүү байдлаар анхны уулзалтаа хийх шаардлага байсан юм уу?
Лухан: тэр тухай чинь бодоод л сууж байна *инээх*
Ямар ч байсан түүнд бага зэрэг анхаарал хандуулаарай
Миний талаас
Гэрийн гадна ирхэд Сухо намайг сэрээгээд намайг оруулж өгье гэсэн ч би татгалзаад өөрөө гэртээ орж ирхэд аав аль хэдийнээ унтаад харин ээж намайг хүлээж байлаа
Ээжийн өөдөөс худлаа инээмсэглээд
Ээж: за юу болов ?
Би гүнзгий амьсгаа аваад ээж рүү хархад тэр ямар нэгэ гайхалтай хариулт хүлээж байгаа юм шиг догдлон харж байхыг нь хараад үнэн бодит зүйлийг хэлэх зориг хүрсэнгүй харин худлаа ярих л зориг байв
Би: тэр үнэхээр халамжтай бас их царайлаг
Ээж: тэгээд ?
Би: тэгээд л хамт байж байгаад ирлээ
Ээж: өөр онцгой зүйл болоогүй юу?
Би: мхн , ээж би маш их ядарч байна бас маргааш хичээлтэй учраас өрөөндөө орлоо
Ээж: за сайхан амраарай
Өрөөндөө орж ирээд хувцасаа тайлж тал тал тийш шидлээд орныхоо бүтээлгийг сөхөөд шууд л орлуугаа шургаад юу ч бодолгүй хэвтэхийг хичээнээ
Би: өөдгүй новш ...
***
Би: ХАДАГТАЙ ХАН ТА НАМАЙГ СЭРЭЭХЭД ЯАДАГ БАЙНАА
Хараал ид хоцрох нь тодорхой болчлоо гэж амандаа үглээд үрчийж хорчийсон дүрэмт хувцасаа өмсөж , арзайсан үсээ чанга гэгч нь боогоод хашаанаасаа гархад хашааны гадна хар өнгийн суудлын машин , харин гадна нь машиныг налан Лухан зогсож байх нь тэр ...
Би хэдий гайхаж байсан түүнийг тоолгүйгээр хажуугаар нь өнгөрөх гэтэл тэр миний урдуур хөндөлсөөд бугуйн дах цагаа хараад
Лухан: хэрвээ чи миний машинд суувал хоцрохгүй харин суухгүй алхах юм бол хоцроно
Бас сургуулийн хашаанд цүнхээ өргөж зогсоно гэж хэлээд машиныхаа хаалгыг нээхэд нь би утсаа гаргаж ирээд цагаа харчихаад түүний машинд суугаад бид сургуулийн зүг хурдаллаа
Лухан хурдтай явж байсан болхоор би айсандаа хамаг бие ээ чангалаад хурдан очоосой гэж амандаа байнга уншсаар сургуулийн гадна ирхэд нь машинаас буух гэтэл суудлыг бүс тайлагдахгүй Лухан миний суудалын бүсийг тайлж өгөх гэж над руу дөхөж ирээд машины суудалыг хойшлуул над руу улам ойртож чихэнд минь
Лухан: чи энийг ч гэсэн хийж чадах уу ? гэж хэлээд над руу хархад нь би сандарч байсан шууд толгойгоороо түүний толгой руу цохиход тэр духаа барьсаар холдход нь
Би: хийж чадалгүй яахав
би ч гэсэн чиний хийж байгааг хийж чадна намайг битгий бас за юу гэж хэлээд суудлын бүсээ тайлаад түүний машинаас буугаад сургуулийн зүг алхаж байхдаа духаа барьж үзхэд аль хэдийнээ өвчин орчихсон байсан ч хөгийн амьтанг болгож тавьсандаа баярлан сургууль дээр ирхэд Каи БэкХён Сэхүн 3 3лаа ирчихсэн байлаа
би тэр 3т Суход ярьж өгсөн шигээ тэдэнд өнгөтөөр ярьж өгхөд БэкХён Каи 2 шүдээ зуугаад
Бэкхён: ёстой хөгийн амьтан байна даа
Каи: харин тийм байна тиймэрхүү новшид Сэхигээ өгөхгүй шүү гэж хэлээд урдаа сууж байсан Сэхүнийг цохиж аваад
эцсээ хүртэл тэмцэнэ шүү , эсэргүүцэл үзүүлнэ тийм биздээ Сэхүнээ
Сэхүн: ай мэдэхгүй
Бэкхён: энэ аягүй сонин шдээ , ямар ч тийм амьдралын идэвхигүй сургуулийн гадаа банздуулаад сууж байвал таарна
Удалгүй багш өчигдөр тэр байшинд байсан миний хөл дээр нь гишгэдэг өндөр царайлаг залууг дагуулж орж ирхэд нь золтой л ухаан алдцангүй
Би: ТЭР
Сэхүн: яасан
Би: энэ нөгөө миний яриад байсан миний хөл дээр нь гишгэсэн хүн байна
Тэр намайг дагаад байгаам байхдээ эсүүл зүгээр л хувь тавьлан уу?
Сэхигийн хэвтэж байсан өрөөний гадна Крис зогсож байтал дохилол дугарч эмч сувилагч нар гүйлдэж эхлэхэд Крис сувилагчаас
Крис: Хан Сэхи зүгээр болов уу?
Сувилагч: тархины даралт нь огцом унаж байгаа болохоор би түүнийг тогтоох гэж хичээж байна гэж хэлхэд нь Крис Сэхигийн өрөө рүү орох гэсэн ч эрэгтэй сувилагч нар Крис барьж Крис хаалганы гаднаас СЭХИ гэж чангаар түүний нэрийг дуудана
—MN4EVER—
![Big boy but little prince [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/f321/f321b48497396b8d37b4e0f04df3eff0.avif)