[EP12]
Крис: Хан Сэхи зүгээр болов уу?
Сувилагч: тархины даралт нь огцом унаж байгаа болохоор би түүнийг тогтоох гэж хичээж байна гэж хэлхэд нь Крис Сэхигийн өрөө рүү орох гэсэн ч эрэгтэй сувилагч нар Крис барьж Крис хаалганы гаднаас СЭХИ гэж чангаар түүний нэрийг дуудана
Миний талаас
: СЭХИ СЭХИ СЭХИ
танил болсон хоолой ... түүний хоолой яагаад нэг бүдгэрч нэг чангарч сонсогдоод байгааг мэдэх юм алга гэхдээ Крисийн хоолойг маш их санаснаа л мэдэрч байна
хэдий ухаангүй хэвтэж байгаа ч тас харанхуйд зогсож байгаа ч тэр хоолойг хамгийн чангаар сонсож болох тэр газар луу гүйлээ чиний хоолой харанхуй дээрээс нь миний амьсгал өөр юу ч алга
яг л сохорчихсон юм шиг зөвхөн чимээ сонсож түүнийг дагана , тас харанхуй цуурч ангал гарч ирхэд ангалны завсараар гэрэл тусаж одоо л сохроогүй гэдгээ мэдэрч өөрийн эрхгүй инээмсэглэхэд яг өөдөөс минь цагаан халаадтай үл таних залуу болон хэдэн эмэгтэйчүүд зогсож байлаа
: тэр сэргэчихлээ эмчээ
: харин тэглээ , гайхамшиг л гэсэн үг
Саяхан л тэр үхэх гэж байсан гэтэл ...
: Хан Сэхи намайг таниж байна уу?
Би: Юн эмчээ би хэр удаан ухаангүй байсан бэ бас Крис
Тэр хаана байна
Юн: бид яг одоогоор чамайг гадны хүнтэй уулзуулж чадахгүй нь ээ
Маргааш уулзаарай тэр чамайг гадаа хүлээж байгаа
Би: та тэгвэл түүнд хэдэн үг дамжуулаад өгөөч
Юн: за тэгье тэгье
Би: намайг бүрэн бүтэн болоод эргээд ирсэн бас бөгжөө авмаар байна гээд хэлээд өгөөч
Юн: за тэгье тэгье
Би: бас би хэнтэй ч уулзахгүй байж байгаад Кристэй уулзана шүү
Юн: за тэгнээ одоо харин амрах хэрэгтэй
Зохиогчийн талаас
Эмч Сэхигийн өрөөнөөс гараад Крист түүний хэлхийг хүссэн бүхнийг дамжуулана , эмчийн хэлсэн бүхэн Крисийг тайвшируулах шиг болж Крис хүлээлгийн сандал дээр суугаад уртаас урт санаа алдаад ямар нэгэн зүйлийг эргэцүүлэн бодож эхэллээ
Түүний бодож байгаа бүхэн Сэхи Крис 2ийн буруу хайрын тухай бодлууд юм Хэрвээ Крис найзынхаа сүйт бүсгүйд дурлаагүй байсан бол зөвхөн Крис хайрлаж байсан бол энэ бүхэн эхлэхгүй байсан байх Харин хэрэг яаж буруугаар эргэсэн бэ гэвэл Сэхи ч гэсэн Крист ухаангүй дурлачихсан
Үүнийхээ хариуд тэд хангалттай зовсон ч хэн нь ч бууж өгөөгүй ...
Фанхигийн түүх
Крисийн эцэг мөрийтэй тоглоомонд дуртайгаас гадна хааяа нэг балгачихдаг нэгэн байсан юм. Гэсэн ч тэр ажилгүй суудаггүй нэгэн биш бөгөөд хятадын чинээлэг нэгэн гэр бүл болох бидний мэдхээр Луханы эцгийн жолооч дээрээс нь итгэлт туслах нь байсан юм
Гэтэл гай газар доороос гэгчээр Крисийн аав буруу хүмүүстэй орооцолдож түүнээсээ болж хүүтэй мөнгө зээлэгч нарт алуулсан ч эцгийх нь амийг аваад тэдний сэтгэл ханасангүй
Өдөр алгасахгүй гэрт нь ирж танхайрч сүүлдээ бүр Крисийг тэдний нэг болхыг хүртэл шаарддаг байлаа
Крисийн ээж хүүгээ мөнгөнөөс болж буруу хүмүүстэй нийлхийг харж тэсэлгүй Луханы аавд хандаж , Луханы аав тэдний өрийг дарж оронд нь Крисийг Лухантай хамт солонгос руу явуулхаар болсон юм ... Лухан Крис 2т маш их ялгаа байгаа ч тэд сайн найзууд болж чадсан гэсэн хэдий ч солонгос ирээд 6 сар өнгөрхөд байдал буруу тийшээ эргэсэн байлаа
Лухан: Крис чи яаж
Би итгэж чадахгүй нь ... чи арай надаар даажигнаад байгаа юм биш биз дээ
Хэрвээ тоглоом бол яг одоо больсон чинь дээр байх шүү гэж хэлхэд Крис түүн рүү хараад
Крис: энд ямар ч тоглоом энэ тэр хамаагүй би зүгээр л сайн найздаа үнэнээ хэлж байна
Лухан: хараал ид , чи үнэхээр Хан Сэхид хайртай болчихлоо гэж үү
Чамд өөрийн ухаан гэж алга уу?
Одоо л ойлгож байна энэ 6 сарын хугацаанд тэр охинд зориулсан бүхэн минь бүтэлгүйтэж байсан нь чамтай холбоотой байна гэж бодсонгүй
Өөрийгөө өрөвдчихлөө , тэгвэл 2 сарын дараа та 2 яах бодолтой байна
Бидний хуримын бэлтгэл эхлэчихсэн гэдгийг чи сайн мэдэж байгаа шүү дээ
Крис: тэр тухай одоо ярьмааргүй байна
Лухан: чи миний болон манай гэр бүлийн урмыг маш ихээр хугалсанаа ойлгож байна уу? Ву И фан
Крис: би бүгдийг мэдэж байгаа гэж хэлхэд Крис түүнийг мөрлөн хажуугаар нь өнгөрөхдөө
Лухан: тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэдэг байхаа энэ үгний утгыг сайтар ойлгуулж өгсөнд баярлалаа
***
Бэкхён: хараал ид Хан Сэхи чи яагаад биднийг муу залуус болгоод байгаан бэ? Гэж Бэкхён ууртайгаар Сэхи руу хархад Сэхи доошоо хархад
Сухо: учир нь бид түүний нулимсийг харах дургүй учраас
ЧанЁол: Сэхигийн төлөө бид нар хүн алсан ч чадна
Сэхүн: за арай ч дээ хүн алах нь ч хаашаа юм бэ
Каи: энэ аягүй сонин хүүхэдээ биеийн тамирын багшид гөвүүлээд байж байхдаа таарсан юм
Сухо: за одоо яв яв гэхдээ Крисээс нэг зүйлийг лавлаж асуумаар байна
Чамайг гарч ирхээс өмнө Сэхиг надаас гадна 6 залуу хайрлаж хамгаалдаг байсан чи Сэхид 6 залуугийн өгдөг байсан хайр халамжийг өгч чадах уу?
Хэрвээ тэрнийг гомдоовол хэцүү л юм болно шдээ
Сэхи: за та ямар аймар сонин юм бэ? Ямар ч байсан маш их баярлалаа
Би хүрэх ёстой газраа очоод тань луу залганаа гэж хэлээд Сухо болон бусад залуустай салах ёс гүйцэтгээд Крис тэр 2 шалган луу орчихлоо
Энэ үйл явдал Лухан Сэхи 2ийн хурим болхоос яг 7 хоногын өмнө болсон юм. Сухо болон бусад залуус чадах бүхнээ хийснээр Крис болон Сэхи Канад руу зугтаж удалгүй Крисийн ээж тэдний араас очиж тэр 3 аз жаргалтай амьдарч , тэр ч бүү хэл өөрсдийн нэрний холбоосоор канадад оршин суудаг нэгэн хятад эмэгтэйн охинд нэр өгөөд амжсан юм ... тэр бяцхан гүнжийг Фанхи гэдэг бөгөөд Крис Сэхи 2 Фанхи өөрсдийн охин мэт хайрлаж халамжилсаар нэг жил 6 сарын хугацаа өнгөрчиж
—
Канадын нэгэн кафед Сэхи инээд алдан хэн нэгнийг хүлээнэ ... тэр энэ газар удаан сууж байгаа ч нэг л аз жаргалтай харагдана , удалгүй Крис орж ирээд тэд цаг шахуу ярилцаад тэл газраас гаран үнэт эдлэлийн дэргүүрт орж ирээд
Крис: дуртайгаа сонго би өнөөдөр цалингаа авсан учраас хамгийн гоёийг нь авч өгье
Би: за тэгвэл хамгийн том алмазтайг нь авнаа
Крис: тэг тэг гэж хэлээд тэд шилэн хоргон дох бөгжнүүдийг үзэж Крис хамгийн үнэтэй гэсэн болгоныг Сэхид санал болгож байсан ч Сэхи чимээгүй зогсож байгаад хамгийн хямдхан бөгж рүү заагаад
Сэхи: энэ
Крис: яа Хан Сэхи хамгийн том алмазтай нь гэсэн биздээ
Сэхи: хамгийн том алмазтай нь байгаа биздээ
Крис: чамайг ингэнэ гэж мэдээд байсан юмаа шууд өөрөө авчихдаг байж л дээ -_-
Энэ үйл явдал болоод сарын дараа Крис Сэхид аймшигтай зүйлийг хэлсэн юм. аймшигтай зүйл хэлхийг сонссон юм шиг тэнгэр хүртэл бороо гэх нулимсаар хорвоо ертөнцийг угааж өгөх шиг болсон тэр айшигтай өдөр
Би: энэ юу юм
Крис: онгоцны тасалбар
Би: 2лаа хаа нэгтээ явах гэж байгаа юм уу?
Крис: чи юу ч ойлгохгүй байна уу? Би чамаас салах гэж байна. чамтай цаашдаа хамт байж чадна гэдэгтээ итгэлгүй байна
Би: чи хэдхэн хоногийн өмнө албан ёсоор гэрлье гэж хэлсэн байж одоо яагаад ???
Крис: яаж ч бодсон чи бас би хамт байж таарахгүй. Гэж хэлээд гархад нь Сэхи Крисийн араас очих гэсээр байтал Крис зам гараад явчих нь тэр ... Крисийг алдалгүй араас нь явах гэж байгаад хурдтай ирж байгаа машинийг ч анзаарсангүй ...
Хэдий өдрийн цаг байсан борооны үүлс нарыг халхалж гада бүүдийн сааралтаж , том том дусалтай бороо хувингаар цутгах мэт шаагиж , Крисийн ардхан талд ямар нэгэн чанга чимээ гархад бүх машинууд зогсож хүмүүс Крисийн ард болсон зүйл рүү хошуурхыг хараад Крис ч дутсангүй эргэж хархад юу юунаас илүү хайрладаг эмэгтэй нь хүйтэн зам дээр цустайгаа хутгалдчихсан хэвтэж байхыг хараад итгэж өгсөнгүй
Гэхдээ энэ бүхэн үнэн , түүний хийсэн хэлсэн бүхнээс болж энэ бүхэн болсныг тэр сайн мэдэж байсан болхоор өөрийгөө маш ихээр буруутгаж түүн дээрээ очход Сэхигийн ухаан балартаж ухаан алдахын даваан дээр Крисийг хараад бага зэрэг инээмсэглээд
Сэхи: бид дахиад уулзана биз дээ
Крис: уулзах болхоор одоо ярих гэсний хэрэггүй гэж хэлхэд Сэхи бөгжөө тайлж Крист өгөөд
Сэхи: дараа уулзахдаа заавал буцааж авах болхоор сайн харж байгаарай гэж хэлээд цустай гараараа Крисийн хацранд хүрээд
Санах байхдаа ...
—MN4EVER—
![Big boy but little prince [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/f321/f321b48497396b8d37b4e0f04df3eff0.avif)