[LastEP]
Одоо үе
Крис цурам ч хийлгүй Сэхигийн өрөөний гадна түүнийг сахиж хоноход өнгөрсөнд болсон зүйлүүд түүний сэтгэлийг улам шаналгана , өглөө гэхэд Сэхитэй холбоотой хүмүүс бүгд ирцгээсэн байлаа ...
Өглөө 8 цагийн үед эмч Сэхигийн өрөө рүү орчихоод гарч ирэхдээ Крис рүү хараад
Юн: чамтай уулзмаар байна гэж байна
Крис өрөөний хаалгыг нээхдээ бага зэрэг сандарч байсан ч орон дээр хэвтэх Сэхи руу хараад тайвширч орхилоо учир нь Сэхи зөвхөн Крис рүү харж инээдэг тэр инээмсэглэлээ нүүрэндээ тодруулчихсан байж байв ... Крис ямар нэгэн буруу хэрэг хийчихсэн мэт чимээгүй зогсож байхад Сэхи ам нээн
Сэхи: акхм Сайн уу?
Крис: сайн. Энэ гэж хэлээд чигчий хуруундаа зүүчихсэн байсан бөгжөө тайлан түүний орны хажууд очход Сэхи шууд Крисийн хүзүүгээр тэврээд авах нь тэр ... Крис зөрүүлэн тэврэхэд
Сэхи: зүгээр л ирээд хөөё Хан Сэхи битгий маяглаад бай би чиний хайртай залуу чинь байна гээд хэлчихгүй
Крис: шууд хэлчихвэл сонирхолгүй шдээ
Сэхи: тллл
бие өдөр ирэх тусам сайжирч , энэ хэрэг явдалаас хойш ээж аав нь Крисийн маш их үнэлсэн бололтой Кристэй хүйтэн хөндий хандахаа больж тэр 4 бараг л нэг гэр бүл шиг дотно харагддаг болсон нь Сэхиг улам аз жаргалтай болгож байлаа
Сэхигийн аав ээж ганц охинтой учраас ганц охиноо энээс илүү зовоох хэрэггүй гэж үзсэн бололтой.
Сэхи эмнэлэгээс гарах гэсэн ч эмч зөвшөөрсөнгүй. Ядаж 3 хоногийн дараа гар гэсэн эмчийн үгээр тэрээр эмнэлэгт үлдэж
Миний талаас
Би: өнөөдөр би ганцаараа хоносон ч чадна шдээ. Та 3 одоо яв яв
Хадагтай Хан , Ноён Хан бас тэр Ву И Фан та 3 үнэхээр аймшигтай харагдаж байгаагаа мэдэж байна уу? Би өглөө сэрээд л ийм царай харж байгаагаас болж бие минь сайжрахгүй эм үнэртсэн энэ газар олон хоног байж байгаам шдээ
Ээж: за за бид 2 тэгвэл явлаа. Маргааш өглөө эрт ирэх болхоор тайван амраарай гэж хэлээд духан дээр минь үнсчихээд гарч явсных нь дараа би Крис рүү хараад
Би: Ноён Ву та яах гэж байна. Энд ингээд өмхийрөөд суугаад л байх хэрэг үү гэж хэлхэд Крис өөрийгөө үнэрлээд
Крис: надаас өмхий үнэртээд байгаа юм уу?
Би нүдээ эргэлдүүлээд , яг хүүхэд шиг хэвээрээ байх шив гэж амандаа хэлээд
Би: Ноён Ву бид 2 уулзалгүй 1жил нилээн хэдэн сар өнгөрсөн гэж би сонссон тэгсэн байтал чиний нэг ч юм өөрчлөгдөөгүй байх юм
Крис: би хэрвээ өөрчлөгдчихвөл чи намайг танихгүй юм шиг санагдаад
энэ өгүүлбэр намайг хэлэх үггүй болгочихлоо. Нээрэн л би тэрний харагдах байдалд биш гаргаж байгаа ааш зан , хааяа хэлдэг ухаалаг үгс заримдаа гаргадаг бяцхан хүүгийн үйлдэлд нь дурласан тэр бүх нь алга болчихвол миний дурласан Крис алга болчихно шүү дээ
Би: ядаж усан орчихоод ир би хүлээж байж
2лааг канад явхаас өмнө лав эмнэлэгтэй ойрхон халуун усны газар байдаг байсан
Крис: за тэгвэл би явчихаад ирье гэж хэлээд гадуур хувцасаа өмсөөд гархаасаа өмнө Сэхиг тэврээд
Крис: удахгүй ирэх болхоор томоотой байж байгаарай за юу?
Би: за гэж хэлээд өлмийгөө өргөн Крисийн хацар дээр үнссэнийхээ дараа ичингүйрэн зогсход Крис хацарнаас нь чимхээд
Крис: хөөрхөн шдээ хурдхан шиг явчихаад ирье
Би: за хүлээж байя
Крисийг гарсны дараа уйдаж бас өлсөж өрөөнийхөө хөргөгчийг нээчихсэн зогсож байтал
Бэкхён: Kkaebsong Сэхигийн өгзөг томорчиж гэж орилоход ЧанЁол араас нь орж ирээд
Чанёол: паах нээрээн тийм байна шдээ
Сухо: тэнэг амьтад гэж хэлээд Бэкхёныг дагздаад түүний араас нь
Сэхүн: хэлээд юу гэхэв балай юмнууд гэхэд Чанёол Сэхүнийг мангасдаад
Чанёол: чи ч гэсэн бид 2оосоо ялгарахгүй байж донгосох шаардлага байхгүй шүү за
Сэхүн: би та 2оос шааааааааал өөр хүн
Бэкхён: чи өөр байлгүй яахав , байнга гөвүүлдэгээрээ өөр байх
Сэхүн: -_-
Каи: за залуусаа боль доо хэдүүлээ бие муу байгаа найз дээрээ ирсэн шдээ
Би: акхм тэгхээр та нарыг надтай уулзахгүй нь гэж бодож байлаа
Бас намайг энэ бүх хугацаанд хуурч байсан гэж бодхоор л
Кёнсүү: гэхдээ л бид нар чиний төлөө оюутан хичээл ихтэй хэрнээ өглөөний хичээлээ таслаж сургууль дээр ирж өдөр нь их сургууль дээр очиж орой л тасласан хичээлээ нөхөөд нойргүй л хонодог байлаа
Тэрнээс чинь болж Сэхүн өдөр болгон гөвүүлнэ , ЧанЁол Бэкхён 2 байнга сэтгүүл урдаа тавьж унтдаг байсан
Юу ч мэдэхгүй байж хуурлаа гэнэ үү ? уур хүрчихлээ гэж хэлээд гараа урдаа авхад нь өөрийнхөө хэлсэн үгэнд харамсаж хоолой зангиран залуусийг хархад нээрээ л бүгд царай алдаад нүдэн доогуур нь хөх туяа татчихсан байв. Би нээрэн үнэхээр анзаараггүй хэнэггүй амьтан юмдаа
Би: намайг уучлаарай гэж арай ядан зангирсан хоолойгоор хэлээд уйлж эхлэхэд
Сухо: хөөё хөөё чиний буруу ерөөсөө байхгүй
Сэхүн: бидэнд харин ч зугаатай байсан шүү ахлах сургуулиа дахин дурсаад
Бэкхён: надад дунд ангийханаас ямар их хайрын үгтэй захиа ирсэн гэж болно
Би ч угын од байсан л даа
ЧанЁол: засс Кёнсүүг дагуулж ирж яахын гээд байхад тэнэг тэнэг юм яриад гэж хэлэн Кёнсүүг нудраад
Хөөё Хан Сэхи битгий царай муутай дээрээ царай муутай болоод бай за юу
Каи: харин тиймээ
Би бүр айх нь байна , зүгээр ч уйлахгүй нүүр нь улайж ирээд уйлхыг нь яанаааа
Сухо: за за өгөх гэж ирсэн юмаа өгчихөөд явцгаая
Ийм их дуу шуугиантай байвал Сэхи ядарна шдээ.
Хэдүүлээ эмнэлэгээс нь гархаар гэрт нь очье. ЧанЁол Бэкхён 2оос хэтэрхий их чимээ гараад байна хэлээд авчирсан зүйлээ хөргөгчинд хийж өгчихөөд бүгд ирж нэг нэг тэвэрчихээд яваад өгөх нь тэр ... тэднийг явсаны дараа өрөө минь дахиад анир чимээгүй болчихлоо
Орон дээрээ завлиж суугаад зүүн талд байрлах цонхоор тэнгэрт түгэх оддыг хараад өөрийн эрхгүй инээмсэглэнэ , одоо л бүх зүйл хэвэндээ орчихчиж хэрвээ Крис над дээр эргэж ирээгүй бол би өнөөдөр эмнэлэгт биш гэртээ сууж байсан байх
Крис гэдэг хүн хэзээ ч миний амьдралд байгаагүй юм шиг л ...
Бодол болон сууж байтал хаалга нээгдэх шиг болж хаалга руу хархад Лухан зогсож байлаа би юу хэлхээ мэдсэнгүй гэхдээ тэр намайг зориод ирсэн шүү дээ
Хэрвээ би Крист дурлаагүй бол тэр бид 2 хамт амьдарч байх байсан
Би: сайн уу?
Лухан: сайн. Чиний бие сайн уу?
Би: сайн. Би бүгдийг санасан чиний тухай бас тэдний тухай
БҮГДИЙГ
Лухан: би мэдсэн.
Би түүнд жимсний шүүс хийж өгөөд
Би: чамайг тэгтлээ их анхаараад байснаа ойлгохгүй байсан юм гэтэл өнгөрсөнд болсон дурсамжаас болж чамайг Крисээс илүү анхаараад байсан юм байна лээ *инээх*
Лухан: гэхдээ би сайн зүйл санаж ирээгүйдээ их харамсаж байна
Чи бүгдийг санахгүй байгаа учраас надад нэг боломж байгаа байх гэж их найдаж бас чамайг Крисийг битгий санаасай гэж их хүссэн
Гэхдээ юу гээч би та 2ыг хараад яг та 2ых шиг хайртай учирмаар санагдсан шүү гэж хэлээд сандалнаасаа босоод
Лухан: аан нээрэн гол зорилго мартах шахлаа
Би оройны нислэгээр хятад явхаар болсон. Хятадад очиж сургуульд сурч компаниа өвлөж авах бэлтгэлдээ орхоор болсон
Би: амжилт хүсье Крис бид 2 амралтаараа очноо
Лухан: намайг найз охинтой болхоор ирээрэй
Та 2ыг хараад сэтгэл санаа хямарчиж магадгүй
Би: за гэж хэлээд түүн лүү даллахад тэр над руу инээмсэглэн толгой дохиод гараад явхад нь харваж буй одонд Луханы өмнөөс хүслээ шивнэлээ ...
Түүнд гайхалтай сайхан хайрыг бэлэглээч...
Зохиолчийн талаас
Сэхи цаг харан хийх юмаа олж ядан байсаар нэг мэдхэд л унтаад өгчиж , Сэхиг дуг нойрондоо зугжирч байхад Крис орж ирэн түүний орны хажууд сандал тавьж суугаад урдуур нь орсон усийг хойшлуулахад Сэхи нэг нүдээ нээгээд нойрмог дуугаар
Сэхи: ирчихсэн үү?
Крис: ирчихлээ
Зөндөө хүлээсэн үү
Сэхи: үгүй ээ , гэж хэлээд Крист зай гаргаж өгөөд хоосон зайн дээр гараараа цохиод
Хамтдаа унтацгаая
Крис түүний хажуугаар орж хэвтхэд Сэхи түүний гарыг дэрлэн гэдсээр нь тэврээд
Сэхи: ярих юм зөндөө байгаа ч нойр маш их хүрээд байх юм
Крис: хамт байх цаг хугацаа их байгаа болхоор дараа ярих ярие
Сэхи: за
~~~
Лухан эмнэлэгээс гаран шууд онгоцны буудалыг зорьсон юм. Тэр онгоц хөөрхөөс хэдэн цагийн өмнө ирсэн учраас онгоцны буудлын кофе шопд суугаад энгэрийнхээ халааснаас яагаан өнгийн туулайтай жижигхэн бөгж гаргаж ирэн чигчий хуруундаа зүүгээд түүнийгээ харан инээмсэглээд бид том болсон гэдгийг би мартчихсан байсан бололтой
Дүрлэгэр том нүдэндээ нулимстай нүдтэй бяцхан хөвгүүн саглагар модны доор гуниглан сууж байтал сэргэлэн нь дэндсэн охин түүн дээр очоод
: хөөё бугаа чи яагаад уйлаад байгаа юм
: дахиж энд ирэхгүй гэж аав хэлсэн гэж хэлхэд охин цүнхнээсээ жижигхэн яагаан бөгж гаргаж ирээд
: би чамаас энийг заавал авах болхоор чи заавал буцааж өгөх гэж ирээрэй за юу
: гэхдээ
: хэдэн жил болсон ч хамаагүй ээ за
Амлаж байна уу гэж хэлээд чигчий хуруугаа гозойлгоход бяцхан хүү
: амлаж байна
Лухан: ядаж энийг авч үлдэж болно биздээ Хан Сэхи ...
***
Миний талаас
Би: Хадагтай Хан намайг сэрээхэд яадаг байнааа
Би эхний цаг хичээлтэй гэж хэлээ биздэээээээээээ
Дахиад л хоцрох нь ... Миний үгүй ээ бидний оюутны амьдрал эхлэсэн юм
Крис бид 2ын үеийн хүүхдүүд бүгд их сургуулиа төгсчихсөн харин бид 2 одоо л дөнгөж сургуульдаа орж байна
Тэд нарыг хичээлээ хийгээд завгүй байхад бид 2 ч гэсэн аугаа хайраа эхлүүлчихсэн завгүй байж байлаа
Багш: Хан Сэхи та дандаа хоцрох юм аа
Би: *бөхийх* уучлаарай
Багш: за за энэ хамгийн сүүлийн удаа шүү , дараагийн удаа гэж байхгүй шүү
хамгийн ард очоод Ву И Фаны хажууд очоод суу
Би: баярлалаа
Таних танихгүй хүүхдүүдийн дундуур явсаар хамгийн ард ирхэд Крис шанаагаа тулчихсан нүдээ аниад сууж байв
Тэр дахиад л цагийн ажил хийсэн бололтой. Өнөөдөр Крис бид 2 хамгийн бага хичээлтэй бас Крис бага цагаар ажилдаг өдөр , Крисийн ажилдаг кафед орж ирээд тэр ажлаа хийж харин би хичээлээ хийсээр Крисийн тарах цаг болж Крис миний гарнаас хөтлөн
Крис: за харьцгаая
Би: би дээрээс хойш асуух юмсан гэж бодоод л байлаа
Крис: за
Би: тэр үед чи яагаад надаас салхаар болсийн
Крис: нууц
Би: тлл , би чамд бүх нууцаа хэлээ биз дээ
Крис: Луханы аав
Би: энэ тухай яриад хэрэггүй бололтой
Крис: би чамд нууц гэж хэлсэн биз дээ
Би: тэгүүл өөр юм асууя
Би дахиад чамайг мартчихвал чи яах уу?
Крис: тэгвэл дахиад л чиний араас очиж чамайг өөртөө дахиж дурлуулна
Хэдий тархи чинь намайг мартаж болох ч
Зүрх чинь хэзээ ч намайг мартахгүй гэдгийг би мэдэж байгаа болохоор хэзээ ч бууж өгөхгүй гэж хэлээд духан дээр минь үнсэх нь тэр
Би өдөр болгон залбирдаг чи бид 2 үүрд хамт байгаасай гэж ...
дахиж биднийг битгий салгаасай гэж ...
—MN4EVER—
![Big boy but little prince [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/f321/f321b48497396b8d37b4e0f04df3eff0.avif)