[EP10]
эрэгтэй түүний хажууд ирээд
__: чи дахиад л тэрнийг гэмтээчихлээ , чи Сэхиг үхсэний дараа ухаан орох юм уу?
Крис: би зүгээр л амлалтандаа хүрэх гэж хичээж байна
__: чиний амлалт чинь түүнийг зовоож байна , чамайг ирхээс өмнө тэр зүгээр л байсан гэтэл одоо өөрийнхөө хийсэн бүхэнг хар
Хэрвээ тэр энэ бүхнийг дийлэхгүй бол тархи нь ажилгаагүй болно
Тийм болхоор л бид чамайг хориод байсан юм тэгээгүй бол бид чамайг хорихгүй байсан
Крис: хэрвээ тэр ухаан орвол би дахиж тэрний хажууд гарч ирэхгүй гэдгээ амлаж байна
__: харж л байя гэж хэлхэд нь Крис нас тогтсон эрэгтэй лүү хараад
Крис: гэхдээ Сэхи намайг хүсэхгүй байвал л би түүнээс холдоно , тэрнээс биш хэн нэгний хэлснээр би түүнээс холдож чадахгүй гэж хэлхэд нас тогтсон эр Крис руу харан зэвүүн инээмсэглэл тодруулан
__: харж л байя гэж хэлээд холдож одох нь тэр
Нас тогтсон эрийг гутлын чимээ холдсоны дараа Крис сандал дээр суун чичирч байгаа атган нүдээ анина ...
Миний талаас
Тархи аймшигтайгаар лугшиж өвдөнө гэхдээ үүний хажуугаар өнгөрсөнд үлдсэн тархины минь хаа нэгтээ хадаглагдаж байсан дурсамжууд тэр өвдөлттэй хамт намайг тарчлаан зовоож байлаа ...
2009 он
Ахлах ангид сурах арай өөр л мэдрэмж төрүүлж байлаа , эгчээ гэж дуудах сурагчид ихсэж байсан манай найз нарын хүүхэд зан хэзээ ч засарсангүй ...
Ангид Сэхүнээс өөр хэн ч ирээгүй байх бөгөөд Сэхүн ширээ дэрлэн хэвтэж байхад нь би очиж ширээг нь өшиглөөд
Би: яа чи өнөөдөр овоо хоцроогүй байх шив
Сэхүн: бөгсөө бодохгүй бол хавтгай боллоо шдээ гэхдээ хавтгайрлаа хавтгайрлаа гэхэд чамайг ч барахгүй байхаа ХАХА
Би: -_- чи үхмээр байна уу?
Сэхүн: нээрэн өнөөдөр ...
Би: өнөөдрийн тухай битгий дурс би өнөөдөр болох зүйлээс болж шөнө ч унтаж чадаагүй
Өнөөдөр бол онцгой өдөр байх ёстой учир нь миний ирээдүйн нөхөр бас аавын хэлснээр миний багын найз Лухан өөрийн найз нарыгаа дагуулан Сөүлд ирж байгаа юм ... учир нь бид 2 ахлах сургуулиа төгсөөд гэрлэх учраас биднийг дотносуудах зорилгоор Луханы аав Луханыг Сөүл рүү цөлж байгаа юм
Луханы бид 2ын гэрлэх болсон шалтгаан нь зөвхөн бизнес байгаагүй юм , бидний эцэг эхийн нөхөрлөл ч үүнд хамаатай
Луханы гэр бүр Хятададаа хамгийн баянд тооцогддог юм
Гарт баригддаггүй хэрнээ хүнийг бүхэлд нь өөрчилдөг зүйл бол бодол бодлоос болж хүн гуниглаж эсүүл баярлаж болно харин би яг одоо үнэхээр гунигтай байна миний зовлон нэгээр дуусахгүй юмдаа АЙ хөөрхий Сэхи
Бэкхён: манай мангар Сэхи өнөөдөр их юм бодож байнаа , сүйт залуу нь ирэх гэж байгаа гээд жүжиглээд байна уу даа
Би: битгий өөр шигээ юм бодоод бай за юу далжгараа
Бэкхён: ЧанЁолтой байхаасаа даруухан байхад чинь
Би: та 2ыг угаасаа гудамжны нохой ч мэднэ битгий надад саад болоод бай даа
Би маши чухал юм бодож байна
Бэкхён босож ирээд миний урд талын сандал дуур суугаад эргэж хараад
Бэкхён: олон жил нэг ангид бие биенийгээ үзэн ядаж суусаных би чин сэтгэлээрээ чамд зөвөлгөө өгье
Эрэгтэй хүнд үнэхээр таалагдхыг хүсвэл яг нүд рүү нь харж байгаад нүдээ сайн тормолзуулаад дараа нь хэлээрээ дээд уруулаасаа эхлэн нар зөв эргүүлээд тэгээд дараа нь агаарын үнсэлт явуулаад хамгийн сүүлд нь айлгүй wink явуулаад л тэр чамд үхтэлээ дурлана
Би: нээрэн үү? Яг ингэвэл би Луханд таалагдах болов уу?
Бэкхён: тэгэлгүй ядын би Лухан шиг залуусийг сайн мэднэ Лухан ч гэлтгүй бүх л залуус иймэрхүү эмэгтэйд дуртай байдын
Чи яагаад өдий болтол ганц бие байгаа чинь иймэрхүү юм хийж чаддагүй болхоороо л ганц бие байгаам шдээ
Би: тлллл
Бэкхён: би л чиний үнэнг хэлнэ шдээ , бусад нь бол хэлэхгүй шдээ , бүгд чамаас айдым чинь яаж хэлхийнбээ *толгой сэгсрэх*
Хичээл тарах дөхчихөөд байхад Лухан болон тэдний найз нараас сураг алга , Каи Бэкхён Сэхүн 3тай 4лэхнээ ангид үлдэж бусад хүүхдүүд бүгд гэрийнхээ зүг гэлдэрч байхад бид 4 ангид үлдэж сахилаггүйтэнэ Бэкхён байгаа цагт бид хэзээ ч уйдаж байгаагүй харин Бэкхён бид нартай их уйддаг гэж байсан шүү
Ангид маяглалдаад сууж байтал сургуль дээр харж байгаагүй намхан харваас бид нараас дүү нэг хүүхэд орж ирээд
__: Сэхи гэж байна уу?
Би: би байна
__: аан өнөөдөр Лухан ах Сөүлд ирсэн гээд үдэшлэг зохиож байгаа юм таньд энийг өгөөрэй гэсэн гээд том яагаан хайрцагтай зүйл өгчихөөд яваад өгөх нь тэр ...
Бэкхён: хоо харий харий гэж хэнгэрэг цоолох шахам орилож намайг зулгааж эхлэхэд нь залхсандаа хайрцагыг нээхэд харваас үнэтэй богинодуу даашинз болон улаан хүрэн өнгийн дугтуйтай урилга байх байв
Бид урилгийг задлахад
Хар өнгийн үзэн балаар нимгэн цаасан дээр гараараа маш хичээнгүйлэн миний нэрийг бичиж намайг урьсан мөн орой манай гэр лүү машин явуулах тухайгаа бичсэн байлаа
Сэхүн: вуа манай Сэхи анх удаа бид наргүйгээр үдэшлэгт орох нь эээ
Би: харин тиймээ гэж хэлээд бага зэрэг дуугаа хураахад Каи нуруун дуур цохиод
Каи: зүгээр дээ чи ганцаараа ч гэсэн сайн байж чадна
Удалгүй ЧанЁол Сухо Кёнсүү 3 орж ирээд юу болсон тухайг мэдээд ганцхан Сухогийн царай барааж Кёнсүү үл тоосон царай гаргаж харин
Чанёол: Эрэгтэй хүнд үнэхээр таалагдхыг хүсвэл яг нүд рүү нь харж байгаад нүдээ сайн тормолзуулаад дараа нь хэлээрээ дээд уруулаасаа эхлэн нар зөв эргүүлээд тэгээд дараа нь агаарын үнсэлт явуулаад хамгийн сүүлд нь айлгүй wink явуулаад л тэр чамд үхтэлээ дурлана
Бэкхён: би наадхыг чинь аль хэдийнээ хэлчихсэн
ЧанЁол: аан муу шаврын хаалт чинь ...
Каи: одоо маяглах яах вэ? гол Сэхиг аятай болгоод явуулах ёстой шдээ
Сухо: ингээд явсан ч аятайхан л байна шдээ
Сэхүн: цүцү тэр баян айлын хүүхдийн урьсан үдэшлэг ямар байх тодорхой бас бага зэрэг гарын бэлэг өгсөн нь дээр шдээ
Би: надад мөнгө байхгүй шүү
Каи: тэгүүл хоосон очоо
ЧанЁол: гарын бэлгийг Бэкхён 2т даатга харин та нар Сэхиг аятайхан болгоодох за гэж хэлээд Бэкхёныг хүзүүдээд аваад явчих нь тэр ... харин Каи Сэхүн 2 намайг чирсээр гэртээ авчирч удалгүй гэрт нь хэдэн эмэгтэйчүүд ирж миний нүүрийг будаж, үсийг янзлаад хархад 7 цаг болох дөхчиж
Гэрээс ирж авна гэсэн болхоор Каи-хаас гэрийн зүг ямар автобусанд суух нь ч хаашаа юм гэж бодоод таксигаар гэрийн гадна ирхэд ЧанЁол БэкХён 2 жижигхэн яагаан өнгийн цаасан уут барьчихсан намайг хүлээж байхыг хараад би таксинаасаа буун тэдний хажууд ирхэд яагаан цаасан ууттай зүйлээ надад өгөөд
Чанёол: энэ бэлэг шүү
Би: юу ийн ?
Бэкхён: шокладтай жигнэмэг
Би: -_-
ЧанЁол: эрэгтэй хүнийг ходоодоор нь уурагладынмаа за баяртай гэж хэлээд 2ла гүйгээд яваад өгөв
Луханд жигнэмэг өгнө гэж бодхоор л ичиж үхэхнээ ,
Жигнэмэгийг гэртээ оруулж амжаагүй байтал гэрийн гадна хар өнгийн машин ирээд жолооч нь гарч ирээд миний өмнө бөхийгөөд дараа нь хаалга нээж өгхөд нь би машинд суугаад үдэшлэг болж байгаа газар хүртэл юу ч ярьсангүй
Үдэшлэг болж байгаа газар ирхэд миний төсөөлж байсан шиг хийл хөгжмийн аялгуу эгшиглэж , гоё гоё даашизтай эмэгтэйчүүд гартаа хундага ориглуун дарс барьсан тийм элит үдэшлэг байсангүй
Нүцгэн шахам эмэгтэйчүүд ухаанаа алдтал согтсон эрэгтэйчүүд чанга хөгжим , тамхины утаа ой гутам юм ...
2давхар хаусан бараг л клуб шиг л байлаа , би үүдээр орж хамгийн эрүүл харагдсан нэгэн залуу дээр очиж Луханыг асуухад тэр хошуугаа цорвойлгож ирээд
__: тэнд байгаа намайг дагаад яваарай гэж хэлхэд нь би түүнийг дагаж согтуу хүмүүс дундуур явсаар нэг өрөөний голд байлах ширээ болон буйдан дээр ирхэд буйдан дээр сууж байгаа залууг нүцгэн шахам эмэгтэйчүүд тойрч суугаад бүгд түүнд эрхлэж ахаа ахаа гэж ам амандаа шулганаж байхад намайг дагуулж ирсэн залуу Луханы чихэнд ямар нэгэн юм хэлхэд тэр над руу хараад тийм гэхийн аргагүй инээмсэглэл тодруулаад гараа өргөхөд нь хөгжим зогсож бүх хүний анхаарал зөвхөн бид 2 дээр тусаж байлаа
Лухан: тэгхээр чи Сэхи байхнээ
Би: ийм үдэшлэгт ирнэ гэж бодсонгүй
Лухан: ЗА САЙН ХАРААД АВЦГААГААРАЙ , МИНИЙ ИРЭЭДҮЙН ГЭРГИЙ ХАН СЭХИ гэж хэлхэд тэнд байсан залуус орилолдож эхлэх нь тэр
Лухан хажуудаа сууж байсан эмэгтэйг босгоод гараараа буйдан дээр зөөлхөн цохиход нь би толгой сэгсэрхэд намайг дагуулж ирсэн залуу намайг чирсээр Лухан дээр аваачиж хажуу нь суулгачихлаа
Түүний хажууд хэдхэн минут л болсон байх тэгсэн атал түүний хажууд байх үнэхээр хэцүү юм , ирээдүйн эхнэрийхээ хажууд хагас нүцгэн эмэгтэйг эрхлүүлж бараг идэх нь холгүй үнсэлцэж байгаа нь надад таалагдсангүй ,
Би уурандаа буйдангаас босож нулимсаа түүнд харуулахгүй гэсэндээ хүмүүс дундуур гүйсээр замдаа нэг залууг мөргөчихлөө би доошоо харсан чигтээ түүнээс уучлалт гуйж байшингаас гаран спорт машинууд дундуур явсаар нэгнийх нь ард орж суугаад түрүүнээс хойш тэвчиж байсан нулимсаа гаргаж эхлэлээ
Өөдгүй амьтан , муу бүдүүлэг новш
Би чамтай яасан ч гэрлэхгүй , насаараа нүцгэн хүүхэн эрхлүүлж хэвтвэл таарах новш
__: хэн нэгний гутлан дээр гишчихээд царайгаа ч харуулалгүй явах чинь үнэхээр бүдүүлэг хэрэг биш гэж үү? Гэж хэн нэгэн хэлдхэд нь би нулимсаа арчин түүн лүү хархад өндөр залуу яг хажууд минь зогсож байлаа би түүнийг татаж хажуудаа суулгаад
Би: суугаад ярилцаж болно биздээ би хэнд ч харагдах ёсгүй л дээ гэж хэлээд нулимстай нүдээрээ түүн лүү инээмсэглэхэд тэр над руу гайхан харна.
—MN4EVER—
![Big boy but little prince [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/f321/f321b48497396b8d37b4e0f04df3eff0.avif)