9 страница29 апреля 2026, 21:32

[EP9]

Яагаан өнгийн хайрцгыг нээхэд гар утас бугуйвч болон зурагнууд гарч ирхэд нь гайхсандаа хэлэх үг олдсонгүй , Крис бид 2ын зурагнууд

Тэр зурган дээрхи би болон Крис хангалттай жаргалтай харагдаж байлаа ... Шөнөжингөө тэр зурагнуудыг болон тэр хуучины гар утсан дахь мессэжнүүдийг уншсаар нэг л мэдхэд өглөө болж өрөөнд гэгээ орж , ээж өрөөнд орж ирээд миний шалаар нэг тарааж тавьсан зурануудыг бас гарт байгаа гар утсыг хараад зог тусан

Ээж: С-Э-Х-И

Би: хадагтай Хан , энд бүхэн юу болхыг надад тайлбарлаад өгөөч

Энд утсан дах зурвасууд болон энэ зурагнууд , яагаад энэ мессэж зурагнууд бүгд 2009 оных байгаа юм ???

Ээж: энэ бүхнийг мэдэх чамд л муу тиймээс зүгээр л орхичих

Дахиад тэр бүхнийг эхлүүлэх хэрэггүй , Крис та 2 угаасаа л бүтэхгүй гэдгийг бүгд мэддэг байсан ч та 2 л эсэргүүцэж өөрсдийн дураар бүгдийг хийснээс энэ бүхэн болчихсон

Харин бурхан чамд дахиад бүгдийг шинээр эхлэх боломжийг олгосон байтал чи дахиад л эхлүүлэх гэж байна

Би: эхлүүлэх эээ , аль хэдийнээ бүгд эхлэчихсэн , харин одоо үргэжлүүлэх л дутуу байх шиг байна гэж хэлээд зурагнууд дунд байсан Крис бид 2ын тэврэлдэж аз жаргалтайгаар инээмсэглэж байгаа гэрэл зургийг аваад өнөөх утсыг аваад гадуур хувцасаа өмсөн гарах гэж байтал ээж миний өрөөнөөс гарч ирэн

Ээж: Сэхи битгий яв , зүгээр л гэртээ үлд

Би: та намайг одоо хүртэл мэддэггүй гэж үү? Би хэтэрхий сониуч гэдгийг гэж хэлээд сургуулийн зүг хурдтай алхаж алхахдаа Сухогийн тухай бодно , тэр л энэ бүхнийг хариултыг хэлж чадна үгүй ээ хэлэх ёстой ...

би тэнэг хүн шиг ганцаараа эргүүтэй явсан гэж бодхоор л аав ээж болон Суход гомдож үхэх нь ... сургуулийн хашаанд байдаг сандал дээр суугаад өнөөх хуучны утсаар Сухо руу залгахад тэр нилээн удаан дуудуулж байгаа чичирсэн хоолойгоор хариуй өгөх нь тэр ...

би: хоолойны чинь өнгийг сонсход та нилээн айсан бололтой бас надад ямар нэгэн юмыг тайлбарлаж чадхаар юм шиг байна би сургуулийн хашаанд хүлээж байх учраас хурдан ирээрэй гэж хэлээд утсаа салгачихлаа , хэдий гадаа жиндүүхэн байсан ч баруун гартаа барьсан зургийг цоо ширтэж зүүн гартаа өнөөх утсыг чанга атган зогсоно ...

бүгд ойлгомжтой байна Крис бид 2т ямар нэгэн юм болчихсон харин би бүгдийг мартчихсан гэхдээ энэ бүхэнд хэн буруутай болхыг олж мэдэх л болно ... Сухо амьсгаадсаар миний байгаа газар ирээд над руу битгий гэсэн харцаар хархад нь би түүнд хандан

Би: та хичнээн ингэж харсан ч би бүгдийг гадарлачихсан , гэхдээ би мэдээд байгаа хэрнээ нэг ч зүйлийг санахгүй байгаа нь намайг айлгаж зовоох юм

Хэрвээ Крист би үнэхээр хайртай байсан бол энэ зургуудийг хараад л санах ёстой гэхдээ яагаад санахгүй байгаа юм бол ?

***

Сургуулийн хашаанд бид бараг цаг сууж Сухо надад бидний түүхийг ярьж өгсөн ч би юу ч санасангүй гэсэн ч миний бие сэтгэл яг одоо Крисийг маш их санаж байгааг л мэдэрч байсан юм ... би сандалнаас босоод

Би: Крис хаана байгааг та мэдэхгүй биз

Сухо: өнөөдөр ирэхгүй гэсэн гадуур ажилтай л яваа байх

Би: баярлалаа гэж хэлээд явах гэтэл Сухо миний гарнаас бариад

Сухо: бүгдийг эргэж санавал ...

Би: санавал юу гэж ?

Сухо: юу ч биш дээ , ийм зүйл болхыг мэдэж байсан ч нуусныг минь уучлаарай

Би: эцсээ хүртэл нуугаагүй чинь бас Крист боломж олгосон чинь л хангалттай шүү гэж хэлэн түүнийг орхин сургуулиас гарах замдаа өнөөх утсаар Крис руу залгах эсхээ удаан бодосны эцэст түүнлүү залгахад тэр удалгүй харилцуураа авсан ч зүгээр л түүний амьсгал сонсогдож байлаа

Би: нөгөө Крис

Крис: ммм ?

Би: надтай уулзах зав байна уу ?

Крис: хаана уулзах уу ? миний ажил одоо л тарах гэж байна

Би: би ажил дээр чинь яваад очье , хүлээж байгаарай

Өвөл дөхөж байгаа болоод ч тэр үү цаанаа л нэг жиндүүхэн , гараа халаасандаа хийгээд Крисийн ажлын урд талын зам гарах гээд ногоон гэрэл хүлээгээд зогсож байтал Крис нөгөө талд нь зогсож байхад нь би түүн лүү хараад дараа нь инээмсэглэхэд тэр над руу инээмсэглээд ногоон гэрэл рүү хараад бид 2 талаас бие биеэнлүүгээ алхам алхамаар ойртоно , хэдий түүний надад өгсөн тэр дурсамжуудыг би санахгүй байгаа ч түүнийг миний араас ирсэн гэж бодхоор түүний намайг хайрладаг хайр хичнээн их болхыг мэдрэх шиг ...

Анхнаасаа л тэр бусдаас өөр байсан ... Крис надаас түрүүлж замын голд ирж зогсоод намайг хүлээж байтал миний гар байгаа зам руу хурдтайгаар ачааны машин намайг чиглэн ирж байлаа , тэр машин зогсоо зайгүй сигналдахад нүдний өмнүүр бороотой хүйтэн өдрийн дүр зураглал харагдаж тэр дур зураглал дах хэн нэгэн Крис гэж чангаар орилож харин бодит байдал дээр Крис миний нэрийг чангаар дуудаж байв ...

Крисийн талаас

Замын голд зогсоод Сэхиг хүлээж байтал Сэхиг чиглэн ачааны машин хурдтай сигналдаж байтал тэр гэнэт зогсож дараа нүдээ аничихлаа , энэ дүр зураглал тэр нэгэн бороотой хүйтэн өдрийн дурсамжийг сануулах шиг

Тэр өдөр чамайг алдсан харин өнөөдөр тэр алдааг дахиж давтхыг хүсэхгүй байна , гэж дотроо бодоод ганцхан алхамын цаана байсан Сэхи руу гараа сунгаж гарнаас нь бариад тэр ачааны машинаас урьдаж түүнийг татаж энгэртээ наагаад

Крис: энэ удаа алдалгүй барьчихлаа гэж хэлхэд Сэхи нүдээ нээгээд над руу инээмсэглээд

Сэхи: Дахиад алдсан бол би чамайг уучлахгүй байсан юм чи азтай байна Ву И Фан гэж хэлээд дахин нүдээ анин ухаан алдчих нь тэр ...

Сэхиг тэр бороотой хүйтэн өдөр хүргэж өгсөн эмнэлэг дээрээ дахин ирхэд нүдний өмнө тэр бүхэн тодоос тод харагдаж байлаа ... аймшигтай

Миний амьдралдаа хийсэн хамгийн том алдаа

Сэхи маш их халуурч нуруунаас минь яг галаар төөнөж байгаа мэт халуун дүүгэж бас түүний хөлсөнд норж байсан ч би түүнийг эмнэлэгт хүргэх ёстойгоо сайтар мэдэж байсан учраас Сэхиг эмчилж байсан эмчийг хайн эмнэлэгийн кордиороор таарсан хаалга болгоноо нээж үзсээр хайж байсан хүнээ олход тэр эмч нэг үг ч сонсоогүй хэрнээ бүгдийг ойлгож Сэхиг орон дээр хэвтүүлэн энгэр дэх халааснаасаа гэрэл гаргаж ирэн түүний нүд рүү тусгаад

Эмч: Ким сувилагч яаралтай эм тариа бэлд түүний бие маш муу байна гэж хэлхэд Сувилагч нар тал тал тийшээ гүйлдэж

Тэр өдөр нэг удаа харсан тэр эмч над руу хараад

Эмч: тэр өдөр цусанд хутгалдчихсан байсан болхоор сайн харж чадаагүй ингээд харсан их царайлаг юмаа , би та нарт хэлсэн шүү дээ

Түүнд санахгүй байгаа дурсамжийг нь битгий сануулах гэж оролд

Хэрвээ тэр энэ бүхнийг давж чадахгүй бол тархины үйл ажилгаа зогсох аюултай гэж маш их анхааруулсан байтал гэж хэлээд толгой сэгсрэн гаслахад нь гайхаж орхилоо

Хэрвээ би мэдсэн бол хэзээ ч өөрийгөө сануулах гэж оролдохгүй байсан шдээ гэж бодон эмнэлэгийн кордиорт толгойгоо барин өөрийгөө буруутган сууна

***

3 сувилагч нэг эмчийн хамтаар эмнэлэгийн хаалгаар цусандаа хутгалдсан Сэхиг дугуйтай орон дээр түрж харин Сэхигийн баруун гарнаас Крис тас атган нэрийг дуудаж байсан ч Сэхигийн ухаан орж гарч чихэнд нь Сэхи гэх нэр маш хол сонсогдож зөвхөн гэрэлнүүд л харагдаж байлаа ... яаралтай хагалгаа хийхээр хагалгааны өрөө рүү орох гэж байтал эмч Крисийг орж болохгүй гэж хэлээд Крисийг холдуулах гэтэл цустай гараа эмчийнхээ гаранд хүргэхэд эмч Сэхи рүү хараад бүх зүйлийг ойлгосон юм магадгүй энэ бүхэн тэрний хамгийн сүүлийх байх магадлалтай учраас тэр холдож Крист боломж олгож байгаа нь энэ байлаа ... эмч холдход Крис Сэхигийн гарнаас атгахад Сэхи арай ядан ямар нэгэн зүйлийг хэлж байв Крис Сэхид улам ойртход

Сэхи: бид дахиад уулзана биздээ

Крис: уулзалгүй яахав чи хаана ч байсан олоод очно гэж хэлхэд Сэхи толгой дохиод зүүн гарныхаа ядам хуруунд зүүсэн бөгжийг тайлан Крист атгуулан

Сэхи: дахиад уулзах хүртэлээ энэ бөгжийг хадгалж байгаарай гэж хэлхэд Крис толгой дохиж Сэхи рүү инээмсэглэхэд эмч болон сувилагч нар тэрнийг түрсээр хагалгааны өрөө рүү аваад орчих нь тэр ...

Крис саяхан л энэ бөгжийг түүнд өгч байсан нь нүдэнд нь харагдаж , бөгжин доторхи бичгийг харна

" Үүрд хамтдаа Фанхи " гэсэн байлаа ФАНХИ ...

***

Эмнэлэгийн кордиорийн сандал дээр Крис толгойгоо барин сууж байтал нас тогтсон эрэгтэй түүний хажууд ирээд

__: чи дахиад л тэрнийг гэмтээчихлээ , чи Сэхиг үхсэний дараа ухаан орох юм уу?

Крис: би зүгээр л амлалтандаа хүрэх гэж хичээж байна

__: чиний амлалт чинь түүнийг зовоож байна , чамайг ирхээс өмнө тэр зүгээр л байсан гэтэл одоо өөрийнхөө хийсэн бүхэнг хар

Хэрвээ тэр энэ бүхнийг дийлэхгүй бол тархи нь ажилгаагүй болно

Тийм болхоор л бид чамайг хориод байсан юм тэгээгүй бол бид чамайг хорихгүй байсан

Крис: хэрвээ тэр ухаан орвол би дахиж тэрний хажууд гарч ирэхгүй гэдгээ амлаж байна

__: харж л байя

—MN4EVER—

9 страница29 апреля 2026, 21:32

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!