6 страница29 апреля 2026, 21:32

[EP6]

Гал тогооноос жижиг сандал авч ирээд , өнөөх жижиг сандал дээрээ зогстол өнөөх чимээ гархаа больчихлоо , тэгсэн ч хамаагүй хамгийн дээд талын тавиур дээрхи яагаан өнгийн том хайрцагыг авч өрөөндөө оруулж тавиад цаг хархад нилээн орой болчихсон болхоор нь орондоо орлоо. Маргааш ээжтэй дайн хийхгүйн тулд эртхэн унтах хэрэгтэй гэж бодоод нүдээ анин хөнжилөө толгой дээгүүрээ тавив ...

~~~

Фанхигийн түүхээс болсон уу эсвэл Крисийн тухай хэний ч мэдэхгүй зүйлийг олж мэдсэнээс болсон уу? Мэдэхгүй өглөө нилээн эрт сэрчихлээ , ээж аав аль аль нь сэрээгүй байхад босож өөрийгөө бэлдээд цаг хархад хичээл орох болоогүй байв ...

Өглөөний цайгаа уучихаад сууж байтал ээж гал тогоонд орж ирэн нүдээ бүлтийлгэн

Ээж: чи ямар эрт босоо вэ ? ямар нэгэн юм болоо юу ?

Би: хадагтай Хан би эрт босож болохгүй юу ? айн

Ээж: болохгүй юм ч байхгүй л дээ

Би: за за би явлаа , сургууль руу алхлаа

Ээж: за за Сухог ирхээр хэлчье

Би: за

Гадаа хүйтэрч байгаа болхоор гадуураа зузаахан күртикээ өмсөн халаасандаа гараа хийн сургуулийн зүг алхлаа , замдаа Крисийн ярьсан зүйлийг бодон алхана

Крисийг мэддэг болоол удаагүй ч гэсэн Фанхигийн тухай ярихдаа хичнээн жаргалтай байгааг нь анзаарсан юм

***

Flashback ***

Крис бид 2 хувцасаа өмсөн гэрээс гархад Крисийн ээж биднийг дагаж гараад үсийг минь янзлаж өгөөд дараа нь тэврээд

К.ээж: хааяа манайд ирж байна биздээ

Би: мхн , би дараа ирэхдээ таньд бэлэгтэй ирнээ

К.ээж: тийм юм хэрэггүй ээ , өөрөө л ирхэд хангалттай

Би: за

Крис миний урд алхаж би түүний араас алхана , тэр халаасандаа гараа хийн хэнэггүй гэгч нь алхана

Хэнэггүй алхах нь хэтэрхий төгс харагдаж байсан болхоор нүүрэндээ инээмсэглэл тодруулан чимээгүй араас нь дагаад алхаж байтал Крис гэнэт зогсож би тэрийг нь харалгүй түүнийг мөргөчихлөө , Крис эргэж хараад

Крис: тэгхээр 2лаа автобусанд суух уу? Эсвэл алхах уу?

Би: *мөрөө хавчих*

Крис инээмсэглэн цаг орой болж байгаа болхоор автобусанд суусан нь дээ байх , би Сухотой таармааргүй л байна гэж хэлэн бид хамтдаа автобусны буудал дээр автобус хүлээж хамтдаа автобусны хамгийн арын суудал дээр суулаа

Крис цонхон талд нь харин би Крисийн наана

Тэр өнөөх зүүлтээ гаргаж ирээд хүзүүндээ зүүгээд намайг түгжээг нь хийж өгхийг гуйхад нь би зүүлтийг нь зүүлгэж өгөөд

Би: Фанхигийн түүхийг ярьж өгөхгүй юм уу?

Крис: чи бүр Фанхи гээд нэрлэчихсэн хэрэг үү?

Би: мхн , бөгжин дотор бичээстэй байсынмаа

Крис: сониуч гэдэг нь ... гэж хэлээд цонх руу харан

Тэр миний хувьд их үнэтэй , намайг харанхуй нүх рүү унаж байхад гараа сунгасан анхны эмэгтэй

Тэрэнтэй уулзхаасаа өмнө би ээжээсээ өөр эмэгтэй хүнийг хайрлаж үзээгүй байсан гэтэл тэр гэнэт л гараад ирсэн

Ээжийгээ хайрладаг байсан тэр их хайрыг бага багаар түүнлүү чиглүүлж эхлэсэн , миний хайр тийм бага байхад тэр намайг миний түүнд өгдөг хайраас хэдэн зуу дахин илүү хайраар хайрлаж , ээжээс минь өөр эмэгтэй намайг хайрлаж болдог юм байна гэсэн бодлыг өгсөн ... би түүнийг миний анхны бөгөөд сүүлийн эмэгтэй байгаасай гэж хүссэн гэвч тэр надаас болж орхиод явчихсан

Одоо дэндүү оройтсон , тэр хэзээ ч эргэж ирэхгүйгээр явчихсан

***

Сэхүн: Яа Сэхи

Сэхи

Сэхи

Хөөё хар дүлий минь

Би: айн юу

Сэхүн: ямар эрт ирээ вэ

Би: чи харин ямар эрт ирээ вэ ?

Сэхүн: хаха байнга банздуулна гэж юу байхав өгзөггүй болох нь байна шдээ

Би: хаха

Өглөөнөөс их завсарлагаа болтол хичээл дээр анхаарал төвлөрөхгүй , хий дэмий өдөржингөө балныхаа арыг дарж ойр хавийнхаа хүмүүсийн анхаарлыг татсаар байгаад таарлаа ...

Бүфетнээс жимстэй сүү аваад сургуулийн ард байдаг асарт суун бодолд автан сууж байтал хэн нэгэн нүүрний минь урд ууттай талх харуулхад нь би талхны үнэрээр ухаан орон хархад Лухан байв

Би гайхсандаа нүдээ бүлтийлгэн юу ч дугарч чадсангүй

Лухан: яасан бэ ? нүд чинь аяганаасаа бүлтэрлээ ,

Эсүүл талханд дургүй юм уу?

Би: үгүй ээ , би дуртай

Чи энд юу хийж байгаа юм намайг дагасан юм уу?

Лухан: тохиолдол байсан юм аа

Би: аан гэж хэлээд талхаа уутнаас нь гарган нэг хазаад дараа нь сүүнээсээ балгаад

Тэгхээр чи Кристэй хэр дотно вэ?

Лухан: яасан чи сайн болчоо юу

Би: АААА БИ ЮУ ГЭЖ

Лухан: энэнд чинь чарлах хэрэг юу байнаа

Хүн харвал 2лааг хэрэлдээд байна гэж бодох нь байна шдээ

Үнэндээ би Крисийн тухай сайн мэдэхгүй ээ , бид 2 найзууд хэрнээ үргэлж нэг эмэгтэйд сайн болчихдог

Үргэлж ч гэждээ нэг удаа л даа , бид 2 тэр охиноос болж дахиж нийлэхгүйгээр маргалдсан гэтэл тэр охин бид 2 найзууд хэвээр үлдхийг гуйсан юм даа

Би ч түүнд ухаангүй хайртай болхоор үгүй гэж хэлэлгүйгээр одоо хүртэл Кристэй хамт байгаа

Би Крист хэлдэггүй ч гэсэн түүнийг эргэж ирхийг хүлээж байгаа

Гэнэт л тэр бид 2ыг орхиод явчихсан , өөр залууг хайрласан ч хамаагүй зүгээр л хажууд минь байхад л хангалттай байсанг явсных нь дараа ойлгосон

Би: Фанхи байхнээ ,

Лухан: чи Фанхигийн тухай мэддэг хэрэг үү?

Би: мхн , Крисийг өөрчилсөн бла бла гэлл мэднээ

Лухан: Крисийг ч гэлтгүй намайг ч гэсэн өөрчилсөн юм шүү дээ

Би: аан

Луханы хэлсэн үг улам л сэтгэл гижигдэнэ , айхтар эмэгтэй байхнээ

Олон сайхан залуусыг өөртөө дурлуулаад бас өөрчлөөд л ...

Хичээл таран гэрийн зүл гэлдэрч байснаа явж байсан зүгээ өөрчлөн , сүпермаркет орж жимс аван Крисийн гэр лүү өнөөх өгсүүр замаар өгсөж эхэллээ

Тэднийд очих хүртэлээ нийт 5 удаа амарсан , аймшигтай замдаа хөлний шөрмөс татаж зовоосон

Крис болон түүний ээж яаж өдөр болгон энэ замаар явдаг байнаа гэж бодон тэднийд хаалгыг зөөлөн тогшиход Крисийн ээж хаалга нээж өгөн

К.ээж: өөө Сэхи би яг амттан бэлдэж байлаа

Би: би бас таньд бэлэгтэй ирсэн гэж хэлээд ууттай жимсээ харуулхад

К.ээж: ийм юм хэрэггүй гээд байхаддаа

Намайг дотогшоо орход Крисийн ээж цэлцэгнүүр болон жимсээр янз бүрийн амьтны хэлбэр гаргаж зүссэн байлаа

Би алмайран харж байтал

К.ээж: өнөөдөр манайд Фанхи ирнэ

Би: Фанхи ?

К.ээж: тх , тэгээд баахан дуртай зүйлсүүдийг нь бэлдэж байгаа юм

Олон сар байхгүй байж байгаа ирж байгаа юм , Лухан очиж авхаар явсан харин Крис сагсны дамжаанаа тараад ирнэ гэсэн

Би: аан

Крисийн ээжид туслаад сууж байтал хаалга татан хэн нэгэн орж ирхэд Луханы хоолой бас өөр нэг эмэгтэйн хоолой сонсогдох нь тэр ...

Би хийж байсан юмаа зогсоон тэдний чимээг сонсож суухад тэд гутлаа бас гадуур хувцасаа тайлан наашаа орж ирхэд Крисийн ээж суудалаасаа босон инээмсэглэхэд нь би арай ядан эргэж харан өнөөх эмэгтэйг хараад түүний хөөрхөн гайхаад барсангүй

Тэгхээр энэ Фанхи байхнээ , яагаад хүн болгон чамд дурлаад байгааг ойлгох шиг боллоо

---MN4EVER---

6 страница29 апреля 2026, 21:32

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!