[EP7]
Крисийн ээжид туслаад сууж байтал хаалга татан хэн нэгэн орж ирхэд Луханы хоолой бас өөр нэг эмэгтэйн хоолой сонсогдох нь тэр ...
Би хийж байсан юмаа зогсоон тэдний чимээг сонсож суухад тэд гутлаа бас гадуур хувцасаа тайлан наашаа орж ирхэд Крисийн ээж суудалаасаа босон инээмсэглэхэд нь би арай ядан эргэж харан өнөөх эмэгтэйг хараад түүний хөөрхөнг гайхаад барсангүй
Тэгхээр энэ Фанхи байхнээ , яагаад хүн болгон чамд дурлаад байгааг ойлгох шиг боллоо
Фанхи: чи хэн бэ ?
Би: *бөхийх* намайг Сэхи гэдэг , Крисийн ангийн охин
Фанхи: Кристэй чацуу байхнээ ? тэгүүл та гэж дуудахгүй байж болохнээ тиймээ Луханаа
Лухан: чи өөрөө л мэд гэж хэлээд инээмсэглэлээ
Анх удаа л Луханыг ийм эелдэг зөөлхөн инээмсэглэхийг олж харсан юм. хэдий тэр инээмсэглэдэг байсан ч нэг хуурамч өнгө аяс харагддаг байсан харин энэ удаа үнэн сэтгэлээсээ аз жаргалтайгаар мишээж байна ...
Лухан Фанхигийн чемданийгоруулж ирээд хувцаснуудыг нь өрөөний булан дах даавуун шкаф руу нямбай гэгч нь эвхэж өгөөд дараа нь өмсөх хувцаснуудыг гаргаж тавиад
Лухан: за энийг өмсөөрэй
Фанхи: за хэлээд угаалгых нь өрөө рүү орж хэсэг байж байгаад Луханы сонгож өгсөн хувцасыг өмсчихсөн гарч ирхэд нь Лухан өмсөж ирсэн хувцасыг нь аваад нямбайлан эвхэж шкаф руу хийчих нь тэр ... гайхалтай Лухан өөр эмэгтэйд хэзээ ч ингэж хандхаар харагддаггүй шүү дээ гэтэл Фанхигийн хажууд л ийм байгаа байх
Бид жижигхэн хоолны ширээнд сууж оройн хоолоо идэх зуур Лухан Фанхи болон Крисийн ээж дотго яриа өрнүүлж харин би яг л хөндлөнгийн хүн шиг чимээгүй сууж байлаа ...
Аргагүй шдээ би хөндлөнгийн хүн шүү дээ , би энэ хүмүүсийг мэддэг болоод удаагүй байж юунд нь ингэж их гомдоод байгаам бэ?
Дотроо өөрийгөө аргадан сууж байтал Крис орж ирхэд Фанхи шууд л суудалаасаа босож очоод Крисийн хүзүүгээр нь тэврээд хацар дээр нь үнсхэд Крис аз жаргал гэрэлтсэн нүдээр түүн лүү хараад
Крис: ядарсан уу?
Фанхи толгойгоо сэгсрээд хошуугаа унжуулан
Фанхи: зөндөө их санасан гэж хэлээд улам чанга тэврэх нь тэр ... Лухан тэднийг харалгүй доош хараад хоолоо идэж байснаа миний будаан дээр хачир тавьж өгөөд
Лухан: энэ их тэжээллэг , чамайг дуртай болно гэдэгт итгэлтэй байна гэж хэлхэд нь худлаа инээсэглэл тодруулан толгойгоо тохин
Би: за гэж хэлхэд
Лухан: битгий худлаа инээгээд бай чамд зохихгүй байна гэж хэлхэд нь ичсэндээ нүүр минь час улаан болж юу хэлхээ мэдэхгүй сууж байтал Лухан миний гарнаас барин суудлаасаа босоод
Лухан: за бид 2 ингээд явлаа , Сэхи бид 2т ярих юм их байна гэж хэлхэд Крисийн нүүрэн дэх инээмсэглэл болон тэр их аз жаргал алга болоод
Крис: Сэхи чи Лухантай явмаар байгаа юм уу?
Би: цаг орой болчихсон болхоор явсан нь дээр байхаа гэж хэлхэд
Крис: тэгүүл би хүргээд өгье
Лухан: Фанхи ирчихсэн байхад чамд Сэхитэй зууралдах зав баймааргүй юм
Фанхи: би тэр холоос ирж байхад намайг орхиод явах гэж байгаа юм уу ?
Крис: би хаашаа ч явахгүй болхоор битгий эрхлээд бай ...
Лухан намайг хөтлөн Крис Фанхи 2ийн хажуугаар өнгөрөхөд Крис нүднийхээ булангаар бид 2ийг дагуулан харж байлаа ,
Би зүгээр л Лухантай явах гэж байхад тэр ийм зан гаргах нь намайг тавгүйтүүлж байв. Энэ бүх гэнэтийн бас тэнэг үйлдлүүд нь намайг зовоох тактик нь байх
Лухан бид 2 манай гэр хүртэл алхахаар шийдэж , хамтдаа бүдэг гэрэлтэй замаар алхахдаа олон зүйлийн тухай ярилцаж амжсан юм.
Тэрэнтэй нээх дотно биш энгийн яриа өрнүүлсэн ч тэр надад тийм муу санагдсангүй , яагаад сухо болон түүний найзууд надад хэлэхдээ тийм их хэтрүүлэгтэй ярисаныг нь ойлгох юм алга
Бүгд л давсалж ярьсан байх бүгд гэж Сэхүн л дээ , яаж тэр өдөр азаар ам луу нь шүлсээ хийж таарсан юм
Хаха У Сэхүн чиний шийтгэл болж байгаамдаа
Манай гэрт хүртэл алхаж байхад бид шөнийн цэнгээний болон караоке байдаг газруудын урдуур хэд хэд явхад Лухан намайг цаад талдаа явуулж харин өөрөө согтуу хөлчүү хүмүүстэй талаар явсан нь надад үнэхээр таалагдлаа ...
Яг л хамгаалагч шиг , түүнтэй явж байхад ямар ч аюулгүй
Харин Сухогийн найз нартай буюу манай ангийн Каи Сэхүн Бэкхён ЧанЁол гэх мэт хүмүүстэй явбал намайг урдаа бариад өөрсдөө нуугдаад явах магадлал өндөр хүмүүс аягүй бол намагй орхиод таксидаад явсан ч чадхаар хүмүүс -_- доош нь хийж байгаа юм биш үнэн бодит байдал ийм л байгаамдаа цүцүцү тэд нарын араас хөлөө хугалах шахам гүйдэг охидуудыг бага зэрэг үгүйээ маш ихээр өрөвдөж байна
Хөөрхий тэр охидууд ...
Лухантай алхах энэ хугацаа дэндүү удаан харин Кристэй өнгөрөөх хором мөч бүр хоромхон зуур л байдаг.
Лухан: гараа өгч бай даа
Би: яах гэж байгаа юм
Лухан: харах юм байна гэж хэлхэд нь би түүнд баруун гараа өгхөд тэр миний гарыг өөрийнхөө зүүн гаран дээр дэлгээд дараа нь баруун гараа алган дээр минь тавиад удалгүй 2 гараа 2ланг нь авхад баруун гарны минь алган дээр нарны хэлбэртэй зүүлт байхыг хараад Лухан луу хархад
Лухан: тэрнийг эзэн нь орхиод явчихсан юм , тэгээд би харж халамжлаж чадахгүй учраас чамд өгч байгаа юм
Түүнийг сайн халамжлаарай ,
Би: гэхдээ ...
Лухан: ямар ч гэхдээ байхгүй гэж хэлээд ирсэн замаараа халаасандаа гараа хийн алхаж эхлэх нь тэр ...
***
Дүрэмт хувцасаа өмсөөд Луханы өгсөн зүүлтийг харан хэсэг суулаа ... зүүх үү болих уу? Гэж эргэлзэн бодож бодож хүзүүндээ зүүгээр сургуулийн зүг алхахдаа Крис Луханыг ирхээс өмнө надад ийм зүйл тохиолдож байгаагүй
Гэнэт тэд гарч ирээд миний амьдрал дэндүү сонирхолтой болж эхлэсэн. Анх удаа л Сухог эсэргүүцэж үзсэн , өглөө эрт сэрж үзсэн бас хэн нэгэнд атаархаж үзсэн нь Фанхи байсан юм
Ангидаа орж ирээд Каи БэкХён наан ирж суухад
Бэкхён: Сухо та 2 одоо бүүр харьцхаа больчиж байгаа юм уу? Гэж асуухад нь эргэж харан
Би: хэн тэгж байна
Каи: тэр ... гэж хэлээд зүүлт рүү минь загаад
Бэкхён: нээрэн энэ энд юу хийж байгаа юм бэ?
Би: юу
Каи: чиний зүүлт
Би: тийм учир утгатай зүүлт юм уу? Зүгээр нартай зүүлт шдээ
Бэкхён: хаана нэгтээ харсан ч юм шиг гэж хэлхэд нь Каи БэкХёныг нудархад тэр чимээгүй болоод
За бид 2т ажил гарсан учраас гарлаа шүү , багш орж ирвэл аргалаарай
Би: -_- чадахгүй
Тэр 2г гарсны дараа араас нь дагсаар сургуулийн 5 давхарт хүрч ирхэд нийт 5 залуу 5 давхарын харанхуй кордиорт зогсож байлаа. харанхуй зөвхөр хар өнгөөр харагдаж байсан ч би тэднийг танихаар байв
Мэдээж Каи БэкХён ЧанЁол Крис болон Сухо ... тэдний яриа надад тодоос тод сонсогдож би 5 давхар луу гардаг шатан дээр суун тэдний яриаг сэмээрхэн сонсоно ...
Сухо: чиний 3 сарын чинь 1 сар өнгөрчихлөө , ярьсан юмаа мартаагүй биздээ
Крис: би хэлсэндээ хүрдэг гэдгийг чи хэнээр ч хэлүүлэлтгүй мэднэ биздээ
Сухо: мэднээ тэр үед ч гэсэн хэлсэндээ хүрч тэрнийг аваад явсан
Крис: *инээх* зарим нэгэн зүйл яаж өөрчлөгдхийг бид яаж мэдхэв дээ тийм биздээ гэж хэлэн шат руу алхаж эхлэх нь тэр ...
Байзаарай шат ? би шатан дээр сууж байгаа шдээ
Тэрэнд харагдахгүйг хичээж 4 давхар луу буугаад хаалга нь онгорхой ангид ороод хаалгыг нь хагаад хархад Лухан гангийн цонхны тавцан дээр сууж байлаа ... тэр дугарах нь гэхэд нь би хуруугаа уруулан дээрээ хүргэхэд тэр чимээгүй болж эргэж цонх руу хархад нь би чихээ хаалганд нааж тэднийг буухыг сонсож байгаад буусных нь дараа хаалга налаад , налсан чигтээ доошоо суухад Лухан тавцангаасаа буугаад намайг чиглэн ирээд
Лухан: чи зүүчихсэн юм уу?
Би: аан зүүчихсэн гэж хэлээд зүүлтнийхээ нарыг барьхад
Лухан: тэгхээр чи намайг халамжлахаар шийдсэн бололтой тийм үү?
Би: АЙН
Лухан: наад зүүлт чинь Фанхигийх , харин тэр Крисээс болоод орхиод явчихсан
Би: тэгхээр
Лухан: тэгхээр чи одоо миний найз охин гэсэн үг
Би: О.О
Үгүй байлгүйдээ , найз охин гэдэг үгийг сонсоод би яагаад баярлахгүй харин ч түгшээд байгаа юм бол ? Крис яахав гэхэд хамгийн том асуудал бол Сухо
Тэр энэ мэдээг сонсоод дэлбэртлээ уурлах байхдаа ...
---MN4EVER---
![Big boy but little prince [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/f321/f321b48497396b8d37b4e0f04df3eff0.avif)