5 страница29 апреля 2026, 21:32

[EP5]

Мёндугийн зааж өгснөөр хувцас солих өрөөнд орж ирхэд урт модон сандал дээр Крис хөлөө жийчихэн нэг гараараа нүүрээ далдалчихсан хэвтэж байлаа ...

Би түүнд бага зэрэг ойртон баруун гарынхаа долоовор хуруугаа гарынх нь булчинд хүргэн нилээн хэд түлхэхэд гараа аван над руу харснаа

Крис: чамайг ирэх гэсээр байтал миний шөрмөс аль хэдийнээ зүгээр болчлоо

Хөөё намайг сонсож байна

Хан Сэхи

Хан Сэхи

Би: айн

Крис: юугаа тэгтлээ гөлрөөв

Би: чиний ... гэж хэлэн хүзүүнд нь зүүлтээстэй байгаа зүүлт рүү заахад зүүлтэндээ хүрээд

Крис: гоё байгаа биз , ?

Би: мхн гэж хэлхэд Крис зүүлтээ тайлан гарт минь атгуулан намайг тоглож дуустал энийг сайн хадгалж байгаарай , дууссаных нь дараа зүүлтнийхээ түүхийг ярьж өгөх болно

Харин чи сонсоно биз дээ

Би: сонсолгүй яахав

Намайг тэгж хэлсний дараа Крис гараад явчихлаа , түүнийг гарсны дарээ тэр зүүлтийг сайтар ажигллаа

Мөнгөн гинж харин түүнд 2 ширхэг бөгж байлаа , хархад л тэд хосуудын бөгж

Жижиг том байх бөгөөд том нь 5мм орчим урттай мөнгөн , дээр доороо алтан шаргал зураас жижиг нь мөн адил хэрнээ 3мм орчим урттай байв. Жижиг бөгжийг нь ядам хуруундаа зүүж үзхэд яг таарч байлаа

Яг л надад зориулж худалдаж авсан бөгж шиг ... хархад энэ бөгж тийм үнэтэй биш харин Крисийн хувьд хамгийн үнэтэй эрхэм зүйл нь бололтой бөгжний дотор талд нь " Үүрд хамтдаа Фанхи " гэсэн байлаа ФАНХИ ... хмм

Түүний хос бөгжтэй гинжийг хүрэмнийхээ халаасанд хийгээд заал руу орход манай залуус тоглож байв ... би Крис нүд салгалгүй дагуулж харна , энэ залуугийн тухай илүү ихийг мэдхийг хүсэж байна гэхдээ хэн нэгнийг шархлуулна

Тиймээ би Сухог гомдоомооргүй байна гэж бодох атал зүрх сэтгэл Крисийн тухай илүү ихийг мэдхийг хүсэх юм ... яагаад ?

Ангийхаа охинд намайг хэн нэгэн сураглавал " 4 давхарын цонхон дээр байгаа гэж хэлээрэй " гэж хэлээд 4 давхарт гаран цонхны тавцан дээр суун өнөөх бөгжний ФАНХИ гэсэн бичгийг байн байн уншиж юу гэсэн үг болхийг бодож тархиа гашилгана ... магадгүй түүнд мартаж чаддаггүй эмэгтэй байгаа байх

Одоогоор тэр эмэгтэйн нэрийг мэдэхгүй учир Фанхи гээд нэрчихэд буруудахгүй байх

Фанхи гэх тэр эмэгтэй Крисийг шархлуулснаар одоо байгаа Крисийг бүтээсэн байх , муу Крисийг

Хүн болгоны ам дамжин ярих муу залуу Крисийг ... гэхдээ хэн ч Муу залуу Крисийн ард байгаа түүхийг мэдэхгүй мэдхийг ч хүсдэггүй , сайхан талыг нь биш муу муухай бүхнийг нь олж харах гэж хичээдэг өөдгүй хүмүүс юм ...

Муу залуу Крисийн сайн талыг хархыг хүсэж , мэдсэнийхээ дараа харин чихтэй болгонд яриж явмаар байна ...

Цонхны тавцан дээр сууж 4 давхар луу гардаг шат руу ширтэн түүнийг хүлээн зөндөө суусан ч тэр ирсэнгүй ,

Гадаа харанхуй болох гэж байсан болхоор явхаар бууж байтал Лэетэй таарч

Лэе: чи яваагүй юм уу?

Би: мхн , Крис хаачсэн юм бол ...

Лэе: гэрт нь асуудал гараад явчихсан

Би: аан , намайг Крисийнд хүргээд өгч болох уу? Надад түүний маш чухал зүйл байгаа болохоор л ... гэж хэлэн доошоо хархад тэр дургүйцсэнгүй

Лэе урд явж би түүнийг даган өмнө нь явж үзээгүй гэр хороололын өгсүүр замаар алхана , замбраагүй заваан тийм л газраар , түүний тухай нууц зүйлсүүдийн нэг

Тэрнийг бүгд баян айлийн хүү гэж бодож байсан юм , бүгд гэдэг тоонд нь би ч гэсэн орж байгаа юм ... харин маргааш би тэр тооноос үгүй ээ энэ цаг мөчөөс хасагдаж байна

Дээшээ алхсаар л ... миний мэдхээр өгсүүр газар байх тусам байрнууд хямдхан байдаг гэж сонссон , нилээн дээшээ явсаар нэг жижигхэн байшинтай жижигхэн хашааны наана ирээд Лэе эргэж хараад

Лэе: энд байдаг юм , чи Крисийг баян айлийн эрх хүү гэж бодож байсан байх тиймүү ?

Би: мхн

Лэе: за би явлаа , ажилтай болхоор орж амжихгүй нь гэж хэлээд яваад өглөө , би өнөөх хашааны халгыг татаж үзхэд хаалга нь нээлттэй хашаан доторх жижигхэн байшин гэрэлтэй байхыг хараад хаалганых нь наана ирээд хаалгыг нь хэд зөөлхөн тогшиход удалгүй өндөр залуухан эмэгтэй хаалга нээж өгхөд нь би гайхан таг хөшчихлээ ...

Магадгүй энэ эмэгтэй ФАНХИ байх ... үзэсгэлэнтэй юм аа

__: наашаа ор ор

Би: гэхдээ би ... гэж хэлхэд тэр эмэгтэй гарнаас минь барин дотогшоо оруулаад

__: ашгүй яг хоолоо идэх гэж байхад ирлээ , хоол идчихээд явна биздээ

Би: аан нөгөө ... гэж түгдрэн зогсход Крис толгойгоо зухуйлган

Крис: хэн ирсэн юм ? гэж хэлээд намайг харсан даруйдаа гайхан

Крис: чи энд юу хийж яваа юм бээ?

Би: аан би нөгөө чиний гинжийг өгөх гээд , чи дургүй байгаа бол би одоо явлаа уучлаарай гэж хэлхэд Крис чанга инээгээд

Крис: би юу гэж дургүй байхав дээ , ашгүй хоол халуун байхад ирлээ

Голохгүй гэвэл чи идэж болно шүү дээ

Тэдниы гэр үнэхээр жижигхэн , гал тогоо нь манай гал тогооны дөрөьний нэг , гал тогооноос гадна кордори болон том өрөө гэсэн 2хон өрөө л байдаг тэрхээр Крист өөрийн гэсэн өрөө гэж байхгүй гэсэн үг

Коридор нь манай коридоийн бараг тавны нэг , харин тос өрөө нь миний өрөөнөөс жижигхэн

Том өрөөнд давуун шкаф , шкафны жижигхэн зай гаргаж хөнжил гудсаа тавьчихсан , нөгөө буланд нь Крисийн хичээлийн ширээ харин энэ эмэгтэйд нь будагны ширээ гэж алга

Би том өрөөнд Кристэй хамт сууж харин өнөөх эмэгтэй гал тогоо руу орчихлоо , Крист гинжийг нь өгөөд

Би: энийг өөртөө удаан байлгаж болохгүй юм шиг санагдаад чамд чухал зүйл болхоор алга болчиж магадгүй гэж бодоод гэх мэт тэнэг үгнүүдийг маш хурдан хэлхэд тэр чанга инээгээд

Крис: ээжийн хийсэн хоол таалагдана гэж найдаж байна

Би: о.о тэр эмэгтэй чиний ээж юм уу?

Крис: мхн

Би: ямар залуухан юм бэ?

Крис: тийм байгаа биз

Би: вуа бүр гайхчлаа

Давхар өөрөөсөө ичиж байсан юм , хараал ид би яагаад ийм тэнэг юм бэ? Фанхи хаха юуны чинь Фанхи түүний ээж байхад

Удалгүй Крис ээжтэйгээ жижигхэн ширээ өргөж оруул ирхэд ширээн дээр олон төрлийн хоол байв мэдээж энэ ширээ манай хоолны ширээний хажууд асар жижигхэн

Гэхдээ нэг л зүйл өөр байлаа гэрт хоол идэх ямар ч хүсэл төрдөггүй атал энэ ширээг хархад л хэнд ч өгмөөргүйгээр идмээр санагдаж байв ...

Би: юуа би анх удаа хятад хоол идэх гэж байна

К.ээж: нэмүүлэх бол хэлээрэй Сэхи

Би: за , амтархан иднээ гэж хэлээд халбага , савхаа аван дайрч эхэллээ ...

~~~

Би: дахиад будаа нэмүүлж болох уу?

Крис: о.о чи энийг нэмүүлвэл 4дэх будаа чинь болно

Би: яасан чи харамлаад байгаа юм уу?

Крис: үгүй л дээ , ингэж их идвэл бөглөрхөөс гадна өчнөөн асуудал гарч ирж болно

Би: надад тийм асуудал байхгүй ээ , би анх удаа л ийм амттай хоол идэж байна гэж хэлээд Крисийн ээж рүү харан хоёр гарынхаа эрхий хурууг гозойлгон

Би: та үнэхээр мундаг

К.ээж: үнэндээ би хийгээгүй л дээ , ихэнхийг нь Крис хийсэн

Би: өө тиймүү гэж хэлээд Крис рүү харан хоёр гарынхаа эрхий хурууг гозойлгон

Би: чи үнэхээр мундаг

Хоолны дараа жимс идэж байх зуур Крисийн ээж надад Крисийн зургийг үзүүлэн түүний тухай бага саг ярихад нь л түүний ээж ямар их Крисээр бахархадаг нь харагдаж байлаа ...

Крисийн ээж цагаа харан

К:ээж: өө миний хүү Сэхигээ хүргэж өгөхгүй бол цаг хэцүүдлээ

Би: өө би ганцаараа явчихнаа

К.ээж: юу яриад байгаа юм бэ ганцаараа яаж явах болж байна

Зүгээр хүргүүлээ

Крис бид 2 хувцасаа өмсөн гэрээс гархад Крисийн ээж биднийг дагаж гараад үсийг минь янзлаж өгөөд дараа нь тэврээд

К.ээж: хааяа манайд ирж байна биздээ

Би: мхн , би дараа ирэхдээ таньд бэлэгтэй ирнээ

К.ээж: тийм юм хэрэггүй ээ , өөрөө л ирхэд хангалттай

Би: за

***

Крисээр хүргүүлж гэртээ ирээд Фанхигийн түүхийг бодон хэвтэнэ , тэр Фанхигийн тухай ярихдаа үнэхээр аз жаргалтай харагдаж байсан

Гэхдээ Фанхи хаана байгааг ойлгосонгүй , түүнийг тэгж их баярлуулж бас зовоодог Фанхи ... ядаж зургийг нь ч болтугай харах юмсан ...

---MN4EVER---

5 страница29 апреля 2026, 21:32

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!