3 страница29 апреля 2026, 00:33

✿ Can you hear me? ✿

Lucky J - Can you hear me

Сонсож байна уу?
Чамд л гэж хэлэх чин зүрхний үгсийг минь?
Чи минь л дэргэд минь байвал надад өөр бусад нь хэрэггүй ээ..
Чамайг гэж урсах энэ хайрын үгсийг минь чи ядаж сонсооч дээ..
Тэгэж битгий хэлээч, баяртай гэж битгий хэлээч..

Хөшигний завсраар тусах сарны бүүдгэр туяа л өрөөг бяцхан гэрлээр гийгүүлэхэд өрөөний голд тавьсан өргөн орон дээр нэгэн бүсгүй мэгшин уйлах аж. Цагийн зүү хэдийнээ шөнө дундыг заах тэр мөчид тэр хэнд ч сонсогдолгүйгээр хэнд ч мэдэгдэлгүйгээр хөнжлөөрөө нүүрээ хаагаад гомдож цөхөрсөн дөө ийнхүү нулимсаа урсгажээ. Түүнийг нулимсаа арчаад гүнзгий амьсгаа аван тайвшрах зуур байшингийн хаалга дугарч бүсгүй орноосоо хурдхан босоод үүдний өрөө рүүгээ яаран гүйлээ. Гэрлээ асаагаад хайртай нөхрөө ирж буйг мэдэн өөдөөс нь тосон очтол тэр даан ч ганцаараа байсангүй.. тасарч унатлаа уусан архи нь хэдэн алхмын цаанаас сэнх хийж нарийхан мөч гуалиг биетэй турьхан бүсгүй түүний нөхрийг түшиж зогсож харагдлаа. Саяхан уйлсан болохоор тэр үү түүний нүдэнд дахин нулимс цийлэгнэхэд мөнөөх бүсгүй толгой сэгсрэн

Бүсгүй: уучлаарай.. энэ таны бодож байгаа шиг зүйл биш шүү.. би зүгээр л доод курсынх нь дүү.. ах хэтэрхий их уугаад тасарчихсан болохоор л яах ч аргагүй..

Тэр өнөөх бүсгүйн тайлбарлан хэлсэн үгэнд итгээгүй ч инээмсэглэл тодруулан түүнд баярласнаа илэрхийлээд нөхрөө түшин явсаар өрөөнд нь оруулж унтуулаад үүдэнд хүлээд зогсох бүсгүй дээр очин дахин нэг бөхийж баярласнаа хэлэн түүнийг гаргаж өглөө. Мэдээж их сургуулийн уулзалттай байсныг нь тэр мэдэж байсан ч ийм зүйл орой бүр давтагддаг учир л өнөөх бүсгүйн үгэнд итгээгүй байлаа. Юн Мисү.. Мисү инээмсэглэл гэх утгатай энэ нэр нь одоогийн түүнтэй огтхон ч зохицоогүй мэт.. хамгаас хайртай нөхөр нь түүнийг хүн гэж үзэхээ больж тэр энэ гэрт гэрийн үйлчлэгч шиг л амьдарсаар дэндүү уджээ.. орой бүр дэрээ норгож уйлна, харин өглөө нь халамжтай эхнэрийн үүргээ биелүүлэх гэж хичээнэ.. нөхрийнхөө хайрыг татах гэж байдаг аргаа хэрэглээд эцэстээ зүгээр л дэргэд нь л байвал аз жаргал гэж тэр үзжээ.

Мисү унтлагын өрөөндөө ороод дахиад л унтахыг хичээсэн ч болсонгүй.. тусдаа өрөөнд унтдаг болоод удсан ч зэргэлдээх өрөөнөөс нөхрийнх нь намуухан амьсгал сонсдоно. Мисү саяхан орж ирсэн бүсгүйн гуалиг турьхан биеийг өөрийнхөө биетэй харьцуулан гэрийн ажил нөхөр гэж гүйсээр өөрийгөө гаргуунд нь гаргаснаа сая л мэджээ.. ийнхүү тэр элдэв зүйл бодсоор үүр цайлгаж өчигдөр согтуу ирсэн нөхөртөө зориулан шөл бэлдэж тавиад босохыг нь хүлээн хэсэг сууж байгаад зүүрмэглэсэн байлаа.

Аяга таваг харших чимээ түүнийг сэрээхэд тэр өндийн харвал түүний нөхөр нь өглөөний цайгаа ууж байх нь тэр.. түүний гараа гаргаж бэлдсэн шөл биш саяхан шарсан тал өндөгөө идээд кофе ууж байх аж..

Мисү: Лэи...

Лэи: мм?

Мисү: дотор чинь муу биш байна уу?

Лэи: зүгээр..

Мисү: өдрийн хоол бэлдчихсэн

Лэи: хэрэггүй ээ.

Лэи хоолны ширээнээс босоод албаны цүнхээ аван хаалга руу зүглэхэд Мисү нулимс цийлэгнүүлэн хоцрохдоо үүдний өрөөнд гутлаа өмсөж зогсох Лэи -г араас нь гүйж очоод тэвэрлээ..

Мисү: чамд зүгээр гэж үү? Бидний ийм харилцаа..

Лэи: тавь.. би хоцрох гээд байна Мисү!

Мисү: чи ийм хүн байгаагүй шдээ..

Лэи: жаахан хүүхэд шиг аашлахаа боль Мисү!

Мисү: чамд үнэхээр хамаагүй юм уу?

Буруу харж зогссон Лэи бугуйн цагаа харан санаа алдаад: тиймээ надад зүгээр.. чи энэ гэрт байсан байгаагүй ялгаагүй! Надад хамаагүй одоо намайг тавиадах! Би явмаар байна гэж хэлээд Мисүгийн гарыг хүчээр тавиулаад гарахад хаалга тас хийн хаагдлаа.

-Мисүгийн талаас-

Нулимс хацар даган урсах боловч би юу ч болоогүй мэт инээмсэглэх гэж хичээнэ. Нулимсаа гараараа сэмхэн арчаад саяхан бэлтгэсэн өглөөний хоолоо ганцаараа суун идлээ.

Миний хийсэн хоол яг л урдийнх шигээ амтагдаж байсан ч би өөрийгөө хууран: шорвог болчихож. Лэи маань идээгүй нь болждээ.

Нулимсаа арчаад дахиад л инээмсэглэж аяга тавгаа хурааж эхлэхэд түүнд гэж бэлдсэн өдрийн хоол ширээний буланд савтайгаа хоцорсон байх нь тэр. Аяга тавгаа угааж тавьчихаад үс зүсээ янзлаад түүний ажил луу мартаж орхисон хоолыг нь аваачиж өгөхөөр гэрээсээ гарлаа. Цагаа байн байн харан хэт оройтхоос нь өмнө хурдхан очих гэж багагүй яарснаас урт хормойндоо ороолцолдон бүдрээд уначих нь тэр.. шалбарсан өвдгөө ч тоосонгүй юбканы хормойнд тогтсон цуснаас ч ичсэнгүй гагцхүү түүнд өгөх гэсэн хоол минь асгарсан байх вий гэхээс л айж байлаа..

Би: ашгүй дээ зүгээр байна.

Ажлынх нь хаалгаар ороод үүдний харуулд нь захиж хэлээд үлдээх гэж байтал хэн нэгэн хажуугаас дуудлаа.

.: Мисү эгч үү дээ?

Би: мм. *толгой дохих* Хэн билээ?

.: би Жун ин л байна шдээ та санахгүй байгаа юмуу?

Би: аан саналаа саналаа. Чи манай хүнтэй хамт ажилж байгаа биздээ?

Жун ин: мхн. Та энд ямар хэргээр?

Би: аан. Лэид өдрийн хоолыг нь өгөх гээд

Жун ин: өө тэгвэл хамтдаа орцгооё.

Би: зүгээрээ тэр хүн завгүй байгаа байх...

Жун ин: юу гэж дээ энэ хүртэл ирчихээд уулзаад явахгүй юу гэсээр намайг дагуулаад цахилгаан шатанд суучихлаа.

Би: манай хүн ойрд их ажилтай байгаа юм уу?

Жун ин: үгүй ээ харин ч гайгүй байгаа шдээ..

Би: ммм тэгвэл болждээ..

Жун ин-г дагаж явсаар тэдний хэлтэсийн гадна ирсэн ч дотогш орох эсэхтэй эргэлзэн зогсож байтал Жун ин хаалга онгойлгож түүний инээх дуу өрөөгөөр дүүрэн сонсогдож байлаа. Хэзээ сүүлд түүний инээх дууг сонссон билээ гэж өөрийн эрхгүй бодогдож Жун ины араас дотогш орох гэсэнд хаалганы завсраар тэр хүний нүүр дүүрэн инээмсэглэсэн царай тодоос тод харагдах нь тэр. Над руу ч ингэж хардаггүй хэрнээ өөдөөсөө харж суусан бүсгүйтэй инээмсэглэн ярилцаж тэр ч байтугай хааяа бүр чин сэтгэлээсээ инээж байгааг хараад би дотогш орж чадсангүй. Барьж ирсэн хоолоо хаалганы дэргэд үлдээгээд гарах хаалга руу хурдлан гүйлээ. Энэ газраас хурдан шиг л гарахгүй бол нүдэнд цийлэгнэх нулимс хариугүй урсчих гээд байна.

Би түүнийг ажлын их ачааллаас болоод бүх хүнд л уурлаж байгаа гэж бодсоор ирсэн байтал үгүй байж.. түүний ажил ачаалалтай биш байж таарч тэр бүгдэд муухай аашлаагүй зөвхөн надад л тэгэж хандсаар байсан байна.. энэ бүхний эцэст түүний уурлах шалтгаан зөвхөн би байж.. тэр надаас залхчихаж..

Хэзээ түүний ийм цовоо сэргэлэн байдлыг харснаа, хэзээ түүнтэй хамтдаа инээлдсэнээ, хэзээ түүнд тэврүүлснээ, хэзээ түүнийгээ үнссэнээ гээд энэ бүхний алийг нь ч би санасангүй.. Инээх үед нь гардаг хацрын гүн хонхорхойг нь ч би мартаж орхиж.. хачирхалтай юм.. бидний , бишээ түүний намайг гэх хайр хөрсөн байсныг би одоо л анзаарах гэж.. эсвэл анзаарсан хэдий ч өөр зүйл рүү бурууг нь чихсээр байгаад өдийг хүрсэн байх.. тэр хуучны Лэи байхаа больж би ч хуучны Мисү байхаа больсон байж..

***

Үдийн цайны цаг болоход Лэи болон тэдний хэлтэсийнхэн гадуур хооллохоор гарцгаахад Жун ин гэнэт гэнэт ухаан орон Лэи-ээс асуулаа.

Жун ин: ахаа? Мисү эгч таньтай уулзаагүй юу?

Лэи: юу? Мисүтэй уулзахаа?

Жунин: тийм! түрүүн таньд өдрийн хоол авч ирсэн гээд бид хоёр нааш хамт ирсэн шдээ. Тэгэхэд намайг загварын хэлтэс рүү дуудаад би таньд хэлэхээ мартчихаж.

Лэи: би эргээд хэлтэс рүү явчихаад ирье юмаа мартчихаж

Лэи эргээд хэлтэс рүүгээ алхаж явтал хэлтэсийнх хаалганы гадна өглөөхөн түүний албаар орхисон хоолны сав үзэгдэх нь тэр. Лэи бөхийн өнөөх савыг газраас аваад

Лэи: уучлаарай Мисү.. өчүүхэн зан гаргаж байгаад минь гэж шивэгнээд өнөөх савыг барьсаар дотогш ороод эргэж гарч ирсэнгүй...

***

Хананд өлгөөстэй цаг дээр сарны туяа тусахад цаг шөнийн нэг болсон гэж зааж байлаа. Аниргүй нам гүм байшинд хэн нэгэн байгаа шинж ер байсангүй, шөнө бүр зуршил мэт сонсогдох Мисүгийн мэгших чимээ ч мөн адил сонсогдсонгүй гагцхүү цагны чаг чаг хийх дуу өрөөг дүүргэх аж. Хаалганд түлхүүр хийн эргүүлэх чимээ сонсогдож Лэи гэртээ орж ирлээ. Орой бүр түүнийг угтаж зогсдог эхнэр нь байсангүй харанхуй хоосон үүдний өрөө түүнийг угтах нь тэр. Гараа тэмтчин явуулсаар түүний гар унтраалга дээр хүрэхэд тэр гэрлээ асаалаа. Гутлаа тайлж зангиагаа сулласаар тэр гал тогоондоо ороод цэв хүйтэн ус хөргөгчнөөсөө гарган уух зуураа тэр эхнэрийнхээ унтлагын өрөө рүү хальт харахад хаалга нь дутуу хаагдах харанхуй өрөө үзэгдэх нь тэр.. ховор тохиолдол гэж хэлж болох тохиол энэ өдөр тохиожээ.. Лэи өөр хэн нэгэн бүсгүйг хүзүүдэж алхаж ч чадахаа больтлоо архи уугаагүй байв. Мөн үргэлж ирдэг цагаасаа ч хэдэн цагийн өмнө ирсэн байх нь тэр. Тэр цүнхнээсээ хоолны сав гаргаж ширээн дээр тавихад хоосон сав тор хийн газар уналаа.. тэр сандрахдаа газар унасан хоолны савыг шүүрч аваад эхнэрийнхээ өрөө рүү харахад харанхуй хэвээр л байлаа.. Лэи сая нэг санаа амран цүнхээ барьсаар өрөө рүүгээ явж орох нь тэр..

Гэхдээ тэр хэзээ нэг өдөр ийм зүйл түүнийг тосон авахыг мэдэж л байсан, мэдсээр байж тэр зөв замаар биш амархан замаар алхсан.. харамсахад дэндүү оройтсон үед түүний гэх бүх зүйл хэдийнэ салхинд замхарсан байлаа..

Нар мандаж жижигхэн өрөөг тэрхэн зуур л дулаацуулж орхилоо.. амралтын өдөр удаан хүлээсний эцэст тохиосон боловч ийм нам гүм эхлэнэ гэж Лэи бодоогүй юм. Заншил ёсоор энэ өдөр түүний эхнэрийн их цэвэрлэгээний өдөр байлаа. гэсэн ч тийм гэх ганц ч авиа гарсангүй.. тоос сорогчны аль эсвэл угаалгын машины чимээ сонсдсонгүй.. нам гүм байшин яг л өчигдөр шөнийн шиг..

Тэр босоод Мисүгийн өрөөний хаалгыг татахад өрөөнд хэн ч байсангүй.. ор нь хураалттай байх бөгөөд дээр нь дугтуй үзэгдэнэ. Тэр одоо л ойлголоо.. хүлээж байсан өдөр нь өнөөдөр байж гэдгийг.. бүхнээс илүүтэйгээр хайрладаг байсан нэгэн нь түүнийг орхин одож.. тэр мэдэж байсан, үүний талаар төлөвлөж байсан.. тэр ч бүү хэл энэ өдрийг хоног тоолон хүлээж байлаа.. гэтэл тэр хэрээр жаргалтай байх байсан атал тийм байгаагүй юм.. ядах нь ээ инээмсэглэл ч нүүрэнд нь тодорсонгүй.. тэр утсаа шүүрэн 1 гэх товчийг удаан дарахад утас нь автоматаар хэн нэгэн лүү залгаж эхэллээ.

:Байна уу? Эмэгтэй хүний нарийхан цээлхэн хоолой сонсдоно.

Лэи: тэр явчихаж..

: тийм гэж үү? Гайхалтай ямар удаан хүлээв ээ? Би чам дээр яваад очих уу?

Лэи: тэгсэн чинь дээр дээ үгүй бол шийтгүүлнэ шдээ~

Бүсгүйн айлгүйтэн инээх сонсдож Лэи ч мөн адил жуумалзлаа. Олон сараар хажуудаа хань болж байсан нэгнийг хоног хоногоор хэмлэж байсан нь ийм л учиртай байж.. тэр анхныхаа хайртай дахин учирсан тэр өдрөөс энэ бүхний эхлэл тавигджээ. Харах тусам хайр татах тэр бүсгүй хажуудах нэгнээс нь илүү санагдах болсноос л үүдэлтэй байв..

Лэи нүдээ хялмалзуулан эхнэрийнхээ орон дээр байсан захиаг түүний шүүгээ рүү шидэж орхиод өөрийг нь зорьж ирэх ялдамхан бүсгүйг хүлээж авахдаа бэлдлээ. Хонх дугарах сонсдож тэр үүдний өрөө рүү яаран гүйлээ. Яг л Мисү тэрнийг угтаж авдаг шиг.. хаалгаа нээгээд өөдөөс нь инээмсэглэх бүсгүйг гэртээ татаж оруулаад энгэртээ наан үсээр нь тоглох аж. Хаалгаа хаан тэд гал тогоо руу ороход бүсгүй

:би чамд өглөөний цай бэлдэж ирлээ.

Лэи: ингэж хичээх хэрэггүй дээ~ алхам алхамаар урагшлахад болно.. одоо бидэнд боломж гарсан шүү дээ?         Эхнэртээ ч хариулдаггүй бүрэн бүтэн өгүүлбэр түүний амнаас урслаа.

Бүсгүй өндийн түүний уруул дээр үнсээд: ийм болохоор чинь л би чамд хайртай~

Лэи: би ч бас.. гээд инээмсэглэхэд хацрын нь хонхорхой гүн гэгч нь гарах нь тэр.. тэд ийн ярилцаж байх зуур гэнэт хаалга онгойн хэн нэгэн орж ирлээ. Хэн нэгэн гэдэг нь мэдээж Мисү.. хэдийнэ шийдсэн боловч ямар нэг зүйл түүнийг энэ гэрт эргүүлж авч ирсэн байж..

Хаалгаар орж ирэхдээ тэр гал тогоонд байх өнөө хоёрыг анзаарсангүй. Өөрийнхөө өрөө рүү шуудхан гүйж ороход Лэи болон тэр бүсгүй хоёул балмагдсандаа юу ч хийж чадсангүй.. Мисү өрөөнөөсөө гарч ирээд үүдний өрөө рүү шалавлан гүйж явахдаа гал тогоонд аяга унаж хагарахыг сонсоод харцаа тэр зүгт хандуулхад нөхөр нь өөр хэн нэгэн эмэгтэйтэй хамт байх нь тэр.. энэ зураглалд хэт цочирдсон Мисү гартаа барьсан жаазтай зургаа хамаг хүчээрээ атгалаа. Хичнээн тэр гэрээсээ явсан байсан ч түүнийг явахыг л хүлээж байсан мэт тэр эмэгтэй ийм хурдан ирсэнд түүний уур бухимдал хүрнэ.. үүгээр ч үл барам таван жил хамтдаа хайраа бүтээлцэн амьдарч байсан нандин гэртээ хэн гэдэг нь үл мэдэгдэх бүсгүйг авч ирсэн нөхөртөө ч гомдож хорсоно. Нимгэн шилэн жааз тэр хоромд хагарч чанга атгасан Мисүгийн гарнаас хүрэн өнгийн бүлээн шингэн асгарлаа. Мөн тунгалаг шингэн ч бас хацрыг нь даган урсах аж..

Лэи: Мисү? Чиний гар..

Мисү: одоо тэр чухал байна уу?

Лэи: тэр..

Мисү: уучлаарай амгалан байдлыг чинь алдагдуулсанд! Би нандин зүйлээ мартсан болохоор эргээд ирсэн юм.

Лэи: авчихсан биздээ?

Мисү: авсан бол одоо явж үз гэж үү? Тиймээ тэгэх л байх! Гэхдээ одоо надад тийм ч хэрэгтэй эд биш гэдгийг ойлгох шиг боллоо. Май энийгээ ав! Тэр цус урсаж халтардсан жаазыг тэр хоёр луу зүг лүүлэн шидэхэд хэдийнэ хагарсан шил нь хэдэн тийш цацагдан газардах нь тэр.. үүнтэй зэрэгцэн Мисүгийн гарч гүйхдээ хаасан хаалга тас хийн хаагдах сонсогдлоо.

Тэдний өмнөхөн цусанд хутгалдсан Лэи Мисү хоёрын хуримын зураг унасан байв.

: би явсан нь дээр бололтой..

Лэи: уучлаарай.. би ийм зүйл болно гэж мэдээгүй..

: юу гээ ч Лэи? Би одоо харамсаж байна.. хэдий чамд хайртай ч гэсэн эхнэрийг чинь гүйцэхгүй бололтой..

Лэи: тэр чинь юу гэсэн үг үү?

: энэ харилцааг энд эцэслэе гэсэн үг.. би хүссээн үнэн. Арван жилийн өмнө өөрийн болгож чадах байсан тэр бүгдийг.. гэхдээ нэгэнт хүнийх болсон байсан чамайг ийм болгохыг хүсээгүй..

Лэи: чи чинь гэнэт юугаа яриад байгаа юм бээ?

: гэр бүлийг чинь ийм байдалд хүргэсэнд уучлаарай.. тэгээд ч эхнэр чинь жирэмсэн юм байна шдээ~

Лэи: юу? ЮУ?

: гэдэс нь тийм том болчихсон байхад чи юу харж байсан юм? Би та хоёрын дундуур орсондоо харамсаж байгаа ч хүүхэд.. энэ бол өөр асуудал.. би тэр жаахан амьтныг эцэггүй болгомооргүй байна. Бас ирээдүйд эхнэр шиг чинь байдалд орох вий гэдгээс айж байна..

Лэи: битгий тэгэж хэл!

: уучлаарай Лэи бид дахиж уулзалдахгүй байх.. тэр ширээн дээр тавьсан цүнхээ аваад өсгийтэй гутлаа өмсөн гэрээс гарч одлоо. Цусаа гартал базгасан зургын жааз төдийгүй хуримын зурагны араас цухуйх эхо(хэт авиа шинжилгээний зураг) хэдийнэ томорсон Мисүгийн гэдэс зэрэг түүнийг ийм зүйл хийхэд хүргэжээ.. эцсийн эцэст тэр харамссан. Хэн нэгний амьдралд арилашгүй хар толбо үлдээсэндээ..

Хаалга хаагдах тэр мөчид Лэи сая л ухаан орлоо. Шалан дээр хэвтэх жаазыг газраас аван хагарсан шилнүүдийг нь түүж авахдаа тэр хуримын зурагны араас цухуйх эхо-ийн зургийг олж харлаа. Сугалж аваад ойртуулан хартал

"Жан Жүсүн <3 аав шигээ ухаалаг нэгэн болоорой~ бид чамдаа маш их хайртай шүү.."

Тэр бичгийг уншихдаа Лэин нүд хэвийн хэмжээнээс хэд дахин томорч итгэж ядахдаа тэр амаа дарахаас өөрийг хийсэнгүй.. санамсаргүй хагарсан шилэнд гараа исгэчихээд хорсож өвдөхийг мэдэрлээ. Мисү? Чи яаж тэссэн юм бээ? Энэ бүхнээс илүү миний хувиа хичээсэн занг миний арчаагүй байдлыг.. нүднээсээ нулимс унаган өнгөрсөн хэдэн сарын туршид түүнд хийсэн муу муухайг өөртөөгээ хамт далд ороосой гэж хүсэж байлаа. гэвч тэр чадахгүй.. одоо өөрийгөө бодон энэ бүгдээс зугтах цаг биш.. хүүхдийнхээ төлөө бас эхнэрийнхээ төлөө бүгдийг даван гарах хэрэгтэй.. үүнээс ч илүүтэйгээр хийсэн гэм нүглийнхээ төлөө үлдсэн насаа Мисү гэх ариун нандин бүсгүйд зориулах ёстой. Тэгсэн нь дээр биш! Бүр ёстой! Тийм л байх учиртай юм чинь..

Тэр гэрээсээ гаран одоо Мисүгийн байгаа газрыг таамаглан тэр зүгт л яар ч байлаа. тэр сая л санасан. Юунаас ч илүүтэйгээр түүний инээмсэглэл хичнээн үзэсгэлэнтэй болохыг. Юунаас ч илүү тэр бүсгүйн хайр бүхнээс дулаахан гэдгийг.. хэсэг зуурын ховсонд өөрийгөө орсон гэж тэр бодно. Үгүй бол энэ бүгдийг мартах учиргүй.. Мисү гэх бүсгүйн агуу тэвчээр, сайхан сэтгэл, хайр халамж, дур булаам инээмсэглэл, үүнээс ч илүүтэйгээр тэр бүсгүйн хайрыг тэр мартах учиргүй байсан..

Тэр газарт ирмэгцээ хаалгыг нь нээн ороход Мисү шалан дээр суугаад уйлж байх аж.. Лэи ирснийг ч мэдэхгүйгээр..

Лэи тэрний өмнө сөхөрч суугаад гарт нь хүрлээ. Мисү сая л анзааран гараа татаж авахад Лэи өдийг хүртэл хийсэн бүхэндээ уучлал эрэн нулимс унагах нь тэр.. түүний сайхан нүднээс нулимс унагадаг байсандаа, хайртай гэсэн сэтгэл рүү нь ус цацаж байсандаа, нүдэн дээр нь өсөж байсан бяцхан хүүгээ ч анзаараагүй явсандаа тэр уучлал эрнэ. Дахин хэзээ ч ингэхгүй гэж тангарагалахдаа тэр Мисүг тэвэрлээ. Цаг үргэлж урсаж байсан түүний нулимс одоо бусдаасаа өөр байна. Гунигийн хар үүлэнд биш аз жаргалын цэцгэнд бэлэглэж буй дусал нулимс.. тэр гараа өргөн Лэиг тэвэрлээ... дахин хэзээ ч алдахгүйн тулд...

Сонсож байна уу?
Чамд л гэж хэлэх чин зүрхний үгсийг минь?
Чи минь л дэргэд минь байвал надад өөр бусад нь хэрэггүй ээ..
Чамайг гэж урсах энэ хайрын үгсийг минь чи ядаж сонсооч дээ..
Тэгэж битгий хэлээч, баяртай гэж битгий хэлээч..

Энэ прожэкийн хамгийн их цаг зарцуулж бичсэн ваншот маань ийнхүү та бүхэнд хүрлээ. Таалагдсан байхаа гэж найдаж байна. Таалагдсан бол сэтгэгдлээ бичээрэй~

Дараагийн хэсэглэл +15 vote-ийн дараа :))

3 страница29 апреля 2026, 00:33

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!