♣ Your Face ♠
Louie, Lee Hyun Woo - Your Face
Сэрүүхэн хаврын өдөр эхэлж нар дөнгөж мандахад гудамжинд ажил хичээлдээ яарах хүмүүсийн цуваа ч үүсээгүй байхад, саяхан бэлдсэн халуун кофегоо гартаа барисаар би ажлын газрын зүг байдгаараа хурдалж байлаа. Салхи зөөлөн сэвэлзэж өнөөдөр бас чиний өдөр байх болно гэж чихэнд минь шивнээд хацрыг минь гижигдэх шиг болно.
Тайван боловч эрч хүчээр дүүрсэн миний амьдрал.. Үнэндээ миний амьдрал урьдаас зурсан бурханы зургийн дагуу үргэлжилсээр бараг л долоо дахь жилтэйгээ нүүр тулж байгаа юм. Магадгүй энэ тайван амьдралын гол шалтгаан хэзээнээс л өөрийгөө аваад явчихдаг биеэ даасан зан минь намайг элдэв асуудлаас үргэлж холуур тойруулж байсны ач гавьяа ч байж мэднэ~ тиймээ ер нь тийм ч байх.
Чихэн дээр цуурайтах муухай дуутай сэрүүлэгтэй цагаа нойрмог нүдээрээ хялаан хараад унтраалаа. Амтат зөгийн баланд умбасан аз жаргалтай зүүд минь энд хүрээд дуусах нь энэ. Ингээд л зүүдэнд минь үзэгдэх үзэсгэлэнт нэгэн, ажил амьдралдаа амжилттай яваа залуусын хайрыг татсан нэгэн би хэдийнэ байхаа больсон гэх бодит байдал намайг угтаж авна. Тэгээд намайг нам цохиж унагана!
Цаг үргэлж жингэнэж хангинаж байдаг утсаа дэрэн доороосоо гарган харахад одоо л амжиж гардаггүй юм бол намайг ажил дээр очих тэр мөчид хэдийнэ ажил эхлэсэн шинэхэн бөгөөд овжин дарга минь намайг хэрхэн шүүслэх талаар бодоод амжихаар байлаа. Улайж цагирагласан нүдээ бусдаас нуух гэж зузаан шил зүүж хэд хоног ч угааж амжаагүй юм бүү мэд буржийж сэгсийсэн үсээ захаас нь хаман шууж боогоод гадуур хувцасаа өмсөн гэрээс гарлаа. Өдөр бүр өмссөөр бараг л дүрэмт хувцас болох шахсан ягаан пальтогоо товчлоод замын хажуугаад такси барин ажлын зүг яарлаа.
Би өөртөө итгэлтэй гэгч нь харцаа дээгүүр шидэлж, бусдын өмнө нэр хүндээ хамгаалж чаддаг нэгэн байлаа. Албан ажлаа ч хэний ч дор оролгүй гүйцэтгэж үүнийхээ ч үр шимийг хүртэж чаддаг байсан нэгэн!
Гэхдээ энэ бүхэн тэр хүнийг намайг олж ирэх хүртэл л үргэлжилсэн юм!
Долоон жил, хэдий удаан хугацаа байж болох ч тэртээ холын дурсамжинд минь байсан тэр хүн гэнэт л бодит амьдрал дээр минь гараад ирсэн. Тэгээд л жирийн амьдралын минь сайхан бөгөөд тайван хэмнэл алдагдаж эхэлсэн. Энэ үеэс л тайван сайхан байсан бүхэн нүдэн дээр минь нуран унаж, үргэлж л тушаал дэвшиж сайшаал хүртдэг байсан надад дахин нэмж хачирлах цол гуншин үлдээгүй юм. Магадгүй байгаа бол тэр нь азгүйтэл бүтэлгүйтэл гэх элдэв бүтэхгүй үгээр хязгаарлагдана биз..
***
Бүсгүйн халаасанд цаг үргэлж утас нь чичрэх нь түүнийг хэдийнээ хоцорч байгааг илтгэж байлаа. Шинэхэн даргынх нь нэр.. анхны хайрынх нь нэр утасных нь дэлгэц дээр гарч байгаа гэдэгт тэр бат итгэнэ. Тэр нь ч үнэн байлаа. Яаран гүйсээр ажлын газрынхаа хаалгыг нээн цахилгаан шат руу гүйж явтал танил хоолой түүний араас сонсогдлоо. Хэзээ ч мэдэрч байгаагүй мэт сандрал догдлол түүнийг энэ удаад бүрхжээ. Тэр түүнээс хэдхэн алхмын цаана зогсож байх бөгөөд түүний нэрийг дахин хэлээд түүн рүү алхаж эхэллээ. Бүсгүйн амьсгал түргэсч түүнийг аль болох удаан ойртоосой гэж хэдхэн хоромын дотор хэдэн мянга шивнэж байхад тэр хэдийнэ бүсгүйн ард ирж зогслоо.
Залуу: Ким Ханыл-ши? Та мөн биздээ? Намуухан бөгөөд дөлгөөхөн хоолой сонсогдоно. Бүсгүйн зүрхийг хайлуулах шахдаг ялдам хоолой сонсогдоно.
Ханыл мөс болоод л хөлдсөн юмуу гэлтэй ямарч хөдөлгөөн хийсэнгүй. Зүгээр л түүнийг ингэтлээ сандаргаж байгаа залуугийн царай луу итгэл төгс харахын тулд гүнзгий амьсгаа аван өөрийгөө бэлдэж байв.
Ханыл: хоцорсонд уучлаарай~ гэж бөхийн түүнд хүндэтгэл үзүүлэх гэхэд залуу түүний мөрөнд хүрэн түүнийг зогсоогоод инээмсэглэхэд хацарт нь гүн хонхорхой тогтох нь тэр.
Залуу: яадаг юм билээ? хмм.. за яахав. Энэ удаа би чамайг өршөөе~ би чинь чиний анхны хайр юм чинь, сэтгэл татах зарим нэг чанараа хадгалж үлдэх хэрэгтэй биздээ? Залуу түүн рүү харан инээмсэглэнгээ учир битүүлэг харцаар түүн рүү ширтэж аж. Яг л өөртөө хэт итгэлтэй бардам зангаа Ханылд гайхуулж буй мэт, хэт дүүхэлзсэн сэхүүн зан түүнээс сэнхийх мэт.
Ханыл түүнийг маш сайн мэднэ. Хэдэн оны сарын хэдэнд төрсөн, хаана өсөж том болсон, бага дунд ахлах сургуулиа хаана сурч төгссөн талаар, юу хийх дуртайг нь, юунд сонирхолтойг нь, түүний дутагдлыг, түүний сайн талыг гээд Ким Мёнсүү гэх залуугийн талаарх бусдад мэдэгдсэн болон хараахан мэдэгдээгүй байгаа мэдээллүүдийг тэр бүгдийг нь мэднэ. Юуг нь ч орхиж гээлгүйгээр мэднэ, бүр цээжээр хэлсэн ч чадна. Гэвч яг одоо өөдөөс нь хараад сэтгэл татам инээмсэглэж нууцлаг харц шидлэх энэ залууг, ийм төрх гаргаж бүсгүйчүүдийн зүрхийг хулгайлдаг энэ Ким Мёнсүүг тэр мэдэхгүй. Хэзээ ч ойлгохгүй. Чадах ч үгүй.
Ханыл-н догдолсон сэтгэл, сандарсан зүрх гэнэтхэн л царцаж Мёнсүү лүү эгцлэн хараад ном ёсоор нь өршөөл эрж бөхийлөө. Тэр Мёнсүүг хариу хэлэхээс өмнө тэр цахилгаан шатанд суун өөрийнхөө ажилдаг давхрын товчийг дарахад хаалга хаагдан Мёнсүүгийн уурандаа шатсан төрх хамгийн сүүлд Ханыл-н нүдэнд тусах нь тэр.
Түүний ухаангүй дурласан залуу тэр биш. Арваад жил хайрласан хэдий ч анхны хайрынх нь гал бөхөөгүй байгаагийн шалтгаан нь тэр харц булаам догь залуугийн төрх биш. Тэр түүний сайхан төрхөнд дурлаагүй сэтгэлд нь дурласан юм. Зүгээр л ийм учиртай.. их энгийн шүүдээ хайр гэдэг чинь..
Тиймээс л тэр Мёнсүүгийн хаа нэгтээ нуугдаж хоцорсон, орхигдож хаяагдсан түүний үнэн төрхийг нээхийг хүсэж байлаа. Хичнээн шаналгайтай, хичнээн сэтгэл өвтгөм байсан ч тэр Мёнсүүгийн үнэн төрхийг олохын тулд өөрийгөө золиосолсон ч чадна.
Олон зүйлсийг бодон бодлогоширох зуурт цахилгаан шат хэдийнээ барилгын хамгийн дээд давхарт хүрэн хаалга нь нээгдхэд Ханыл тэндээс буун цааш явсаар өөрийнхөө ажлын ширээн дээр ирлээ. Цүнхээ аваад ширээн дээр тавихад, багтаж ядах уураа арай хийн цээжиндээ барьж буй Мёнсүү цахилгаан шатнаас буун түүний хажуугаар салхи татуулан өнгөрөх нь тэр. Өөрийнхөө өрөөрүү ороод хаалгаа хүчтэй саван хаахад хүчтэй хаагдсанаас үүссэн салхи Ханыл-н нүүрийг шавхуурдах шиг болж хаалганд өлгөөстэй гүйцэтгэх захирал гэх пайз хоёр тийш найган хоцорлоо.
Сайхан төрхөө ил болгох тусам түүнээс улам холдож буй, хайртай байсан сэтгэл нь улам хөрж буй Ханыл-н талаар Мёнсүү бодолхийлэн, яаж ч чадахгүй байгаа өөртөө уур нь хүрнэ. Хэвийн болох гэж хичээх тусам амьсгал нь дээрдэж хурдсаж байгаад шарлахаж бараг л нулимс нь асгарах шахна. Түүний хэдэн зуу, магадгүй хэдэн мянган бүсгүйг өмнөө сөхрүүлж мэдэх зүрхийг нь хулгайлж чадах тэр инээмсэглэл, тэр нууцлаг харцанд хөл алдаагүй цорын ганц хүн нь Ханыл. Ким Ханыл гэх жирийн л нэг бүсгүй. Ханыл-г өөрт нь одоог хүртэл хайртай гэж Мёнсүү дотроо бодно. Мэдээж тэр бодол нь үнэн боловч бүсгүйчүүдийн зүрхийг хайлуулж ч мэдэх тэр л төрхийг нь харвал Мёнсүүгийн итгэлтэй бардам байдал нь шалдаа бууж орхидог. Иймээс л Мёнсүү Ким Ханыл гэх ганц л хүн дээр бүх анхаарлаа хандуулаад бодсон санасан нь бүтэхгүй байх тусам байж ядан уураа барьж ядна.
Мёнсүү Ханыл-н анхны хайр гэдгээрээ бахархдаг. Үүнээс илүүг ч хүсдэг. Өөрийг нь л зөвхөн харж, өөрийг нь л зөвхөн харж халамжлаж байгаасай гэж тэр хүснэ. Түүний сайхан төрхөнд, өө сэвгүй царайнд Ханыл-г унаж тусаасай гэж тэр хүснэ. Түүнд л харагдах гэж өөрийгөө арчлаасай гэж, түүн рүү л харж инээмсэглэж байгаасай гэж Мёнсүү хүснэ. Гэхдээ тэр Ханыл-г өөртөө ухаангүй дурлуулахыг л хүсэхээс биш түүнийг буцаан хайрлахыг хүсэхгүй нь харамсалтай. Гаднаасаа догь, сайхан сэтгэлтэй, эрдэм мэдлэгтэй нэгэн байж болохч гэвч дотоод сэтгэлдээ тэр авахыг хүссэн бүхнээ авч байж санаа нь амардаг, авсныхаа дараа тэр бүхнийг юман чинээ боддоггүй баян айлын бага хүү л байсан юм. Тэр зүгээр л Ханыл-н хайраар тоглохыг хүсэж буй жаал. Бусдын хүсдэг хайр, аз жаргалтай амьдралыг тэр зүгээр л уйтгарт мелодрам гэж үздэг нэгэн.
Харин Ханыл Мёнсүүгийн өмнө сайхан харагдах гэж өөрийгөө гоёж гоодохоос илүүтэйгээр түүний өмнө гарч ирсэн өдрөөс эхлээд Ханыл өөрийгөө улам л гаргуунд нь гаргаж байгаад, Мёнсүү гэх хүнийг анзаараагүй мэт нэг хувцасаа бараг долоо хоног дарааллан өмсөж байгаад Мёнсүүгийн уур хүрнэ. Түүний сайхан төрхийг анзаардаггүй Ханыл-д уурлахдаа тоолж барамгүй их ажлаар дарж өөрийгөө ч арчлах завгүй болгож байгаагаа тэр мэдээгүй. Мэдэх ч үгүй..
Гэвч түүний хүсээд байгаа Ханыл-н гал халуун хайр түүнд хэдийнээ бий, түүнийг арван жил хайрлаж байна. Хайрласаар ирсэн.. хайрласаар ч байх болно.
***
Гүн хөх тэнгэрт одод түгэж сар мэлтийсэн сайхан зуны шөнө үргэлжилж байхад Ханыл өдийг хүртэл Мёнсүүгийн хий гэж даалгасан ажилтай зууралдаж байлаа. Ажил дээрээ өдөржин хийгээд ч бардаггүй энэ бүхнийг тэр аргагүйн эрхэнд гэртээ үргэлжлүүлж буй нь энэ. Ёстой л хоногийн хорин дөрөн цаг хаанаа ч хүрэхгүй байна гэдэг үгээр л Ханыл амьдарч байлаа.
Шөнө дунд болж байна гэж хананд өлгөсөн хөхөөтэй цаг Ханылд мэдэгдэхэд тэр удаан суугаад хөшсөн биеэ аяар аажим хөдөлгөсөөр орон дээрээ ирж хэвтлээ. Хийх гэж зүтгэсэн ажил нь дууссангүй. Тиймээс тэр үүрээр босож хийх гэж хэсэгхэн хугацаанд нүдээ амраах гэж ийн хэвтээд хэдхэн минут өнгөрч сая л нэг Ханыл нойрондоо умбаж байтал түүний утас чичирч муухай дугарсаар буцаагаад сэрээчих нь тэр.
Ханыл: байна уу?
Эрэгтэй хүний намуухан амьсгал харилцуурын цаанаас сонстох боловч хэн ч юу ч дугарсангүй. Тэр гайхан нойрмог нүдээрээ утасныхаа дэлгэц рүү харахад Мёнсүү захирал гэсэн нэр түүнд бүрсэлзэн харагдах нь тэр. Түүний нүд бүлтийн томорч утсаа эргүүлэн чихэндээ бариад түүний нэрийг чангаар дуудлаа. Гэвч хариу нь үл ирнэ. Зүрх нь түг түг цохилон амьсгаа даран түүний дууг сонсох гэж хичээх зууртаа тэр Мёнсүүд тохиолдож болох муу бүхнийг зурс бодож амжих нь тэр.
Ханыл тэсгэл алдахдаа дахиад түүнийг дуудлаа: Мёнсүү! Чи зүгээр үү?
Дахиад л түүнээс хариу байсангүй. Намуухан бөгөөд жигд амьсгал өмнөх шигээ л сонсогдож байх боловч Ханыл-н санаа огтхон ч амарсангүй..
Хэдхэн хоромын дотор хэдэн мянган муу хувилбар бодож шөнө дунд болж байхад залгасан тэр нэгэнд санаа зовох зуурт Мёнсүүгээс ядаж хариу болохоор ганц авиа ч ирсэнгүй.. Ханыл тэсэхээ байж түүнийг дуудаж орилход хацрыг нь даган нулимс урсаж байх нь тэр.
Мёнсүү: яаая! чих дөжирлөө! Гэх Мёнсүүгийн хоолой сая л нэг сонсогдлоо.
Арай хийн амьсгал авч сэтгэл нь уужрахад Ханыл-н хамаг бие нь сульдсан байв.
Мёнсүү: намайг ирээд энэ газраас аваадхаач..
Ханыл сая л нэг Мёнсүүг согтуу байгааг мэдлээ. Түүний үгээ зөөж ядан хэлэхдээ буруу зөрүү хэлж байгааг хэн ч анзаарах байсан ч байж мэднэ.
Байгаа газрынхаа хаягийг нь хэлж ядах Мёнсүүгийн хоолойг сонсож тэвчээгүйдээ Ханыл хэдийнэ гадуур хувцасаа аваад гэрээсээ гүйн гарсан байв. Такси бариад түүний байгаа зүгт яарахдаа тэр Мёнсүүд ямар нэг муу зүйл болоогүй байгаасай гэж сэтгэлдээ дахин дахин шивнэж, огт итгэдэггүй бурханд хүртэл хэд хэдэн удаа залбираад амжлаа. Утсаа тас атган түүний байгаа газарт хурдан хүрэхийг хүсэхдээ жолоочийг ч түргэл гэж тоогоо алдатлаа зандарч орхисон байв.
Мёнсүүгийн байгаа тэр газарт бараг л хүрч байтал гэнэтхэн цэлмэг хөх тэнгэр захаасаа эхлэн хүрлийж харлаад бороо орж эхлэх нь тэр. Сандарч тэвдсэн үед яагаад заавал бороо ордог байнаа! Гэж Ханыл амандаа шивнэгнэнэ.
Тэр бороонд дургүй. Түүний хувьд үргэлж л мууг зөгнөж байсан энэ бороо гэнэтхэн л орсон нь түүнд огтоос таалагдсангүй. Муу зүйл болох болно гэж түүнд хэлээд байх шиг санагдаж тэр улам л сандарч түргэн л Мёнсүү дээр очих хэрэгтэй гэж амандаа үглэнэ.
Удсан ч үгүй тэр зорьсон газраа хүрч Мёнсүүг хайж эхлэхэд тэр тэнгэрээс шаагин орох бороог үл тоон газар дээр сууж байлаа.
Ханыл: Мёнсүү!
Мёнсүү хүзүүгээ өргөн дээш хараад инээд алдан: өө Ханыл! Манай Ханыл! Ирчихжээ~ нээрээ ирчихэж!
Тэр газарт гараа тулаад өндийн өмнө нь зогсох Ханыл-г тэвэрч аваад ганц л өгүүлбэр хэлсэн нь Ханыл-г бүрэн цочролд оруулах нь тэр.
Мэдээж.. тэр согтоогүй.. зүгээр л Ханыл-г яах бол гэж шалгасан шалгалтад Ханыл сайн дураараа бүдэрсэн байх нь тэр..
Чи надад хайртай тийм үү??
Мёнсүүд хайртай гэдгээ мэдэгдсэн нь түүний хийсэн хамгийн том алдаа. Одоо бүгд дууссан. Түүний сэтгэлийн гүнд нуугдах Жинхэнэ Мёнсүү гэгчийг олоогүй цагт энэ бол Ханыл-н хувьд зовлонгийн үүдээ нээсэнтэй л адил.. өнөөдрөөс эхлээд Мёнсүү хүссэн бүхнээ түүнээр хийлгүүлэх болно. Зүй ёсонд нийцсэн эсвэл нийцээгүй байх нь Мёнсүүд огт хамаагүй.. Ханылд хамаатай, гэвч тэр эсэргүүцэж чадахгүй.. хувиа хичээсэн өөдгүй залуугийн аймшигтай тоглоом одоо л эхэлж байгаа болохоор тэр..
Мёнсүү: чи наанаа хэр удах гэсэн юм? Мм?
Ханыл юу ч дугарч чадсангүй. Зүгээр л хөшөө шиг гацаж орхисон түүнд өөр хийх зүйл ч байсангүй.
Мёнсүү: чи л өөрөө баригдсан шдээ! Одоо яах ч билээ~ хаачихыг минь мэдэж байгаа биздээ? Араас ирэхгүй бол мэдээж сайхан зүйл болохгүй байх шүү!
Ханыл өөр яах ч аргагүйгээ мэдэх учир хөлөө зөөж ядан эргэж хараад Мёнсүүгийн араас алхахад шүхэр барин түүний зүг инээмсэглэх Мёнсүүгийн царай наашилж ирэх машины гэрэлд тод харагдаж байв. Түүнийг ийм байхыг Ханыл хаарахыг хүсдэггүй.. гэсэн ч одоо түүнд сонголт байхгүй шүү дээ.
Мёнсүү цааш харан алхаж эхэлхэд тэдэн лүү ойртох машин гэнэт хураа нэмээд Мёнсүү лүү огцом ойртож эхлэх нь тэр.. хором хормоор бүх үйлдэл удааширч Ханыл өөрийн мэдэлгүй гүйж очоод Мёнсүүг түлхэн цааш унагахад машины тормоз гишгэхтэй зэрэгцэн Ханыл газарт унаж борооныы шаагих чимээ улам ширүүсч эхэлжээ.
Муу зүйл болох гээд байна гэсэн Ханыл-н совин зөв байжээ..
***
Эмнэлгийн орны дэргэд суух Мёнсүүгийн энгэр нь тэр чигтээ цусанд будагдсан ч хэдийнэ хатаж орхижээ. Тэнгэр бүрхэн уйлагнасан хэвээр бараг бүтэн өдөр өнгөрсөн ч тэр харихыг хүссэнгүй. Тэр толгой гудайлган газар ширтэн суухдаа гараа чанга атган тэр гайтай өдөр лүү буцаад очдог ч болоосой гэж хүснэ. Хэрвээ тэр тэгэж чадах байсан бол дэргэд нь хэвтэх тэр бүсгүйг өөрөөсөө болж аюулд унагахгүй байх байсан юм. Залуухан бөгөөд үзэсгэлэнтэй бүсгүй түүн рүү харсан байсан ч нүд нь аниастай байх аж.. Үнэндээ тэр ухаангүй байгаа. Түүнд амьсгалын аппарат залгаж толгойд нь бүтэн боолт хийсэн байх нь тэр. Түүний амьсгал жигд сонсогдож удирдах дэлгэц дээр зүрхний цохилтын тоо, артерийн даралт, хүчил төрөгчийн хангамжийн талаарх мэдээлэл үзэгдэнэ. Нам гүм бүүдгэр тэр өрөөг аппаратны жийд жийд хийх нэгэн жигд дуу л дүүргэж байлаа.
Энд ирсэн цагаасаа хойш тэр ямар ч хувирал үзүүлсэнгүй. Зүгээр л шал ширтэж суухаас өөр хийж чадах зүйл түүнд үлдээгүй учир тэр шүү дээ.
Хаалга аажуу нээгдэхэд харанхуй өрөөнд гэрэл тусан Мёнсүү хүзүүгээ өргөн тэр зүгт харахад сувьлагч түүнийг эмчтэй уулзахыг хүслээ.
Хонгилын эцэст байх эмчийн өрөөний гадна ирээд хаалгыг нь тогшин дотогш ороод тэр алхсаар эмчийн урд байх сандлыг татан суухад эмчийн урт бөгөөд хүлээж авахад хүндрэлтэй үгс эхлэх нь тэр..
Түүний яриа эхэлснээс аваад төгсөх хүртэл Мёнсүү хэт цочиролд орсноос нүдэнд нь нулимс цийлэгнэж байлаа. Тэр энэ бүх хугацаанд гэмгүй цайлган бүсгүйгээр яах гэж оролдож байснаа, яах гэж түүний үнэтэй цаг бүрээс өөрийнхөө хулгайлж байсандаа харамсан, хэтэрхий тэнэг хэтэрхий хүүхэд шиг зангаа тэр дотроо зүхэж байлаа. Түүнтэй өдөр бүр зууралдаж байхаас илүүтэйгээр Ханыл-г хэн нэгэнд хайртай болж, өөрийнх нь царайг л өдөржин харж суухаас илүүтэйгээр дурласан залуутайгаа цагийг өнгөрөөн завгүй өнгөрсөн тэр бүхэл өдрүүдийг, Ханыл аз жаргалтай дурсамжаар сийлэх ёстой байсан юм.. гэтэл ердөө л нэг хүний хувиа хичээсэн зангийн үр дүнд Ханыл өөрт нь байж болох байсан бүх л зүйлсийг алдан эцэстээ тэр бүгдийг бүтээх ч боломжгүй болж хоцорч байна.
Аз болож тэр шөнө машинд дайруулчихаагүүд нь л тэр баярлах хэрэгтэй.. хэрвээ тэгсэн бол байдал хэд дахин хүндрэх байсан юм. Тархиараа газарт хүчтэй савж унаснаас болж Ханыл одоо ухаангүй байгаа, гэвч харамсалтай нь бүх зүйл дээрдсэн гэсэн үг энэ биш байлаа.
Ханылд тохиолдож болох хүндрэл мөн цааших д үүсч болох өвчний талаар Мёнсүүд энч нэгд нэгэнгүй тайлбарлахад тэр үгс Мёнсүүгийн толгойг нам цохиод авах шиг л болж, найман жилийн турш өөрийнхөө бардам бөгөөд сэхүүн ертөнцөд амьдарч тэр бодит байдлатай ийнхүү нүүр тулсан юм.
***
Ханыл эмнэлэгийн орон дээр ухаангүй хэвтээд бараг хагас сар болж байх зуур Мёнсүү түүнд хамаг ажилаа даатгачихдаг байсан муу зангийнхаа балгаар багагүй зүдэрч байв. Гялалзсан сайхан инээмсэглэл, загварлаг хувцаслалт, ихэмсэг бөгөөд охидыг араасаа хуйлруулдаг дүр төрх. Түүнд одоо энэ бүгдийн аль нь ч үлдээгүй.. Энгэртээ тэвэрсэн элдэв бичиг баримтаар л тэр өөрийгөө гоёх болж түүний гэх сайхан, харц булаам бүхэн өнгөрсөнд үлдсэн байлаа. Яг л Ханыл ямар байсан шиг Мёнсүү ч бас өдөр ирэх тусам тийм байдалд хүрч байв.. гэсэн ч тэр шөнө бүр хийх ёстой ажлаа дуусгачихаад түүнийг л гэж бүхнээ золиосолж ирсэн тэр бүсгүйн зүг яарна. Ачаалал хэтэрсэн аймшигтай өдрүүдийн төгсгөл бүрийг тэр Ханыл-н дэргэд үддэг. Ийм болоод ч удаж байна. Түүнд гэмээ наминчлах арга өөнээс өөр айхгүй юм чинь!
Мёнсүү энмэлгийн хаалга татан цахилгаан шатанд суун наймын тоон дээр дарлаа. Цахилгаан шатны хаалга хаагдах яг тэр мөчид түүний урдуур танил царай үзэгдэн өнгөрсөн ч Мёнсүү харсан зүйлдээ итгэсэнгүй. Тэр хүний царай яг л Ханыл шиг харагдсан ч өчигдөрхөн ухаангүй хэвтэж байсан тэр өсгийтэй гутал өмсөн ихэмсэг гэгч нь алхаж явна гэдэг боломжгүй зүйл! Мёнсүү ч ингэж бодсон. Тэр буух ёстой давхартаа ирэн Ханыл-н өрөөний гадна ирэхэд эмч сувьлагч нар сандралдан ийш тийш гүйж харагдлаа. Мёнсүү сандран түүний өрөө рүү яран ороход ханан дээр улаан уруулын будгын хээ үлдэж томоос томоор "BYE BYE" гэж бичсэн байх нь тэр.
Түүний нүд томрон хэдхэн хоромын өмнө харсан нэгэнг Ханыл байсан гэдгийг мэдээд яаран доош буулаа. Тэр эмнэлгийн үүдэнд ирсэн ч тэр байсангүй..
Мёнсүү утасаа гаргаж ирэн түүн рүү залгатал Ханыл огтхон ч утасаа авсангүй. Нэг. Хоёр. Гурав залгалаа. Зөвхөн автомат хариулагч л түүнд хариу өгөх аж. Тэр дахиад л залгалаа. Түүний залгасан тоо арав хол давж хариу авахгүй дуудлага илгээсээр уур цухал нь хүрэхийн зэрэгцээ айж мэгдэж байлаа. Бачимдсандаа тэр газар дэвсэлсэн ч сүүлийн удаа гэж шивнээд Ханыл руу залгахад тэр сая л нэг утасаа авах нь тэр..
Мёнсүү: байна уу!! Ханыл чи хаана байнаа?? Чи зүгээр үү?? Чи яаж алхаж-
Ханыл түүний сандчин асуух асуултуудыг сонсоод тас тас хөхрөн инээгээд: Юу вэ? Ким Мёнсүү? Хэтэрхий илэрхий байна шдээ~ бүдүүлэг юм биш үү?
Хэт биеэ тоосон шинжтэй ярих Ханыл-н хоолойг сонсоод тэр цочирдож орхилоо.
Мёнсүү: юу??
Ханыл: надад хайртай гэдэг чинь хэтэрхий илэрхий байна гэж байна! Тэр ингэж хэлээд Мёнсүүг шоолон инээхэд Мёнсүү түүний яагаад ингэж хачин аашлаад байгааг, яагаад зүв зүгээр алхаж бас ярьж байгааг огтхон ч ойлгосонгүй.. тэр чинь өчигдөрхөн ухаангүй байсан шүү дээ.
Удаан хугацаанд чимээгүй байсан Ханыл энэ удаад түрүүлж ам нээн Мёнсүүг хаана байгааг асуухад Мёнсүү үнэнээр нь хэллээ.
Ханыл: тэгвэл намайг ирээд аваадах!
Мёнсүү: чи хаана байгаа юм?
Ханыл: Байнга ордог газартаа~ тэр ингэж хэлмэгцээ утсаа таслаж Мёнсүү дахин цочирдсоор хоцорлоо. Түүний мэдэхээр Ханыл хэзээ ч цэнгээний газар шөнийн клуб гэх газраар явдаггүй. Түүнд тийм зав ч байгүй. Гэтэл саяхан утасны цаанаас сонсогдсон дуу түүнийг яах аргагүй ямар нэг шөнийн клубд байгааг илтгэж байв.
Мёнсүү: байнга ордог газар гэхээр.. юу байж болохов? Тэр хаана байгаа юм болоо!! Новш гэж!!
Түүнд ямар ч гарц байсангүй.. энэ бүх хугацааны туршид тэр өөрөөсөө өөр хэнийг ч боддоггүй байж. Тэр ч бүү хэл үргэлж дэргэд нь байдаг Ханыл-г ч тоодоггүй байсан. Тэр түүний талаар юуг ч мэдэхгүй!
Мёнсүү удаан бодсоны эцэст Ханыл-н хамгийн их очдог шөнийн клубыг санасанюм. Гэхдээ энэ Ханыл шоучин гэсэн үг биш. Мёнсүүг согтож унах болгонд очдог тэр шөнийн клуб руу тэр яарч байв. Хагас цагийн дараа Мёнсүү тэр клубын гадна ирэхэд Ханыл яг түүний суудаг байсан төмөр хашлагыг налан тэнгэр ширтэж харагдлаа.
Мёнсүү: Ханыл!
Ханыл: өө ирчихсэн үү? Удаан байна! Дараагийн удаа илүү хурдан ирээрэй! За! Намайг гэрт хүргээд өг!
Мёнсүү: юу? Үгүй ээ чи эмнэлэг явах ёстой!
Ханыл: чи яаж ирээдүйн өв залгамжлагчтай ингэж бүдүүлэг харьцаж чадаж байнаа! Нэг муу туслах байж!
Мёнсүү түүн рүү гайхан харлаа. Тэр түүнийг юу гээд байгааг огтхон ч ойлгосонгүй. Гэтэл Ханылын царайнд тоглосон шинж байсангүй.. энд байгаа цорын ганц өв залгамжлагч бол Мёнсүү. Мэдээж туслах нь Ханыл. Гэтэл Ханыл өөрийгөө өв залгамжлагч гэчих нь тэр.
Мёнсүү одоо л бүх учрыг ойлгож түүний толгойд эмчийн захиж хэлсэн бүх үгс эргэлдэж эхлэх нь тэр. Ханыл толгойдоо хүчтэй цохилт авсан учир түүний тархинд ямар нэг өөрчлөлт гарна гэдэг нь ойлгомжтой байсан. Гэвч энэ бүхэн нь түүнийг ухаан орох хүртэл нууцлаг байсаар ирсэн юм. Харин одоо Мёнсүү бүгдийг ойлгож байлаа. Ханыл өөрийгөө Мёнсүүгийн байранд тавьж өөрийнхөө оронд Мёнсүүг тавьсан байлаа.
Тиймээс тэр бүх зүйлийг эсрэгээр нь хийгээд байгаа хэрэг. Ханыл өөрийгөө компаны өв залгамжлагч, гэж Мёнсүүг өөрт нь хайртай туслахаа гэж бодож байгаа.
Ханыл ингэж л бодож байгаа үүндээ ч итгэж байгаа, энэ л түүний тархинд үүссэн хүндрэл гэж Мёнсүү дотроо бодох зуурт шөнийн клубаас нэг залуу гарч ирээд Ханыл-г тэвэрч аваад уруул дээр нь үнсэж эхлэх нь тэр..
Мёнсүү тэднийг салган хөмсгөө зангидсаар өнөөх залууг түлхэн Ханыл-г ардаа оруулахад Ханыл түүний толгой руу хүчтэй цохиод Мёнсүүгээс холдон: чи хэн болчихоод надад хүрээд байгаа юм?!
Мёнсүү: юу!
Ханыл: хэн болчихоод надад хүрээд байгаа юм бэ гэж байна!
Мёнсүү: би! би! Би! Чиний хайртай залуу байна!
Ханыл түүн рүү гайхан харснаа гэнэт тас тас хөхөрч Мёнсүүг мэдрэл муутайгаар нь дуудаж эхлэхэд Мёнсүү хөмсгөө зангидан гараа чанга атгаад түүний байж боломгүй бүдүүлэг үйлдлүүдийг давж гарах гэж хичээж байлаа. Гэсэн ч Ханыл гал дээр тос нэмэхээс хэтэрсэнгүй.
Ханыл: чам шиг амьтанд одоо би юуу??
Мёнсүү: битгий инээд хүргээд байгаарай! би бүр чиний анхны хайр шүү!
Ханыл: ёох! Бүр! Тэр элгээ тэврэн итгэж ядан инээх зуурт түүний гарнаас хэн нэгэн татан энгэртээ наан тэврэх нь тэр.
Ханыл энэ удаад инээсэнгүй.. уурласан ч үгүй. Гэнэт ийм үйлдэл хийсэн Мёнсүүг гайхах зуурт Мёнсүү түүний үнсчих нь тэр. Өөрөөсөө холдуулахгүй гэж тас тэврэнгээ уруулыг нь шимэх зуурт Ханыл-н урууланд мишээл тодорч харагдах нь тэр..
Бүрхэг бүүдгэр байсан өдрүүд нь одооноос л цэлмэж эхлэх бололтой.
Мёнсүү түүнээс уруулаа холдуулан түүн рүү эгцэлж харахдаа: дахиж миний өмнө ингэж аашлавал чинь би яаж ч магадгүй шүү!
Ханыл: яаж бүдүүлэг аашилсан гэж?
Мёнсүү буруу харан амандаа бувтнах шахам хариу хэлсэн нь: өөр залууг үнссэн..
Ханыл: юу гэсэн үг юм? Яагаад чи тийм юманд уурлаад байгаа юм?
Мёнсүү буруу харж зогссон хэвэндээ дахиад л намуухан дуугаар хэллээ: хайртай болохоор..
Ханыл: сая юм хэлсэн үү үгүй юу?
Мёнсүү: хайртай болохоор!
Ханыл: юу гээд амандаа бувтнаад байгаа юм бэ?? Сонсогдохгүй байна!
Мёнсүү хөмсгөө зангидсаар гараа чанга атган дахиад арай чанга хэллээ: хайртай болохоор!
Ханыл: хм! Чааваас даа~ ер нь чамаар хүргүүлэхээ болилоо. Баяртай! Гэж хэлээд тэр цааш хараан алхаж эхэлхэд Мёнсүү эргэж хараад хамаг чадлаараа орилон байж: чамд хайртай болохоор! Чамд хайртай болохоор гэж байна!! Одоо сонсов уу!! хайртай гэж байна хайртай!!
Ханыл түүний хэлэхийг сонсоод алхаж явсан газартаа зогссон ч эргэж харсангүй. Цээжийг нь нэвтлээд гарах вий гэмээр хүчтэй цохилох зүрхээ даран гүнсгий амсгалахаас өөр юу ч хийсэнгүй. Гэтэл Мёнсүү түүний араас очин өөр лүүгээ харуулан хэлэх гэснээ дуусгах гэтэл Ханыл-н нүднээс нулимс урсаж тэр уйлж эхлэх нь тэр..
Мёнсүү: хөөе! Ханыл! Чи зүгээр үү? Бие чинь муудаа юу! Ханыл!! Ким Ханыл!
Ханыл толгой сэгсрээд: үгүй ээ, би зүгээр. Чи.. сая хэлсэн чинь үнэн юм уу?
Мёнсүү: тий-мээ үнэн. Анхнаасаа л чамд хайртай байсан бололтой.. үгүй ээ хайртай байж.. уучлаарай
Ханыл: намайг ч бас уучлаарай. Чамайг хуурсанд~
Мёнсүү: юу? Яаж хуурсан гэж?
Ханыл зүгээр л түүн рүү харан инээмсэглэхэд гэнэт хаанаас ч юм баахан хүмүүс гарч ирээд тэдэн рүү цаасан солиют буудуулж алга ташин баяр хүргэж эхлэх нь тэр.. зарим нь бүр тэдний нэрийг хэлэн орилох аж..
Мёнсүү тэднийг нэг бүрчлэн харсаны эцэст Ханыл-н юу гэж хэлэх гээд байсныг мэдээд Ханыл руу харахад тэр зүгээр л инээмсэглэж байв..
Өнгөрсөн нэг сарын туршид Ханыл-н эмчээр ажилсан, сувилагчаар ажилласан гээд тэр эмнэлэгийн ажилчид мөн дөнгөж хэдхэн хоромын өмнөхөн Ханыл-г тэврээд үнсэж байсан залуу хүртэл тэр хүмүүс дунд зогсож байх нь тэр.. Мёнсүү Ханыл хоёрт баяр хүргэж байна гэсэн үг шүү дээ~
Ханыл: би өвдөөгүй ээ. Харин эндээ өвдсөн чамайг эмчлэх гэж хичээсэн юм гэж хэлээд Мёнсүүгийн зүрхэн дээр гараа тавиад инээмсэглээд түүнийг тэвэрлээ.
Ханыл: харин одоо чи эрүүл боллоо. Миний мэддэг Мёнсүү эргээд ирлээ. Гэж хэлэх нь тэр.
Мёнсүү: ээ бурхан минь!! Ханыл!!
Ханыл: би энэ Мёнсүүд л хайртай~
Би бол Ким Мёнсүүгийн шүтэн бишрэгч, түүний талаар мэдэхгүй зүйл гэж надад байгаагүй байх ч үгүй, тиймээс л дэргэд нь байхыг хүссэн. Түүний сайхан төрхөнд, хайр булаам инээмсэглэлд биш зүгээр л бусдыг гэсэндээ өөрийгөө ч үл хайхардаг түүний сайхан сэтгэлд би дурласан. Дурласаар ч байх болно.. Мёнсүү? дахин хичнээн удаа жинхэнэ мөн чанар чинь надаас нуугдаж, өөдгүй нэгэн бий болсон бай би чиний дэргэд үлдээд чамайг дахин дахин эмчилсээр байх болно~ би бол чиний шүтэн бишрэгч!
