2 страница29 апреля 2026, 00:33

♛ Perfect man ♛

Shinhwa - Perfect Man (BTS ver)

Өглөөний халуун кофений үнэр шиг
Дурсамж дундаас чинь алга болохоос өмнө
Сүүлийн гэх ганц л боломжийг надад өгөөч

Цаг агаар дөнгөж л хавар болох тийш хандаж буй үе байлаа. Хааяа зэврүүн салхиар цээжийг нэвт гатлан салхилах шиг болж, хааяа халуу дүүгүүлж хацар улаа бутраасан эгэл өдрүүд ээлжилсээр байсан тийм л үе. Дүн өвлийг давсны дараах анхны баяр бидэнд тохиож байлаа. Хувь заяагаа холбож хувьрашгүй хайраа нэг нэгэндээ бэлэглэхээр болсон бидний хуримын өдөр тэгэхэд л товлогдсон юм.
Ажлын газрын дэргэдэх цэцэрлэгт хүрээлэнд түүнийг хүлээж суунгаа халуун кофе хааяа хааяахан балгалан зүрхэнд бүжиглэх тэр аз жаргал гэгчигг таатай хүлээн авч байлаа. Бугуйн цагаа харан түүнийг яалгүй хоцорч байгааг анзааран эргэн тойрондоо хайтал тэр араас минь тэврэн хацраа минийхд наах нь тэр..
Би: хоцорч байх чинь? *кофегоо газар тавих*
Жин: мм? Тийм гэж үү? Хмм. Миний цаг буруу явж байсан бололтой.. за яахав хоцорсон гээд шийтгэж болно шүү~ гэж хэлэхдээ тэр хүрэмнийхээ халаасанд гараа хийн сандалны нөгөө талаас суун толгойгоо мөрөн дээр минь тавьлаа.
Би бага зэрэг хөмсгөө зангидах аядан түүн рүү харахад тэр гэмшингүй над руу хармагцаа уруул дээр минь шоб хийтэл үнсчих нь тэр.. нүдээ бүлтийлгэн түүн рүү хараад гэнэтийн үйлдэлд нь цочирдон байтал тэр намайг тэврээд
Жин: би одоо хичнээн аз жаргалтай байна гээч? Хэдхэн хоноод л бид гэр бүл болох нь байна шүүдээ?
Тэр хэдий надаас хэдэн насаар ах боловч бидний дунд энэ тоо огтхон ч асуудал байгаагүй юм. Энэ хүн хэзээд л хэнд ч баймгүй өхөөрдөм зан гаргана, хэзээ ч төсөөлөөгүй буйртай зан гаргана. Хааяадаа удаан барьж чадахгүй ч ууртай дүр эсгэнэ. Энэ бүхэн нь л миний хайрыг татсан байх..
Түүнийг зөрүүлэн тэврээд түүнийхээ дулаахан энгэрт наалдан нүдээ анилаа. Аз жаргал гэж л үүнийг хэлэх байх.. бусдын нүдэнд бидний харилцаа эцэг эхийн шахалтаар хийж буй хуурамч гэрлэлтээр тодорхойлогдох ч бидэнд хэзээ ч тийм утгатай байгаагүй.. тэднийг мэдэхээс ч өмнө бид нэг нэгнээ олчихсон хэн хэндээ дурлачихсан байсан төдий..
Жин: даарч байна уу?
Би толгой сэгсэрлээ.
Жин: өлсөж байна уу?
Би дахиад л толгой сэгсэрлээ.
Жин: сайн охин..

***

Өрөөг тойруулан тавьсан том тольны тусгалд цав цагаан хуримын даашинз өмссөн өөрийгөө би олж харлаа. Үсийг минь хойш шууж янзлаад гэвлүүр нүүрний урдуур унжуулсан байсан ч би өөрийгөө ядах юмгүй үнэхээр сайхан харагдаж байгааг мэдэж байв.. урагш унжсан гэвлүүрийг дээш сөхөх төдийд гялалзсан шигтгээтэй зүүлт цухуйж бүрэн авсны дараа толгой дээр зүүлтний ижил титэм үзэгдлээ.. одоо л өөрийгөө бүтэн харж байна.. үзэсгэлэнтэй гэх үгийг хэлэх зориг хүрэхгүй ч би үнэхээр жаргалтай харагдаж байлаа..
Бүсгүй: хатагтай? Одоо хөшгийг сөхөх үү?
Би: байзаарай~ миний .. найз залуу байхгүй байгаа биздээ? Мм?
Бүсгүй: байлгүй яахав дээ тэр танийг хүлээж байгаа~
Би: нөгөө юу л даа би түүнд хуримын өдөр ийм байгаагаа харуулмаар байна гэ хэлээд ичсэндээ доош харахад тэр бүсгүй инээвхийлэн: ойлголоо~ би ноёнтонд хэлчихэе..
Намайг түүнээс тусгаарлаж байсан хөшгийг зөөлөн ярж онгойлгон бяцхан завсар гаргаад харцаа түүн дээр тогтоовол тэр Жин саяхан миний захиасыг авсан бүсгүйн үгийг сонсоод нааш ирж хараглаа. Сандрахдаа хөшгөө хаагаад цаад буланд шигдэн зогсоод амьсгаа дарж байтал түүний намуухан хоолой сонсогдлоо.
Жин: би чамайг хармаар байна..
Би: Жин? Би чамд ийм хөөрхөн байгаагаа хуримын өдөр л харуулмаар байна.. тэгэж байж л тэр өдөр бүхнээс сайхан байна шүүдээ..
Жин: миний хувьд чамтай байгаа өдөр бүр л бүхнээс сайхан байдаг.. өнөөдөр ч тэр маргааш ч тэр..
Би: Жин~~
Жин: ойлголоо. Гэж түүнийг хэлэхэд би санаа амран сая л нэг тайван амьсгалах шиг болоход гэнэт хөшиг хоёр тийш ярагдан онгойж тэр дотогш ороод ирлээ.
Би: Хөөе! Жин!!
Жин тэр эргэж хараад хөшгөө хаангаа: би нүдээ аньчихсан байна.. чиний хүссэнээр би чамайг харахгүй ээ~
Би: мангар~
Жин: юу гээч Суёон? Би юуч харахгүй байна. Нүдээ аньчихсан болохоор эргэн тойрон хав харанхуйюм шиг.. муухай санагдаад байна
Түүнийг ингэж хэлэхэд би түүн рүү гүйж очоод чанга гэгч нь тэвэрлээ..
Би: чиний гэх тэр харанхуйг би хөөж явуулаад гэрэл гэгээ чинь байх болноо~ гэж хэлээд өлмийгөө багахаан өргөж өөрийнхөө уруулыг түүнийхд наалаа.

***

Хурим болоход хэдхэн хоног үлдэж гадаах зэврүүн байдал ч хэдийнэ зуны улирлаар солигдсон байлаа.. түүний дуртай байдаг улаан өнгийн цэцгэн хээтэй даашинзыг өмсөөд бугуйн цагаа харан түүний ирэхийг хүлээж байв. Удалгүй түүний машин нүдэнд тусаж намайг чиглэн давхисаар дэргэд минь ирэн зогсоход би дотогш орон суугаад миний үнсэлтийг хүлээн суух түүний хацар дээр шоб хийтэл үнсэхэд тэр инээвсэглэн: сайн охин шүү
Би: бид хаачих юм?
Жин: өнөөдөр бид манай их сургуулийн ангийнхантай танилцана.
Би: пшш бид гэчихжээ чи танина л биздээ? Гэхдээ яагаад гэнэт?
Жин: бид нэг нэгнийгээ тухай маш сайн мэдэх хэрнээ нэг ч удаа найз нөхдийн тухай ярьж байгаагүй болохоор.. эхлээд би чамтай найзуудаа дараа нь чи надад найзуудаа танилцуулна шүү~
Би инээмсэглэн толгой дохилоо.. тэр машинаа асаан хаазаа гишгэхэд би өнөөх л аймхай зангаараа түүнйи гарааас чанга атгах нь тэр..
Жин: уучлаарай чамайг айдаг гэдгийг чинь мэднээ~ гэхдээ бид хожигдож байна..
Нэлээд хэдэн минут явсны дараа бид танил болсон тэр газарт ирлээ. Анх танилцсанаас хойших байнга ордог байсан тэр ресторанд тэр надтай найзуудаа танилцуулахыг хүссэн байж.. би түүнийг даган алхахдаа бага зэрэг сандарч байсан ч тэр мэдсэн бололтой эргэж хараад гарнаас минь атгаад
Жин: санаа зоволтгүй ээ тэд их сайн хүмүүс гэж хэлээд инээмсэглэх нь тэр..
Бид цааш явсаар VIP өрөөнд орж ирхэд тэнд миний үеийн гэмээр хоёр залуу харин Жин-ий үеийн гэж хэлэхээр хоёр залуу сууж байв. Намайг хармагцаа манай бэр ирлээ гэж сүйд болох залуу бидэн рүү өөрөө түрүүлж ирээд гар барих тэр залууг Жин надад Тэхён гэж танилцуулав. Цаад буланд чимээгүй суух нэг залуугаас бусад нь бүгд л өөрсдийгөө танилцуулан таатай байгаагаа хэлж байлаа. ширээний баруун талд Тэхёнтой хамт суух залууг Жимин, түүний өөдөөс харж суунгаа над руу харж инээмсэглэхдээ хацарт нь үл ялиг хонхорхой тодрох хөрслөг бор арьстай залууг Намжүүн. Харин түүний цаана энэ өрөөний хойморт суусан биднийг орж ирснээс хойш нэг ёозгүй царайлан суух залуу.. биднийг дөрвөн залуу бараг дөчин минут хүлээчихсэн байсанд би үнэхэр санаа зовж байлаа. Жин бид хоёр ширээнд суух гэж байтал өнөөх үл таних залуу босож ирээд над руу эгцлэн хараад гар барин нэрээ хэлэхэд биеэр минь цахилгаан гүйх шиг л боллоо. Энэ нэр..
Тэр: Жүн Хусог
Би: Су-суёон.. Ким Суёон.. *хоолойгоо засах*
Тэрний над руу ширтэх харц намайг тэр чигт минь нэвтлэн харах шиг тийм гүнзгий бөгөөд зүгээр л хэлж буй үг л нь миний чих рүү биш зүрх рүү урссаар байв..
Намжүүн: Яа! Хусог!! Одоо болноо~ манай шинэ бэрээр битгий тоглоод бай!
Хусог энэ үгний хариуд нүүр дүүрэн инээмсэглэснээ: хха миний тоглоом хэтэрчихсэн үү? *толгойгоо маажих* уучлаарай Суёон-аа гэж хэлээд дахиад л инээмсэглэх нь тэр..
Намжүүн: тэр ийм муухай ааштай хүн бишээ худлаа жүжиглэж байсан юм..
Тэд хоорондоо элдвийг ярилцан багын хөгтэй явдлаа ярилцан хааяа л намайг яриан дундаа ахвчуулж байх зуур хоол ирэн тэд улам ч дуу шуу орцгоолоо. Харин би даашинзныхаа хормойноос тас зууран галт тэрэгний хөдөлгүүр шиг түчигнэх зүрхээ тайван болгох гэж байдаг аргаа барж байлаа. Над руу цоо ширтэх тэр залуугийн харцнаас дальдчин улам л Жин рүү шахан сууж байв.. Түүний царай төдийгүй, яриа хөөрөө байгаа байдал хэдий миний мэдэх нэгнээс огт өөр байсан ч ганц л зүйл намайг орж ирснээс хойш шаналгаж байсан юм.. тэр харц.. тэр нүд.. зөвхөн над руу харах тэр үед л яагаад ч юм дотор сэтгэлдээ бусдаас нуусан анхны хайрыг минь санагдуулж байлаа.
Би: уучлаарай би угаалгын өрөө орчихоод ирье..
Жин: зүгээр үү? Гэж над руу зовьнонгуй харахад нь би итгэлтэй гэгч нь толгой дохиод тэндээс гарлаа. Цэв хүйтэн усаар гараа угааж байхдаа тэртээ ард хоцорсон дурсамж дундах анхны хайрыгаа эргэн дурслаа. Бас түүний надад өгсөн амлалтыг.. түүний надад зохиож өгсөн тэр шүлгийг ч тэр..

Чи минь миний цор ганц болохоор
Чамайг л ганцхан анзаарах болно
Чамгүйгээр амьдралыг туулахыг үл хүснэ
Тиймээс тэвэрт минь үүрд үлдээч

Өнгөрсөн баларсан бүхнийг гэнэт сөхсөн өөрийгөө гайхан толгойгоо хэд хэд сэгсрээд тэдний зүг алхаж явтал өөдөөс минь хаалга нээгдэн Хусог гарч ирэх нь тэр..
Над руу хараад инээмсэглэхэд нь би ч мөн хариу инээмсэглэлээ. Хажуугаар нь зөрөн өнгөрөх гэтэл тэр гарнаас минь татаад намайг зогсоонгоо намуухан дуугаар ийнхүү асуулаа.
Хусог: санасан уу?
Би: ююуг?
Хусог: бидний талаар?
Би: мм би Жин та хоёрыг хэр сайн найз байсныг мэдэхгүй юм чинь яаж ч санах билээдээ~
Хусог: бишээ бидний талаар.. чи бас би.. юуг ч санахгүй байна гэж үү?
Би: ююу?
Хусог энэ олон жилийн туршид би бүгдийг санан дурсаж ирсэн байхад чи үгүй байсан юм уу? Намайг таних ч үгүй байгаа хэрэг үү?
Гээд над руу эгцэлж хараад намайг арагш түлхэн хананд тулгаж орхиход нүүрэн минь түүний амьсгал мэдрэгдэж байлаа.. над руу ширтэх тэр харцнаас би дахин дальдчин доош харахад тэр эрүүнээс минь барин намайг өөр рүүгээ харууллаа.
Би: таныг яагаад байгааг ойлгохгүй байна! Бүдүүлэг аашлахаа больж үз! Түүний гарыг тавиулаад Жин рүү яарч явтал хаалга онгойн Жин өөдөөс минь гараад ирэв.
Жин: Суёонаа! Чи яачихваа бүр санаа зовчихлоо..
Би: уучлаарай Жин.. миний бие нэг л муу байна.. намайг хүргээд өгөөч?
Жин: мм! *толгой дохих* найзуудаа уучлаарай бид явах хэрэгтэй болчихлоо.
Намжүүн: ямар нэг юм болоо юу?
Жин: Суёон.. заза юу ч бишээ маргааш уулзая за.
Намжүүн: ойлголоо.. баяртай Сүёон аа~
Жин намайг мөрөөр минь тэврээд гадагш гарахад Хусог хэдийнээ явчихсан байлаа. Түүний машинд суун гэр лүү явах замд мартахыг хүссэн бүхэн... олон жилийн турш өөрөөсөө ч нуусан байсан бүх дурсамж нүдний минь өмнө жирэлзэх нь тэр..

Найз охидын минь хэлдгээр тэр хүн үнэхээр төгс нэгэн байсан.. чадахгүй зүйл гэж түүнд бараг байдаггүй байлаа. Тийм дээ ч тэр сургуульд маань шилжиж ирээд долоо ч хоноогүй байж сургуулийн хамгийн алдартай хүүхэд болчихсон. Бид нэг сургалтын төвд явдаг байсан боловч нэг нэгнээ сайн мэдэхгүй зөвхөн зүс таних төдий тааралдвал толгой дохилцоод өнгөрдөг тийм л харилцаатай хүмүүс байсан.. гэтэл тэр өдөр би түүний нууцаар харчихсанаас болж бүх зүйл эхэлсэн.. биеийн хүчний ажлаас тэр үргэлж зугтдаг тийм зүйл заавал хийх хэрэгтэй болвол тэр чөлөө авчихдагт нь би үргэлж уурладаг байсан ч тэр өдөр үнэн учрыг мэдсэн юм. Хичээл тарж гадна хэдийнээ орой болсон байлаа. Багшийн даалгасан ажлыг би Хусогтой цуг хийх ёстой байсан ч тэр явчихсан.. эцэст нь бүгдийг хийж дуусгаад сургуулиас гарах гээд явж байхад сургуулийн нам гүм хонгилийг төгөлдөр хуурын намуухан ая дүүргэсэн юм.. өөр хаана ч сонсоогүй тийм нандин аялгууг хаанаас гараад байгааг би мэдэхийг хүссэн.. тиймдээ ч тэр зүг рүү алхсан.. хаалганд гаргасан бяцхан цонхоор тэр ангийн хэсэгхэн газар л харагдаж байсан.. тэр ийм болоод л гараа хайрладаг байж, төгөлдөр хуур тоглохын тулдтэр олон ажлаас зугтдаг байж. Төгөлдөр хуурын даралтан дээгүүр бүжиж буй түүний савхан хуруу.. эгшиглэж буй аялгуунд уярсан түүний дөлгөөн төрх.. түүнийг хараад л би түүнд ухаангүй дурлачихсан.. үргэлж үрчийтлээ инээж бусдыг шоглодог тэр төрхийг нь биш зөвхөн төгөлдөр хуур тоглохдоо л түүний нүүрэнд тодрох түүний тэр дөлгөөн даруухан төрхийг харах гэж би орой бүр сургуульд ганцаараа үлддэг байсан.
Жин: Суёон аа? Бие чинь зүгээр үү?
Жин: Суёонаа? Суёон!
Би: мм?
Жин: бие чинь зүгээр үү?
Би: мм. Зүгээр ээ..
Жин: удахгүй гэрт чинь очлоо. Ороод юу ч бодолгүй амраарай за?
Би: ойлголоо.
Удалгүй бид гэрийн маань үүдэнд ирэхэд Жин надаас элддэв зүйл шалгаалгүй намайг хурдан ор гэхчихээд явлаа. Түүний араас дэмий л гараа даллан хоцрохдоо би толгой сэгсрэн өөрийгөө ухаан ор гэж хэд хэд сануулаад дотогш орон орон дээрээ хэвтэхэд цонх тогшин бороон дусал нэг нэгээр унаж бороо орж эхлэх нь тэр. Хүзүүгээ эргүүлэн цонхоор бүдэгхэн харагдах гадаад орчныг харах гэж хичээнэ.. ингэх зуур би дахиад л өнгөрсөнд хөл алдлаа.
Сургуулийн хаалганы дэргэд зогсоод шүхэр дэлгэн тэндээс холдон явах хүүхдүүдийг харан дэмий л санаа алдана. Гараа өргөн бороон дуслыг мэдрэхдээ мөд энэ бороо зогсохгүйг мэдлээ.
Би: шүхрээ орхисон миний л буруу одоо яая гэхэв дээ..
Цүнхээ толгой дээрээ бариад ширүүн орох бороон дунд хэрхэн гүйхээ бодонгоо гүйхдээ бэлдэж байх зуур хэн нэгэн гарнаас минь татан намайг зогсоолоо. Хэн нэгний цээжинд нүүрээ наах шахам ойртож зогсосноо мэдээд би арагш ухрах гэхэд тэр намайг тавьсангүй..
..: орой бүр намайг хулгайгаар хардагыг чинь зөвшөөрч болох ч бороон дунд шүхэргүй гүйхийг чинь бол үгүй шүү! Ханиад хүрвүл яаана! энэ өгүүлбэрийг сонсож дуусаад хэний энгэрт ингэтлээ наалдсанаа мэдлээ.
Түүнээс хүчээр холдоод: тэгээд мэдсэн юм бол яагаад намайг хөөгөөгүй юм? Гэж улайсан хацраа нуун байж хэлэхэд тэр өөр тийш харан хээвнэг гэгч нь хариулсан юм..
Хусог: намайг харж байгаа чинь таалагддаг болохоор тэр..
Би: ююу?
Хусог: мангар ч болдоо гэж хэлээд үсийг минь сэгсийлгээд гарт минь шүхрээ бариулмагцаа шаагин орох бороон дундуур гүйсээр хараанаас минь алдрах нь тэр..
Тиймээ би түүнд үнэхээр хайртай байсан. Бусдын атаархалын гол бай болсон гэдгээ мэдэж байсан ч түүний л дэргэд байвал бусад нь хамаагүй мэт аашилж байсан.. гэтэл тэр энэ бүхний минь хариуд амлалтаа уландаа гишгээд тэр чигтээ алга болчихсон..
Хайртай гэж хэлэх хүртэл чинь би чамайг хүлээнэ. Тэгэж хэлтэл чинь хажууд чинь байж чамайг хамгаална тэр ингэж амласан.
Хайртайг минь мэдсэн болохоор, тэгэж хэлэх зориггүйг минь мэдсэн болохор энэ амлалт ҮҮРД гэдэгтэй утга дүйж байсан юм. Гэтэл энэ амлалт худал байсан..

***

Буми: за Суёон охин минь! Ганц бие бүсгүйчүүдийн үдэшлэгт бэлэн үү?
Би инээд алдан толгой дохилоо.
Жинхи: Шөнө дунд болохоос өмнө сайн наргиж аваарай за! Тэгэхгүй бол 12 цаг болоод ханхүү чинь чамайг хайж эхлэнэ шүү..
Хусогтой уулзсанаас хойш жирийн байсан амьдралын минь хангалттай хэмжээгээр хэвийн байдлаа алдаж эхэллээ. Жин дэргэд минь байсан ч, гарнаас минь атгаж энгэртээ өмнөх шигээ л хайрлан тэвэрч байсан ч миний толгойд Хусогтой хамт өнгөрүүлсэн өнгөрсөн үеийн аз жаргалтай өдрүүд эргэлдэж хичнээн зугтаасаан ч хичнээн өөрөөсөө нуусан ч гэмтэн мэт эцэст нь би энэ бүхэнд баригдаад л дуусаж байлаа. Ганц олдсон боломж гээд энэ үдэшлэг дээр чадахаараа л ууж байсан ч уусан гашуун дарс тархийг минь биш зүрхийг минь согтоож байлаа. Зөвхөн Жүн Хусог гэх хүний талаар бодох бүрт хэмжээнээс хэтэрсэн хэмнэл цээжинд мэдрэгдэж эхэлсээр байлаа. Арга ядахдаа агаар амьсгалхаар гартал намайг хүлээж байсан мэт Хусог гадаах цэцэрлэгийн сандал дээр сууж байх нь тэр. Түүнийг хармагцаа эргээд алхтал
Хусог: надаас зугтахаа болихгүй юм уу?
Би: би тэгээгүй..
Хусог: чи үргэлж л ийм байсан.. чадахгүй гэдгээ мэдсээр байж худал хэлсээр байдаг..
Би: чи ч адилхан. Биелүүлэхгүй гэдгээ мэдсээр байж амлалт өгдөг..
Хусог: тэгэхээр санасан байх нь ээ?
Би: одоо болиод өг гуйя. Би одоо урьдны Суёон байхаа больсон. Чиний эмэгтэй байхаа ч больсон..
Хусог: мэдэж байнаа.. бүхнийг буцааж болдог ч болоосой гэж хичнээн хүсдэгийг минь чи мэдэхгүй шүү дээ.
Би: харамсалтай нь бүхнийг буцааж болохгүй.. тэгээд ч одоо 12 цаг болвол ирээдүйн нөхөр минь намайг хайж эхэлнэ. Амьдрал ийм л байдаг ямар ч ид шидгүйгээр бодит байдал л үргэлжилдэг.
Хусог: мэднээ. Би чинь хажуу өрөөний гойно эрчүүдийн үдэшлэгээс гарч ирсэн шүүдээ. 12 цаг болоход бидний энэ яриа эцэслэнэ гэдгийг ч мэднэ. Тийм болохоор тэр хүртэл миний дэргэд байж болохгүй юу? Хэсэгхэн хугацаанд ч гэсэн цаг хугацааг буцаая. Бодит байдалд биш шидэт үлгэрт итгэцгээе.
Түүний хэлэх үгэнд эргэзэж байсан ч дэргэд нь ирж суусныг бодоход саяхан согтсон зүрх минь нөлөөлсөн бололтой.. ядаж эцсийн удаа ч болов түүний даруухан дөлгөөн төрхийг харахыг хүссэндээ тэр ч байж мэднэ.. бүдэг гудамжны гэрэл доор гар гараасаа атгаад нүдээ анин суух бид.. өнгөрсөнг хэдхэн минут ч болов буцаахыг хүссэн бид.. ид шидийг бүтээхийг хүссэн бид.. бид сэтгэлдээ одоо ч тэртээ ард хоцорсон, дурсамжинд мөнхөрсөн гэж үзсэн бяцхан хүү охин хоёр хэвээрээ байлаа.
Би: ийм болохыг мэдсэн бол би тэр үед чамд хайртай гэж хэлэх байсан юм..
Хусог: одоо хэлж болно шдээ~ бид цаг хугацааг түр буцаасан юм чинь..
Би: би чамд хайртай..
Хусог: би ч бас чамд хайртай.. амлалтаа биелүүлнээ~ бас чамд өгөх бэлэг байгаа..
Нэг нэгэн лүү гээ урьдынх шиг хайрын харцаар ширтэлцэн суухад хацар халуу дүүгэн би түүнээс нүүр бурууллаа. Тэр эрүүнээс минь барин өөр лүүгээ харуулаад над руу аажмаар ойртоход би түүнийг болиулсангүй.. түүний бүлээн чийглэг уруул минийх дээр буухад хацрыг минь даган нулимс урслаа. Яг энэ үед цагийн зүү арванхоёрыг зааж бид нэг нэгнээсээ холдсон юм.. хэсэгхэн хугацаанд бүтээсэн бидний ид шид хэн хэндээ насан туршийн нууц болон үлдэх учиртай..

***

Хуримын өдөр.. яг л өмнөх шигээ бүх зүйл өмнөх шигээ байсан.. даашинз ч тэр.. хүзүүнд минь гялалзах зүүлт тэр ч бүү хэл титэм гэвлүүр гэх мэт бүх зүйл тэр өдрийнх шиг байсан ч би тийм байсангүй.. нүүр минь тэр өдрийнх шиг аз жаргалаар гэрэлтсэнгүй, инээмсэглэлээр ч дүүрсэнгүй..
Толинд харагдах цонхигор царайлсан гунигтай би.. Жинд үзүүлэхийг хүссэн хуримын даашинз.. би яагаад ингээд байгаагаа ч ойлгохгүй байна.
Удалгүй аав минь орж ирэн бид хуримын танхим руу алхаж явсаар хаалганы гадна ирлээ. Хаалга нээгдэн хуримын дасал болсон төгөлдөр хуурын аялгуу эгшиглэж бид дотогш орон зочдын нүд бидэн дээр тусаж байхад би юу ч мэдэрсэнгүй.. өнөөх цээжинд багтаж ядах аз жаргал, догдлол, ичингүйрэл.. энэ бүгдээс хумхын тоос ч үлдээгүй байж.. Жин-ыг гэх хайраас ч бас юу ч үлдээгүй гэж үү? Индэр дээр зогсох цагаан хослол өмссөн дэгжин залуу дээр би харцаа тогтоолоо. Над руу хараад инээмсэглэж байна.. хайр дүүрэн харцаар над руу ширтэж байна.. би хариуд нь ямар харцаар харж байгаа бол? Хайрын харц мөн болов уу?
Урагш алхаж байх зуур энэ бүхнийг дотроо эргэцүүлэн бодож харцаа ч тогтоож л чадах би гэнэт л зогтуслаа. Төгөлдөр хуурын ард суун даралтан дээр савхан хуруугаа бүжиглүүлэх тэр залуу.. хэнээс ч илүү даруу дөлгөөн төрхөөрөө намайг ховсдох тэр залуу..
Хусог: би ч бас чамд хайртай.. амлалтаа биелүүлнээ~ бас чамд өгөх бэлэг байгаа..
Надад өгнө гэсэн бэлэг чинь энэ үү? Хуримын аяыг минь тоглож өгч байгаа юм уу? Түүн рүү харан алхаж явтал аав надаас гараа татан авлаа. Гайхаж харвал би хэдийнэ индэр дээр ирж Жин миний гарнаас барих нь тэр.. үүнтэй зэргэцэн төгөлдөр хуурын ая ч зогслоо. Хусог босон бидэн рүү хараад мэхийн ёслоод зочдын дундуур алхан гарах хаалга руу алхаж харагдлаа. Энэ үед Номлогч хуримын ёслолд хэлдэг ёс болсон үгсээ хэлж байв. Зочид алга ташлаа. Хусог алхсаар гарах хаалганы дэргэд очиход надад Жин-ы: Тийм ээ амлаж байна гэх үг сонсогдлоо..
Хусог хаалганы бариулаас бариад татаж байх тэр үед номлогч миний нэрийг дуудах шиг боллоо.
Номлогч: Ким Суёон та амлаж байна уу?
Хусог хаалга онгойлгоод цааш гарахад нарны гэрэл гялсхийж хаалга зөөлөн хаагдлаа.
Жин: Суёонаа? Номлогч чамаас асуугаад байна шүү дээ хариулалдаа.
Би: юу?
Номлогч: Ким Суёон та Ким Согжины хууль ёсны эхнэр болж жаргал зовлонгоо хуваалцан хамтдаа нэг насаараа амьдрахаа амлаж байна уу?
Би:...
Жин: Суёон?
Номлогч: Ким Суёон?
Би:..
Ээж: Суёонаа хурдан хариулалдаа!
Би:..
Жин:..
Би: би.. би.. хүсэхгүй байна! Уучлаарай Жин.. уучлаарай ааваа ээжээ..
Жин: Су-Суёонаа
Би: би гэрлэхгүй ээ.. үгүй ээ хэзээ нэг өдөр гэрлэнэ л байх.. гэхдээ өнөөдөр биш бас Жинтэй биш.. би өөр хүнд хайртай.. ингэж хэлмэгцээ шаланд хүрсэн урт даашинзныхаа хормойг дээш шуун тэр танхимаас хар хурдаараа гүйн гарлаа.
Түүний араас.. хамгийн сүүлийн бэлгээ надад өгчихөөд гарч одсон тэр залуугийн араас.. дурсамжинд минь ч сэтгэл минь ч дугаар нэг-ийг эзэлдэг тэр залуу руу.. минийх гэх тэр төгс залуу руу..
Хурим болж буй зочид буудлаас гарч гүйнгээ түүнийг харцаараа хайж эхэллээ. Зочид буудлын эргэн тойронд тэртээ цаана замын эсрэг талд ч хараа минь хүрч чадах бүх л газарт хараагаа бэлчээж байв.
Би: Жүн Хусог!! Хусог! ХУСОГ!! ХУСО-
Хусог: ёо~ ямар чанга орилдог юм бэ? Гэж тэр чихээ ухсаар араас минь гарч ирэхэд би түүнийг явчихаагүй байгааг мэдээд баярласандаа шууд л гүйж очоод тэвэрлээ.
Би: би чамд хайртай.. энэ.. энэ.. тэр нөгөө
Хусог: хуримаас зугтаагч бүсгүй! *дух руу няслах*
Би: хөөе! Миний хэлэхийг сонсолдоо!
Хусог инээмсэглэнгээ намайг тэврээд энгэртээ наан; би ч гэсэн чамд хайртай.. одоо нэг нэгнийгээ өнгөрсөнд биш ирээдүйд ч биш одоо цагт хайрлая.. өнгөрсөн хугацаанд бидэнд хичнээн хэцүү байсан ч одоо шинээр эхэлцгээе..
Би толгой дохин түүн рүү харлаа.
Хусог: харин одоо гүйцгээе!
Гэж хэлээд гараас минь хөтлөн гүйхэд бидний араас танхимд цугларсан байсан бүх зочид хөөж эхлэх нь тэр..
Би одоо л өөрийгөө жинхэнэ аз жаргалтай байгаагаар мэдэрч байна. Ямар нэг сэтгэлийн шархгүй өөрөөсөө далд нуусан эмзэглэлгүйгээр.. төгс залүүгийн төгс хайранд хайлж байгаа бололтой..
БИ ЧАМД ХАЙРТАЙ ТӨГС ЗАЛУУ МИНЬ..

Таалагдсан бол сэтгэгдэлээ бичээрэй~ 15+ vote-н дараа дараагийн хэсэглэл орноо~~ ;)

2 страница29 апреля 2026, 00:33

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!