1 страница29 апреля 2026, 00:33

∞ I Need You ∞

방탄소년단 - I Need U

Яагаад чамайг хайрлачихаад хариуд нь шаналах ёстой гэж..
Яагаад шархалж л хоцрохоо мэдсээр байж чамайг тэгтлээ хүснэ вэ?

Хацарт өнгөц үлдсэн боловч одоог хүртэл арилаaгүй тэр сорвыг гараараа тэмтрэн нүдээ аньлаа. Тэгэхэд л тэр охин надад анх удаа хүрсэн гэтэл.. ийм хэрцгий байхын чинээ би төсөөлөөч үгүй нь явж.. доод давхраас ээжийн хурдлaaрай гэх дуугаар гэнэт л ухаан орж цүнхээ үүрэн доош буулаа. Ээжийн бэлдсэн омлетнээс чадах чинээгээрээ том хазаад амандаа багтаж ядах тэр бүхнийг арай л гаргачихгүйхэн шиг
Би: явчихаад ирье!! гэсээр хаалгаар гарч одлоо.

Цүнхнийхээ урд халаасанд хийчихээд мартаж орхисон нүдний шилээ гаргаад хартал хэдийнээ хагараад нэг талын шил нь уначихсан байлаа. Тэгэхэд тэр танхай залуусыг түүний таньдаг хүмүүс гэж мэдсэн бол би тэр хүмүүстэй огтхон ч ороолцолдохгүй байх байсан.. гэтэл тэр өдөр Сүри хэтэрхий чанга орилсноос би өөрийн мэдэлгүй дэргэд нь очоод зогсчихсон байсан.. тэгээд л хэзээ ч орж байгаагүй зодоонд орж ил авсан шарх гэвэл хацар дээрх сорви л байв.. гэвч цамц сөхөх төдийд л бие минь хэдийнэ эрээн алаг болтлоо балбуулсан нь мэдэгдэнэ..

Жон Жонгүк! Чи чинь ийм хүн огт биш шүү дээ.. ээжийнхээ хүсэж мөрөөдөж ирсэн тэр сургуулиас өөр бусад нь чамд хэзээ ч хамаатай байгаагүй.. хэзээд л ангийн урд ширээнд суугаад тоо бодлоготой ороолцолдож суудаг байсан.. миний ард хэн нэгэн зодолдож байсан ч, хэрэлдэж байсан ч, бүр над руу юм аваад шидэж байсан ч, бие минь халуу шатаад ухаан алдахаас наахнуур муу байсан ч тэр ширээнээс өндийхгүй өдийг хүртэл хайрлаж ирсэн ганцхан эмэгтэйн төлөө, ээжийнхээ төлөө, түүний биелүүлж чадаагүй мөрөөдлийн төлөө чадах бүхнээ хийдэг хүүхэд байсан.. үргэлж л ээжийн сайн хүү байсаар ирсэн.. гэтэл одоо..

Ээжээсээ өөр эмэгтэйг хайрлах болж гэмгүй цайлган цагаан ертөнц минь гүн харанхуйд живж эхэлж байна.. толгойд үргэлж бодогдох түүний тэр ялдам төрхийг хэдхэн хором мартая гэсэндээ чихэвч зүүгээд аль болох чанга дээр нь дуугаа тавьлаа.
Хэзээнээс амьдрал минь ийм адармаатай, адал явдалтай болчихсон нь мэдээж тодорхой.. түүнд анхны харцаар л дурлачихсан тэр өдрөөс эхлээд л ийм болчихсон.. тоохгүй, мэдээгүй, анзаараагүй мэт өнгөрхийг хүссэн.. гэвч бүтээгүй..

Ангийн хаалгаар ормогцоо самбарын урд байрлах ширээндээ суухдаа өдийг хүртэл зүүж ирсэн чихэвчээ авсангүй.. цүнхээ онгойлоод хараахан дуусгаж амжаагүй бодлогын номоо гарган сүүлд зогссон газраасаа үргэлжлүүлэн бодож эхэллээ. Одоо нэг л хүсэх зүйл байна. Хичээл эхлэхэд дахиад хорин минут байгаа хэдий ч хэзээд л эрт ирчихдэг тэр охиноос болгоомжлоно.. Бэк Сүри! Гуйя надад битгий л саад болж үзээрэй..
Бодлого бодож эхлээд минут ч болоогүй байхад ширээн дээр жижиг дугуй сав болон шархны лент тавигдах нь тэр.. би тоосонгүй толгой сэгсрээд бодлогоо цааш бодож эхлэхэд үүний араас тун удалгүй дэвтрийн бяцхан тасархай тавигдлаа. Тэр өдөр уучлаарай.. гэж нямбайлан бичсэн зурвас нүдэнд үзэгдэхэд зүрх хэвийн хэмжээнээс илүү хурдан цохилж гар хүртэл салганаад ирлээ.. чихэвчээ авалгүй толгойгоо бага багаар өргөн түүн рүү харахад тэр нүдээрээ зөөлхөн инээмсэглээд эргээд ширээ рүүгээ явчихлаа.. би түүний энэ инээмсэглэлийг анх хармагцаа л дурласан.. гэвч энэ сайхан инээмсэглэлийн цаанах үнэн төрх нь ямар бол гэж бодох төдийд тэр өдөр толгойд зурсхийлээ.. тийм шүүдээ тэр бол муу охин.. бусдад өөрийгөө сайн гэж итгүүлэх хөгийн өөдгүй. Амиа хичээсэн муу охин..гэхдээ л энэ бүхнийг үл хамааран би түүнд одоог хүртэл хайртай..

Эхний хоёр хичээл математик байсан учир тэр хэвээрээ бодлогоо бодон суусаар хоёр цаг нүд ирмэхийн зуурт л дуусчихлаа. Сая л нэг чихэвчээ аван шилгүй удаа сууснаас болж бүрэлзэх нүдээ нухлан өндийхөд толгой баг зэрэг эргэж байлаа. Нэг алхам хоёр алхаад газар хөдлөх шиг мэдрэгдэж би газарт сулбайн унах нь тэр. Нүд хүртэл сүүмийж бүрсэлзээд урдаас сарвайх тэр олон гарыг бүдэг бадагхан гадарлаж байтал өөрийн мэдэлгүй харанхуйд хөл алдлаа.

***

Ахлах сургуулийн гурван давхарт байрлах тэр өрөөний гадна эмчийн өрөө гэх пайз зүүсэн байх ба дотор нь намуухан ярилцах хоёр бүсгүйн дуу сонсдоно. Гурван ор дарааллуулан тавиад дундуур нь цагаан хөшигөөр тусгаарласан байх бөгөөд хамгийн захын орны дэргэд дүрэмт хувцас өмсөж үсээ шууж боосон охин санаа зовьнонгуй эмчээс асуулаа..

Охин: тэр зүгээр болов уу?
Эмч: сайн мэдэхгүй юмдаа. Сүри~ зүгээр эсэхийг нь нарийн шинжилгээ хийж байж л мэдэх байх.. гэхдээ миний харж байгаагаар бол тийм ч сайн биш бололтой..
Сүри: яагаад тэр вэ? Тэр.. тэр.. гэж ээрч байх зуур эмч яриагаа үргэлжүүлэн
Эмч: түүний нуруу.. за за би чамд үзүүлчихье дээ.. гэж хэлээд тэдний дэргэд нүдээ анин хэвтэх хөвгүүний цагаан цамцыг ялимгүй өргөхөд хөхөрч хавдсан ул мөр түүний биеийг бүрхсэн байх нь тэр.. Сүри юу ч хэлж чадахгүй болтлоо балмагдан амаа даран хойш ухрахад
Эмч: хэрвээ энэ шарх нь түүнийг ухаан алдахад нөлөөлсөн бол тэр жинхэнэ зүгээр биш байгааг хэлж байгаа юм.
Сүри: эмчээ тэгээд одоо яах вэ? Түүнийг эмнэлэг рүү авч явах уу?
Эмч: сэрснийх нь дараа бол болноо. Харин одоо бол Жонгүк ядаж жаахан ч гэсэн амрах хэрэгтэй..
Сүри: баярлалаа.. *бөхийх*

Жонгүкийн хэвтэж буй орны зэргэлдээх орон дээр Сүри суугаад өөрийгөө буруутгалаа. Түүний сайн мэдэж байгаагаар Жонгүкийн бие ингэтлээ хөхөрсөн байгаа нь тэр өдөр өөрийг нь.. хамгаалхаар ирснээс болсон. Тиймээс л тэр ингэтлээ өөрийгөө буруутгаж байгаа хэрэг.. түүнийг сэргэвэл ядаж эмнэлэг рүү хамт явахыг хүсэх боловч Жонгүк түүнд яснаасаа дургүй учир тийш явахгүй гэдгийг тэр сайн мэдэж байлаа. Ингээд Сүри өөрийнх нь хийж чадах ганц л зүйл үлдсэнийг мэдээд эмчийн өрөөнөөс хар хурдаараа гүйж гарах нь тэр..

***

Яагаад ч юм толгой задрах шахам өвдөж би нүдээ арай ядан нээлээ.. би хичээлээ дахиад л хэтрүүлчихсэн бололтой.. тэгээд л энд ирчихсэн байх. Гараа өргөн бугуйн цагаа харахад хэдийнээ тарах цаг болсон байсан учир тэндээс гаран анги руугаа орж цүнхээ аваад гэрийнхээ зүг алхаж эхэллээ.

Энэ удаа чихэвч зүүсэнгүй тэртээ тэргүй толгой өвдөөд задарчих шахаж байгаа болохоор тэр лдээ. Хэн нэгний ардаас дуудах дуунаар алхаж явсан газартаа хөшиж орхиход тэр намайг гүйцэж ирээд ханцуйнаас минь зуураад бөхийн амьсгаагаа дарах гэж хичээж байлаа. Удалгүй хэвийн болоод над руу хараад нөгөө гартаа барьсан байсан цаасан уутаа над руу сарвайлаа.

Би: би авахгүй ээ.
Сүри гарыг минь татан дээш өргөөд өнөөх зүйлээ надад бариулан: дээр нь яаж хэрэглэх талаар биччихсэн байгаа. Гэртээ очмогцоо шууд уугаарай.. уул нь би ус авья гэж бодож байсан ч амжсангүй..

Түүний өгсөн цаасан уутны доторхыг хальт өнгийн харахад эм болгон дээр наадаг цааж нааж өнөөх л нямбай цэвэр бичгээрээ тайлбарлан бичсэн харагдлаа..

Би: чи яг яах гээд байгаа юм? Чамд ер нь миний юу хэрэгтэй болоод намайг ингээд дагаад байгаан?
Сүри: ююу?
Би: намайг тэгтлээ зодуулж байхад тусламж ч болох нь ээ дуудаагүй байж одоо эм зөөгөөд гүйж байгааг чинь би юу гэж ойлгох вэ? Би тийм өрөвдөлтэй байна уу?
Сүри: тэр нөгөө.. миний буруу болохоор л
Би: ингэхийнхээ оронд эхлээд надаас уучлалт гуйчихсан бол арай дээр байх байлаа.

Би тэр ууттай зүйлийг түүн лүү шидэхэд тэр унагачихалгүй барьж аваад над руу харлаа. Харин би тэр харцнаас нь дальдчин бултахдаа түүнийг тэр газарт нь орхиод гэрийнхээ зүг илүү хурдан алхаж эхэлэх нь тэр. Тийм яаж үгс миний амнаас гарсныг одоо ч хүртэл гайхсаар түүнийг араас дахиад гүйцээд ирэх вий гэж айсандаа улам хурдаллаа... саяхан хэлсэн тэр ширүүн үгс дахиж миний амнаас гарахгүй болохоор тэр..

Тэр ийм л хүн нэг бол муу охин нэг бол сайн охин шиг миний өмнө үзэгдэж миний сэтгэлээр тоглоом тохуу хийдэг тийм л хүйтэн сэтгэлтэй цэвдэг хүн..

Чамаас л болоод жирийн байсан амьдрал минь сүйрч байна
Чамайг өөрийн болгож чадахгүй юм хойно бүх зүйл одоо надад хамаагүй

Хичээл дээр ухаан алдсан гэдгийг ээж мэдсэнээс хойш намайг орноос минь ч босгохоо байж бүтэн долоо хоног хичээлд минь явуулсангүй.
Хааяа нэг ангийн хүүхдүүдээс хурдан эдгэрээрэй гэх маягийн зурвас ирэх боловч Сүригийн тухай тэр өдрөөс хойш юу ч мэдэж чадсангүй.. жирийн үед бол тэр хамгийн түрүүнд зурвас илгээж аль эсвэл гэрт минь хүрээд ирчих байсан гэж яагаад ч юм бодогдоно. Гэхдээ хамгийн дургүй хүрч түүнээс зай барьдаг байсан минь түүний тэр олон аашнаас болдог байсан.. нэг өдөр инээж нөгөө өдөр нь намайг танихгүй мэт дээгүүр харж өнгөрнө. Нэг өдөр нь надад санаа тавих боловч өөр нэг өдөр намайг зодуулж байсан ч хялам хийж муухай харна.. миний сэтгэлийг нэг татаж нэг түлхэж , нэг дүрэлзүүлж нэг хөлдөөж хаягдаг нь хамгийн аймаар нь.. тиймээс л би энэ нандин мэдрэмжээ хадгалж авахын тулд түүнийг гэх сэтгэлээ сэтгэлийнхээ тэртээ цаана нууж орхичихоод түүнд муухай аашилдаг болчихсон юм.. гэвч энэ бүхний эцэс дэх туйлын үнэн бол би түүнийг хайрласан хэвээрээ төдийгүй түүний этгээд үйлдлүүдэд хамгийн эхэнд өртөж шаналдаг нь өнөөх нандигнахыг хүссэн сэтгэл байсаар..

Урт удаан амралтын дараа ээж сая л нэг намайг тэнхэрлээ гэж итгэн намайг хичээлдээ явж болно гэж зөвшөөрсөн юм. Энэ өдөр яагаад ч юм би дотроо сэм баярлаж удаан хараагүй түүний төрхийг ханатлаа харахыг хүссэндээ анги руугаа хамгийн хурднаараа явж очлоо. Эхлээд юу ч болоогүй мэт тайван алхаж ороод ангийн хүүхдүүд дундаас нүдээрээ гүйлгэн түүнийг хайна. Ширээн дээ очиж суугаад балаа унагасан царайлж бас дахин хайна. Хачин юм.. тэр өдийд ирчихсэн байдаг шүүдээ.. яагаад байхгүй байгаа юм бол?

Хэдий ичмээр ч гэсэн бардам зангаа үл тоож ангийн даргаас түүнийг хаачсаныг асуулаа. Тэр ч бас мэдэхгүй гэнэ. Хачирхалтай гэгч нь Сүри яг надтай адил бүтэн долоо хоног хичээлдээ ирээгүй байв..
Долоо хоног өвдсөн гээд ирээгүй над руу зурвас ч болов бичээгүй нь ингэж тайлагдлаа. Тэр мэдээгүй байж..

Өдөр бүр хичээл хийхэд саад болдог тэр охин, сав л хийвэл ундаа идэх юм гээд надад хэрэг болж болох зүйлсийг зөөсөөр бодлого бодох цагаас минь хомсолдог тэр охин... ганц л инээмсэглэлийг нь харчихвал сэтгэл догдолсондоо өөр юу ч хийж чадахгүй болгодог тэр охин.. түүнийг байхгүй л болчих юм бол бүх зүйл тайван амгалан болно гэж бодож байсан ч, өнөөдөр тэр амгалан өдөр нь байсан ч би бодлогондоо огтхон ч төвлөрч чадсангүй.. хичнээн бодсон ч аль нэг томьёог орлуулахдаа алдах эсвэл эцсийн хариу нь худлаа гарсаар би нэг л бодлогоо дахин дахин бодсоор байлаа..

Түүнийг хичээлдээ ирээгүйд нь уур хүрч түүнийг энд байсан бол би ингэж будилахгуй байх байсан гэж өөртөө хэлнэ.. байхад нь салахын түүс болж байсан мөртлөө алга болохоор нь санаж байна.. би ер нь яачихаад байгаа юм бэ!!

Хичээл таран тартал доторх би-тэйгээ тэмцэлдэж дотроо хэдэн мянга дахин давтсан үг нь хайртай.. хайргүй.. байлаа. Цүнхээ үүрэн тэр газраас хурдхан шиг гарах гэж яарахдаа түүний тухай ангийн багшаас асуух гэсэн.. гэхдээ чадаагүй.. Үнэндээ түүнд санаа зовж байсан ч үргэлж намайг зогсоодог тэр хувиа бодсон зан өнөөдөр ч бас намайг зогсоолоо.

Түүний дэргэд минь байхгүй өдрүүд нэг нэгээр нэмэгдсээр эцэст нь тэр бүтэн сар хичээлдээ ирсэнгүй.. миний хичээл хийх тоо ч үүнтэй зэрэгцэн буурсаар би хичээл дээр зөвхөн түүний тухай бодож аль эсвэл чихэвч зүүж суудаг боллоо. Энэ хоёрын аль нэг нь биш бол түүний надад өгсөн сорвины тос шархны лентийг ширтэнэ.. би ийм л болчихсон.. ээжийнхээ төлөө гэж бүгдийг хийдэг байсан Жонгүк гэнэт л алга болчихсон..

Энэ бүхний эцэст ч би түүнийг хайж олж уулзах тухай бодож л байснаас хэрэгжүүлж үзсэнгүй.. зүрхэнийхээ гүнд нууна гэснээрээ би түүнийг гэх хайраа өөрийнхөө хувиа хичээсэн зантайгаа далд нуучихсан л гэж бодож байлаа... гэхдээ тэр хүнийг ирэхэд л ойлгосон энэ бүхэн өөрийгөө хуурсан нэг бяцхан жүжиг гэдгийг.. тэгэхэд л мэдсэн..
Шинэхэн авсан шилээ тайлаад цүнхнийхээ урд халаасанд хийгээд гэрийн зүг алхахад хэн нэгэн намайг дуудан би алхаж явсан газраа тэр чигтээ гацах нь тэр..
Бэк Сүри? Энэ чи мөн үү?
Намайг дуудсан тэр зүг рүү түүнийг байна гэж горьдлого тээн эргэж харахад үнэхээр тэр мөн байлаа. Бэк Сүри~ бэлтгэлийн хувцас өмссөнөөс биш миний мэдэх тэр охин над руу алхаж ирээд хөмсгөө зангидах нь тэр..

Би: Бэк Сүри? Чи яагаад хичээлдээ ирэхгүй байгаа юм?
Тэр: Үри!
Би: юу?
Тэр: Бэк Сүри биш! Бэк Үри гэж байна!!
Би: юу?
Үри: бурханн минь гэж би чамтай ингээд ярилцаад зогсож байх ч гэждээ..
Би: Үри гэнээ?
Үри: тиймээ түүний ихэр дүү нь байна.. аан тийм бас дээрийн явдалд уучлаарай манай боксын клубын хөвгүүд чамайг буруугаар ойлгоод.. гэхдээ чи тэр үед нэгнийх нь утсан дээр гишгэчихсэн юм байна лээ шдээ..
Би: тэгэхээр тэр өдөр..
Үри: тиймээ тэр өдөр чи манай эгчээ болоод биш надаас болоод зодуулчихсан юм..
Би: тэгээд чи энийг л хэлэх гэж ирээ юу?
Үри: юу? Чи ингэхэд түүнд хайртай юмуу!
Би түүнд шууд хэлж чадсангүй зүгээр л буруу тийш хараад толгой дохилоо.. түүнтэй удаан ярилцсаны эцэст миний сэтгэлийг нэг татаж нэг түлхэж байсан Сүригийн олон аашны учрыг олох шиг боллоо. Миний мэдэх Сүри эелдэг дараа охин байж, харин их зантай сэхүүн гэж бодож байсан нь түүний ихэр дүү болох Үри байж таарч.. түүний бие хааяа өвдөх үед Сүригийн оронд Үри хичээлд нь суудаг байж.. ингэж л бүх зүйлийн учир тайлагдсан юм..

Би: тэр одоо зүгээр үү? Бие нь өвдчихсөн юмуу?
Үри: зүгээрээ.. гэртээ амарч байгаа.. эгч өөрөө чамд бүх учрыг хэлэх янзгүй байхаар нь би хэлж байгаа юм..
Би: зүгээр байгаа бол болоодоо. Гэж хэлээд түүний дэргэдүүр зөрж өнгөртөл түүний гар толгой дээр буухад би хэт цочирдсондоо түүн рүү муухай хартал
Үри: яахараа та хоёр шиг тэнэг нэг нэгэндээ хайртай болчихдог байнаа!! Нэг нь хайртай гэдгээ хэлж чадахгүй, нөгөөх нь би чамайг гэмтээгүй гээд хэлж ч чадахгүй.. за больёо больё нэг нартай өдөр учраа ололцоорой!! Би лав явлаа.

Өдийг хүртэл түүнийг өөдгүй нэгэн гэж харж байсан миний бодол тэгэхэд л өөрчлөгдсөн. Олон удаа асуухыг хүссэн ч асуух гэж очих болгондоо өөрийгөө болиулж байсан ч би багш нарын өрөө рүү тэр өдөр итгэлтэйгээр орж түүний гэрийн хаягийг авсан. Тэгээд л шууд түүний байгаа зүг гүйсэн..

Маш удаан хугацааны турш түүнийг нууцхан хайрласаар ирсэн.. тэр хайраа өөрөө ч нууж түүнийг үзэн ядахыг хүссэн.. гэвч тэр миний бодож байсан шиг хүн биш байсан.. тэгээд л би одоо яарч байна.. удаан хугацаанд өөрийгөө болиулж байсан тэр хулчгар зангаа ор тас мартахын тулд.. бас түүний хөөрхөн инээмсэглэлийг дахин харахын тулд.. түүнд үргэлж харуулж байсан өөрийнхөө муухай занг биш түүнд хайртай жинхэнэ өөрийгөө одоо харуулмаар байна..

Сургуулиас нэлээд зайтай байсан ч би чадхаараа хурдан гүйсээр түүний гэрийн гадна ирлээ. Хонхыг нь дарах гэсэн ч гар салганаад зүрх түгшээд нэг л болсонгүй.. гүнзгий амьсгаа аваад хонхыг нь дарах гээд гараа өргөтөл хаалга онгойн тэр гараад ирэх нь тэр..

Сүри: Жонгүк?
Би: ссайн уу?
Сүри: чи энд юу хийж- түүнийг цааш үг хэлж амжаагүй байхад би түүний өмнө очиж зогсоод гартаа барьсан сорвины тос болон шархны лентийг түүний алган дээр тавьлаа..
Сүри: үүнийг өгөх гэж ирсэн юм уу?
Би толгой сэгсрээд түүний гар дээр дахиад нэг зүйл тавихад түүний нүд бүлтийн гайхсан аястай над уу харахад нь би газар ширтэнгээ түүнд хэлэхийг хүссэн ч хаягдчих байх гэж айсандаа огт хэлээгүй үгээ хэлэх гэж хичээнэ..

Түүний гар дээр тавьсан сүүлийн зүйл бол.. би чамд хайртай гэж бичсэн цаасны тасархай байлаа. яг л тэр өдөр Сүригийн надад өгч байсан шиг..

Сүри: Жжонгүк?
Би: Бэк Сүри! Надтай үерхээч~~ улайсан нүүрээ түүнд мэдэгдэхгүй гэсэндээ өөр зүг рүү харж байсан надад дулаахан зүйл мэдрэгдэхэд Сүри намайг тэвэрсэн байлаа.

Би: дараа хэрвээ дараа би дахиад л ингээд шархдаад сорвитой болох юм бол надад чи өөрөө тос түрхэж өгнө биз дээ?
Сүри чимээгүй толгой дохилоо..
Би түүнийг хариу тэврэхэд түүний шивнэж элсэн үгс чихнээ тодхон сонсогдсон юм..

Би ч бас чамд хайртай гэж...

Чи надад хэрэгтэй.. өдрөөс өдөрт усгүйдэж хагдрах цэцэг шиг байсан намайг чи л усалж ургуулж ирсэн бололтой.. намайг шархлуулахаас өөрийг хийдэггүй нэгэн гэж бодож байсан ч би эндүүрч байж..
Цаашдаа шархлах байсан ч шаналах байсан ч зүгээрээ~ чи л дэргэд минь байж шархдаж сэмрээд сорви тогтсон зүрхэнд минь сорвины тосоо түрхэх тэр үед л би эргээд хэвэндээ орно..

I love you girl
I need you girl!

Дууны утгыг гаргасан боловч яш дуу шиг нь гунигтай төгсгөхийг хүссэнгүй.. Аз жаргальай төгсгөлд дуртай л биз дээ??
Дараагийн ваншот энэ хэсэглэл 15+ vote авсны дараа орноо~~

1 страница29 апреля 2026, 00:33

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!