Untitled Part 17
-Чамд миний хувцас сайхан зохиж байна.
-Надад угаасаа бүх хувцас сайхан цохидог.
Микото гэрээрээ дайрж солих хувцас авалгүй шууд Сэүний гэрт ирсэн учир онгоцны буудал явахдаа Сэүний сорочкин цагаан цамцыг өмссөн байлаа. Микото сэтгэцийн хямралд өртсөн байсан болохоор эмч түүнд тайвшруулах эм бичиж өгч Микото эмнэлэгийн үүднээс хөдлөхдөө тайвшруулах эм ууснаас болж нам унтаж Сэүн түүнийг гэртээ авчирсан юм.
Тэд онгоцны буудлаас хөдлөн явж байх замд бороо ганц нэг дуслаж байлаа. Одоо 9 сар учир зуны бүгчим халуун алга болсон ч дулаахан хэвээрээ байсан юм. Өмнө нь сургуулийн зүлгэн дуур сууж байхад Чанёол Микотод хүрмээ өгсөн нь хэт хүйтэн байсан болохоор биш харин Микото хөхөвч зүүгээгүй байсан болохоор хөхний толгой нь мэдэгдээд байсанд Чанёол түүнийг нь бусад эрчүүдээс халхлах гэж л өгсөн хэрэг байсан юм. Тэд хотын төвд орж ирэхэд бороо хувингаар асгаж байгаа мэт цутгаж гадаа хүний хөл татарсан байлаа.
Сэүн гэрлэн дохион дээр ирж зогстол Микото гадаахыг машины цонхоор догдолсон царайтай харан Сэүн рүү нэг инээмсэглэхэд Сэүн түүний инээмсэглэлийн учрыг ойлгож амжаагүй байтал Микото шууд л хаалга онгойлгон гараад гүйчхэв. Сэүн юу болоод байгааг ойлгосонгүй.

Сэүн зам дээр жолоо барьж байсан болохоор шууд ардаас нь гараад явчихаж чадсангүй...Микото машинаас буусан ч холдолгүй борооны доор гараа алдалж тосон инээмсэглэж тэнгэр лүү харж байлаа. Тэр үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байлаа.

Сэүн түүнийг харан амаа ангайх нь тэр. Тэр хэзээ ч өмнө нь ингэж аз жаргалтай харагдаж байгаагүй. Тэр бороонд үнэхээр хайртай бололтой.Тэр үнэхээр үзэсгэлэнтэй юм. Тэр гэрэлтэж байна...Сэүн Микотогийн сууж явсан талын цонхыг онгойлгон биеэрээ цонх руу хазайн
-Хөөе хадагтай чи одоохондоо өвчтэй байгаа юмсан.
-За аливээ...энэ чинь бороо...буугаад ир. Хамтдаа хөгжилдөцгөөе. Энэ чамд таалагданаа...
-Би бороонд дургүй ээ. Би ханиад хүрэхийг үзэн яддаг...Аливээ хурдан суу...Чи даарах нь...Бас одоо улаан гэрэл унтрах нь...Хурдан суу? Микото түүний үгэнд зүгээр л инээмсэглэн толгой сэгсэрч байлаа...тэр аль хэдийн өөр ертөнцөд зочилжээ...Сэүн дахин
-Хурдан суу... Гэрэл унтрах нь...МИКОТО!!!...гэтэл ногоон гэрэл асан арын машин нь сигналаа дарах нь тэр. Сэүн бухимдан урагш хөдөллөө...Микото хөдөлсөн машин руу харан инээмсэглэж
-Чи энэ бороог мэдрэх хэрэгтэй байсан юм...Харамсалтай л байна даа залуу минь! гэж хэлэн эргээд тэнгэр рүү ширтэн бүхэл биеэрээ борооны дуслыг мэдэрч байлаа..
"Бурхан минь бороонд би хайртай...дуртай гэдэг үг хаана нь ч хүрэхгүй...Зүгээр л бие минь үүнд уусаж орхидог..."
Удалгүй түүн дээр Сэүн шүхэр барьсаар гүйж ирэх нь тэр. Тэрээр ардах машиндаа зам тавьж өгөн машинаа зогсоолд байршуулчихаад ирж байгаа нь энэ байлаа...Сэүн холоос гүйж ирсэн болохоор амьсгаадан
-Би чамайг дахин асрах хэрэг гарах нь гэсээр түүнд ойртон шүхэрээ өөрдийнхөө дээр барьлаа. Микото
-Аливээ чи үүнийг мэдрэх хэрэгтэй гэсээр хойш нэг ухран бороонд зогслоо. Сэүн түүнд дөхөн нэг алхтал Микото дахин арагш нэг алхан толгойгоо сэгсэрлээ.
-Үнэхээр үү? Би бороог үзэн яддаг.
-Чи оролдоод үзэх хэрэгтэй...Аливээ залуу минь...Энэ зүгээр л бороо...Энэ чамайг өвтгөж чадахгүй хар л даа гэсээр дахин гараа алдлаад дээшээ харлаа...
-Галзуу хүүхэн...
-Аймхай...
-Би энэ тэнэг борооноос огтхон ч айгаагүй тэгэл Микото түүнд дөхөн ирж норсон биеэрээ наалдан түүний чихэнд
-Борооноос айдаг бяцхан жаал гэсээр ёжтой инээлээ. Буцаад ухрах гэтэл Сэүн түүний бүсэлхийгээр тэврэн
-Би бяцхан жаал биш! гэж хэлэхэд Микото түүний шүхэр барьсан гарыг атган
-Тэгвэл батла л даа! Зүгээр л мэдэр...Чи оролдож үзээгүй байж үүнийг битгий үзэн яд...Алив айгаагүй гэдгээ харуул л даа гэсээр түүний шүхэр барьсан гарыг бага багаар удаанаар буулгаж байлаа...Сэүн хөмсгөө зангидсан ч гараа чангалалгүй Микотогийн гарын аясаар шүхрээ буулгаж байлаа...Микото түүний гарыг буулган тэд шүхрээ газар унагаж орхилоо. Тэдний дээрээс бороо асгана...Сэүний цамц нүүр үс гээд норж биед нь наалдаж байлаа...Микото түүний хөмсгөнд хуруугаа хүргэн
-Бяцхан жаал минь...Битгий ингэж хөмсгөө зангид! Чи муухай царайтай харагдаад байна гэхэд Сэүн түүнийг даган инээмсэглэлээ. Үнэндээ энэ хоромд Сэүний зүрх хүчтэй цохилж байсан юм...Тэр яг энэхэн хугацаанд өөрийгөө Микотод хэрхэн татагдаж буйгаа анзаарсан юм. Түүний гэнэтийг галзуу үйлдлүүд Сэүнийг гайхшруулж бас инээлгэж чаддаг. Микото түүний гарнаас мултран нэг алхам ухраад гараа алдлан дээш хараад чангаар
-Би бороонд хайртай!!!хэмээн орилж байлаа. Сэүн энэ удаад ч бас амаа ангайж орхилоо... Микото түүн рүү харан
-Чи ч гэсэн оролдоод үз л дээ? Сэүн ичин эргэн тойронд хэн нэгэн байгаа эсэхийг харан толгой сэгсэрч байлаа.
-Аливээ энд хэн ч алга...Зүгээр л хэлэхийг хүссэн зүйлээ хэл! орил! битгий ич! надад итгэ!Энэ зугаатай байх болноо. Сэүн толгой сэгсэрсээр. Микото түүний хүзүүгээр тэврэн
-Зүгээр л оролдоод үз! Энэ чамд таалагдана. Зүгээр л хэлэхийг хүссэн зүйлээ хэл. Энэ эрх чөлөөг чи мэдрэх болно гэхэд Сэүн
-Чи итгэлтэй байна уу?
-Өмнө нь хэзээ ч ийм итгэлтэй байсангүй гэтэл Сэүн хэсэг эргэлзсэн ч эцэст нь тэнгэр рүү харан чангаар
-Би бороог үзэн яддаг гэж орилоход Микото түүний норсон үсээр гараа гүйлгэн
-Сайн байна гэсээр тэд инээмсэглэж байлаа. Тэд хамтдаа норж инээмсэглэж бас эрх чөлөөг мэдэрч байсан юм.
-Энэ муугүй гэж би чамд хэлсэн биз дээ?
-Тиймээ энэ муугүй юм. Микото түүний үсээр гүйлгэж байсан гараа аван хойш нэг алхахад Сэүний гар сулран унжлаа. Микото дахин гараа алдлан инээмсэглэж чангаар
-Би янхан биш!!! Би 23 насандаа онгоноо алдсан!!! Миний сэрэл хөдөлдөггүй!!! би сэтгэлийн хөдлөлгүй!!! би мэдрэмжгүй!!! Би ирлийз!!! хэмээн инээмсэглэхэд Сэүн түүн рүү бишрэн харж байлаа. Түүний өөрөөрөө байгаад нь биширч байсан юм. Тэр одоо л яг жинхэнэ Софиа чигээр байна...Микото түүн рүү харан
-Чи ч бас оролдоод үзэх хэрэгтэй гэхэд Сэүн инээмсэглэн амьсгаа аваад
-Би ижил хүйстэн биш!!!Би хоосон хийрхэгч биш!!! Би хормойн донтон биш!!! Гэхдээ би тэрний сэрлийг хөдөлгөж чадсан!!! Би хараал идсэн та нарын ойлгодоггүй философид хайртай!!!Би өөртөө хайртай!!! гэсээр Микото руу харан өмнөхөөсөө арай аяархнаар
-Би сексийн донтон биш!!! гэхэд Микото түүн рүү харан чангаар инээж байлаа. Микото гараа алдлан гүйж
-Бид хараал идсэн философид дурлагсад!!! Бид хараал идсэн философичид!!! Бид хараал идсэн гэхэд үргэлжлүүлэн Сэүн гараа дэлгэн чангаар
-Бидний хараал идсэн мэдрэмж бусдад хамаагүй!!!Бидний хараал идсэн амьдрал ээдрээтэй!!! Бидний хараал идсэн амьдрал амттай!!! Тэд яг энэ мөчид өөрсдийнхөөрөө байсан юм.
Тэд бороон дуслын доор эрх чөлөөг мэдрэнэ. Сэүн үргэлжлүүлэн чангаар
-Хараал идсэн бороо тийм ч муу биш юм...Микото гараа дэлгэн гүйсээр
-Хараал идсэн аймхай жаалд би үүнийг ойлгуулсан!!! гэхэд Сэүн түүний ардаас гүйж Микото түүнээс зугтан тэд хамтдаа инээлдэж байлааа!!! Эцэст нь Микото Сэүний гарт баригдлаа. Сэүн Микотогийн ардаас тэврэн тэд хамтдаа инээлдсээр...

Сэүн Микотог эргүүлэн өөр лүүгээ харуулаад хэсэг тэдний харц тулгарахад Сэүн түүний бэлхүүсээр нь тэврэн түүнийг өөртөө ойртууллаа...Тэд амьсгаадан өөд өөдөөсөө харан инээлдэж байлаа...Удалгүй Сэүн амьсгаадан түүнйг өөртөө татан биедээ наагаад чихэнд нь
-Чи хараал идсэн тачаангуй харагдаж байна... Чамд миний цамц төгс харагдаж байна. Сэүн амьсгаадсаар түүнийг улам биедээ наан нэг гараараа бэлхүүсээр нь тэврэн нэг гараараа түүний шанаанаас барьж байлаа. Микото хөхөвч зүүхийг үзэн яддаг учир нүцгэн биен дээрээ өмссөн цамц нь биед нь наалдаж түүний бүх зүйлс гэрэлтэж байсан юм. Сэүн дахин ам нээн
-за яахав. Энэ удаад чиний зөв байлаа.
-OH BOY! зөвхөн энэ удаад биш. Үргэлж миний зөв байдаг гэхэд Сэүн түүн рүү нүүрээрээ улам ойртон
-Үгүй ээ зөвхөн энэ удаад чи яллаа хэмээн аяархан шивнэв. Бас чиний сэтгэл хөдлөл тайван бус байна. Микото түүн рүү гайхан харахад
-Би хүн ажиглахдаа муугүй шүү! Чи тайван бус болохдоо англи эсвэд япон үг хэлчихдэг. Тэдний бие бүхэлдээ норж борооны дусал тэдний эрүүнээс дусалж байлаа. Сэүний нүүр түүнд улам ойртсоор түүний уруулыг зөөлнөөр үнсэж эхэллээ. Микото түүний энэ үнсэлтэнд хэсэг цочирдож ямар ч хариу үйлдэл үзүүлсэнгүй. Сэүн түүнээс уруулаа салган холдолгүйгээр
-Энэ чамд таалагддаг гэдгийг мэднэ гээд дахин уруулаа түүний урууланд хүргэхэд Микото энэ удаад нүдээ анин түүнийг хариу үнсэж байлаа. Сэүн уруулаа салгалгүйгээр ёжтой инээмсэглэн эргүүлэн түүнийг чангааар үнслээ. Тэд бусад зүйлсийг бодолгүйгээр зүгээр л бие биедээ болон бороонд уусаж орхисон нь энэ байлаа...Тэдний үнсэлт аажим аажмаар хүчтэй болж Сэүн түүнийг улам өөртөө нааж байлаа...тэдний дулаан бие нөгөөгөө төөнөж тэд бүлээн бороонд хамтдаа дулаацаж байлаа. 5 мин хэртэй үнсэлцсэний эцэст тэд бага зэрэг амьсгаадан уруулаа салгасан ч бие биенээсээ холдсонгүй. Сэүн духаа Микотогийн духанд наан
-Чи үргэлж надад тийм гэж хэлдэг ч болоосой! Микото будилан
-ММ??
-Юу ч бишдээ...Гэхдээ энэ удаад бид жинхэнээсээ өвдөх нь гэсээр салсан ч Микотогийн гарыг тавилгүйгээр
-Машин руугаа явцгаая гэсээр тэд ус дуслуулан машиндаа орж ирж сууцгаалаа. Сэүн гараа үрүүлэнд хүргэхэд тэрний ханцуйнаас ус дуслахад тэрээр гараа дээш өргөн харахад ус дусласаар л...Тэд дуслах усыг харан хамтдаа инээлдэж
-Воаа...Ахынхаа машиныг бид үерт автуулчих шиг боллоо...
-Гэхдээ л энэ чамд таалагдсан...Чи бороог үзэн яддаг байсан. Харин одоо чи тийм биш. Энэ чинь би чамд нөлөөлөхүйц хүчтэй гэсэн үг.
-Воааа....Дахиад л нөгөө өөртөө хэт итгэлтэй зан нь гараад ирлээ.... гэсээр тэд үргэлжлүүлэн инээлдсээр машинаа асаав.
---
Гэртээ орж ирэхэд тэдний хувцаснаас ус дусалсан хэвээр байлаа...Микото түрүүлэн Сэүний өрөө рүү алхахад Сэүн дахин уулга алдсаар
-Чи ч эрэгтэй хүний гэрт орж ирчихээд ядаж худлаа ч болтугай ичиж санаа зовсон дүр исгэж болдоггүй юм уу? гэсээр түүний ардаас шатаар өгсөж байлаа...Микото ардаа байх түүн рүү иргэж харсаар
-Чи л өөрөө чамтай байхад өөрийнхөөрөө байж болно гэсэн биз дээ?
-Тэгвэл чи намайг өөрийнхөө хувьд онцгой нэгэн гэж хүлээн зөвшөөрч байгаа хэрэг үү? Эцэст нь би ч бас чамд нөлөөлжээ. Воаа бид нэг нэгэндээ нөлөөлөхүйц харилцаатай болжээ...
-гэхдээ чи найз бүсгүйтэй!
-Би салчихсан гэхэд Микото нүүрний хувиралгүй
-Мөн тэгсэн байлгүй...
-Ингэхэд чиний найз залуу чинь яасан юм? Микото Сэүний өрөөний хаалгын онгойлгоод түүн рүү хүчтэй иргэж хартал
-Чи надтай яг ийм л зүйл яриад байна...гээд Микотог түлхэн өрөөнийхөө хаалгаа хаан хувцасны шүүгээнийхээ урд очин шууд цамцныхаа товчийг тайлж байлаа. Микото ус дуслаж буй цамцаа сэвэн
-Энэ чинь өөр хэрэг. Чи тэр шөнө ирэхэд хүзүүн дээрээ шимүүлчихсэн байсан..Энэ чинь сексийн ул мөр гэсэн үг. Би харин Лэетэй үүнийг хэзээ ч хийж байгаагүй...Энэ бол бидний том ялгаа!
-Тэгэхээр чи үүнд ач холбогдол өгчээ гэсээр товчоо тайлж дуусан цамцаа тайлаад шүүгээнээс том алчуур аван Микотогийн цээжинд наан түүнийг угаалгын өрөө рүү түлхэн
-Чи миний өрөөний шүршүүрийг хэрэглэ! Би доод давхарт усанд орлоо. Гарж ирэхээр чинь хосуудын хэрүүлээ үргэлжлүүлцгээе.
-Үгүй ээ энэ хосуудын хэрүүл биш гэтэл Сэүн түүний өөдөөс угаалгын өрөөний хаалгыг хаачхав. Тэд хаалганы 2 талд зүгээр л инээмсэглэцгээж байлаа.
Микото биеэ алчуураар ороон угаалгын өрөөнөөс гарч ирэхтэй зэрэгцэн Сэүн ч бас шүршүүрт орж дуусаад бүсэлхийгээрээ алчуур уяад толгой дээрээ алчуур тавин 2 гартаа аягатай халуун кофе барьсаар орж ирлээ. Сэүн гаран дахаа нэгийг нь тэрэнд өглөө. Сэүн өөрийн ширээний харалдаах сандал дээрээ суун Микото орны ирмэг дээр суун тэд кофегоо ууцгааж байлаа. Сэүн сандлын түшлэгээ налан Микото руу хараад
-Тэгээд найз залуу чинь хаачсан гэнээ? Ойрд харагдахгүй байсан...
-Тэрний солонгосдох визэнд асуудал гараад тэр хятад руу яаралтай нислэгээр буцчихсан...Тэндээ очоод бичиг баримтаа хөөцөлдөөд зөвшөөрөл нь гарчихвал иргэж ирнэ гэж байна лээ гэхэд Сэүн хөмсгөө өргөөд
-тээр чи яг л найз залуугийнхаа бүх асуудлыг сайн мэдэж байна...Тэгэхээр чи түүний араар тавьсныг нь уучилчихсан хэрэг үү?
-Би тэрнийг уучлаагүй. Зүгээр л тэрэнд надаас илүү хэн нэгнийг олоход нь л тусалж байгаа юм? Сэүн түүнийг сонжсон байртай харан толгойгоо бага зэрэг хажуу тийш болгон
-Чи тэрэнд хайртай юм уу?
-Чи тэгвэл найз бүсгүйдээ хайртай гэж үү?
-Энэ миний талаар биш чиний талаар бид ярьж байна...
-Тэгвэл яагаад чиний талаар ярьж болохгүй гэж? гэсээр аягаа ширээн дээр тавин Сэүний дэргэд ирэн зогслоо. Сэүн залхсан байртай
-Тэрний талаар ярилцахаа больё тэгэх үү?
-Чи ч бас надтай адил зүйлийг хүсэж байгаа хэрнээ тэрний талаар надаас асуусаар л байна...үгүй гэж үү? Чи тэрэнд хайртай юм уу? Сэүн нухацтай царайлан аягаа ширээн дээр тавьлаа. Урагш болон 2 тохойгоо ширээн дээр тавин гараараа толгойгоо тулаад
-Тэр надаас салахыг хүсэхгүй байгаа...
-Тэгэхээр чи ганцхан салахаар хүссэн болохоор түүнийг араар нь тавьчихсан хэрэг үү?
-Хөөе хөөе хэний амнаас юу гараад байгаа юм? Чи тэгээд үүнийг мэдсээр байж надтай үүнийг хийгээгүй гэж үү? Чи яг л гэм хийгээгүй мэт өөрийгөө цэвэрхэн авж гараад намайг доромжлоод байна...Энд муу нэрийг ганцаараа аваад суух хүн нь би биш!!!
-яагаад уурлаад байгаа юм? Чи өөрөө л эхэлж энэ яриаг эхлүүлсэн...Сэүн босож ирэн Микотог ширээнд шахаад
-Энэ ярвигтай асуудал. Бас энэ бүгд миний алдаа биш! Гэхдээ чи яагаад зүгээр л надад татагдаж байгаагаа хүлээн зөвшөөрчихөж болдоггүй юм бэ? Бидний дунд ямар нэгэн зүйл болоод байгааг чи мэдэж байгаа...Бас намайг хэн нэгэнтэй асуудалтай байгааг ч чи мэдэж байгаа! Гэсэн ч бид өөрсдийгөө барьхыг хүсдэггүй. Би чамтай хамт байхыг хүсэж байгаа шиг чи ч бас надтай байхыг хүсдэг. Софиа би юу ч ойлгодоггүй тэнэг хүн биш!
