16 страница29 апреля 2026, 10:09

Part 16

Сэүн амьсгаагаа түгжин өнөөх залуугийн дараагийн  хийх үйлдлийг сайтар ажиглаж байлаа. 

Бичлэгэн дээр нөгөө залуу Микотогийн дэргэд дөхөн ирлээ. Гараа сунган Микотогийн хүзүүнд  ойртуулж зүрхний цохилтыг нь шалгаж байгаа бололтой хэсэг сууж байгаад гэнэт босон эргэн тойрноо харчихаад гүйгээд явчхав...Нөгөө залуу Микотог үхчихсэн гэж бодоод зугтаачихсан нь тэр байлаа...Энэ удаад Сэүн уртаар амьсгаа аван бага зэрэг тайвшраад мөрдөгчид талархсанаа илэрхийлэн өрөөнөөс гарлаа...Хэдий түүнийг зодуулж байгаа нь зүрх өвтгөм боловч тэр залууг тэгээд зугтаачихсанд нь бага зэрэг тайвширч санаа нь амарч байлаа...Ингэхийн сацуу Микотод болсон явдлыг дуулгахаар түүн рүү яарч байсан юм...Сэүн түүнд ямар нэгэн зүйл авж очсон нь дээр гэж бодсон боловч яг юу авахаа мэдсэнгүй. Удалгүй утсаа гаргаж ирэн Микото руу залгах эсэхтээ эргэлзэн  түүн рүү залгаж эхэллээ...Микото утсаа авахад

Сэүн-"Юу хийж байна?"

Микото-"Чиний өгсөн номыг уншиж байна"

сэүн-"Ганцаараа байгаа юм уу?"

Микото-"Мхн"

Сэүн-"Би очиж байна...Юу идмээр байна?Би оройн хоолоо идээгүй байна. Хамтдаа идэцгээе"

Микото-"Би өлсөөг..."

Сэүн түүний яриаг таслан-"Бас л өлсөөгүй гэж хэлэх нь үү? Тэгвэл би өөрөө мэдээд авлаа шүү...Өлсөөд байна. Тасал" гээд утсаа тасалчхав" Микото утас руугаа харан

-Юу вэ? Яагаад уурлаад байгаа юм бол? Өлсөөд уурлаад байгаа юм байхдаа гэсээр үргэлжлүүлэн номуу уншиж байтал удалгүй Сэүн амьсгаадсаар орж ирлээ. Амьсгаадаж байгаа хэдий ч Микотог харан юу ч болоогүй юм шиг царайлан хүчээр амьсгаагаа дарах гэж хичээж байлаа. Микото гайхан түүн рүү хараад

-Ямар нэг юмнаас хөөгдөө юу?

-Үгүй ээ зүгээр л....Хурдан идмээр санагдаад гэснээ Микотогийн дэргэдэх сандал дээр ирж суун

-Замд тааралдахаар нь сэндвич авчихлаа гэсээр хүрмээ тайлан сандлын түшлэг дээрээ тавиад гараа угаан иргэж суув. Тэд өөд өөдөөсөө харан сэндвичээ иднэ...Микото идэж байхдаа харцаа Сэүн дээр авчран түүнийг ажиглаж байснаа инээчхэв. Сэүн амандахаа залгиад гайхсан царайлан

-Яасан? Яагаад инээгээд байгаа юм?

-Үгүй зүгээрээ.

-Зүгээр бишээ...Яасан яагаад инээсэн юм?

-Яагаачгүй...

-Хэл л дээ...

-За яахав...Зүгээр л чи нэг тийм төгс залуу шиг л аашлаад байсан...юм идэж байгааг чин харсан чинь чи нилээд шаамий эрүүтэй юм байна...гэж хэлэхэд Сэүн итгэж ядсан царайтай

-Үнэхээр үү? Би шаамий бишээ...зүгээр л миний шанааны яс төгс хэлбэртэй...

-Тиймээ чи шаамий эрүүтэй бас хамраараа гуншиж ярьдаг...Гэтэл Сэүн идэж байсан талхныхаа үлдсэн хэсгийг амандаа хийн уутыг нь хүчтэй ширээн дээр тавин инээгээд

-тоглож байгаа биздээ....Би хичнээн царайлаг гээч...тэгээд ч чи өөрөө...

-Би ямар гэж? 

Сэүн түүнийг өөлөх гэсэн ч юу гэж хэлэхээ мэдсэнгүй...

-Чи бол...

-Тэгээд хэл л дээ

-Чи...Чи хэт намхан

-Би мэднээ...Гэхдээ миний өндөр ямар ч өндөртэй залууд төгс тохирно...

-Одоо л жинхэнэ төрх нь илэрч байх шив...өөрийгөө магтаад л... гэсээр уснаас балгаж байв.

-Тоглосон юм аа...би бага зэрэг намхан нь үнэн л дээ...Гэхдээ л энэ ном уншихад нөлөөлөхгүй биз дээ гээд инээмсэглэхэд Сэүн гараа явуулсаар эрхий хуруугаараа түүний хацрыг илэхэд түүний гэнэтийн үйлдэлд Микото цочирдох нь тэр...Тэд бие биерүүгээ ширтэлцэж байлаа.Сэүн ам нээн

-Тэр үед их айсан уу? Одоо тайвширчихсан уу? Микото урьдын л адил чимээгүйхэн толгой дохилоо...

-Тийм болохоор харанхуй шөнө битгий ганцаараа явж бай ойлгосон уу? Лэе, Чанёол...Эсвэл надаар...оройтохоор бол заавал хэн нэгнээр хүргүүлж бай...ойлгосон уу? гээд түүнийг энгэртээ тэврэн толгойн ард хэсэгт нь хүрэхэд Микото өвдсөн бололтой бага зэрэг татвалзах шиг болов. Сэүн түүний толгойг маш зөөлнөөр болгоомжтой илэн

-Их өвдсөн байх даа...Амьд байгаад чинь баярлалаа...Чамайг тийм аюултай нөхцөлд байсныг мэдсэнгүй гээд түүнийг энгэрээсээ салган 2 хацарнаас нь барин нүд рүү нь хараад 

-Чамд хэлэх зүйл байна...гэхэд Микото бас л чимээгүйгээр толгой дохилоо...

-Би сая цагидаагийн газраас ирсэн. Тэр шөнө болсон явдлыг би үзчихээд ирж байна гэж хэлэхэд Микотогийн харц огцом хувиран тогтворгүй болж эхэлж байлаа...гэнэт түүний нүдэнд нулимс цийлэгнэн

-Чи түүнийг үзэх хэрэггүй байсан юм...Би чамд тийм зүйл харуулмааргүй байсан...Надаас эхэлж үзэж болох эсэхийг асуухгүй яасан юм?

-Тайвшир...Би чамайг тэр новшоос хамгаалах хэрэгтэй байсан болохоор тэр залуугийн гаднах төрхийг харах гэсэн юм...Тэр одоо хүртэл баригдаагүй байгаа болохоор чи одоо ч аюултай байдалд байгаа...Тэгээд тэр бичлэгт гээд Микотогийн нүд рүү ахин ширтлээ...Микото үнэхээр тайван бус хэвээр л...

-Тэр залуу чамайг ухаан алдсны дараа чиний судасны цохилтыг шалгахаар дөхөж очсон...Магадгүй тэр залуу сандарснаасаа болоод чиний судсыг олж чадаагүй байх...тэр чамайг үхчихсэн гэж бодоод зугтаачихсан...Микото энэ удаад амьсгалаа гарган шууд л Сэүнийг хүчтэй тэврэн авлаа...Сэүн түүний толгойг илэн

-Тэр чамайг яагаачгүй...Тийм болохоор өөрийгөө хог новш эсвэл бузар мэтээр бодохоо боль за юу? Чи одоо ч миний мэдэх өмнөх Микото хэвээр байгаа...

Микото түүний энгэрт шигдэн толгойгоо зөөлнөөр дохиж байлаа...Түүний дотор байсан бүх айдас алга болох нь тэр...Сэүн түүнийг энгэртээ тэвэрсээр

-Ийм юм асууж байгаад уучлаарай...чамайг үүнийг ярихыг хүсэхгүй байгааг чинь мэдэж байна л даа, гэхдээ тэр залуу чамд юу гэж хэлсэн юм? Энэ цагидаагийн газарт тэмдэглэл болон үлдэх ёстой болохоор...

Микото түүнийг улам чанга тэврэн

-Тэр намайг таньдаг гэж хэлсэн...намайг бүтэн нэг жил гаруй дагаж байхад би тэрнийг огт анзаараагүй гэсэн...Үнэндээ би тэр залууг анх удаа л харж байгаа юм шиг санагдсан...хэлснээр нь хийхгүй бол намайг ална гэж сүрдүүлж байсан...үргэлж миний зургийг харж гар хангалга хийдэг, бас энэ удаад бодитоор нь үзмээр байна гэж байсан...Зарим хэлсэн үгийг нь санахгүй байгаа ч хэрвээ түүнтэй хамт явахгүй бол энд хүчиндээд миний цогцсыг мөчлөөд миний таньдаг хүмүүс рүү нэг нэгээр нь явуулна гэж байсан...Сэүн түүнийг дээшлүүлэн хүзүүнд нь нүүрээ шигтгээд

-Тэнэг! Тийм зүйлсийн дараа ухаан орчихоод яаж миний өөдөөс инээмсэглэж чаддаг байнаа...Микотогийн  хоолойны өнгө арай тайвширсан янзтай болон

-Хөөе...Чи намайг мэднэ шдээ...Халдлагад өртөж байгаа нь анхны удаа биш дээ...

-Тэр чамайг таньдаг юм бол түүнийг баривчлах хүртэл чи ганцаараа байж болохгүй нь ээ...

-Би үнэхээр зүгээрээ гэж хэлэхэдээ Сэүний анхилам үнэрийг мэдрэнэ...Сэүн түүний хүзүүнээс нүүрээ салган

-Гарж салхилцгаах уу? агаар амьсгалцгаая...Үгүй бол энэ янзаараа чи надад яг дурлах нь...

-Чи намйг өөртөө дурлуулж чадахгүйээ...

-Барьсан ч алзахгүй...Чи миний доор хэвтэж байхдаа л надад татагдаж байсан...

-Гэхдээ л тэр явдлын дараа дахиж уулзахад би чиний царайг ч санахгүй байсан...ингэж хэлэхэд нь Сэүний нүд томрон 

-Үнэхээр үү?

-Тиймээ би чиний үнэрнээс өөр зүйлсийг огт санаагүй...

-тэгвэл энэ чинь...Чи миний үнэрийг санаж байсан гэсэн үг үү? Воаа...чи надад баригдчихлаа...

-Үгүй ээ энэ зүгээр л...

-Зүгээр л юу гэж?

-Зүгээр л өвөрмөц байсан болохоор л...

-Тэгэхээр миний үнэр өвөрмөц байсан болохоор чи миний үнэрт татагдсан байх нь ээ...

-Үгүй ээ тэр тийм бишээ...Сэүн ялалтын царай гарган

-Тиймээ тэр тийм биш...Би сайн ойлголоо...Нээрээ маргааш өглөө эмнэлэгээс гарна гэсэн үү?

-Тиймээ...өөр эмчилгээ байхгүй болохоор эм уухад л болно гэсэн...

-МММ тийм байх нь ээ...Тэгвэл одоо гарж салхилцгаая...Тэгэхгүй бол чи миний үнэрт согтох нь...Микото үл ялиг инээмсэглэн орноосоо бослоо.

---

Маргааш өглөө Микотог унтаж байхад Сэүн түүний өрөөнд орж ирэхэд Микото сэрлээ...Нойрмог царайтай өндийн суухад Сэүн түүний хажууд ирж суун

-Босохгүй бол чи өмхийрөх нь...

Микото бага зэрэг гайхан

-Ийм эрт юу хийж байгаа юм?

-Чамайг эмнэлэгээс гаргахаар ирлээ...

-Айн?

-Чи одоо гарах хэрэгтэй биз дээ...Чамайг эмнэлэгээс гаргахаар ирлээ...

-тэр ч тийм л дээ...гээд цаг хараад

-Бурхан минь...10 цаг болчихсон хэрэг үү?

-Тиймээ аль хэдийн үд болчихоод байна...Чи ийм унтамхай юм бол яаж гэрийн эзэгтэй болноо гэж шогширсоор суухад Микото орноосоо босон нүүрэээ угаачихаад алчуураар арчиж байхдаа

-Би хүнтэй суухгүй ээ...

-Гэж охид ярьдаг л юм...

-Охидыг сайн мэдэх юмаа...гэсээр Микото  ороо хурааж байлаа...

-Энийг чамд авчирсан...сольж өмсөх хувцас бас ариун цэврийн хэрэгслүүд бас витамин байгаа...Микото түүний үйлдэлд гайхаж орхилооо...

-Баярлалаа...Гэхдээ эдгээр зүйлс надад хэрэггүй...чамд төвөг удмааргүй байна.

-Тийм үү тэгвэл наад хувцастайгаа явах хэрэг үү гээд түүний эмнэлэгийн хувцсыг заахад

-Өөр яана гэж?

-Чамд хувцас авчирж өгөх хүн байхгүйг мэдэж байнаа...Зүгээр л энийг солиод өмсчих...Эмнэлэгийн бичиг цаасны асуудлыг цэгцэлчихсэн...Бас эмчтэй уулзаад чиний эмнүүдийг авчихсан...Одоо зүгээр гарахад л хангалттай ойлгосон уу? Тийм болохоор эсэргүүцэлгүй зүгээр л өмс...Микото түүний өөдөөс хэлэх үггүй болон чимээгүй түүний гарнаас хувцсыг нь авлаа...

-Энэ?

-наадах чинь миний хувцас...Яасан чамд зориулж шинэ хувцас авна гэж бодоо юу? гэсээр ёжилоход

-Тиймээ өмнөх Сэүн эргээд ирчихэж...яг мөн байна гээд түүний өгсөн том фудболк бэлтгэлийн хувцсыг дэлгэж харчихаад Сэүн рүү долгой дохилоо...

-юу?

-гарахгүй юм уу? Би хувцсаа солих гэж байна...

-Чиний нүцгэн байхыг хараагүй биш дээ...

-Хөөе?

-үнэн л биз лдээ...тэрийг хүртэл хийчихээд...

-ГАР!!!

Сэүн төвөгшөөсөн байртай дурамжхан босон өрөөнөөс гарлаа...Удалгүй тэд үлдсэн зүйлсээ цэгцлэн эмнэлэгээс гарлаа...Машинд суун Сэүн бүсээ зүүгээд урд талаасаа нэг эм аваад

-Энийг уучих...Эмчийн чинь бичиж өгсөн эм...Микото чимээгүй тэр эмийг уугаад тэд эмнэлэгийн үүднээс хөдөллөө...

----

Микото сэрэн нүдээ нээгээд тааз харахад энэ түүний гэр биш байлаа...гайхан эргэн тойрноо хартал орны хажуугийн ширээнд Сэүн Лэптопоо нухацтайгаар ширтэн нэг зүйл хийж байлаа...Энэ бол Сэүний өрөө юм. Микото гайхан огцом өндийхөд Сэүн түүн рүү нэг харсан ч эргэж дэлгэц рүүгээ ширтэн

-Сэрчихсэн үү? Чи үнэхээр их унтах юмаа...Микото Сэүнийг давуулан цонхоор хартал аль хэдийн харанхуй болсон байлаа...

-Би яагаад гэртээ байхгүй байгаа юм? Сэүн дэлгэцээ ширтсээр

-Хэрэгтэн баригдаагүй байхад би яаж чамайг тэнд ганцааранг чинь орхих юм...

-Гэхдээ би яаж энд байх юм? Энэ чинь манай багшийн гэр.

-гэхдээ багш чинь харамсалтай нь одоо Токиод байгаа..Удахгүй эхнэр нь охинтойгоо ардаас нь очих болно...Тэд японд семинартай...

-Би энд байх нь тохиромжгүй шдэ гэж хэлэхэд Сэүн энэ удаад түүн рүү харан

-Зүгээр л хэрэгтэн баригдтал энд бай! ойлгосон уу? Энэ миний хариуцлагын асуудал дараагийн удаад чамайг үхсэн байхыг хармааргүй байна...Өлсөөд байнаа...Бос!!!

-Айн?

-Босоо! бууж хооллоцгооё...

Тэд хамтдаа шатаар буусаар гал тогоонд орж ирэхэд нэгэн бяцхан охин сууж байлаа...Микото бага зэрэг цочсон ч хэвийн царайлан Сэүн рүү дөхөөд

-Тэд энд байхгүй гэж чи хэлсэн биздээ?...Сэүн юу ч болоогүй юм шиг царайлан нөгөө охины хажууд очиж суугаад

-Бяцхан чөтгөр минь энэ эгчтэйгээ мэндлэхгүй юм уу? түүнийг ширээнд урьсан нь нөхөрсөг гэж бодож байна хатагтай? нөгөө охин Микото руу харан

-Сайн байна уу? та татгалзахгүй бол бидэнтэй хооллохгүй юм уу? гэхэд Микото түүний дэргэд ирэн суусан ч юм хэлсэнгүй. Микото үнэндээ жоохон хүүхэдтэй хэрхэн харьцахыг мэдэхгүй бас хүүхдэд тийм ч дуртай биш юм. Нөгөө охин Микото руу харан

-Та хэн бэ? Микото  төв царай гарган охин  руу харан

-би Микото гээд долоовор хуруугаараа өөрийгөө заалаа.

-Та энд юу хийж байгаа юм?

-Би энд хоол идэх гэж байна...Микото түүнтэй яг л том хүнтэй ярьж байгаа мэт  л ярьж байлаа. 

-Та Сэүн ахын эхнэр юм уу?

-Үгүйээ. Хөөе хүүхдээ  гэхдээ чи хэтэрхий их ярьж байна...

-Та тэрэнд хайртай юм уу?

-Үгүй ээ...Сэүн түүнийг хүүхдэд тийм ч сайн биш гэдгийг нь үүнээс ойлгож аван инээн сууж байв.

-Хөөе чи хүүхэдтэй арай аятайхан ярьж болохгүй байна уу гэхэд Микото түүн рүү харан

-би аятайхан л ярьж байна шдээ...

-Үгүй ээ чи бараг түүнийг загнаад байна...Бага зэрэг эелдгээр? Микото сонин царайлан хоолойгоо засаад

-тэгэхээр хүүхдээ? Чи энд ганцаараа юу хийж сууж байгаа юм? Айхгүй байна уу?

-би энд номоо будаж байсан юм тэгээд одоо та 2 той хоолоо идэх гэж байна гэж эгдүүтэйгээр хариулахад Микото урьдын адил хөлдүү царайлан

-Ммм.  Хүүхдээ чи айхгүй байна уу?

-Намайг ганцаараа байж сурах хэрэгтэй гэж ээж аав хэлсэн...

-Чи хэдэн настай юм?

-би 6 настай...Гэхдээ эгчээ би өлсөөд байна...Та хоол аягалж өгөхгүй юм уу? Микото гайхан дахин өөр лүүгээ заагаад

-Би юу? Яагаад би гэж?

-Яагаад гэвэл ээж үргэлж бидэнд хоол аягалаж өгдөг...Ээж хэлэхдээ энэ бол  эмэгтэй хүмүүсийн ажил гэсэн...Сэүн тэрний яриаг дэмжихэд Микото Сэүн рүү харан дахин өөр лүүгээ заагаад би юу?

-Чи манайд амьдарч байгаа...Энэ гэрт арай юу ч хийхгүй гэж бодсон юм биш биз дээ...Ажил хийж надад өрөө төлөх хэрэгтэй биз дээ...Харин ч эгч хоол хийчихээд явсанд баярла! ...Тийм болохоор одоо биднийг хоолло! Тиймээ гээд өөдөөс нь харан суух охин руу эгдүүтэйгээр инээмсэглэлээ...Микото тийм залхуу биш ч энд яагаад эдгээр зүйлсийг хийх ёстойг ойлгохгүй л байлаа...Бас тэр айлын ганц хүүхэд болохоор жоохон хүүхдээс их хол. Тэдэнтэй яаж харьцахаа сайн мэддэггүй. Микото босон хоол аягалаад тэд хамтдаа хооллолоо...Хоолоо идэж дуусчихаад Сэүн цүнх барьсаар

-Явцгаая. Бэр эгч онгоцны буудал дээр хүлээж байгаа...Микото дахин гайхан хөмсгөө өргөн түүнээс асуухад

-Дүүг эгчид хүргэж өгнө. Тэд 11 цагаас нислэгтэй.

---

Машинд Сэүн жолоочийн суудалд,  түүний хажуудах суудалд Микото орж ирэн суулаа.Тэд онгоцны буудалд Сэүний дүүг хүргэж өгчихөөд эргэн гэр лүүгээ явах гэж байгаа нь энэ...Тэд дахин 2уулхнаа үлдлээ. Сэүн Микото руу хөмсгөө өргөөд

-Чамд миний хувцас сайхан зохиж байна...

-надад бүх хувцас сайхан зохидог.

-Тээр тээр дахиад л нөгөө зан нь хөдөлчихлөө гээд машинаа асаан хөдөллөө. 


16 страница29 апреля 2026, 10:09

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!