15-р хэсэг "Түүнд яг юу тохиолдсон юм бэ?"
Маргааш өглөө нь эмнэлэгт...
Сэүн шим тэжээлтэй хөнгөн идэх зүйлс болон халуун американо барьсаар хаалга тогшин оров...
Сэүнийг ороход Микото инээмсэглэн угтлаа. Сэүн хөнгөн инээмсэглэсээр
-Хэр байна даа?
-Өчигдрийнхөөсөө дээрдсээн...Чи хэр байна?
-Би сайн гэсээр түүний хажуугийн сандал дээр ирэн суулаа...Тэдний хооронд өмнөх өмнөхөөсөө илүү дулаахан яриа өрнөж байлаа.
-Өглөөний цайгаа уугаагүй байгаа биз дээ. Эмч чамайг хоолны дуршил багатай гэж хэлсэн үүнийг идчих гээд ууттай авчирсан зүйлсээ өргөлөө...
-Баярлалаа...гэхдээ надад тийм ч их идэх хүсэл алга...харин кофенд бол...гээд гараа тостол Сэүн инээгээд яг л жоохон дүүтэйгээ ярьж байгаа мэтээр
-юм идэхгүй бол кофе байхгүй шүү...Хүсэлгүй байсан ч ид за юу? гэсээр ууттай зүйлсээ гарган түүний урдах тавцан дээр тавив...Микото сахилгагүй хүүхэд шиг инээмсэглэсээр кофег авах гэтэл Сэүн гараараа даран
-Эхлээд идчих...дараа нь яахав ууж болох л юм...Түүний үгийг сонсон Микото дурамжханаар савхаа аван амандаа ганц 2 зүйлс хийсэн болоод
-Өчигдөр явлаа гэж хэлээгүй явчихсан байсан...
-Надад ажил байсан юм...Чамайг сэрээгээд хэрэггүй гэж бодоод..."Үнэндээ би цагидаад дуудлага өгсөн" гэж хэлэхэд Микотогийн царай илт хувиран тайван бус болж орхилоо. Эдгээр хэрэг явдал болсны дараагаар Сэүн Микототой их болгоомжтой бөгөөд тайвнаар харьцаж байлаа...Учир нь сэтгэл санааны цочролд орсон хүнтэй хэрхэн харьцах ёстойг тэр сайн мэдэж байгаа...Маш болгоомжтой байх хэрэгтэй.
-Чамайг унтсны дараа би цагидаад дуудлага өгч Лэе гэрчийн мэдүүлэг өгсөн...Одоо тэр новшийг хайж байгаа...Микото гартаа барьсан савхаа ширээн дээр тавин
-тэгэхээр би бас мэдүүлэг өгөх ёстой юу? гэхэд Сэүн зөөлөн толгойгоо сэгсрээд
-Чамайг тэдэнтэй уулзуулахгүй...Би чамд хэлсэн шдээ...Би чамайг хамгаалах болно...Чи тэдэнд мэдүүлэг өгөх шаардлагагүй...Аз таарч хэд хэдэн камер тухайн үед асаалттай байсан байна лээ...Одоо тэд бичлэгнүүдийг шалгаж байгаа гэсэн...
-Мммм гээд толгойгоо зөөлнөөр дохисоор
-Юу л даа... гээд Микото зөөлнөөр түүн рүү харан
-Би одоо кофегоо ууж болох уу гэж бага зэрэг эмээсэн байртай асуухад Сэүн инээн түүний үсийг илээд
-за яахав...Өнөөдөр тусгай зөвшөөрөл олгъё...
-Баярлалаа хэмээн инээмсэглэн кофеноос балгахад Сэүн инээмсэглэн түүн рүү ширтэж байлаа...
Микотод эдгээр аюултай зүйлс тохиолдсны дараагаар түүний жинхэн төрх яг л жоохон хүүхэд шиг байгаад нь Сэүний хайр нь хүрж байлаа...Өмнө нь түүнтэй секс хийсэн халуухан бүсгүй биш, тэдгээр шөнүүдэд хичээнгүйлэн орчуулга хийж байсан ухаалаг эмэгтэй ч биш...тэр зүгээр л маш их айж бас түүний дэргэд хамгаалах хэн нэгнийг мэдэрсэн жоохон охин л байлаа...Сэүн түүн рүү дулаахнаар ширтэн
-Кофенд тийм их дуртай юм уу?
-Ммм...
-Уйдаж байна уу?
-одоохондоо гайгүй ээ...гэхэд Сэүн цүнхнээсээ нэгэн ном гаргаж ирлээ...
-хэрвээ уйдах юм бол энийг яахав уншвал унш гээд бага зэрэг нэрэлхүү царайлан түүнд номоо өглөө. Микото түүнээс номыг нь аван нэрийг хараад
-"Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй"(номны нэр)...Сайхан сонголт байна...
-Би мэднээ...Миний сонголт хэзээд шилдэг нь байдаг хэмээн өөртөө итгэлтэй нь аргагүй хариулаад
-нээрээ хэзээ эмнэлэгээс гарна гэж байна?
- 2 юм уу 3 хоногийн дараагаас биеийн байдал гайгүй байвал гарж болно гэсэн...
-Энд хамаатан байдаггүй гэсэн байхаа?...Микото кофеноос балгангаа толгойгоо сэгсэрлээ...Сэүн толгой дохисоор түүнээс харцаа салган өрөөг тойруулж харахдаа буйдан дээр нэгэн жинсен томоо гэгч нь хүрэм олж харах нь тэр...
-Энд хэн нэгэн байгаа юм уу? гээд хүрэм рүү харангаа хэлэхэд
-Үгүй ээ...Би эмнэлэгт ирэхдээ энийг өмсөж ирсэн гэсэн...Бусад хувцаснууд бага зэрэг бохир болчихсон болохоор хаячихсан...
-Чи одоо ийм жижигхэн байж энэ том хүрмээр юу хийдэг байнаа...
-Наадах чинь Чанёолых...Би тэр өдөр эргүүлж өгөх гэж байсан юм...оройтчихсон болохоор уулзаж амжаагүй.
-Хөөөх та 2 ч өнгөрсөн хугацаанд их дотно болжээ...Сэүн бага зэрэг ёжилсон өнгөөр хэлэхэд
-Үгүй ээ тэр зүгээр л надад байхгүй зүйлсийг олоход тусалдаг юм...Яг л чамтай адилаар...
-Тэгэхээр чи Чанёолтой?
-Би тэрэнтэй унтаагүй ээ, энэ өөр зүйлс... гээд инээхэд Сэүн байга зэрэг ёжлонгуй боловч тайвширсан янзтай толгой дохиод
-Чиний эргэн тойронд их олон залуус байх юм...Микото түүн рүү гайхан харахад
-Зүгээр л чи ийм үед ганцаараа биш байгаа нь сайн хэрэг...
-Чи хааяа үнэхээр хачин болчихдогоо мэдэх үү?
-Чи харин үргэлж хачин байдагаа мэдэх үү? тэд зэрэг инээлээ...
-Найз залуу чинь энд байхгүй байгаа юм уу? Микото инээмсэглэсээр
-Чи нэг үгийг буруу хэлчихлээ...Тэр миний найз залуу биш...Тэр өглөө эрт иргэний бүртгэлийн газраас дуудлага аваад тийшээ явсан...
-аан нээрээ тийм л дээ...тэр гадаад юм шиг байсан...
-Чи хичээлгүй юм уу?
-Одоо сургууль руу явна...
-Авчирсан зүйлсэд чинь баярлалаа...Би үүнийг унших болно гээд гаран дах номоо өргөлөө.
Сэүний дотор хэдий шатаж байгаа хэдий ч Микотогийн тайван байдлыг хадгалахын тулд биеэ маш болгоомжтойгоор авч явж байлаа...Удалгүй Сэүн сургууль руу явж багштайгаа зарим зүйлсийг тохирчихоод тэндээсээ шууд цагидаагийн газар луу явлаа...
Харин одоо Сэүн тэр шөнө камерт бичигдэж үлдсэн дүрсийг өөрөө шалгахаар цагидаагийн газар ирэв. Түүний дотор үнэндээ маш тогтворгүй зүйлс бол эргэлдэж байлаа. Тэр шөнө болсон үйл явдлыг харна гэж бодоход л аймшигтай хэдий ч, тэр новшийг хаа хүртэл явсныг заавал өөрийн нүдээр харах шаардлагатай байсан юм...Хэн нэгний мууд дурласандаа биш харин өөрийнхөө сэтгэлд байгаа айдас болон эргэлзээг үгүй хийхийг хүссэн юм...Түүний зүрх хурдан хурдан цохилно...Тэр хүний үнэргүй новш Микотогийн биеийг бузарлаагүй байгаасай гэж хэдэн зуун удаа залбирч байлаа. Удалгүй мөрдөгч түүнд бичлэг бэлэн болсныг хэлэн түүнийг өрөөндөө суулган бичлэг эхлэх товчийг дарав. Сэүн энэ үед өмнөхөөсөө илүүтэйгээр сандарч бас үнэхээр тогтворгүй болсон байлаа...Бичлэгийг өөрийн нүдээр үзэж чадах эсэхдээ одоо хүртэл эргэлзсээр...Учир нь одоо Сэүн ямар ч зүйл харж магадгүй учир...
Бичлэг эхэллээ...бичлэгний дээр байх хэсгийг харвал шөнийн 2 цаг 20 минутыг зааж байлаа...уг бичлэг нь шөнийн горимд шилжсэн байсан болохоор хар ногоон өнгөөр л харагдана...Удалгүй дэлгэцэнд нэгэн жижигхэн биетэй охин холоос алхаж ирж байгаа нь харагдлаа. Энэ бол Микото байлаа...Микото камеранд дөхөж ирэхэд удалгүй түүний ардаас хар хувцастай том биетэй хүн гартаа хутга барьсаар түүнийг дагаж байгаа нь харагдлаа. Микото тэр хүнийг анзаараагүй бололтой булан иргэтэл тэр залуу хурдан хөдлөн Микотогийн ардаас нь амыг нь таглах нь тэр...Удалгүй тэд ноцолдож эхэллээ...Энэ том биетэй залуу жижигхэн охинд хүч хэрэглэж байгаа нь харахад л нүд халтирмаар байлаа. Микото түүний гарнаас сугарахыг хамаг хүчээрээ хичээн сарвалзаж харин тэр залуу Микотогийн бэлхүүсээр нь гараа оруулан өргөхөд Микотогийн хөл газраас хөндийрсөн байлаа...Сэүн маш анхааралтайгаар үзэх боловч өвдгөн дээрээ тавьсан гараа хамаг байдгаараа атгасан байлаа...Энэ бол түүний уур тэвчихийн аргагүй хязгаартаа хүрч байгаагийн илрэл юм. Сэүн энэ бичлэгийг заавал дуустал нь үзэх хэрэгтэй...Хэрвээ тэр хүчиндүүлчихсэн бол түүний сэтгэхүйд яг одоо хүчтэй гэмтэл үүсчихсэн байгаа гэсэн үг. Тэр хэдий ухаан алдаж болсон зүйлсийг санахгүй байгаа ч түүний бие нь тэр дурсамжыг тархины аль нэг хэсэгт хадгалчихсан байгаа гэсэн үг. Түүний юу ч болоогүй мэт байгаа нь тархины гэмтэл? эсвэл сэтгэцийн асуудал үүссний илрэл болж хувирна...хэрвээ тэр хүчиндүүлчихсэн бол түүнд яаралтай тусламж хэрэгтэй...Хүчиндүүлээгүй бол бурхандаа баярлалаа...хэрвээ тийм бол би түүнд хурдхан очиж хэлэх ёстой...
Бичлэг үргэлжилсээр...Микото хамаг хүчээрээ түүнийг болиулахыг хичээж байхдаа аз болж түүний гартаа барьсан хутгыг унагаж чадсан байлаа...Сэүн ингэж чадсанд нь бага зэрэг тайвширч байлаа...Учир нь тэр хутгалуулж л болох байсан байна...Микото сарвалзаж байхдаа тэр залуугийн эрхтэн рүү хүчтэй цохиж орхиход тэр залуу Микотог тавьлаа...Микото түүний гарнаас суларсан ч хол очилгүй дахин түүнд баригдчихлаа...Сэүн улам л сандарч эхэллээ...Учир нь тэр зүйлс улам ойртсоор байна...Тэр залуу Микотог хананд шахан түүнд ямар нэгэн зүйлс хэлж байгаа бололтой ам нь хөдөлж харин Микото маш их айж хүчтэй толгойгоо сэгсэрч байлаа...Энэ дүр зургийг харахад л нүд халтирмаар...Байнгын тайван бөгөөд чимээгүйхэн инээмсэглэн суудаг тэр ухаалаг охин энд үхтлээ айчихсан гар нь салгалж байлаа...Тэр үнэхээр айсан харагдаж байна...Түүнд хэн нэгэн ирж туслахыг тэр хичнээн их найдаж хүлээсэн бол? Тэд дахин ноцолдож эхэллээ...Микото түүний гарнаас мултарахыг хичээж байхад тэр залуу гэнэт л Микотог барин өргөөд хана руу хүчтэй түлхчих нь тэр...Микото хана руу хүчтэй савагдахдаа толгойгой хүчтэй цохин шууд л бие нь сулран газар уначхав...Тэр ухаан алдчихлаа. Тэр толгойгоогоороо хана мөргөөд ухаан алдчихсан юм байна...Тэр залуу удалгүй алхсаар Микотогийн дэргэд ирэн зогслоо...Сэүн амьсгаагаа түгжин тэр залуугийн хийх үйлдийг харан сууна...Өнөөх хар хувцастай залуу түүний хажууд ирэн суугаад гараа түүн рүү явуулж эхлэв...
Сэүн амандаа тасралтгүй "Үгүй, үгүй, үгүй" хэмээн бувтнаж байлаа.
