Part 14
Сэүн Микотогийн дэргэд түүнийг сэргэхийг хүлээн сууна...Тэр зүйл болсноос хойш түүнтэй хэд хоног холбогдоогүй...Учир нь Микото тэдний хооронд болсон зүйлсийг юу ч биш гэж хэлсэн бас түүнийг нь Сэүн хүлээн зөвшөөрсөн учир тэр явдлаас хойш анх удаа уулзаж буй нь энэ юм. Түүнийг сэрэхийг хүлээхдээ түүний бүх зүйлсийг ажиглан сууна...Түүний хацар, нүд, уруул, хүзүү, энгэр, гар...Гэтэл Микотогийн гаран дээрх шарх түүний анхаарлыг татах нь тэр...Түүний гарыг атган тэр шархыг ажиглалаа...Энэ ямар нэг зүйл цохьсон бололтой хөхөрсөн байлаа..Гайхан түүний ханцуйг хойшлуулан харвал ямар нэгэн зүйлд цохиулсан бололтой энд тэнд хөхөрсөн болон бугуйнаас нь ямар нэг зүйл хүчтэй зуурсан бололтой гүн улайсан байх нь харагдав...Яагаад түүний гар ийм байдаг билээ...Сайн ажиглан харвал түүний духан дээр бас хөхөрчихөж...Тэр яачихсан юм бол? Арай нөгөө өмнө гарч ирсэн галзуу бүдүүлэг эмэгтэй юм болов уу? Гэхдээ тэр үл ойлголцол байсныг бүгд мэдсэн дээ...Гэтэл өрөөнд удалгүй Лэе гартаа нойтон алчуур барьсаар орж ирлээ.Тэд бие биенийгээ хараад хэсэг цочирдсон боловч хэн хэн нь юм хэлсэнгүй...Лэе чимээгүйгээр буйдан дээр ирэн суулаа...Тэд үнэндээ юу ярихаа мэдсэнгүй...Сэүн түүнийг хэн гэдгийг мэдэж байгаа ч Лэе харин эсэргээрээ...
Лэе түрүүлж ам нээн
-Үүнийг би асуух эрхгүй ч чамайг түүний хувьд хэн гэдгийг асууж болох уу?
Ярианы аялгаас нь Сэүн түүнийг гадаад хүн гэдгийг мэдлээ...Яагаад би өмнө нь үүнийг анзаараагүй юм бол?
-Уучлаарай би буруу хэлчихлээ...Тэр чиний хувьд хэн юм?
-Үүнийг мэдэх эрхтэй хүн чи гэж үү? гэтэл Лэе гайхширч орхилоо...Яагаад ч юм хүйтэн уур амьсгал тэднийг бүрхэн авах нь тэр. Лэе үнэндээ зүгээр л эелдэг өнгөөр асуусан ч Сэүн маш хүйтэн өнгөөр хариулсан юм...
Сэүн үнэндээ үүнд юу гэж хариулахаа мэдсэнгүй...Тэр миний хувьд хэн гэж? Би тэрний хувьд хэн гэж?
Энд үүссэн эвгүй байдлыг Микото үгүй хийлээ...Тэр нүдээ нээх нь тэр...Нүдээ нээмэгц түүний орны хажууд суух Сэүнийг олж харлаа...Микото сайнгүй харагдана...Лэе түүний хажууд ирэн санаа зовсон байртай түүний гарыг атган
-Сэрчихсэн үү? бие чинь хэр байна?
Микото үнэндээ нүдээ нээгээд түүний 2 талд байх залуусыг харан гайхширч орхисон юм. Тэд энд юу хийж байгаа юм бол? Тэд яагаад энд байдаг билээ?
Микотогийн биеийн байдал сайнгүй байгаа ч бодит байдалдаа ирэхийг хичээж байлаа. Гэхдээ юу болоод байгааг огтхон ч ойлгож чадахгүй байв.
"Миний санаж байгаа зүйлс гэвэл би түүнтэй тэмцэлдэж байсан...Тэгээд би түүнд дийлдэж эхэлсэн...Тэр намайг барьж авсан...Тэгээд надад маш их өвдөлт мэдрэгдсэн...Гэтэл одоо энд би болон тэд...Энд яг юу болоод байнаа?...Би ингэхэд хаана байнаа"
Микото өрөөг тойруулан харлаа...Тэр чигтээ цагаан юм...Байз би энэ газрыг саналаа...Энэ эмнэлэг байна...Тэр залуу надад хүч хэрэглэж байсан...Тэгээд бүх зүйлс байхгүй болчихсон.Би ухаан алдчихсан хэрэг үү?Тэгвэл эд нар энд юу хийж байгаа юм бол?
-Уучлаарай гэхдээ би яагаад энд байдаг билээ? гээд өндийтөл гэтэл Лэе түүнийг тэврэн авав...Энэ үйлдэлд Сэүн болон Микото цочирдож орхилоо...Лэе үргэлжлүүлэн
-Чи зүгээр байвал болоо...Би чамайг алдах нь гэж үнэхээр их айсан...Микото түүнд тэврүүлэх үедээ Лэеийн мөрөн дээгүүр давуулан харахдаа Сэүнтэй харц тулгарлаа...Гэхдээ энэ удаад ч урьдын адилаар түүний тийм гэхийн аргагүй харцнаас юу ч уншиж чадсангүй.
Энэ үед Сэүнд яагаад ч юм энэ нөхцөл байдалд илүү юм шиг санагдан түүний санаа зовсон төрх хүйтэн өнгөөр солигдон
-Чи сэрчихсэн бол би ингээд явъя даа...Ах завгүй болохоор би түүний өмнөөс ирсэн юм гээд босон гарахад тэдний хэн нь ч юу ч хэлж чадсангүй. Харин өрөөнөөс гарсан Сэүний дотор давчдаж байлаа. Тэдгээр зүйлс болсноос хойш анх удаа түүнтэй уулзахад тэр ухаангүй байсан. Тэгээд удалгүй түүний найз залуу орж ирсэн...Тэгээд би тэнд илүү байсан...Би түүний төлөө яагаад санаа зовсноо ойлгохгүй байна...Би ер нь яах гэж энд ирсэн юм бол? Эцэст нь тэр ч бас харилцаагаа дуусгаагүй байсан юм байна. Бидний хооронд болсон зүйл тэгвэл юу байсан юм? Хараал идсэн сэтгэл хөдлөлд автсан хууралт л байсан гэж үү? новш гэж тэр үргэлж миний толгойг өвтгөх юм. Хэдий би ч мөн өмнөх харилцаагаа албан ёсоор дуусгаагүй байсан хэдий ч би бидний хооронд болсон зүйлс онцгой мэтээр мэдэрсэн...Гэтэл одоо зүгээр л тэр болон түүний найз залуугийн дундах түр хугацааны маргааны дунд болсон нэг шөнийн залуу шиг л мэдрэмж төрж байна...Яагаад түүнийг уншихад ийм хэцүү байдаг юм бол? Бас түүний бие дээр байсан шархнууд юу болж таарав? Түүнтэй уулзаагүй энэ хэдэн хоногт түүнд юу тохиолдсон болоод? Ийм үед би хэдий ингэж жоохон охин шиг аашлах ёсгүй ч надад таагүй мэдрэмж төрж байна...Гэхдээ эмчтэй дахин уулзсан нь дээр гэж шийдлээ...Би энэ асуудалд санаа тавих эрхтэй хүн биш ч гэсэн түүний тэр хөхрөлтүүд юу байсан юм бол? Сэүн ингэж бодсоор эмчийн өрөөний хаалгыг тогшин удалгүй хариу сонсон хаалга түлхэн орлоо. Эмч ямар нэг зүйлйиг бичиж байгаа бололтой. Сэүн ам нээн
-Уучлаарай танд саад болоогүй бол хэдэн зүйлсийг тодруулж болох уу? Эмч түүнд уриалгахаан зөвшөөрөн түүнийг өмнөх сандал руугаа урьлаа...
-За юу асуух гэсэн билээ?
-Тэр хэзээ эмнэлэгт ирсэн юм? бас түүнийг хэн авчирсан юм бол? гэтэл эмч хажуу талаасаа нэг хавтас гаргаж ирэн нээж үзээд
-тэр шөнийн 3 цагт түргэн тусламжийн тэргээр энд ирсэн бас Лэе гэдэг хүн эмнэлэгт дуудлага өгсөн байна...Сэүн нухацтай царайлсаар
-Түүний онош зөвхөн шим тэжээлийн дутагдал гэж үү? эмч хэсэг эргэлзэж байгаа нь харагдлаа...харцаа Сэүн рүү шилжүүлэлгүйгээр "тийм ээ"
-Би дахин асууя....Энэ шим тэжээлийн дутагдал төдий гэж үү? Тэр шөнийн 3 цагт зүгээр л шим тэжээлийн дутагдлаас болж ухаан алдан хүргэгдэн ирсэн гэж үү?
-Залуу минь...Аан гээч...
-Түүний биен дээрх хөхрөлтүүдийг би харсан...Таныг яагаад үүний талаар хэлэхгүй байгаад чинь би гайхаж байна...Би түүний асран халамжлагчийн хувиар энд ирсэн...Та надад үнэнийг хэлэх хэрэгтэй...
Эмч өмнөө байх хавтасны хуудсыг эргүүлэн
-Түүний солонгос дах цорын ганц асран хамгаалагчаар У Синёон гэх хүний нэр байна...Харин та бол тэр хүний дүү...Энэ бол гэр бүл биш гэсэн үг...Түүний гэр бүлийн гишүүн биш бол би өвчтний мэдээллийг нууцлах шаардлагатай...
-Та үүнийг сайн мэдэж байгаа юм байна...Тэгвэл түүний цорын ганц асран халамжлагч түүний асуудлыг мэдэж байж түүнд туслах болно...
-Уучлаарай эрхэмээ...Түүний өвчтний түүхийг нууцлахыг тэр өөрөө хүссэн...Тийм болохоор хэрвээ та түүний талаар мэдэхийг хүсвэл өөртэй нь ярилцаж үзэж болох юм...
-Тэр гадны нөлөөтэй байсан биз дээ. Та үнэхээр хэлчихэж болохгүй гэж үү?
-Тэр саяхан сэргэчихсэн болохоор та түүнтэй ярилцаж үзсэн нь илүү дээр болов уу...Сэүн мэдэхийг хүссэн зүйлсээ мэдэж чадаагүй болохоор урам хугарсан байдалтай эмнэлэгийн коридоорт сандал дээр сууж байлаа...Би зүгээр л түүнд юу тохиолдсныг мэдэхийг хүсэх нь тийм нууцлаад байх асуудал гэж үү? Бас түүний цорын ганц асран халамжлагч яагаад ах байдаг билээ...Гэтэл удалгүй Лэе Микотогийн өрөөнөөс гарч ирлээ...Тэр үнэхээр эелдэг нэгэн бололтой...Бас түүнд их санаа тавьдаг бололтой...Эмэгтэйчүүдийг татдаг тэр халамж гэх зүйлийг мэддэг болохоор Микото түүнтэй эргээд нийлчихсэн юм болов уу? Лэе Сэүний дэргэд ирэн
-Залуу минь. Түүнд санаа зовсон байсныг чинь харсан. Түүнтэй ороод ярилц...Сэүн хэсэг хугацаанд эргэлзэж байсан ч босон түүний өрөөний хаалгын түлхэн орлоо...Микото түүнийг харан аажуухнаар орноосоо өндийгөөд
-Яагаад энэ хүртэл ирчихсэн байж гараад явчихсан юм?
Сэүн түүний дэргэд чимээгүй ирэн суулаа...Ихэнх тохиолдолд Микото чимээгүй байдаг бол энэ удаад эсэргээрээ байлаа...
-Хосуудыг үлдээсэн дээр юм болов уу гэж бодсон юм...Микото түүний хариултыг сонсон инээлээ...
-Би чамд энэ харилцааг дууссан гэж хэлж байснаа тод санаж байна...
-Гэхдээ тэр одоо чиний өрөөний үүдэнд биднийг яриагаа дуусгахыг хүлээгээд сууж байна...
-Тиймээ тэр тэгж байгаа...Гэхдээ чи үүнийг л мэдэх гэж энд ирсэн гэж үү гэж сониучирхан асуулаа...
-Би ахаас дуудлага авсан юм...Тэр завгүй болохоор намайг ирэхийг хүссэн...Тэгээд л би энд байна гэхэд Микото толгойгоо удаанаар дохиод
-Нээрээ тийм л дээ...Түүний утасны дугаар энд тэмдэглэгээтэй байдгийг сая саналаа...Тэгээд л чи энд ирсэн байх нь...
Сэүний бодол
"Тэр надтай үүнийг хийхдээ онгон байсан...Тэгээд бид хэд хоног уулзаагүй...Үүний дараагаар тэр миний өөдөөс юу ч болоогүй юм шиг хараад ярилцаж байдаг, ямар ч ичиж санаа зовсон зүйлсгүйгээр шүү, тэр юу ч болоогүй юм шиг надтай ярилцаж бас инээж байна...Гэхдээ тэрнээс илүү би өөрийгөө гайхаж байна...Ганц шөнийн явдалд би яагаад тэгтлээ их анхаарал хандуулаад байна? ганц шөнийн учрал надад ганц байгаагүй...Гэхдээ учрыг би олох шиг боллоо...Учир нь би тэрнийг үл тоохоос өмнө тэр намайг үл тоогоод байгаа болохоор би ингэтлээ гайхсан юм байна"Сэүн бодлоо таслан
-Чамд солонгост хамаатан садан гэж байдаггүй юм уу?
Микото юу ч болоогүй юм шиг инээмсэглэн
-Тиймээ...Би ганцаараа...санаандгүй тохиолдлоор багш миний солонгос дах асран халамжлагч болчихсон...
-Чамд өнгөрсөн шөнө юу тохиолдосон юм? Бас өвчний онош нь яг л жоохон хүүхэд хуурч байгаа юм шиг л сонсогдсон гэсээр сандалныхаа түшлэгийг налан суулаа...
-Энэ сүртэй зүйлс бишээ...Тоох хэрэггүй...Сэүн энэ удаад нухацтай царайлан
-Хэдий бид өмнөх шигээ байна гэж тохиролцсон ч гэсэн энэ чинь бидний хооронд юу ч болоогүй гэсэн үг биш...Намайг үл тоохоо больж үз...Чи надтай дотно байх үгүй хамаагүй...Гэхдээ намайг үл тоомсорлож байгаа чинь надад таалагдахгүй байна...
-Би чамайг үл тоомсорлоогүй...
-Тиймээ чи тэгж байна...
-Надад тохиолдсон зүйлсэд яагаад тэгтлээ их анхаарал хандуулаад байгааг чинь би ойлгохгүй байна...Би өөрийнхөө асуудлыг бусдад тоочиж сураагүй болохоор энэ надад дасал болсон зүйлс биш...Зүгээр л чи хэн нэгний хувьд чухал хүн...Би ч бас хэн нэгний хувьд чухал хүн...
-Энэ надад хамаагүй байж магадгүй...гэхдээ чамайг хуурсан хүнийг яагаад дэргэдээ байлгаж байгааг чинь би ойлгохгүй байна...
-Чиний хэлсэнчлэн энэ чамд хамаагүй зүйл...
-Чамд бардам зан гэж байдаггүй юм уу? гэнэн охин шиг аашлахаа боль...Тэр чамд хэрэггүй...
-Дэргэдээ хэнийг байлгахаа би өөрөө шийдэж болно биздээ...
-Энэ чинь тэрэнтэй нийлчихсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож болох уу?
-Чи аль хэдийн ингээд ойлгочихсон байгаа биз дээ?
-Чи өнгөрсөн шөнө тэрэнтэй хамт байсан юм уу? Чамд өчигдөр шөнө ямар нэг зүйл тохиолдсон...Үгүй гэж үү?
-Чи үүнийг ингэтлээ их сонирхоод байгаа чинь бага зэрэг хачин байна...
-Харин чиний хэлэхгүй байгаа чинь л хачин байна. Зүгээр л хэлчихэж болдоггүй юм уу? Яагаад бүх зүйлсээ ингэж нуугаад байдаг юм? том ч байсан жижиг ч байсан чи өөрийнхөө талаар юу ч хэлдэггүй...Үнсгэлжин шиг жүжиглэхээ больж үз...
Микотогийн талаас
-Үнэндээ би өөрөө ч надад тохиолдсон зүйлсийг ойлгохгүй байхад надад юу тохиолдсон гэдгийг тэгтлээ мэдэхийг хүсээ юу? "Чангаар орилох"
Микотогийн уурлаж байгааг Сэүн анх удаа харсан болохоор бага зэрэг гайрширч орхилоо...
-Тэгтлээ их мэдмээр байгаа юм бол...Тэгьеээ хэлье...Би өчигдөр шөнө ганцаараа явж байсан...Хэн нэгэн намайг дагаад байсан...Тэр намайг барьж авсан...Би эсэргүүцсэн...Тэр надад гар хүрсэн...тэр надад хүч хэрэглэж байсан...тэр намайг хүчин...ингэж хэлээд түүний хоолой зангирч эхэллээ...Түүний нүдэнд нулимс цийлэгнэж байлаа...
-Тэгээд тэр намайг хүчиндэхийг оролдож эхэлсэн...Одоо болсон уу? тэгтлээ мэдэх гэж улайрсан зүйлээ мэдээд авчихлаа одоо санаа чинь амарч байна уу? Надад яг одоо ямар санагдаж байгааг чи ойлгож байна уу? Би өдийг хүртэл хэн нэгнээс хэзээ ч тэгтлээ айж үзээгүй...Энэ удаад түүний дуу намсаж ирлээ...
-чи намайг мэднэ...би баярлах, айх, ичих, сэрэл хөдлөх зэрэг сэтгэл хөдлөлүүдийг тийм ч сайн эзэмшээгүй...Гэхдээ тэдгээр зүйлс тийм сайхан биш байна...Би айж байна...Бас чиний өмнө ичиж байна...Би янхан шиг...эсвэл тэр чигтээ хог новш болчихсон юм шиг санагдаад байна...болсон уу? сэтгэл чинь ханасан уу?
Сэүн үнэндээ түүний хэлсэн зүйлсд цочирдож орхилоо...түүний хүйтэн харц бага зэрэг уурласан болж удалгүй гэмшсэн харцаар солигдлоо...Сэүн сандлаасаа босон Микотогийн орон дээр суун түүний үснээс барин энгэртээ наан чанга тэвэрлээ...
-Намайг уучлаарай...Үнэхээр уучлаарай, би ийм зүйл болсон гэж мэдсэнгүй. Цагидаад мэдэгдсэн үү? Тэр новшийг барьсан уу?
-Би тэгээд ухаан алдчихсан...Би тэрнээс цааш юу болсныг мэдэхгүй байна. Би тэгээд сэрэхэд та 2 миний дэргэд байсан... гээд нулимсаа тэвчилгүй урсгалаа...
-Айх хэрэггүй...Би чамайг хамгаалах болно...Би тэр новшийг барих болно ойлгосон уу?Намайг уучлаарай...Би зүгээр л чамайг гэнэт алга болсонд гайхаад...Ийм зүйл болсонг мэдсэнгүй...чамайг тэгтлээ их хичээж байсан тэмцээндээ ирээгүй болохоор чинь би зүгээр л гайхсан юм...Чиний хувьд хичээл зүтгэл ямар үнэ цэнэтэйг би мэднэ...Би тэнэг хүн биш...Би энэ удаад түргэн аашилчихлаа...Зүгээр л надад ямар нэгэн зүйлс нэг л биш байгаа юм шиг санагдсан...Намайг уучлаарай...ммм?
-Би айсан...Би үүнийг үнэхээр хүсээгүй...Энэ чамтай хийсэн шиг мэдрэмж төрүүлэхгүй байсан...
Сэүн түүний толгойг өргөн нулимсыг нь арчаад
-Тайвшир...Чи ухаан алдчихсан байсан...Энэ цаашаа үргэлжлээгүй...Тэр чамайг бузарлаагүй ойлгосон уу?
Микото толгой сэгсрэн
-Би ухаан алдчихсан байсан...Түүнийг хийсэн үгүйг би мэдэхгүй байна...Би үнэхээр тэрнийг хийгээгүй байгаасай л гэж хүсэж байна...
-Надад итгэ...Тэр новш тэр хүртэл яваагүй...Би мэдэж байна...Тэр зүгээр л чамайг айлгах гэж оролдсон байх...
-Гэхдээ чи тэнд байгаагүй...Чи яаж мэдэж байгаа юм? Би хүртэл мэдэхгүй байхад...
Сэүн түүнийг буцаж энгэртээ тэврээд
-Би зүгээр л мэдэж байна...гээд нурууг нь илэн
-Нэг л их том хүн шиг царайлаад байсан...Нялхаараа л байгаа юм байна шдээ...
-Гэхдээ чи үүнийг хийх шаардлагагүй...Би чиний хувьд тийм зүйлсийг хийлгэхээр хүн биш шдээ.
-Чи тэнэг юм уу? заавал онцгой харилцаатай хүмүүс бие биенийгээ хамгаалах албагүй...Хүчтэй нь хүчгүйгээ хамгаалах хэрэгтэй...Санаж байгаа биз дээ? Би чиний дээд курсын ах...Би чамайг хамгаалах эрхтэй...Илүү зүйлсийг бодох хэрэггүй. Энэ иргэний үүрэг ммм...Ойлгосон уу? чиний хэлснээр бид унтаагүй байсан ч ийм зүйл болоход би чамд туслах л байсан...Би найз бүсгүйтэй...үүнийг буруугаар ойлголгүйгээр санаа амар байж болно...Ойлгосон уу? Микото чимээгүй толгой дохилоо...
-Лэе эмнэлэгт дуудлага өгсөн гэсэн...Миний хэлсэн үгсийг уучлаарай...Тэрнийг тэнд байсанд би баяртай байна...Би зүгээр л чи намайг хэт үл тоогоод байсанд тавгүйтсэн юм...чи өөрөө өмнөх шигээ харилцаатай байна гэчихээд намайг үл тоогоод байсан болохоор бардам зангаасаа болж тэр үгнүүдийг хэлчихсэн юм...
Удалгүй Микото унтаж Сэүн түүний өрөөнөөс гарахад Лэе ямарваа нэг зүйлд төвлөрсөн царайтай харагдаж байлаа...
Сэүн болсон явдлыг ойлгосон юм...Микото Лэетэй эргээд нийлээгүй...харин миний нүдэнд харагдсан тэдний дотно байдал ердөө л түүнд тохиолдсон зүйлсээс л болсон юм байна...Сэүн Лэеийн дэргэд ирж суун түрүүлж ам нээлээ.
-тэр унтчихлаа...Миний түрүүний хэлсэн зүйлсд уучлаарай...Би буруугаар ойлгочихсон байсан юм...
-Зүгээрдээ...Чамайг санаа зовсон байсныг харсан. Тэгвэл би түрүүний асуултаа дахиад асууж болох уу? Тэр чиний хувьд хэн юм?
-Би түүний дээд курс...Магистр гэсэн үг л дээ...Түүний энэ удаагийн бичвэрийг нь удирдаж байгаа юм...
-Ммм тийм бол болж дээ...Би бас буруугаар ойлгох шахсан байна...Үнэндээ бидний харилцаа түр завсарлачихсан байгаа юм л даа...Би түүний найз залуу. Яг одоогоор бол албан ёсных биш л дээ. Бид бага зэрэг ярвигтай харилцаатай байгаа юм л даа...Би бага зэрэг хардсан юм...
-Чи сайн залуу бололтой...Гэхдээ хэдэн зүйлс асууж болох уу?
-Би зүгээр л түүнд ухаангүй хайртай...Тиймээ. Юу юм асуу л даа...
-Чи эмнэлэгт дуудлага өгсөн гэсэн...Шөнийн 3 цаг гэсэн...Надад юу болсныг хэлж болох уу?
-Түрүүний хэлсэнчлэн бид бага зэрэг маргаантай байгаа...( Сэүн түүний үгийг сонсоод дотроо инээд нь хүрч байлаа...Учир нь Микототой танилцсан тэр өдөр Лэеийг анх харсан болохоор...Лэе тэнд өөр эмэгтэйтэй секс хийж байсан)
-Би түүнийг уурлуулчихсан юм л даа...Би буруу зүйл хийчихсэн юм...Тэр сүүлийн хэд хоног үнэхээр завгүй байсан...Байнга оройтож ирдэг байсан болохоор би түүнтэй ярилцахын тулд түүний гэрийн үүдэнд хүлээж байсан...Шөнө 2 хүртэл хүлээсэн боловч тэр ирэхгүй л байсан...Тэр хааяа ном уншихаараа тэрэндээ автаад хэдэн цагаар ч хамаагүй суучихдаг...Энэ удаад ч бас номондоо автаад шөнийн кофе шопд сууж байгаа гэж бодоод түүнийг тосохоор шийдсэн...Түүний гэрээс төв зам руу уруудаад алхаж байтал харанхуйд нэг хүн хэвтэж байгаа харагдсан...Би хэн нэгэн гэмтсэн гэж бодоод очтол бурхан минь тэнд тэр хэвтэж байсан...Би тэгээд түргэн дуудсан...
Гэхдээ энэ үед Сэүний дотор шатаж байлаа...Хэрвээ тэр новш Микотог бузарласан бол түүнийг алахад ч бэлэн байлаа...Учир нь Микото түүнд хэнээс ч илүү цэвэр ариун санагдсан юм...Хэдий сэтгэл хөдлөл багатай ч тэр бусад охид шиг дүр исгэдэггүй...Тэр зүгээр л өөрийнхөө ертөнцөд тайвнаар оршин тогтнодог...
-Цагидаад дуудлага өгсөн үү?
-Үнэндээ одоо хүртэл амжаагүй л байна...Би энд ухаангүй шахам ирсэн...Түүнийг сэргэх хүртэл би эндээс холдож чадаагүй...
-Санаа зоволтгүй...Би энэ асуудлыг шийдэх болно...харин чи түүний дэргэдээс битгий холдоорой...
-Баярлалаа...
Сэүн сандлаас босохдоо нударгаа үнэхээр чанга зангидсан нь түүнийг хэр ууртай байгааг илтгэж байсан юм...Гэхдээ үүний хажуугар тэр новш Микотог хүчирхийлээгүй байгаасай гэж залбирч байлаа...Учир нь түүний амьдралын дүрэм бол хүчтэй нь хүчгүйдээ туслах ёстой...Хүчтэй нь хүчгүйгээ дээрэлхэж хэрхэвч болохгүй...Тэр бузар новшийг тэр хүртэл явсан байх юм бол би түүний эрхтнийг тасдахад ч бэлэн байна...Учир нь Микото бол бусад эмэгтэйчүүд шиг амархан бас хямдхан амьтан биш...Тэр зүгээр л сэтгэл хөдлөл багатай энгийн л нэг эмэгтэй хүн...
