Part 13
Микото сургуулийн кампусд зүлгэн дээр суун ном уншин сууна...намар болж бага зэрэг сэрүү оржээ...Гэтэл түүний толгой дээр нэг зөөлөн материалтай зүйл унах шиг болов. Гайхан тэр даавуун зүйлийг сөхөн дээш харвал нэгэн өндөр залуу инээмсэглэн зогсоно...Ардаа гитар үүрчээ...Толгойн дээрээсээ унасан зүйлийг аван харвал жинсен жакет байв...Микото дээш харан инээмсэглэлээ...
-Найз минь юу хийж байгаа юм? гэтэл Микото юм хэлсэнгүй гартаа байгаа номоо өргөтөл
-Чамд түр амралт хэрэгтэй...
-Үнэндээ би одоо амарч байна л даа гэхэд Чанёолын нүд томрон
-Ном уншиж уу?
-Мннн
-Бурхан минь чи яг ийм байдалтай 4 цаг суусан...Гэтэл Микото номоо газарт тавин түүн рүү дахин инээмсэглэлээ...Чанёол ам нээн
-Чи өнөөдөр их чимээгүй байх чинь...
-Би болзож байсан юм гэтэл Чанёолын нүд томрон
-ОМО би сүйтгэх гэж байна тийм үү гэтэл Микото инээмсэглэн
-Тиймээ чи аль хэдийн сүйтгэчихлээ...гэхэд Чанёол гараа урдаа хавсран
-ҮҮҮҮнэхэээээр уууучлаарайй...Би зүгээр л чамайг энд ганцаараа байгааг хараад...гээд гараа хавсартал Микото дахин инээмсэглэж
-Энэ дотор болзож байсан юм гээд ном руугаа заагаад
-Тэгэхээр чи намайг 4 цагийн турш ажигласан юм биз дээ...гээд сунайтал
-Би зүгээр л энүүгээр тэрүүгээр явахдаа санаандгүй харсан юм...
-Чиний зөв байна...Миний бие бүр чилчихэж...
-Сэүнтэй хийсэн зүйл чинь дууссан гэж сонссон...гэхэд Микото гайхан "Айн?" гэтэл түүний хариу үйлдлийг харсан Чанёол гайхан
-Бичвэрээ дуусгачихсан гэсэн биз дээ...гэхэд Микото санаа амран
-Ааан юуу тиймээ тэрийг бол дуусгачихсан...
-Дуусгаагүй зүйлс бас байгаа юм уу гээд түүн рүү ёжтой харахад Микото гараа савчин
-Үгггүйй ээ...(Үнэндээ би өөрийнхөө хариу үйлдэлд гайхширч орхилоо...Би яагаад ингэтлээ сандраад байдаг билээ?Яагаад би тэр үүнийг мэдээгүй байгаасай гэж хүсэв? Эсвэл зүгээр л миний талаар бусад хүнд түүнийг ярьчихлаа гэж сандарсан хэрэг үү? САндрал...Энэ зүйл яагаад миний тайван байдлыг алдуулчихав)
-Найз минь...Би чиний тархийг амраахад туслах уу гэхэд Микото инээмсэглэн толгой дохилоо...
-Чи их бага ярих юм...
-Намайг яриад эхэлвэл чи залхах болно...
-Би аз жаргалтайгаар залхмаар байна гээд инээхэд
-Чи үргэлж аз жаргалыг түгээж байдагаа мэдэх үү?
-Чи харин үргэлж надад хэрэгтэй тэр үгсийг хэлэх юм...
-Чамайг харахад л тэдгээр үгсийг хэлмээр санагддаг болохоор л...
-Үүүхххх...Чи надад сэтгэлээ илчлээд байгаа хэрэг үү гэхэд Микото чангаар инээгээд
-Чиний аура надад таалагддаг...Чиний мэдрэмж надад таалагддаг...гэтэл Чанёол гитараа цүнхнээсээ гарган урдаа бариад
-Тэгвэл энэ удаад өөр мэдрэмж авахыг хүсч байна уу гээд түүн рүү харлаа...
-Хэзээд бэлэн.
Chanyeol гитараа барин
-Энэ миний хамгийн сүүлд бичсэн дуу...Чи хамгийн анхны сонсогч нь. Үндсэн ая нь өөр боловч үгэнд нь илүү анхаарал хандуулбал чи үүнийг мэдрэх болно.
https://youtu.be/-zSc-VNKz5g
Chanyeol-Hand дууны хэсгээс (Өөрийх нь бичсэн дуу гэдгийг мэдэж байгаа байх тэ :) 8 гар гэснийг өгүүлэлдээ тааруулан 1 гар гэх утгаар орчуулсан болно )
Би тэнгэрээс илүү газрыг ширтэнэ
Алхам тутамдаа би шаргуу хичээллэнэ
Намайг элэглэх тэднийг нэг нэгээр үгүй хийхийн тулд
Сэтгэл уналт болон ганцаардлаар дүүрнэ
Тэр надад гараа сунгана
Ядрах үедээ би тэр гарнаас хүчтэй атгана
Юу ч болсон бид үүнийг даван гарах болно
Эхлэл үед хамтдаа мөрөөдсөн тэр мөрөөдлийн ардаас би явна
Би толгойгоо өргөхөд
Үзэн ядалт болон урвалт намайг дүүргэнэ
Санаа зовнилоор дүүрсэн ч би санаа зовно
Тэр намайг чангаар барина
Миний толгойг өргөх тэр гарнаас халуун дуланыг мэдрэнэ
Тэнд одоо ч барих хангалттай олон гар байна
Цуцах үедээ би тэр гарнаас атгана
Нисэхийг умартан дэргэд минь байгаа тэрнийг түшнэ
Учир нь хугарсан далавчтай ч хамт байх л юм бол илүү өндөрт нисэх болно
Бид уучлах байс хайрлахын мэдэх хэрэгтэй.
Түүнийг дуугаа дуусахад Микото түүн рүү удаан ширтлээ...Чанёол гараа савчлуулан
-Тэнд хэн нэгэн байна уу хэмээн инээхэд Микото түүн рүү зөөлөн инээмсэглэлээ...Учир нь тэр дотроо Чанёолын талаар бодож байлаа...
Тэр аз жаргалыг түгээгч атлаа сэтгэл зүрхэндээ ганцаардмал нэгэн болох нь мэдрэгдсэн юм...Тэр мөрөөдлийнхөө төлөө эдгээр зүйлсийг туулж байгаа байх нь ээ...Гэхдээ тэрэнд хэцүү байдаг. Тэр ганцаарддаг...Тэр цөхөрдөг...Тэр сэтгэлээ нээдэггүй...Тэр гунигтай...Түүний жинхэнэ төрх бол тэр ганцаардмал нэгэн юм байна...Гэхдээ тэр үргэлж инээдэг...Бусдыг инээлгэдэг...Түүний оршихуй надад таалагдаж байна...
-Тэр гар?...Тэр гарыг олсон гэж үү?
-Тэр одоохондоо нууц...
-Би чиний эндээ мэдэрдэг зүйлсэд дурлаж байна гээд зүрх рүүгээ заатал
-Би буруугаар ойлгоогүй бол энэ дахин сэтгэлээ илчлэлт үү? гэхэд тэд хамтдаа инээгээд
-Миний олоогүй зүйлсийг чи олчихсон болохоор атаархаад л тэр...Чанёол түүний өдөр дээр байх жакетаа аван түүнд нөмрүүлээд чихэнд нь зөөлнөөр
-Зарим зүйлсийг нуух хэрэгтэй байдаг юм гээд 2 ханцуйг нь хооронд нь зангидаад
-Эрчүүд бүгд чоно гэдгийг санаж яв. гээд түүнээс холдон суудалдаа суулаа.
-би чиний тэр зүйл бол ном унших л гэж ойлгодог...тийм биш гэж үү? чи 3 жилийн турш үргэлж л энд ийм байдалтай суусаар ирсэн биздээ гэхэд Микото толгойгой хазайлган
-Чи ам нээх болгондоо намайг тагнаж байснаа ам алддагаа анзаардаг уу ?
-Чиний нүдэнд үргэлж нэг хүн нэг байдлаараа 3 жил болоход чи анзаарахгүй гэж үү?
-Тэгээд хэзээнээс намайг анзаарч эхэлсэн юм бэ дээ гээд ёжтой харахад
-Воааав чиний үг урсаж ирээд л хатгачих юм аа...Аймшигтай...
-Ном унших бол зүгээр л өөрийгөө хөгжүүлэх нэг арга төдий...харин зүрх сэтгэлээ зориулна гэдэг өөр хэрэг...
-Би чамайг үүнийгээ хайж олоход туслах болно...Нээрээ чиний нөгөө хурал чинь хэр байна? бэлтгэлээ хийчихсэн үү?
-МММ дуусчихсан...Энэ баасан гаригт хэлэлцүүлэгтэй...
-Би очих болно...
-Ирж намайг шүүмжлээрэй...
-Сэүн ирэх юм уу?
-Асуугаагүй боловч тэр ирэхгүй байх...
-Бид хамтдаа очноо...
-Хөөх миний удирдагч хүнийг авчрана гэхээс айж байна...гэхдээ яахав...авчирч чадвал хамтдаа шүүмжлээрэй...
-За би хичээх болно гээд инээмсэглээд
-за миний өнөөдрийн зорилго биеллээ гээд босон гитараа цүнхэлтэл Микото гайхан
-Зорилго гэнээ?
-Хэн нэгэнд мэдрэмж өгчихлөө. Mission completed!! За явлаа...
-Энэ хүрмээ гээд тайлахаар хичээтэл
-Өнөөдөр сэрүүхэн байна...Дараа өгөөрэй гээд нүдээ ирмэчихээд яваад өгөв...Микото түүний ардаас инээмсэглэн хоцорлоо...
Баасан гариг Эрдэм шинжилгээний хурлын хэлэлцүүлэг.
Дараалал ёсоор 2 хүний дараа Микотогийн ээлж байлаа...
Хурлын танхимд нэгэн өндөр залуу гар дохисоор найзынхаа хажууд ирэн суулаа.
Сэүн ам нээн
-Хөөх чам шиг хүнийг энд харах бага зэрэг хачин л санагдаж байна шүү...
-өөрийнхөө фэнийг дэмжихээр ирж байна болохгүй гэж үү гэхэд Сэүн инээгээд
-Та 2 ч ойрд салахаа байжээ...
-Харамлаад байгаа юм уу?
-Үгүй дээ...Зүгээр л чамайг залгиулчихвий л гэж...
-Чи ам нээх бүртээ намайг үгээр идэх юм гэхэд тэдний урд сууж байсан багш ууртайгаар тэдэн рүү харахад тэд уучлал хүсэн чимээгүй боллоо...
Чанёол: Микото энэ хүний дараа биздээ гэхдээ яагаад энд харагдахгүй байгаа юм бол?
-Харин л дээ...Угаалгын өрөө орсон юм болов уу? Гэхдээ намайг орж ирсэн цагаас хойш тэр энд огт харагдаагүй...
-Ямар нэгэн асуудал гарсан юм болов уу? Өчигдөр л зүгээр байсан даа...
-Уулзсан хэрэг үү?
-Мхн... Гэтэл тэдний яриаг таслан хурлын дараалал ёсоор Микотогийн нэрийг индэрт дуудлаа...Тэд ийш тийш харсан ч Микото тэнд байсангүй...Дахин түүний нэрийг дуудсан боловч тэр энэ танхимд огт байсангүй...Сэүн гайхан түүн рүү залгасан боловч утсаа авсангүй...
-Дараагийн хэлэлцүүлэг бол Философийн ангийн Микото боловч тэр энд өөрөө байхгүй болохоор түүнийг алгасахаар боллоо...дараагийн хэлэлцүүлэг философийн ангийн оюутан Сон Сонёон хэмээн дараагийн оюутны нэрийг зарлалаа...Сэүн Чанёол 2 гайхан бие биерүүгээ толгой дохин танхимаас гарлаа...Танхимын үүдэнд гаран
-түүнд ямар нэгэн юм тохиолдсон юм болов уу?
-Мэдэхгүйээ...тэр хоцрох ёсгүй дээ...Цаг сайн баридаг...Гэтэл Сэүний утсанд түүний ахаас дуудлага ирлээ...
-За ахаа...Юу?За та хаягийг явуулчих одоо очлоо...Чанёол гайхан түүн рүү харахад
-Тэр эмнэлэгт байна гэнээ...Сая ах руу эмнэлэгээс залгаж хэлсэн гэж байна...Ах завгүй болохоор би тийшээ явлаа...Чи бэлтгэлтэй гэсэн биз дээ...Би залгъя...
-Үгүй ээ би хамт гэтэл Сэүн түүний мөрөн дээр алгадаад
-залгъя...Чи бэлтгэлээ тараад ирээрэй гэсээр гүйгээд явчхав...замдаа хөмсгөө зангидан санаа зовсон байдалтайгаар эмнэлэгийн үүдэнд ирэн түүний хэвтэж буй өрөө рүү яаран орлоо...Микото дусал залгуулчихсан ухаангүй хэвтэж байв...түүний хажууд 2 эмч зөвлөлдөн ярилцана...Сэүн хоолойгоо засаад
-Уучлаарай...Тэр яасан юм бол? гэтэл нэг эмч түүнийг өрөө рүүгээ дагуулан явлаа...
Эмчийн өрөөнд
Сэүн маш гайхширсан шинжтэйгээр
-Шим тэжээлийн дутагдал гэнээ?
-Тиймээ чи зөв сонссон...
-Гэхдээ тэр нэг тийм...харагдах байдал нь тийм биш болохоор...
-Тэр ухаан алдаад ирж байгаа нь 3 дах удаагийх...Яг адилхан онош гардаг...тэр огт хангалттай хооллодоггүйгээс болж тамирдаж ухаан алдаад ирдэг...Энэ тийм хүнд биш ч удах юм бол их аюултай...Тэр огт хоолны дуршилгүй...өөрөөр хэлбэл юм идэх маш дургүй...үргэлж кофегоор хооллож амьдрана гэж байхгүй...Түүний хоолны зөв дэглэмд оруулах шаардлагатай...Энэ байдал нь удвал удахгүй ходоод нь хоол хүлээн авч шингээх чадвар муудан цусны архаг дутагдалд орох болно. Хурдацтайгаар турж эхлэх болно..Тйимээс түүнийг сайн хооллож бай...Өөрт нь байнга хэлдэг ч тэр огт анхаардаггүй...Найз залуу нь хэлбэл магадгүй анзаарч мэдэх л юм...Олон өвчний үндэс болох магадлалтай болохоор өөртэй нь сайн ярилцаарай...
