Part 9
Тэд маш удаан чимээгүйгээр ширтэлцлээ...Сэүн чимээгүй байдлыг эвдэн түрүүлж ам нээлээ. Намуухан хоолойгоор
-Уурлахгүй юм уу? гэж хэлэхэд Микото чимээгүй ширтсээр
-Юм хэл л дээ? гэхэд Микото харцаа доошлуулан Сэүний хүзүүн дээрх шимсэн мөрийг олж харлаа...Гэсэн ч дахиад л юм хэлсэнгүй...Тэр байтугай түүний тайван бөгөөд дөлгөөхөн бага зэрэг ядарсан харцанд ч өөрчлөлт орсонгүй...Сэүн дахин ам нээж
-Чи яаж бүхий л үед ийм тайван байж чаддаг юм бэ?
-Чи ядарсан харагдаж байна...гэхэд Сэүн нүдээ анихдаа бага зэргийн толгойгоо дохиж нүдээ нээн
-Чи ч бас тэгж харагдаж байна...Над руу уурла л даа...Яагаад ингэж удаан алга болов...Яагаад ингэж хэрэггүй ажил даалгаад байгаан? Яагаад өөрийнхөө ажлыг надаар хийлгэв? Яагаад хувийнхаа асуудлаа хөөгөөд гэртээ үлдээгээд явчихав гээд л...Ядаж ширүүн харцаар хар л даа...гэж намуухан хоолойгоор хэлэв...Тэдэнд орилж хашгичих уурлах тэмцэлдэх бие биенийгээ үгээр идэх хүсэл байсангүй...
-Би чиний төлөө үүнийг хийгээгүйээ гэхэд Сэүн үл ялиг инээмсэглэлээ...
-Бас л шартай хэвээрээ л байх шив гэхэд Микото зөөлөн инээмсэглэлээ...Тэд яагаад ч юм энэ удаад муудалцаж бас хүйтэн хөндий байгаагүй анхны тохиолдол байлаа...
-Би чамд уурлах эрхтэй хүн биш шдээ...
-Би чиний тайван байдлыг биширч байна.
-Үүнд ямар ч хүчин чармайлт байхгүйээ...Зүгээр л анхнаасаа л ийм л байсан...
-надаас ямар нэг зүйл асуухгүй юм уу? гэхэд Микото үл ялиг зөөлнөөр толгойгоо сэгсэрлээ...
-Чи одоо туйлдсан харагдаж байна...
-Баярлалаа...
-Юунд?
-Юу ч асуугаагүйд...Бас уурлаагүйд...дахин хэсэг хугацаанд чимээ аниргүй байдал ноёрхлоо...Энэ удаад Микото түрүүлж ам нээлээ...
-Орчуулаад дуусчихсан...гэхэд Сэүн удаанаар өндийн босч тагтны хаалга онгойлгож Микотогийн сууж байгаа ширээг налан зогсоод ширээний гэрлийг унтраан тамхиа асаагаад нэг гараа халаасандаа хийн тамхиа сорлоо.
-Одоо унаа байхгүй байх...Гэгээ орохоор яв...гэхэд Микото босч түүний өмнө зогсоод нөгөө л тайван харцаараа гэхдээ асуулт эрсэн байдалтай ширтэнэ...Сэүн тавгүй байртай түүний өөдөөс хөмсгөө үл ялиг зангидан ширтэнэ...
-Би зүгээр л...Надад ярилцах хүн хэрэгтэй байна гээд уртаар санаа алдахад Микото түүний хажууд ширээ налан зогслоо...Сэүн тамхиа сороод
-Үүнийг битгий буруугаар ойлго...Би чамаар өөрийнхөө ажлыг хийлгэж орхичихоод шөнө гаргаад явуулчихаар новш биш...гэж үл ялиг үл тоосон байртай хэллээ.
-Би буруугаар ойлгоогүй ээ...Би хэн нэгэнтэй ярилцах тийм ч дургүй биш...гэхэд Сэүн дахин уртаар санаа алдлаа...тэд хэсэг чимээгүй зогсоцгоов.
-Найз залуу чинь чиний нүдэн дээр өөр эмэгтэйтэй секс хийж байхад чи яаж тийм тайван байж чадсан юм бэ гээд гунигтэй инээмсэглэхэд
-Заримдаа би гайхдаг...Бас эргэлздэг...сэтгэл хөдлөл ихтэй байх нь асуудал болдог уу? эсвэл юу ч мэдрэхгүй байх нь асуудал уу гэдгийг...
-Хэт их сэтгэл хөдлөл аюултай хэдий ч...гэхдээ л мэдрэхгүй байна гэдэг магадгүй тэрнээс ч аюултай байх...
-Уучлаарай миний тамхи дуусчихаж...Дургүйцэхгүй бол тамхинаасаа нэгийг өгөөч...
-Эмэгтэй хүн тамхи татахад сайхан харагддаггүй...
-Чи тэгвэл сайхан харагдах гэж татдаг хэрэг үү?
-Энэ тайвшрал...гэхэд Микото
-Чи тэгвэл миний хариултийг хэлчихлээ гэхэд Сэүн үл ялиг инээмсэглэснээ аажмаар тийм гэж хэлэхээргүй нүүрний хувирал гаргана...Микотогийн хажууд ширээ налан сууж байснаа өндийн алхаж Микотогийн эгц урдаас харж зогслоо...тамхиа уртаар сороод утаагаа амнаасаа гаргалгүйгээр доош тонгойж Микотогийн нүүрэнд ойртлоо...Тэдний уруулны хооронд 3см-ийн зай үлдсэн байлаа...Тэдний харц уулзана...Бие биенийхээ хөдөлгөөнийг ярьж тохирсон юм шиг л ойлголцоно...Микото уруулаа бага зэрэг нээн түүн рүү ойртоход Сэүн энэ удаад амнаасаа утаагаа гаргахад Микото тэр бүгдийг удаанаар амаараа сорон авч уушиглахдаа нүдээ аньж тамхинаас авах тайвшралыг мэдэрлээ...

Харин Сэүн түүний энэ дур булаам төрхийг нүд салгалгүй ширтэнэ...Сэүн түүнд бага багаар ойртоно...тэдний уруул хүрэлцэхэд 1мм л дутуу үлдэнэ...Микото удаанаар бага зэрэг хажуу тийш харахад Сэүний нүдээ анихад уруул нь түүний хацарт шүргэнэ...ингэхдээ уртаар амьсгаа аван Микотогийн анхилам үнэрийг болон тайвшралыг мэдэрлээ...Удалгүй иргэн ширээгээ налан түүний дэргэж зэрэгцэн зогслоо...Тэд энэ үйлдэлдээ бантаж эсвэл тавгүйтсэнгүй...Тэдний хэн хэн нь юу ч бодолгүйгээр зүгээр л биеэ хэсэг хугацаанд гаргуунд гаргасных байлаа...Тэгээд ч тэд үнсэлцэх эсвэл энхрийлэх зэрэг зүйлсийг хийгээгүй шүүдээ. Тэд эргэн бодит байдалдаа ирлээ. Сэүн аяархнаар
-Энэ асуудал яагаад үргэлж ийм төвөгтэй байдаг юм болоо...
-Төвөгтэй байх тусмаа сонирхолтой биш гэж үү? Амархан байвал утга байхгүй тийм биз дээ...
-Хүний төрөлх араншин араатанлаг...тийм биш гэж үү? Яг л сая миний хийсэн үйлдэл шиг...Новшийн бас хөгийн...Өөр эмэгтэйтэй байж байгаад ирсэн ч юу ч бодолгүйгээр бие минь үүнийг хүссэн шиг...Ухамсаргүйгээр биеэ дагаж орхиход хүний араатанлаг шинж ёс суртахуунгүйгээр хүслээ гүйцэлдүүлэхийг л хүснэ...бие минь үүнийг хүсэж орхино...харамсалтай нь тархи түүнийг хүлж орхино...тархинд хүлүүлсэн дур хүсэл...
-Эрхэм Ницшегийн үзлээр бол тиймээ...
-Харин чиний бодлоор?
-Одоохондоо ямар ч өнгө алга л байна...
-Бидэнд ижил төсөөтэй тал нилээд байдаг бололтой...
-Үхэн үхтлээ тийм байхвий гэхээс л айж байна...гэхэд Сэүн түүн рүү харлаа...Микото зөөлөн инээмсэглээд
-Хэдий энэ бүгд надаас шалтгаалах хэдий ч энэ бүгд болж өгөхгүй л байна...аз жаргалыг мэдрэх эсвэл зовлон гунигийг мэдрэх...аз жаргал гэж байхгүй харин аз жаргалтай гэж харахад л хүн аз жаргал эсвэл зовлон гунигийг мэдрэнэ...Тиймээ хүний харах өнцгөөс энэ бүгд хамаарна...Гэсэн хэдий ч би энэ мэдрэмж гэх хайрцгийг тал бүрээс харсан ч надад юу ч мэдрэгддэггүй...Чи мэднэ биздээ гээд инээгээд
-Сэрэл мэдрэхүй ч бас үүнд багтана.
-Яагаад над шиг хүнд ийм зүйлээ ярьж байгаа юм?
-Мэдэхгүйээ...Чи өөрийн мэдрэмж, ухамсрынхаа хувцасыг тайлахад би ч бас үүнийг тайлахгүй бол энэ хүнлэг бус зүйл...Хэн нэгэн бусдад харагдах байдал гэсэн хувцсыг тайлж хаяхад сэтгэл доторх өчүүхэн хэлтэрхий нүдэнд үзэгдэхэд...Бурхан минь хэн нэгний жинхэнэ оршихуйг олж харна гэдэг гайхамшиг...төгс бөгөөд хуурамч хүмүүсээр дүүрэн энэ ертөнцөд ичих зүйлгүйгээр өөрийн араатанлаг шинжийг үзүүлнэ гэдэг бол хичнээн гайхамшигтай гээч...Энэ зүйл үзээрийн муухай харагдлаа ч энэ бол үнэн...Үнэн хамгийн үзэсгэлэнтэй...Гэхдээ хуурамч...Би мэдэхгүй юм даа... Би зүгээр л хэн байгаад биш юу болж байгаад л анхаарал хандуулдаг...Үр дүнгээс илүү үйл явц чухал байдаг шиг...
-Чи мэдэх үү?
-Юуг?
-Чи өөрийгөө бусдаас өөр гэдгийг...
-Гэхдээ мөн чанараараа хүн гэдгээс бид зайлж чадахгүй...Араатанлаг бас үзэшгүй муухай
-Арга зам бий боловч энэ бүх зүйлийн төгсгөл болж орхино...
-Амиа хорлолтоор гэж үү? гэхэд Сэүн инээмсэглээд
-Бидний яриа сайн тохирох юм...Бид яагаад өмнө нь ингэж ярилцаж байгаагүй юм бол?
-Чи шархалчихсан юм уу?
Сэүн тамхиа сорон
-Чи харин яагаад шархлахгүй байгаа юм?
-Тэрний хариуг л 23 жил хайж байна...Намайг галзууруулах тэр зүйлсийг хайсаар л байна...
-Олоогүй тийм үү?
-Мнн...номонд донтож нэг хүний биш 1000 хүний амьдралаар амьдарсан ч мэдрэмж гэдэг зүйл огт төрөхгүй...Миний төсөөлөн бодох чадвар магадгүй муу байх...
-Тийм биш...Нээрээ шүү чи хоосонгүй...
-гуйя...Би магтаалаас зүрхшээдэг...битгий гэхэд Сэүн дахин инээмсэглэж чимээгүй болоход тэд энэ удаад өөрсдийн бодолдоо автжээ...
Тэд энэ шөнө анх удаа утга учиртай бөгөөд уртаас урт яриа өрнүүллээ...Үүр цайсныг ч тэд анзаараагүй байлаа...
-үүр цайчихаж...Одоо гарвал эхний метронд суучихна гэхэд түүнийг явах хэрэгтэй гэдгийг мартсан Сэүн өөрийгөө гайхаж орхилоо... үүнийг мартатлаа гүнзгий яриа өрнүүлсэндээ биш...Харин түүнтэй байхдаа цаг хугацаа болон бодит байдлаас тасарсандаа гайхаж байлаа...Учир нь тэр биеэ авч явах болон дүр исгэхдээ хэзээ ч алдаа гаргаж байгаагүй...
-жоохон нүдний хороо гаргачихаад яв...унтаагүй биз дээ...
-Үгүй дээ зүгээр...гэрээрээ орчихоод хичээлдээ явах хэрэгтэй...Гэхэд Сэүн бас л нэг зүйлийг саналаа...Бас түүний өмнө дахиад л гэмших сэтгэл төрж орхилоо...Тэр миний хэт их ачаалал өгснөөс бол 7 хоног нойргүй байсан...Энэ удаад миний хувийн асуудлаас болж дахиад л нойргүй хонох шиг боллоо...Гэсэн ч тэр үүнд огтхон ч бухимдаж уурлаагүй...Би түүнд хэтэрхий өндөр шаардлага тавьж байхдаа хичээлтэй гэдгийг нь төгсөх курс гэдгийг нь мартчихаж...
-Тэгвэл ядаж кофе уучихаад яв...Ардаас буугаад ирээрэй...
-Тэрнээс бол буцахгүй шүү гээд өөрийнхөө дэвтэр ном эд зүйлсээ цэгцлээд доош буухад дөнгөж гэгээ орж байгаа гэрт сайхан шинэхэн кофений үнэр тархаж байлаа...Ширээнд суухад Сэүн түүнд өөрийнхөө чанасан кофеноос аягалан түүний урд тавиад өөртөө нэг аягыг хийн түүний өөдөөс харж суулаа...Микото аягатай кофег аван удаанаар үнэртэн тайвшралыг авч байлаа...Сэүн түүнийг анхааралтай ажиглана...Учир нь тэр өглөөний анхны кофе ямар сайхан гэдгийг мэднэ...Тэрэнд ч бас адилхан бололтой...Нойргүй хоносон шөнийн дараах эрч хүч...
-Өглөөний мэнд
-Өглөөний мэнд...Тэд ийн хэлээд зүгээр л инээмсэглэлээ...Учир нь шинэ өдөр эхэлж байна...
Өмнө нь Сэүн ийм зүйл хэлж байгаагүй ч яагаад ч юм түүнийг хүргэж өгөхийг санал болголоо...гэмших сэтгэл үү? Урт шөнийн дараах дулаахан мэдрэмж байсан уу тэр өөрөө ч ойлгосонгүй...Микото түүний хэлэхийг сонсоод
-Бид тийм харилцаатай хүмүүс гэж бодохгүй байна гэж хариулахад Сэүн бодит байдалдаа эргэн ирлээ...7 хоногийн турш ч биш анх танилцсан цагаасаа л түүнтэй тэмцэлдэж байснаа саналаа...Бас өнгөрсөн шөнө ирэхдээ хүзүүн дээрээ шимүүлчихсан ирснээ саналаа...Мэдээж бид тийм харилцаатай хүмүүс биш...Би хэдхэн цагийн өмнө л гэхэд зочид буудалд байсан... ийм үг хэлсэндээ өөрөө ч гайхлаа...
-Тиймдээ...За тэгвэл би дээшээ гарлаа...гэж тайвнаар хэлээд ширээнээс бослоо...Шатаар удаан дээш өрөө рүүгээ алхаж байхдаа гэрийн хуулга дуугарахыг сонслоо...Тэр гараад явчихлаа...Бид анхнаасаа л бие биедээ сайн уу баяртай зэрэг үгсийг хэлж байгаагүй...Өнөөдөр ч бас адилхан...Бидний харилцаа, Бидний яриа өнгөрсөн шөнө дулаахан бас тайван байсан...гэхдээ л би түүний зөвлөх бас туслалцаа үзүүлж байгаа хүн хэвээрээ л байгаа...гэж бодон өрөөндөө ороод орон дээрээ хэвтлээ...тэрнийг явсны дараа дахиад л нөгөө хөгийн бодлууд намайг тавгүйтүүлж эхэллээ...Энэ бүхнийг мартсан байснаа эргэн саналаа...Тавгүй байна...Тухгүй байна...Тайван бус байна...Орноосоо өндийгөөд лэптопоо асаагаад энэ удаад Микотод даалгах зүйлсээ нягталж үзлээ...Түүний хийсэн бичвэрийг энэ удаад анхааралтай уншиж үзлээ...өнгөрсөн шөнийн яриа түүний хандлагыг өөрчилж орхисон юм...Тэр энэ удаад үнэхээр бүх зүйлсийг чанартай хийхийг хүслээ...Түүнийг тамлаж ядраах биш...Түүний чадварыг хурцлахыг хүслээ...тиймээ тэр хоосонгүй нэгэн...Гэмших сэтгэл ч байхыг үгүйсгэхгүй...Гэхдээ л би үлдсэн 7 хоногийн хугацаанд бүхнийг нухацтай бөгөөд чанартай хийхийг хүслээ...Бидний хооронд бие биенээ давах нууцхан өрсөлдөөн байдаг ч энэ бол өөр хэрэг...Энэ бол эрдэм шинжилгээний хурал...Энэ бол төгсөлтийн бичвэрийн эхлэл бас удиртгал...Энэ бол түүний хувьд чухал зүйл...
