Инээмсэглэл Part 10
Сэүн сэрэхэд өдрийн 2 цаг болж байлаа...нэг суниачихаад утсаа хартал утсанд нь Чанёолоос мэссеж ирсэн байлаа...
"Орой завтай юу? Миний дуулахыг ирж сонсоорой" гээд хаяг бичсэн байв...Сэүн өнгөрсөн шөний явдлыг санан инээмсэглэсэн ч удалгүй түүний царай барайж орхилоо...Яагаад тавгүйтсанаа эргэн саналаа...2 жилийн турш үерхсэн найз бүсгүй...Түүнийг үл тоосон...Түүнийг уурлуулсан...түүнийг ганцаардуулсан...Түүнийг хуурсан...Тэд бие биедээ хайртай ч хэзээ ч ойлголцож чаддаггүй...Хэн нь ч буулт хийдэггүй...Хэн нь түрүүлж алхам хийдэггүй...Хэн хэн нь араар нь тавьсан...Тиймээ бидний дунд итгэл гэж зүйл байгаагүй...Үнэ цэнэ гэж байгаагүй...Хэн хэнийгээ бага багаар араатан болгож байсан...Бид хамт байхгүй байсан нь дээр...Бид удах тусам бие биенээсээ алсын алсад оршдог болсон...Тиймээ тэр надад таалагддаг байсан...Гэхдээ үүнийг би хайр гэж өөртөө итгэлтэйгээр хэлж чадахгүй...гэж бодсон ч дотор нь бачимдана...хараал ид энэ зүйлсийг бодохыг хүсэхгүй байна...Тиймээ би түүнд уурласан үедээ юу ч бодолгүй танихгүй нэгэнтэй нэг шөнийг өнгөрөөдөг байсан...Энэ явдал нэг удаагийнх ч байгаагүй...Тэр үүнийг мэддэг байсан...Гэвч хамгийн гунигтай нь тэр ч бас зүгээр байдаггүй байсан...Яг л тэрний хэлсний дагуу бид бараг үерхдэг нэртэй сексийн хамтрагчид л байсан...Лондонд байхад бид 2уулаа л ази хүмүүс байсан болохоор ганцаардсандаа үүнийг хайр гэж андуурч байсныг би түүнээс хол байх хугацаанд ойлгосон юм...Би зүгээр л ганцаардсандаа хэнийг ч хамаагүй дэргэдээ байлгасан...Солонгост ирснийхээ дараа түүнтэй уулзаагүй хэдхэн хоногт л би энэ бүгдийг ухаарчихсан...Бидний зүрх анхнаасаа л алсын алсад байсныг...Дээрээс нь ойрд миний бие организм яачхав даа гээд бачууран үсээ сэгсийлгээд утсаа авч
-Орой би очноо гээд найз руугаа мэссеж бичээд орой Микототой уулзах байснаа саналаа.
-За яахав түүнийг ядраасныхаа хариуд бас өөртөө цаг зориулаад өнөөдрийн уулзалтын цуцалчхъя...Нэг өдөр ч гэсэн амраг гэж бодоод түүн рүү залгахад миний ширээн дээр нэгэн утас дуугарлаа...Гайхан ширээн дээрээ очоод хартал Микотогийн утас байв...Тэр мартчихсан юм байхдаа...нилээд ядарсан байж дээ гэж бодонгоо утсыг нь үзлээ...Түгжээтэй боловч олон дуудлага ирсэн нь харагдаж байна...
-Бурхан минь би энийг ч сонсолгүй үхсэн юм шиг унтжээ гэж бодтол утсанд дахин дуудлага ирлээ. Дуудлагыг аваад чимээгүй сонслоо...Энэ Микото байлаа...
-Sunbae? Энэ та юу? Би танайд орхичихсон байна уу?
-Мнн...Миний ширээн дээр байна...Аан нээрээ нэг юм хэлэх гээд...Өнөөдөртөө хичээлээ завсарлъя...Миний сэтгэл санаа тиймхэн байна...бас чи өнөөдөртөө амраад ав...
-За ойлголоо...тэгвэл утсаа хэзээ хаанаас очиж авах уу?
-Би оройхондоо гарах байх...хичээдээ тараад ярьж байгаад ирээд авчих...
-За тэгье...
Микото хичээлээ тарчихаад түүний байгаа газар луу явав...Тэр ямар нэг тодорхой хаяг хэлээгүй...Харин хүн хөдөлгөөн ихтэй нэгэн гудамжны хаяг явуулсан байв. Тэр газар нь ирсэн боловч түүнийг хаанаас олохоо мэдсэнгүй...Залгах гэсэн ч утас байхгүй болохоор тэр хавиар хэсэг алхав...Олон хүн цугласан хэсгээр явж байгаад нэгэн гитар барьсан залууг олж харахын зэрэгцээ энэ гудамжны талаар саналаа...Энэ бол залуусын гудамж байлаа...Энд оройн цагаар амь ордог бөгөөд эргэн тойрон янд бүрийн гэрэл анивчана...Тэр залууг хаа нэгтээ харсан ч юм шиг санагдах боловч хэзээ хаана гэдгийг огт санахгүй байлаа...Тэр залууг ажиглан зогсоно...Тэр дөнгөж сая нэг дуу дуулж дуусаад энэ удаад гитарын барилтаа өөрчлөн өөр нэгэн дуу дуулж эхлэв...Энэ газар үргэлж Open Mic болдог ба хүссэн хүн нь дуулдаг юм. Ихэвчлэн нэрд гарахыг хүссэн хүмүүс эндээс гараагаа эхэлдэг учир энэ залуу бол хараахан олны танил биш гэсэн үг...Түүний дууг сонсоно...
https://youtu.be/bGlnn5JNoVA
Гэхдээ энэ юу гэдгийг мэдэхгүй ч надад гайхалтай мэдрэмж төрсөн юм. Учир нь гэвэл энэ залуу энэ дууг үнэхээр чин сэтгэлээсээ дуулж байлаа...Өмнө нь би дууг сонсоод хэзээ ч ийм мэдрэмж авч байгаагүй...зүгээр сонсох төдийд л энэ бүх зүйл мэдрэгдсэн...Намайг энэ залуу биш харин энэ залуугийн дуугаа мэдэрч байгаа тэр мэдрэмж л хамгийн ихээр татсан...Бас би түүнд атаархаж байна...Тэр сэтгэл зүрхээ зориулах тэр зүйлийг аль хэдийн олчихож...Харин би...Надад энэ бүгдийн хэлтэрхий ч байдаггүй...Би түүний мэдэрч байгааг мэдэрмээр байна...Түүнийг дуулж дуустал би түүнд автсан байлаа...тэр дуугаа дуусган аз жаргалтайгаар инээмсэглэлээ...Түүний харц гэрэлтэж байна...Тэр гэрэлтэж байна...өөрийгөө зориулах тэр зүйлээ олбол хүн ингэж гэрэлтдэг байх нь эээ...тэр залуу босож гитараа цүнхэндээ хийхэд тэнд цугларсан хүмүүс тал тал тийш тарцгаалаа...Харин тэр хүмүүс дунд нэг залуу бас нэг бүсгүй байрнаасаа огт хөдөлсөнгүй...Микото хөдөлгөөнгүй зогсож байснаа гэнэт эргэлзэлгүйгээр тэр залуу руу алхлаа...
-Гайхамшигтай гэж хэлэхэд гитараа янзалж байсан залуу гайхан иргэж харлаа...Түүний өөдөөс нэгэн европ царайтай жижигхэн биетэй охин харан зогсоно...Чанёол түүнийг хараад л шууд таньлаа...Тэрэнтэй нэг сургуульд сурдаг хамаг скандалын эзэн биеэрээ зогсож байх нь тэр...Тэр энэ бүхэнд цочирдож орхилоо...Сургуулв дээр хэнтэй ч юм ярьдаггүй охин түүнийг магтан зогсоно...Чанёол бага зэрэг гайхсан харцтай ч инээмсэглэн
-Таалагдсан бол баяртай байна...
-Сэтгэл бас мэдрэмж байсан...
-Айн?
-Чи бүх сэтгэл зүрхээрээ дуулж байгаа чинь мэдрэгдсэн...Ийм гайхалтай мэдрэмж өгсөнд баярлалаа гэж хэлэхэд тарсан олон дунд хөдлөлгүй зогсож байсан залуу тэднийг сониучирхан харсан ч удалгүй тэдэн дээр очлоо...
-гуйгаад байхаар нь ирж үзсэн чинь юу вэ? Охин найрч байгаа юм уу гэж бага зэрэг даажигнан хэлтэл Микото түүн рүү харлаа...Тэрэнтэй их ойр байжээ... Гэтэл Чанёол гараа сэгсрэн
-Үгүй дээ...тэр бол миний шинэ танил...гэхэд Сэүн Микото 2 ахин бие биерүүгээ харлаа...Сэүн дулаахан инээмсэглэн Микото руу гар сунгаад
-Намайг Сэүн гэдэг...Энэ хүний найз нь гэхэд Микото түүний тоглоомыг ойлгон өмнөх явдлын дахин дурслаа...Гэхдээ өнөөдөр түүнд таатай бөгөөд хөгжилтэй байлаа...Учир нь тэд энэ өдөр дахиад л танилцаж байна...
-Микото гэдэг гээд түүнтэй гар барин бие биентэйгээ бас Чанёолоор тохуурхана...Тэд дахиад л анх танилцаж буй хүмүүсийн дүрд орлоо...Энэ яагаад ч юм зугаатай...бас шинэлэг байлаа...Харин Чанёол яг л тэднийг анх танилцаж байгаа гэдэгт бат итгэчихсэн байлаа...
-Аан нээрээ намайг Чанёол гэдэг...гээд түүн рүү гар сунгаад
-Гэхдээ намайг харж байгаагүй юу? гэж итгэл тээсэн харцаар Микото руу ширтлээ...
-Харин нэг л...танил харагдаж байгаа мэт боловч яг сайн санахгүй гээд гацтал
-Чи Сөүлийн ир сургууль мөн биз дээ...Би бас тэнд сурдаг...Сургууль дээр таарч байсан байх...гэж хэлэхдээ Сэүний өмнөх хэлж байсан зүйлсийг саналаа...Сэүн түүний талаар асууж байсан...
-Аан тэгвэл тийм байх...Чанёол энэ удаад Сэүн рүү харан
-нээрээ ойрд нэг hoobae-ийн хичээлд тусалж байгаа завгүй гээд байсан өнөөдөр яаж овоо зав гаргаж ирсэн юм? Ёстой нэг ядаргаатай hoobae юм аа...Царайлаг залууг урхидах гэсэн охидууд эхнээсээ гараад ирчихээ юу? хэмээн тоголж хэлэхэд гэхэд Сэүн Микото 2 өөд өөдөөсөө жуумалзан харав...Сэүн хариуд нь
-Тиймээ...Өнөөдөр бид амрахаар болсон юм...
-Тийм үү ашгүй дээ...Гэхдээ би өглөөнөөс хойш юу ч идээгүй яг уналаа...Сэүнээ юм идэцгээе...Харин Микото чи надад үнэхээр сайхан үг хэлсэн болохоор энэ үгний чинь хариуд өнөөдөр хоол авч өгье...нэг сургууль болохоор танихгүй хүмүүс шиг байвал эвгүй шдэ...Юм идээгүй биз дээ...гээд тэр 3 зам даган алхахдаа Сэүн Микотогийн хажууд алхана. Сэүн түүний халаасанд зөөлнөөр гараа хийгээд буцаж гараа авахад Микото халаасаа тээмтэрлээ...Түүний утас халаасанд байв...Тэд бие бие рүүгээ харан инээмсэглэлээ...Сэүн Чанёолд хандан
-Сайхан үг гэнээ? гээд Микото руу бага зэргийн ёжтой харахад Чанёол
-Тиймээ бид 2т нэг тийм зүйл бий...гэтэл хаанаас ч юм нэг охины хашгирч байгаа сонсогдов...тэр 3 гайхан чимээ гарсан зүг рүү хартал нүд ирмэхийн хооронд нэг охин ирээд Микотог унатал нь хүчтэй алгадаж орхив...жижигхэн биетэй болохоор хариу үйлдэл ч үзүүлж амжсангүй...Сэүн Чан 2 шоконд орсон байлаа...
-Хөөе гичий минь...Чи биздээ...Дуугүй царайлчихаад доодох чинь загатнаад үхлээ юу? Хөөрхөн болохоор хүссэн л бол найз охинтой ч хамаагүй залуутай уулзсан ч болно гэж бодоо юу? гээд түүнийг үсдээд авах нь тэр...Микото харин огтхон ч уурласан шинжгүй харин үснээсээ бага зэрэг зуурч өвдөлтийг нь намдаах гэж хичээлээ...
-Чамайг янхан гэж сургууль даяар л ярьж байна өлөгчин минь...аятайхан байхгүй бол алаад хаячихаж чадна шүү...Холимог цустай гичий минь...
Бурхан минь тэр охины хараалын үг үнэхээр хатуу байлаа...
-Чи өчигдөр шөнө миний найз залуутай буудал орсон гичий мөн биз дээ...Намайг олж чадахгүй гэж бодоод байна уу? гэхэд Сэүн Чанёол 2 гэнэт ухаан орон тэр 2г салгах гэж оролдох ч нөгөө эмэгтэй үнэхээр галзууртлаа уурласан байлаа...4 мөч нь сарвалзаж Микотог өвтгөхийг хичээж байлаа...Чанёол нөгөө хүүхэн холдуулахад Сэүн Микотог босголоо...
-Миний найз залуугийн утсан дээр чиний хэд хэдэн зураг байхыг олж харсан...тэрний толгойг эргүүлэхээ болихгүй бол би чамайг байгаа газарт чинь очоод алах болно...гээд сарвалзахад Микото босон үсээ янзлаад
-Найз залуу чинь хэн юм?
-Яасан уулздаг олон залуугаасаа хэн нь гэдгийг ялгахад хэцүү байна уу?
-нэр нь хэн юм?
-Ким Ёну гэдэг юм гичий минь гээд аймшигтайгаар хуруугаараа чичин хэллээ...гэтэл Микото төв байдлаа хадгалсан хэвээр
-Би тийм хүн танихгүй...гээд газраас цүнхээ авлаа...Сэүн энэ үед Микотогийн талаарх цуу ярианууд худал болохыг мэдлээ...Учир нь өнгөрсөн шөнө Микото Сэүний гэрт түүний номыг орчуулж байсан...Гэхдээ тэрнээс илүүтэйгээр тийм худал цуу ярианд итгэчихсэн өөрийгөө гайхаж байлаа...Бүгдийг логиктойгоор сэтгэж алдаа гаргадаггүй ч энэ удаад хоосон ярианд автчихаж...
-Тэгвэл өчигдар шөнө хаана байснаа нотолж чадах юм уу чи гэж дахин чичсээр хэлэхэд Сэүнд түүний бүдүүлэг байдал үнэхээр төвөгтэй бас гутмаар санагдав...Микотог харахад тэр яг л байнга болдог зүйл мэтээр тайван хэвээр байсаар
-Тэр надтай байсан юм гэж Сэүн түрүүлж ам нээв.
-за яахав хуйвалдаж энэ гичийг өмөөрч байгаа юм биздээ...Чи гээд Чанёол руу заагаад
-бас чи гээд Сэүн рүү заагаад
-бас нэг ээлжнийх нь залуу юу? Болгоомжтойхон л байж үзээрэй...наад хямдхан юмаа өмөөрвөл та нар л хохирно...
-Тэрнийг хаана байсныг нотлочихлоо...Тэгвэл түүнийг доромжлохоо больчихгүйюу? гэтэл энэ удаа Микото ам нээгээд
-Найз залуу чинь чамайг хуурсан бол нөгөө эмэгтэйг нь биш найз залуугаа л сурга...эсвэл чөтгөр рүү нь тонилго...Эрэгтэй хүнээс болж өөрийгөө ийм байдалд битгий хүргэ...Чамайг хайрлаагүй нэгний төлөө нэр хүндээ битний уландаа гишгэ...Эрэгтэй хүнээс болж эмэгтэй хүмүүс муудалцахыг харах би дургүй...Ухаантай бай...Би чамд уур хүрэхгүй байна...Харин өөрсдийнхөө хэрүүлд танихгүй хүмүүсийг оролцуулах хэрэггүй...
-Өлөгчин минь битгий цэцэрхээд бай...гэтэл Сэүн энэ удаад тэсгэл алдан
-ОДОО БОЛСОН ЮМ БИШ ҮҮ?ЗАЙЛЖ ҮЗ гэхэд нөгөө эмэгтэй Чанёолоос гараа угз татан аваад цаашаа явчхав...Гэхдээ Сэүн Чанёол 2 сонин царайлан Микото руу харахад тэр доошоо хараад уруулныхаа цусыг арчаад дээш харахдаа гайхсан царайтай тэр 2 луу хараад
-Яасан?
-Чи зүгээр үү? ёстой галзуу хүүхэн байна шд, аймшигтай... гээд үглэн түүний хувцсыг гөвөөд л байв...Микото гэнэт чангаар гэнэн охин шиг л инээгээд
-та 2ын царайны хувирал үнэхээр инээдтэй юм аа гээд инээж эхлэх нь тэр. Сэүн гайхсан ч удалгүй түүний инээж буй хөөрхөн царайнд автан инээмсэглээд
-Чиний сэтгэл хөдлөл үнэхээр өвөрмөц юмаа...Танихгүй галзуу хүүхэнд цохиулчихаад яаж уурлахгүй байж чаддаг байнаа...
-Гэхдээ энэ үнэхээр инээдтэй байлаа тийм үү? гээд дахин инээхэд Чанёол гайхан
-Хөөе хөөе нээрээ Сэүнаа...Чи сая тэрнийг хамгаалах гэж л худлаа хэлсэн биз дээ...гээд итгэл тээсэн бөгөөд бага зэрэг сахилгагүй царайлан харахад Микото Сэүн 2 бие биерүүгээ харан жуумалзав...тэгснээ 2уулаа зэрэг чангаар инээж эхлэх нь тэр
-хөөе хариул л даа...гэтэл Микото уруулаа бага зэрэг барин ярвайгаад
-Үнэндээ тэр ядаргаатай Hoobae чинь би байна... гэхэд Чанёол сонин царайлснаа
-Та 2 тэгээд сая танилцаад байсан биз дээ гэснээ хэсэг чимээгүй болоод өөрөөр нь тоглож байсныг мэдэн инээгээд
-ЮУ ВЭ? та 2 тэгвэл тэр галзуу хүүхнийг ирээгүй бол надаар тоглосоор л байх байжээ...
-Гэхдээ л сая үнэхээр хөгжилтэй байлаа...Тэр охиныг өрөвдчихлөө...
-Чиний хувирал үнэхээр Perfect гэхэд Чанёол гэнэд өлсөж байснаа санаад
-алив явцгаая...Би яг унах нь...
