8 страница29 апреля 2026, 10:09

Part 8

Тэр нилээд ядарсан бололтой нүд нь бага зэрэг улайж зовхи нь хөх толбо суужээ. Бас энэ удаад линзээ зүүгээгүй байна...Үзэсгэлэнтэй саарал нүд...

-Цагтаа ирсэн байх шив гээд Сэүн түүний өөдөөс харан ширээнд суулаа.

-Тиймээ...

Сэүн кофеноосоо балгаад хажуудаа тавьсан үүргэвчнээсээ нөтбүүкээ гаргаад

-Мэйлийг чинь авсан...Яахав боломжийн л орчуулсан байна лээ...Гэхдээ зарим утга бага зэрэг авцалдаагүй гарсан байна лээ...гээд харцаа дээшлүүлэн түүн рүү хараад

-Хэл чинь аль зүгийнх вэ? Хүний үндэс угсааг асуух бага зэрэг бүдүүлэг болохоор...гэхэд

-Юу нөгөө Канадад төрж өссөн болохоор...

-ойлголоо...Тэгээд л бидний орчуулгад бага зэрэг ялгаанууд гараад байсан байна...Би Лондонд их сургуулиа төгссөн, харин чи Канад юм байна...

-Алдаа гарсан байсан гэж үү?

-Алдаа гэхээсээ утгын нилээд хэдэн асуудлууд байна лээ гээд өөрийнхөө нөтбүүкний дэлгэцийг Микото руу харуулахад түүний бичвэрүүдийн зарим хэсгийг улаан хэсгээр тодруулсан харагдав...

-Би яг одоо чам руу энэ зассаныг явуулах болно...Тэгээд ярилцацгаая...за явуулчихлаа.

-За ирчихлээ...

-За тэгвэл ажилдаа орцгооё. Өнөөдөр 21 цаг хүртэл хийх болно...Эхлээд 2р хуудсан дээр байх улаан хэсгийг харж байна уу?

-Тиймээ...гэхдээ энд юу нь асуудалтай байгаа гэж?

-Нүд гүйлгээд уншихад ямар ч алдаагүй боловч энэ хэсгийг 4-5 удаа уншихад өмнөх өгүүлбэртэйгээ логикийн авцалдаагүй болж байгаа нь мэдэгдэнэ гэхэд Микото нилээд удаан харж байснаа

-Би уг нь сайн хянасан боловч алдаа гарсан бололтой...тийм байна энэ хэсэг бага зэрэг авцалдаагүй юм...

-аанхаа энд яагаад асуудал гарсан бэ гэвэл энэ хэсгийн үгийн сонголтоос болж байгаа юм гээд гараараа нөтнийхөө дэлгэцийг зааснаа

-энд суугаад ярилцахад бага зэрэг төвөгтэй юм байна...гээд нөтөө бариад Микотогийн хажууд зогстол Микото гайхан хөмсгөө өргөөд энд үү гээд өөрийн сууж байгаа суудлаа заахад

-Тиймээ...Битгий буруугаар ойлгоод бай...энэ хэсгийг ярилцахад өөд өөдөөсөө харж суувал миний гарт эвгүй байна. Цаашаа суу...

-Юу?аан за гээд хажуу тийш суун Сэүнд суудал гаргаж өгөв. Сэүн нөтбүүкээ Микотогийн нөтний хажууд зэрэгцүүлэн тавиад нөтнийхээ дэлгэц рүү заагаад

-Энэ хэсэгт...Энэ үгний оронд англи үгийг нь галиглаж бичээд тэр хэвээр нь үлдээвэл зүгээр гэхэд Микото сайн харахгүй байсан учир Сэүнд бага зэрэг ойртон дэлгэц рүү ширтэнэ...Дэлгэц рүү зааж байгаа түүний хурууг эхэлж харлаа...Нарийн цагаан хуруу...Түүний яриаг сонсож байхдаа түүний яриандаа хэрэглэдэг гараараа дүрсэлж байгаа мэт хөдөлгөөнийг ажиглаж амжлаа...Түүний уруул...Нүд...Түүний хоолой...Түүний арьс...Мөн түүний яриа...Тэр үүнийг хийхдээ мэргэжлийн гэдэг нь түүний яриа болон үйл хөдлөлөөс түгдрэлгүй ярьж байгаагаас сайн мэдэгдэж байна...тэр яахав чадвартай байж болох л юм гэж бодохын хажуугаар миний бүх мэдрэл, сэтгэл, мэдрэхүйг цочроосон  зүйл бол түүний үнэр байлаа...Яг тэр үед сэтгэлийг минь татаж байсантай адилаар би энэ өдөр ч энэ үнэрт татагдаж байна...Гэхдээ яг ямар мэдрэмж гэдгийн сайн ойлгохгүй байна...гэтэл Сэүн

-Хөөе миний яриаг сонсож байна уу гэхэд Микото 

-Тиймээ тэр үгийг тэр хэвээр нь үлдээнэ гээд дэвтэртээ тэмдэглэж авлаа...

-Битгий өөр зүйлст сатаараад бай...Сайн анхаар гээд үргэлжлүүлэн ярина...2цаг...3 цаг...сууцгаалаа

Микото

-Би угаалгын өрөө орчихоод ирье гээд босоход Сэүн сандал дээрээ үл ялиг сунайгаад цаг харангаа

-Хөөх цаг ийм хурдан өнгөрснийг мэдсэнгүй...Бие бүр чилчихэж гээд хүзүүндээ бага зэрэг массаж хийж байтал ширээн дээр түүний үлдээсэн утсанд дуудлага ирэв...

-юу вэ гээд дэлгэц рүү нь хартал ямар ч илүү дутуу нэр ус алга...гэхдээ дэлгэцэн дээр нэг залуугийн зураг гарч байв...Нүд болон нүднээс дээших нь алга хэдий ч инээмсэглэж буй хацар...Уруул бас хацрын хонхорхой...Сэүн яагаад ч юм түүнийг Лэе гэдгийг гадарлачихав. Гэтэл Микото ирээд утсаа хараад шууд л дуудлагыг таслаад утсаа доошоо харуулаад тавьчхав. Сэүн юу ч хэлээгүй хэдий ч түүнийг сайтар ажиглана...Микото иргээд суудалдаа суугаад түүнийг тоолгүйгээр үргэлжлүүлэн хичээлээ хийв. 

Оройн 21 цаг 

Сэүн нөтбүүкээ цүнхлээд 

-Өнөөдөртөө энэ хүртэл хийцгээе. Аан нээрээ тийм гээд цүнхнээсээ 2 том ном гаргаж ирээд

-Энэ бол Камю болон Сартр нарын бүх эх зохиолуудын эмхэтгэл байгаа гээд

-Үүнийг маргаашийн дотор уншиж дуусгаарай...Шалтаг сонсохгүй...Би шалгах болно шүү...

-Маргааш гэнээ?

-Яасан чадахгүй гэж үү? Энэ бол маш ховор номнууд...Хүссэн номын худалдаанаас очоод авчихаж чадахгүй л болов уу? гээд бага зэрэг хүйтэн өнгө аястай хэлэв.

-Үгүй ээ чадна...Ховор ном өгсөнд баярлалаа...гээд номыг автал Сэүн цүнхнийхээ цахилгааныг татаад

-За өгсөн зүйлсийг  цагт нь хийж дуусгаад явуулаарай...Би түрүүлээд явлаа гээд ширээнээс босоод 2 алхснаа

-Аан нээрээ тийм...Чамд хангалтгүй нэгнийг дэргэдээ уях хэрэггүй байдаг юм шдээ гээд иргэж харалгүйгээр хаалгаар гарж явав...

Үлдсэн хүний дотор бодогдоно. Тэр хэдий надад тусалж байгаа ч тэрнийг миний хувийн амьдралд хошуу дүрэхэд...дураараа аашлахад зоргоороо байдагт би дургүй...Тэрний хэрэглэдэг бүдүүлэг ёжилсон хэв маягт би дургүй...Би тэрэнд дургүй...Гэхдээ тэрний хэлсэн үгнүүд үнэн байдаг...Тэр зүгээр л тийм гээд хэлчих хэв маягийн нэгэн биш юм шиг...Тэрнийг харсан цагаас л таагүй мэдрэмж төрсөн. Тэр үргэлж нүдэнд үл харагдах бүрхүүл эсвэл бамбайг урдаа барьчихдаг юм шиг...Зүгээр л түүний дэргэд байхад тухгүй байдаг. Тэрний гаргасан үйлдэл бүр надад сонин мэдрэмж өгдөг...Хэн нэгэн байснаа хэсэг хугацааны дараа хэн нэгэн биш болчихдог. Намайг уншаад байгаа мэт дүр исгэдэгт дургүй...Тэр тусмаа би хэн нэгнээр өөрийгөө уншуулах дургүй байхад...яг л миний амьдралд хүссэнээрээ хошуу дүрэх гээд байгаа юм шиг...Тиймээ түүнтэй аль болох зайгаа барьж харьцах нь илүү дээр...Би ингэж өөрийгөө хамгаалах болно...Миний асуудалд дураараа оролцохыг би зөвшөөрөхгүй. Үргэлж намайг унших гэж хичээдэг мөртлөө өөрийнхөө нэг хуудсыг ч нээдэггүй нэгэн...Тэр бол аюултай бас зальжин нэгэн.Тэр дэндүү өөртөө итгэлтэй. 

Сэүн тэр газраас гаран алхаж явахдаа бодно...

-Чамайг чадахгүй нь амжсангүй нь гэж хэлэхийг чинь...Алдаа гаргахыг чинь тэсэн ядан хүлээж байна...Ийм янзаар чи удаан тэсэхгүй л болов уу?Тэгж их өмөөрч хамгаалаад байсан эмэгтэй хүний чадвар, нэр төр,  хүчийг чинь харахдаа би таатай байх болно...Тэр тусмаа тэр бардам амаараа буулт хийхийг чинь харахыг тэсэхгүй л байна шүү...Энэ зэрэг ачааллаар хэр хол явахыг чинь харъя л даа гээд ёжтой инээгээд утсаа гаргаж ирэн хэн нэгэн рүү залгалаа...

-хонгор минь...Солонгост ирчихсэнүү? Би яг одоо очлоо гээд утсаа салган такси барихаар гараа өргөв.

Тэд иймэрхүү ачааллаар 7 хоног хэртэй ажиллав. Хичээл хийх цагт яг тас өөр зүйлд анхааралгүйгээр хичээлээ хийнэ...Түр амралтын хугацаанд илүү дутуу зүйл ярилцахгүй чимээгүй сууж байснаа буцаад л хичээлдээ анхаарцгаана...Микото зарим шөнө унтахгүй...зарим шөнө 2 юм уу 3 цаг л унтана...Сэүн түүнд заримдаа ямар ч ач холбоглолгүй зүйл даалгасан ч тэр ямар ч гомдоллох зүйлгүй уурлахгүй тэр бүгдийг хийнэ... Тэр тэнэгтээ эсвэл гэнэндээ биш зүгээр л түүнд бууж өгөхийг хүсэхгүйдээ тэр...Тэд амаараа ярилцахгүй ч сэтгэл дотроо хэн хэнтэйгээ тэрсэлдэж бууж өгөхгүйг хичээж байлаа.

Сэүн: Өчигдрийн нэмж хийсэн зүйлсээ бүгдийг нь хасчих

-хэрэггүй гэж үзэж байвал тэгье дээ...

-Өмнө нь хассан хэсгийг буцаад нэмж оруулаарай...Устгачихаагүй биз дээ

-Устгачихсан боловч асуудал гарахгүйээ...дахиад орчуулчхъя...

-Миний өгсөн номыг уншиж дуусгасан уу?

-тиймээ дууссан...тэмдэглэл ч хийчихсэн...

-Тэгвэл нэмээд 2,3 ном унших шаардлагатай...

-за тэгьеээ нэрийг нь хэлчихвэл би өөрөө олоод уншчихъя...

Гэт мэтээр Сэүн түүнийг маш их ачааллаар дарж байсан ч Микото эсэргүйцэлгүй бүгдийг нь хийсээр л байв...

Сэүн: Өнөөдөр нилээд их хийх зүйлс байна...гэрт хүрээд ирээрэй...Удаан хугацаагаар гадуур суувал тухгүй байх...

-За тэгьеээ...Би номын сангаас номнууд авчихаад шууд яваад очъё...

Сэүний өрөөнд  тэд нилээд удаан хичээллэв. Микотогийн хийх зүйлс дуусч энэ удаад Сэүний ажилд тусалж орчуулга хийж байлаа...Шөнийн 23 цаг

Сэүний утас дуугаран тэр утсаа аваад өрөөнөөс гарав...Удалгүй эргэж орж ирээд

-би түр гарчхаад ирье...Чи үргэлжлүүлж байгаарай...

-за тэгьеээ.

Сэүн гэрээсээ гаран таксинд суугаад нэгэн том зочид буудлын нэр хэлэн хөдлөв...

203 тоотын хаалгыг тогштол нүцгэн биен дээрээ торгомсог халад нөмөрсөн бүсгүй хаалга онгойлгон 

-Хонгор минь би чамайг маш их санасан гээд хүзүүгээр нь тэврэн өөрлүүгээ татаж хаалгыг хаав.

-Би завгүй байсан юмсан...

-Гэхдээ л чи энд ирчихсан байна шд...гэж түүний чихэнд шивнэн гарыг нь барин хөхөн дээрээ тавиад

-Уулзалгүй удлаа шдээ...Алив залуу минь...Чамайг үүнийг санасан гэдэгт итгэлтэй байна...гэсээр түүний хүзүүгээр үнсэн шимж мөрөө үлдээж байлаа...Сэүн түүнийг хүчтэй хананд түлхэн үнсэж эхлэв. Бие биенийхээ хувцсыг тайчин орон дээр хэвтэн хүчтэйгээр үнсэлцэнэ. Гэтэл гэнэт Сэүн болин  уруулаа түүнээс холдуулаад түүний дээрээс босож орны ирмэгт ирэн цонх руу харан хөмсгөө зангидан суув...Эмэгтэй түүний үйлдэлд хэсэг балмагдсан боловч түүний ардаас ирэн тэвэрч

-Юу болоов? Чи өнөөдөр нэг л биш байна...

-Тиймээ чиний зөв. Өнөөдөр нэг л биш байна...өнөөдөр үүнийг хийхгүй байцгаая...

-Залуу минь...жаал чинь босохгүй байгаа юм уу? Хоёулаа өөрөөр оролдоод үзэх үү гээд чихийг нь зөөлөн хазлан хэлнэ...Сэүн түүний гарыг тавиулан цонхонд ойртон гараа халаасандаа хийгээд хөмсгөө зангидсан чигтээ цонх руу харан зогсоно...

-Энэ ганц өнөөдөр биш гэдгийг чи мэдэж байгаа...Дахиж уулзахаа больцгооё...

-Яасан надаас залхчихсан юм уу? Эсвэл хамтдаа эмнэлэг явах юм уу гээд бага зэрэг ууртайгаар хувцсаа өмсөж байтал

-Энд эмнэлэг орох шаардлага байхгүй...Зүгээр л би чамтай байхад миний сэтгэл догдлохооо байчихаж гэхэд нөгөө эмэгтэй ууртайгаар ширүүн хөдөлж цамцаа товчлоод ёжлонгуй байдлаар

-Өөрөөр хэлбэл анхнаасаа л сэтгэл чинь хөдөлдөггүй байсан биз дээ...Чиний энэ   хөгийн занг би анхнаасаа л мэдэж  байсан...Би чиний хувьд анхнаасаа л сексийн хамтрагч чинь л байсан биз дээ...Чи надад огтхон ч сэтгэл гаргадаггүй...Огтхон ч надад анхаардаггүй...Чамд секс дутагдсан үед л чи надтай уулздаг...Би чиний хувьд ямар ч үнэ цэнэгүй биздээ...хулчгар хөгийн амьтан...гэхэд сэүн бухимдангүйгээр

-Хэрэлдэхгүй байцгаая тэгэх үү? Зүгээр л энэ хүртэл...гээд бухимдангүйгээр санаа алдахад

-Чи хийсэн хөгийн үйлдлийнхээ хариуд ийм үг сонсож ч чадахгүй хөгийн новш биздээ...Чамайг ийм арчаагүй амьтан гэдгийг тэр ардаас чинь унаж тусаад байдаг хүүхнүүд чинь мэдэх үү?

-Одоо боль... гээд бага зэрэг чанга орилов.

-Аан нээрээ тийм л дээ...Чи тэдэнтэй унтаад амыг нь таглачихдаг байлгүй...

-Хөөе...ХАН ЖИЁОН гээд ууртайгаар ориллоо...

-Яасан? Миний ардуур юу хийж явдгийг чинь мэдэхгүй гэж бодоо юу? Ойрд уулзаад байгаа охиныг чинь хэн гэдэг билээ? Аан нээрээ тийм Микото...Яасан энэ удаад ирлийз эмэгтэйтэй унтаж үзэхийг хүсээ юу? Тэр ирлийз хүүхэн чинь чамайг найз бүсгүйтэй гэж мэдэх үү? Над шиг азгүй хүүхэн чиний залгахыг хүлээгээд өрөвдөлтэй царайлаад сууж байдгийг мэдэх үү?

-Одоо боль гэж хэлсэн шүү...гээд уурлан иргэж хараад Жиёоны мөрнөөс барьтал

-Яасан надад гар хүрэх гээ юу? Зод л доо тэгээд гэтэл Сэүн гараа тавин

-муудалцалгүйгээр зүгээр л ингээд больцгооё, Би ажилтай байна гэж аль болох тайван боловч туйлдсан хоолойгоор хэлэхэд

-Тэр хүүхэн чинь чамайг хүлээж байгаа юм уу? Чи тэрэнтэйгээ унтчихсан уу? Тэгээд л хангалттай ажилчихсан болохоор одоо доодох чинь босохгүй байгаа юм уу?

-АМАА ТАТ гэхэд Жиёон Сэүнийг хүчтэй алгадахдаа түүний хүзүүг хумсаараа маажчихмав. 

-Чи найз бүсгүйнхээ өмнө өөр эмэгтэйг хамгаалахаасаа ичихгүй байна уу? 

-Энэ чиний бодож байгаа шиг зүйл биш...

-Гэж хэлсэн ч чиний надад хийсэн зүйлсийг цагаатгаж чадахгүй...Арчаагүй амьтан...

-Тийм болохоор л энд хүрээд больцгооё...

-Ийм зүйл битгий хэл...Би чамайг уучлах болно...Тайвширахаараа ярилцацгаая...гээд гарах гэтэл

-Үгүй ээ үүнээс цааш бид уулзахгүй...Дахиж бид гэж байхгүй...Би болон чи л гэж байгаа. Чи Лондон руу буц...

-Хөөе би чамайг дагаж дэлхийн талыг туулж ирж байхад чиний хариу ердөө л энэ үү?Бид  хамтдаа удаан хугацааг өнгөрүүлсэн...Би тийм хурдан тавиад явуулчихаж чадахгүй...

Тэд энэ байдлаар  маш удаан хугацаанд ярилцацгаасан боловч шийдэлд огт хүрсэнгүй...Жиёон уйлж нэг үзэж, инээж нэг үзэж, гуйж нэг, уурлаж нэг үзнэ. Гэхдээ л нэгэнд сэтгэл хөрсөн л бол буцаад галаар төөнөсөн ч асахгүй...

-Энэ янзаар шийдэлд хүрэхгүй нь...Би чамд хэлэх зүйлсээ хэлсэн...Бидний төгсгөл энд байх болно... гээд Сэүн гарах хаалга руу зүглэтэл

-Бид салахгүй...Ойлгосон уу? Магадгүй чамд завсарлага хэрэгтэй байх...Чамд би хэрэгтэйг чи ухаарах хүртэл чинь би хүлээж байя гэхэд Сэүн юу ч дуугаралгүй гараад явчхав.

Шөнийн 3 цаг 

Сэүн буудлын өрөөнөөс гараад бухимдангүйгээр цагаа хараад гэнэт  Микотог санан

-Новш гэж...энд арай л удчихлаа...гэж хэлсэн ч түүний сэтгэл тайвширч чадахгүй л байв...Учир нь тэр 2 жилийн үехрэлдээ өөрөө цэг тавихыг хүссэн ч саяны хэрүүл болон бие биедээ хэлсэн хатуу үгнүүд толгойд нь орж ирэн бачимдана...Замдаа хэд хэдэн тамхи угсруулж татсан ч тайвширч чадахгүй л байв...Гэрийнхээ үүдэнд буугаад өөрийнхөө өрөөний цонх руу хартал бүдэг гэрэлтэй байв...Чимээгүй гэртээ ороод гутлаа тайлан өрөө рүүгээ зүглэлээ...Өрөөндөө ороход ширээний гэрэлний бүдэгхэн гэрэл өрөөг үл ялиг гэрэлтүүлнэ. Сэүн ширээн дээрээ очтол Микото Сэүний ширээн дээр гараа дэрлэн унтаж байв. Сэүний түүний хажууд ирээд лэптопны дэлгэцийг хартал тэр үнэхээр олон хуудас орчуулга хийсэн нь харагдав. Яагаад ч юм түүнийг 7 хоногийн турш хэрэгтэй хэрэггүй зүйлсээр шахаж байхад нэг ч үг хэлэлгүй бүгдийг нь хийснийг нь саналаа...

-Тэр энэ их зүйлсийг хийж байхдаа идэх унтах ч завгүй байсан байхдаа...Тийм байж нэг ч үг хэлэхгүй бүгдийг нь хийгээд л үнэхээр зөрүүд гүргэр зантай бололтой...Нөтний дэлгэц амрах горимд шилжээгүй болохоор тэр саяхан л унтаж эхэлсэн бололтой...Түүний царайг хараад яагаад юм гэмшиж орхив. Ямар ч амралтгүй ажиллаж байхад нь би нэмж өөрийнхөө ажлыг хйилгэж орхичихоод хэдэн цагаар алга болохдоо хувийн асуудлаараа түрий бариад...Энэ удаад би үнэхээр хөгийн амьтан болчихлоо...гэж бодоход түрүүний хэрүүл дахиад л толгойд нь орж ирэн тавгүйтүүлж орхив. Сэүн аажуухнаар Микотогийн хажуугийн сандал дээр суугаад түүний хажууд яг адилаар гараа дэрлэн Микото руу харав. Тэд өөд өөдөөсөө харан гараа дэрлэцгээнэ. Микото зөөлөн амьсгалан унтаж байх бол Сэүн түүний царайг нэгд нэгэнгүй ширтэнэ...Яагаад ч юм түүний энэ харагдах байдлаас асар их тайвшралыг мэдэрч байв. Гэтэл Микото зөөлнөөр нүдээ нээлээ. Тэд хэсэг хугацаанд юу ч дуугаралгүй ширтэлцэв. Учир нь Микотогийн бие болон Сэүний сэтгэл маш их ядарч туйлдсан байлаа...Тэд зүгээр л зөөлөн харцаар юу ч хэлэлгүйгээр бие биерүүгээ ширтэнэ...Тэд үг гэдгээс илүү бие биенийхээ харцнаас бие биенийхээ ядарсан байгааг ойлголцож байлаа... Хэн хэн нь түрүүлж дуугарахыг хүссэнгүй. Зүгээр л тэдний гунигтай харц бие биедээ сэтгэлээ уудална...

Author's note

zia bugdend ni oroin mend

Hervee oguulleg mini tand taalagdaj bval ymarvaa negen baidlaar  demjleg uzuuleerei hhe comment vote yu ch bsan hamaaguiee hhe. Sain muu hamaagui tursun setgegdlee uldeej bval bayrlah bolno shuu.

baingiin unshigch esvel oguullegiin daraa hesgiig huleen suudag negen baidag gedgiig medeh gesen yum l daa. Hervee taalagdaj bval follow hiigeerei, tegvel daraagiin heseg oroh bolgond medegdene. Hervee ene oguullegiig mini shimten unshdag gej medeh yum bol bi chini uram orood daraa daraagiin hesgee bichih bolno shu hhe


8 страница29 апреля 2026, 10:09

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!