Part 7
-Би чамайг хүчлэхгүй...Би хэдий хүртэл ч чамайг л хүсэхгүй гэх юм бол унтъя гэж шалахгүй...Гэхдээ миний дэргэд байж үнэхээр болохгүй гэж үү?
-Лэе чи бол сайн залуу ...Чи надтай сайн тохирдог...Гэхдээ энэ хангалтгүй...Чи намайг мэднэ...Чамд надаас илүү энгийн нэгэн илүү тохирно...Тэр чамайг хайрлах болно...Харин би...Би...Би удах тусам чамайг л зовооно...Чи сайн залуу гэдгийг би хэнээс ч илүү мэднэ...Би чамайг муу нэгэн болж хувираасай гэж хүсэхгүй байна...Би чиний хажууд 100 жил болсон ч би чамайг хайрлахгүй..үүнийг би чиний амьдралын хэнд ч хэрэггүй 100 жил л болгох болно...Би мэднэ...чамайг надад ямар хайртай болохыг...Гэхдээ чи ч бас хайрлуулах эрхтэй...гэхэд Лэе үнэхээр тэвчээр алдарсан бололтой Микото гэж хүчтэй ориллоо...Азаар энэ газар тийм ч олон хүн байсангүй...
-Чи надтай 100 жил байж үзээгүй байж яаж үүнийг мэдэж байгаа юм...Энэ миний амьдралын хэнд ч хэрэггүй 100 жил байсан ч хамаагүй...Намайг дэргэдээ үлдээ л дээ...Гуйя гээд цуцсан хоолойгоор түүнд хэлнэ...
-Би чамайг бусдаар хайрлуулах сайхан мэдрэмжийг авах хэрэгтэй...гэж хүсдэг...Зарим зүйлсийг хийж үзээгүй ч анхнаасаа боломжгүй зүйл гэдгийг зөнгөөрөө мэдрэх үе байдаг...Гуйя би үнэхээр чамайг л гэж үүнийг хүсэж байна...
-Чиний энэ зан л...галзуурмаар намайг өөртөө татдаг...Чи...гэхдээ би үнэхээр ойлгохгүй байна...надтай сайн тохирдог надтай байхад сэтгэл дулаахан байдаг гэчихээд яагаад? Яагаад бид хамт байж болохгүй гэж?
-Лэе...Бид сайн тохирдог байгаад хангалтгүй...Надтай таардаг нэгэн биш...таардаггүй нэгэн байж бид 100 хувь тохирно...
-Би ойлгохгүй байна...Микото...Гуйя битгий л дээ...
-Чамд над шиг ийм өнгөгүй хүн хэрэггүй Лэе...чамд яг л чам шиг цагаан өнгөтэй нэгэн л тохирно...үүнийг хэлэхдээ Микото үнэхээр чин сэтгэлээсээ Лэеийг гэсэн сэтгэлээр хэлж байлаа...Чи цаг хугацаа өнгөрөхөд цагаан нэгэн биш яг л над шиг өнгөгүй нэгэн болчихно...Би чамд тийм зүйлсийг хүсэхгүй байна...
-Чи яг л маш сайхнаар инээмсэглээд над руу хутга дүрж байгаа мэт...Ядаж л чи уурлаж надаас залхаж байна, Чи дэндүү уйтгартай нэгэн гээд над руу орилбол надад илүү амар байх байсан юм гээд доош харан хоолой нь үл ялиг сааралтана...
-Намайг үнэхээр уучлаарай...Би үүнийг хэлэхийг хүсээгүй...Гэхдээ би чамайг өөр хүнтэй секс хийхийг харсан ч миний уур огт хүрэхгүй байна гэхэд Лэе таг гацлаа...Нилээд удаан хугацаанд чимээгүй байдал ноёрхлоо...
-Чи үнэхээр аймшигтай нэгэн юм...Чиний сэтгэл хөдлөл яг л...Чи...яг л...Чи огтхон ч уур чинь хүрээгүй гэж үү? гэж асуусан харцаар ширтэн дахин ам нээж
-Зүгээр л тэрийгээ нуух гэж үзсэн биз дээ...Би тэрэнд огтхон ч хайргүй...Би дахиж тийм зүйл хийхгүй...Би чамайг үнэнчээр хүлээнэ...гээд уучлал эрсэн бас гэмшсэн харцаар ширтэнэ..
-Тийм болохоор л над шиг өнгөгүй нэгний хажууд байвал чи удахгүй бүр ч аймаар нэгэн болох болно...
-Ийм зүйлийг хэлэхдээ надад уурлах биш намайг бодсондоо ийм дулаахан хоолойгоор ийм зовнисон харцаар үүнийг хэлэх чинь аймшигтай юм...Чи намайг яг л буланд хашигдсан гөлөг шиг болгож чаддаг...Ядах юмгүйгээр...огтхон ч хичээлгүйгээр, огтхон ч ач холбогдол өгөлгүйгээр, огтхон ч анрхааралгүйгээр...
-Би ийм л хүн...миний сэтгэл дэх зөрчил чамайг л үгүй хийнэ...Чамд надаас өөр хэн гэнэн хэрэгтэй..надад итгэ...
-Надад бусад гэх тодотголд багтдаг хэн нэгэн хэрэггүй...энгийн нэгэн надад хэрэггүй...Надад чи болон бусад л гэж байдаг Микото...Чи бусдыг орлох ч бусад чамайг хэзээ ч орлож чадахгүй...Надад чи л байхад би 200% болж чаддаг...гэхдээ миний мэдрэмж 200% болоход чиний мэдрэмж огтхон ч эргэлзээгүйгээр 0% бололтой...гээд цөхөрсөн хоолойгоор доош харсаар
-Гэхдээ л чи намайг аймшигтай байдалд оруулж чадлаа...инээмсэглэл чинь аймшигтай юм...Гэхдээ энэ аймшигтай ихээр намайг татдаг...Уучлаарай өнөөдөртөө хүргэж өгч чадахгүй нь гээд бостол Микото
-Лэе...Өнөөдөртөө гэж байхгүй...Бидэнд цааших өдрүүд гэж байхгүй гэхэд Лэе өөрийгөө хүчлэн инээмсэглээд
-Гэртээ хариад залгаарай...
-Лэе...
-Ийм сайхан болзоонд хүртэл урьчихаад ийм сайхнаар салах ёс хийж байгаа юм уу?Үүнийг мэдсээр байж юу ч болоогүй юм шиг өдөржингөө инээмсэглэж...Ингэж сайхнаар дуусгахгүй бол илүү дээр байх байсан юм...
-Би ийм болохоор л чамайг үгүй хийнэ...Чи бол нэмэх цэнэг...гэхдээ надад нэмэх цэнэг огтхон ч нөлөөлөхгүй...Надад ямар хүн тохирохыг би мэдэхгүй...Гэхдээ ямар хүн тохирохгүй гэдгийг өнөөдөр мэдэж авлаа...
-Микото гээд зөөлөн дуугаар түүнийг дуудахад түүний харц ч бас зөөлөрсөн байлаа...
-тэгвэл энийг л асууя...Чи надтай байхдаа нэг удаа ч гэсэн догдолж зүрх чинь хурдан хурдан цохилж байсан уу? магадгүй анх үнсэхэд...анх хөтлөхөд...эсвэл тэвэрэхэд...
-миний хариулт чамд таалагдахгүй гэхээс айж байна...намайг үнэхээр уучлаарай...Би чамд чин сэтгэлээсээ аз жаргал хүсэж байна гээд цүнхээ аван гарах хаалга зүглэлээ...
Микото тэр газраас гаран удаанаар алхана...чихэвчинд тайван хөгжим эгшиглэнэ.
" 6 сарын үерхэл дуусч байхад...өөртөө үнэхээр хайртай нэгнийг явуулчихаад байхад...хууртагдчихаад байхад яагаад юу ч мэдрэгдэхгүй байгаа юм бол? гунигтай биш, жаргалтай биш, харамссан ч биш гээд аль хэдийн харанхуй бүрхсэн тэнгэр рүү харан
-Юу ч мэдрэхгүй байх, эсвэл бүгдийг мэдрэхийн аль илүү муу болохыг хэлж мэдэхгүй юм. Яачихсан сэтгэл вэ?" гээд урт амьсгаа аван удаанаар алхана...гэтэл Микотогийн утас чичирлээ...Мэйл ирчихэж гээд inbox оо шалгатал "oohsehun" гэх хаягаас 21 мэйл ирсэн байв...
-Хөөх 21 гэнэ үү гээд сүүлчийн мэйлийг унштал
-ашиглаж болохуйц материалууд явууллаа...хэрэгтэй хэрэггүйгээр ялгаад орчуулаад маргааш гэхэд над руу явуул...Маргаашийн 12 цагаас хочорч болохгүй гэснийг уншаад цаг хартал 20 цаг өнгөрч байв.
-вөүв...Өнөө шөнө ч нойр гэдгийг мартах нь ээ...гээд бүхэл шөнийн турш онгорхой байдаг кофе шоп руу зүглэн явж байтал утсанд мэссеж ирлээ...Танихгүй дугаараас
-Маргааш 17 цагт сургуулийн номын санд багаар ажиллах хэсэгт ир гэсэн захиргаадсан өнгө аястай байв...Тэр л юм шиг байна...дугаарыг нь хадгалахаа мартчихаж...гэхдээ ингэж захиргаадсан өнгө аястай ярьдаг хүн тэнээс өөр байхгүй...Ямар ч л байсан унтахгүй нилээд хэдэг цагийг өнгөрөөх нь дээ гээд зорьсон газартаа ирэн ширээн дээр кофе лэптоп тамхи чихэвчээ гарган цагийн хуваарилалт хийв.
-Мэйл болгон дор хаяж 10с дээш хуудас юм...Цаг дэмий үрэлгүй анхаарал сарнилгүй хийхэд өглөө 7 цагт бүгдийг нь орчуулна гэж төлөвлөвөл 11 цаг гэхэд эмхэтгэж дуусаад нягтлахад 12 цагт амжих л юм шиг байна...Түүн рүү илгээчихээд гэрээрээ орж шүршүүрт ороод буцаад гарахад 14 цагийн хичээлдээ амжих юм байна...харин хичээл тараад тэрний өгсөн номны хэсгээс бага зэргийг орчуулж амжихаар юм байна...Микото энэ хуваарийг гаргахдаа идэх, унтах, амрах бүх цагийг хассан байлаа...
Сэүн түүнд үнэхээр боломжгүй даалгавар өгсөн байв...Сэүн мэйл бичиж дуусаад
-Миний өмнө буулт хийхийг чинь хармаар л байна шүү...Төвлөрөх чадвар чинь гоц биш л бол хонгор минь чи энэ удаад амжихгүй л болов уу...Буруу л хүнээрээ оролдож эхэллээ дээ бүсгүй минь гээд зальтай инээгээд хувцсаа солин найзуудтайгаа хөгжилдөхөөр шөнийн клуб руу гарав...
Буудлын өрөөнд галзуу юм шиг л бие биенийгээ үнссээр орж ирэх 2 хүн...уруулаа огтхон ч салгалгүйгээр буудлын өрөөний хаалгыг хаагаад бие биенийхээ хувцсыг дээдхээс нь эхэлж тайлсаар орон дээр ирэн хэвтэцгээв...тэд огтхон ч бие биенийгээ энхрийлэхээ зогсоосонгүй...Энэ өрөөнд Сэүн болон танилцаад 2 цаг ч болоогүй хүүхний амьсгаадах дуу хадна...
Шөнийн 3 цаг
Микото анхаарлаа огтхон ч сарниулалгүйгээр огтхон ч амралгүйгээр хааяа нэг угаалгын өрөө орж хааяа нэг тамхи татсан ч орчуулгын ажлаа огтхон ч зогсоолгүй хийсээр...
Харин буудлын өрөөнд Сэүн ганцаараа хөмсгаа зангидан сууна...
Маргааш 11 цагт Сэүний гэрт
Сэүн хөргөгчнөөс хүйтэн ус аван уугаад гал тогооны тэкэн дээр хоол идэх Чанёолын өөдөөс харан суулаа...Чанёол хоолоо халбагадан
-Нэг л баргар байх чинь...өчигдөр орой тэндээс чамайг Еэвонтой гарахын харсан шүү...Уг нь жаргалтай байх ёстой биз дээ гээд ёжтой инээхээд Сэүн сонин царайлан
-хамт гарах нь гарсан л даа...Тэгээд буудал орсон...Тэгээд...Тэгээд би болоогүй... гэхэд Чанёол гайхан
-Бэлгэвч байхгүй байсан юм уу гэж ямар ч авцалдаагүй зүйл асуухад Сэүн баргар царайлан
-Бид 2 зөндөө оролдсон...гэхдээ минийх босоогүй гэхэд чанёол хоолондоо хахаж цацан хажуунаасаа бушуухан ус авч уугаад
-Daebak...Хэлэх ч үг алга...Чамд бас тийм асуудал байдаг байсан юм уу?
-Мэдэхгүйээ анх удаа л...гэхдээ яагаад ч болоогүй...гээд үсээ арзайлгахад Чанёол
-Бурхан минь...Еэвоны ам гэж яг л гээд түгшүүртэй царайлснаа...Хагахрай хэнгэрэг гэсэн үг...Гэхдээ тэрнийг муугүй гэж сонссон дооо...Үнэхээр болоогүй гэж үү? гэж гайхан асуухад
-Тиймээ тэр тачаангуй байсан...Надад таалагдаж байсан...гэхдээ л яагаад ч босоогүй...
-Тэгэхээр та 2 яагаачгүй гэсэн үг үү?
-Тиймээ, надад юу тохиолдсныг мэдэх юм алга гэхэд түүний утсанд мэйл ирж байгаа дуут дохио дуугарлаа...Сэүн утсаа хараад
-Нээрээ тийм...мартчихаж гээд цаг хартал 11:59 болж байв...
-тэр амжчихлаа гэж үү? Яг цагтаа... Гэхдээ яаж?
Энэ үед Микото сунайсаар кофе шопоос гаран
-Цагтаа яг амжчихлаа... гээд гэрийн зүг явав...Тэр үнэндээ үнэхээр их ядарч байв...гэхдээ японд нэг жилийн турш ажил хийж байхдаа үүнээс ч олон цагаар ажиллах үе байсан болохоор энэ ядралт бол түүний хувьд юу ч биш...
17 цаг сургуулийн номын сан...Сэүн Микотог хайн алхана...Хайсаар түүнийг олж харлаа...Тэр зөөлөн хөвсгөр материалтай цагаан хоолойтой цамц өмсөж үсээ хөнгөн шууж лэпэн дээрээ нэг зүйл рүү төвлөрөн юм хийнэ...Түүнийг хэсэг ажиглалаа...Түүний нүдний доогуур нилээд гүн хөх зураас татжээ...Бага зэрэг ядарсан төрхтэй...Тэр үнэхээр шөнөжин миний явуулсан зүйлийг хийсэн бололтой...Тэнэг юм байхдаа...Гэхдээ нэг ч алдаа байгаагүй нь намайг үнэхээр алмайруулсан юм...Тэрний талаарх бодлууд нэг л хоорондоо таарч тохирдоггүй...тэр үзэсгэлэнтэй...Гэхдээ бэлгийн сулралтай...Тэгсэн хэрнээ тэрний талаар завхай цуу ярианууд дэндүү их...Их зантай...намайг үргэлж басдаг...Гэхдээ чадвартай...гэх бодолдо автсаар түүний дэргэд ирэв.
