Part 6
Микото Сэүний өрөөнөөс гартал У багш түүнийг хүлээгээд зочны өрөөндөө сууж байв...
-За ярилцаад болчихсон уу?
-Тиймээ болчихлоо...
-За ашгүй...Түүний зөвшөөрсөн нь сайн хэрэг...Сая манай охин унтчихлаа гэхэд гал тогооноос нэг эмэгтэй гарж ирэв...
-Танилц Микото... Энэ миний эхнэр...сургууль дээр харж байсан л байлгүй...
-Тиймээ сайн байна уу?У Ёнми багшаа...Намайг Микото гэдэг...
-Манай сургуулийн оюутан гэсэн байхаа...Нөхрөөсөө их сонссон гээд хөөрхөн инээгээд бага зэрэг бөхийв. Би уг нь өнөөдөр ажилтай байсан чинь гэнэт цуцлагдаад гэртээ ирчихлээ...гэтэл У профессор Микотод хандан
-Би өмнө нь чиний асууж байсан зүйлийг түүнээс асуусан л даа...Гэхдээ чамтай уулзахаараа ярилцана гээд надад юу ч хэлээгүй гэхэд У Ёнми багш инээгээд
-Цай уусан уу гэхэд Микото
-Тиймээ уусан баярлалаа...
-Тэгвэл 2уулаа миний өрөөнд орж ярилцах уу? Энэ чиний хувийн асуудал болохоор тусдаа ярилцвал зүгээр байх...
-Юу тиймээ...Яасан ч яахав...гэхэд Ёнми багш сайхан инээмсэглээд
-За тэгвэл ороод ир гээд нэг өрөө рүү алхав.
У гэр бүлийнхэн бүгд өөр өөр салбарын судлаач болохоор хэн хэндээ саад болохгүйн тулд бүгд өөрсдийн ажлын өрөөтэй байв. Нэг өрөөнд орж ирэхэд энд тэндгүй тархины нарийвчилсан зураг үзүүлэнгүүд энд тэнд өлгөж наасан байв. Багш ширээнийхээ ард суугаад
-Ийшээ суучих би сэтгэл зүйч болохоор ичиж санаа зоволгүй надад асуудлаа ярьж болно...Энэ яриа зөвхөн 2уулангийн дунд л үлдэх болно. Би чиний талаар нөхрөөсөө бага зэрэг сонссон л доо гээд инээмсэглэхэд Микото түүний өөдөөс харан суугаад
-таньд төвөг удах нь уучлаарай гээд бөхийхөд
-Үгүй дээ энэ огтхон ч асуудал биш...Би чамтай завтай үедээ уулзах төлөвлөгөөтэй байсан юм...Ашгүй миний өнөөдрийн ажил цуцлагдаж чи ч бас энд ирж таарлаа...
-Биеэ барих хэрэггүй...Би чамаас хэдэн асуулт асуух болно...Чи сандралгүй санаа зоволгүй үнэнээр нь хариулахад л болно. Ойлгосон уу гээд дахин инээмсэглэв.
-ойлголоо...Та их сайхан инээх юм...
-Хэхэ тийм байна уу баярлалаа за эхэлцгээе гээд
-Хэдэн настай вэ?
-23
-өдийг хүртэл нэг ч удаа сэрэл чинь хөдөлж байгаагүй гэсэн үү?
-Тиймээ
-За тэгвэл эрэгтэй хүн биед чинь хүрэх үнсэх зэрэгт юу мэдрэгддэг вэ?
-Ямар ч мэдрэмт төрдөггүй...Юу ч гэмээр юм...зүгээр л хүрж байна даа л гэж боддог...
-Мхн...Гэр бүлийн харилцаа хэвийн үү?
-Тиймээ ээж аав минь сайхан харилцаатай...тэд салж байгаагүй...бас нээх муудалцаад байдаггүй...
-Тэгвэл багадаа хүчихийлүүлэх эсвэл хүчирхийллийг нүдээрээ харж байсан удаа бий юу?
-Байхгүй...
-Ээж аав болон дотны хүнд чинь тийм зүйл тохиолдож байсан уу?
-Тийм зүйл огт байхгүй...
-Тэгэхээр жигшдэггүй байдаг байх нь энэ ч сайн шүү гээд дахин инээмсэглэж
-Секс хийж байгаа үеийг киноноос харах ч юм уу эротик сэтгүүл үзэх, порно зэргийг үзэж байсан биз дээ...Тийм үед юу бодогддог вэ?Ямар мэдрэмж төрдөг вэ?
-Зүгээр л энгийн зүйл харж байгаа юм шиг ямар ч мэдрэмж төрж байгаагүй...
-Найз залуу байгаа юу?
-Тэр нөгөө...юу л даа...Байсан гэхэд болно...
-Салчихсан гэсэн үг үү?
-хараахан үгүй л дээ...
-За тэгвэл найз залуутайгаа байхдаа секс хийхээр туршиж үзэж байсан уу?
-Тиймээ гэхдээ л ямар ч мэдрэмж төрөөгүй...
-Биеийн бусад мэдрэхүйд асуудал байдаг уу?
-Үгүй ээ ямар ч асуудал байхгүй...Бүх мэдрэхүй хэвийн...
-Тархины үйл ажиллагаа?
-Тиймээ хэвийн...Тархины томографи авахуулж байсан...Ямар ч асуудал гараагүй...гэтэл багш хэсэг нэг зүйл бодсноо
-Миний бодлоор энэ биеийн асуудал биш бололттой...Сэтгэцэд ч ямар нэгэн согог байхгүй юм шиг санагдлаа...тэгэхээр ийм хэдэн таамаглал үлдэж байна...Магадгүй чиний сексийн сонирхол өөр байж болох л юм...Үүнийг хүндээр битгий тусгаж аваарай...Магадгүй садист (товчоор бусдыг өвтгөж тарчлааж таашаал авдаг) эсвэл мозахист(товчоор бусдын эрхшээл доор байж зовж тарчилж таашаал авдаг) байж болно...тийм сексийг туршиж үзэж байсан уу? гэхэд Микото хэсэг бодож байснаа
-Үгүй ээ үзэж байгаагүй...
-За тэгвэл асуултаа бага зэрэг өөрчилж үзье...эрэгтэй хүнийг хараад догдолж байсан уу?
-Үгүй гэж хэлэхэд болох байх...
-Бэлгийн чиг хандлага гетеросексуал(эсрэг хүйстэнээ сонирхдог) мөн үү?
-Юу л даа...Бисексуал( эр эм аль алиныг нь сонирхдог) гэхэд болох байх.
-за тэгвэл төрөлхийн ижил хүйстэн биш гэсэн үг байх нь энэ ч бас сайн зүйл шүү...
-Одоо дүгнэлт хийхэд хэтэрхий дутуу дулимаг болохоор миний талаас одоохондоо өгөх зөвлөгөө гэвэл их олон зүйлсийг бага багаар туршиж үзэх нь зүйтэй болов уу гэж бодож байна...нас ч гэсэн залуу болохоор энэ тийм ч том асуудал биш...Жишээ нь садист болон мозахист секс болон тохиолдлын секс...бас өөр өөр төрлийн залуустай уулзаж үз...Эмэгтэй хүнтэй ч гэсэн туршихад илүүдэхгүй...өөр өөр орчинд бас туршиж үз...зарим тохиолдолд олон зүйлсийг туршиж үзэх нь оношлоход илүү амар байх болно гэсээр нилээд удаан Микототой ярилцав.
Сэүн аягаа барин өрөөнөөсөө бууж ирээд гал тогоонд ороход түүний ах кофе чанаж байв...
-Тэр явчихсан юм уу гээд хөргөгчнөөс цэвэр ус гарган аягандаа хийхэд
-Үгүй ээ бэр эгчтэй чинь уулзаж байгаа...
-Бэр эгч ирчихсэн юм уу?Ажилтай гээгүй билүү?Бас тэрэнтэй уулзаж яах гэж байгаа юм бол?
-Ажил нь цуцлагдсан гэсэн...Миний нөгөө өмнө нь ярьж байсан оюутан байнаа...Тэр оюутан Микото байгаа юм...
-Ямар?Нөгөө сулралтай охин гэсэн үү гэхэд У багш хуруугаа аман дээрээ авчиран
-Хөөе жоохон аяархан...Сонсчихвол тэрэнд эвгүй санагдах байх...гэхэд Сэүн ёжтой инээн
-Нөгөө алдарт охин өөрийн биеэр манайд заларсан юм биздээ
-Хөөе энийг мэдснээ түүнд хэлж болохгүй шүү гэхэд Сэүн инээмсэглэн
-За хэлэхгүйдээ ах минь гээд аягаа барисаар буцаад өрөө рүүгээ явав...
Удалгүй Микото ч ярилцаж дуусаад тэднийхээс явав.
Маргааш нь буюу ням гаригийн өглөө Лэе сэрээд удаагүй байтал Микотогоос дуудлага ирэв. Лэе утсаа аван
-Хөөх ийм эрт өөрөө түрүүлж залгаад л гээд эелдэг инээхэд
-өнөөдөр завтай юу?
-Мнн завтай...Яасан?
-өнөөдөр болзоцгооё...
-Хөөх түрүүлж болзоонд хүртэл уриад л...Ямар сайхан өдөр вэ...Хаана байгаа юм?
-Гэртээ...
-За тэгвэл цагийн дараа би танай гэрийн үүдэнд очоод залгъя
-За би бэлдээд байж байя гээд утсаа таслахад Лэе утсаа харан аз жаргалтайгаар тэнэг юм шиг л инээмсэглэж байлаа...
Лэе үнэндээ хэн ч харсан цэвэрхэн нүдэнд дулаахан сайхан ааштай залуу боловч хэн хүнээс илүү энгийн л нэгэн байлаа...Тэр Микототой сайхан ярилцаж чаддаг муугүй мэдлэгтэй, бас хэн хүнээс илүү Микотог ойлгодог байлаа.Түүнд хэтэрхий хайртай болохоор түүнийг хүсэхгүй л бол түүнийг зөвшөөрөөгүй л бол юуг ч хүчлэн хийдэггүй түүнийг хэн хүнээс илүү хүндэтгэдэг хэн ч харсан үнэхээр халамжтай сайн залуу боловч бусдын л адил эр хүн болохоор зарим зүйлсийг хийхийг хүсээгүй ч физиологийн хэрэгцээнээсээ болж л найзтайгаа бэлгийн хамтрагчид болжээ...тэр хэн хүнээс илүү Микотод хайртай нэгэн. Хэдий хайртай ч зарим зүйлсийг яаж ч болохгүй шүүдээ...
Лэе бэлдэж дуусаад Микотогийн гэрийн үүдэнд ирэн тэд уулзаж гадуур гарцгаав...Хамтдаа кофе ууж амттай хоол идэн хамтдаа гадуур хөтлөлцөн алхана...энгийн л сайхан болзоо ч гэсэн өмнө нь тэд хамтдаа өдөржингөө байсан тохиолдол бараг байсангүй...
Микото ч түүнийг сайн залуу гэдгийг өөрт нь хэн хүнээс илүү хайртайг түүнийг өөрт нь хичнэээн халамжтайг хэн хүнээр хэлүүлэлтгүй мэддэг болохоор түүнийг хүндэлж маш сайхан харилцдаг...Тэдний харилцаа үнэхээр сайхан...Гэхдээ мэдээж яг юу гэдэг нь мэдэгдэхгүй ч тэдний дунд яагаад ч юм сэтгэлийн маш том ангал байдаг байлаа...орой гэгээ тасрах үед тэд нэгэн кофе шопд том цонхны дэргэд... Юу ч болоогүй юм шиг инээлдэн сууцгаана...
Микото улаан тэнгэрийн хаяаг ширтэж удаан чимээгүй сууж байснаа ам нээн
-Чамтай ярилцах зүйл байна...гэхэд Лэе смүүтинээсээ балган
-Ммм юу ум? гэхэд Микото ямар ч санаа зовсон гэмшсэн байдалгүйгээр энгийнээс энгийн тайвнаас тайван харцтай намуухан хоолойгоор
-2уулаа одоо больцгооё гэхэд Лэеийн инээмсэглэл арилан гайхаж байснаа
-Яагаад гэнэт?
-Энэ гэнэт байгаагүй...
-Микото би буруу зүйл хийчихсэн юм уу? Чамайг уурлуулчихсан юм уу? Намайг уучлаарай гээд Микотогийн гарнаас барихад Микото гараа татаж авсангүй...
-үгүй ээ тийм биш...Хамгийн гол нь би чамд уурлахгүй байгаад, миний уур хүрэхгүй байгаад хамаг учир байгаа юм...Уурлах ёстой боловч огт уур хүрэхгүй байгаад...
-Би яриад байгаа зүйлийг чинь сайн ойлгохгүй байна...Чи яагаад уурлах ёстой гэж? Би яах аргагүй буруу зүйл хийчихэж тийм үү? намайг уучлаарай
-Харин намайг уучлаарай гээд Лэеийн гарыг атган...Лэе чи сайн залуу...намайг үргэлж хүндэлдэг...намайг үргэлж ойлгодог...Надтай сайн тохирдог...Миний дотны нэгэн...Гэхдээ би чамайг хэзээ ч харамлаж харддаггүй...Миний сэтгэл огт хөдөлдөггүй...Бид сайхан харилцаатай хэдий ч бидний дунд нэг том ангал байдгийг бидний хэн хэн нь сайн мэдэрдэг...
-Би чамайг хүчлэхгүй...Би хэдий хүртэл ч чамайг л хүсэхгүй гэх юм бол унтъя гэж шалахгүй...Гэхдээ миний дэргэд байж үнэхээр болохгүй гэж үү?
