5 страница29 апреля 2026, 10:09

Part 5


-Би чамд үүнийг өмнө нь хэлсэн...Би үүнийг шинжлэх ухааны бүтэлгүй  нээлт гэж үздэг.

-Найз залуу чинь сайн уу?

-Маш сайн... гэхэд Сэүн хөмсгөө өргөн

-Үнэхээр үү?

-Тиймээ тэр сайн байгаа...

-Сонирхолтой л юм...Уур чинь хүрэхгүй байна уу?

-Эр хүн бусдын шалдар булдар асуудалд оролцохгүй байвал илүү күүл харагддаг юм шдээ гэхэд Сэүн ёжтой инээн

-Эмэгтэй хүн үнэ цэнэтэй байж дэргэдэх хүнээ өөртөө татдаг юм шдээ...

-Чи юу мэддэг гэж ингэж дураараа яриад байгаа юм...

-Би чиний Sunbae...хүндэтгэлтэй харьц

-Ажиллаж байх үед л...

-Аан нээрээ тийм л дээ чиний сэрэл хөдөлдөггүй гэл үү гээд зэвүүнээр инээн үсийг нь илбээд

-Гэхдээ бусад хүмүүс чиний талаар арай л өөрөөр боддог юм байна лээ...

-Чи намайг судлаа юу?

-Энэ жүжгээ дуусгах болоогүй юм уу?

-Хэзээ дуусгахыг би өөрөө шийдэх болно...Тэгээд ч чи намайг мэдэхгүй...

-Яг л бусдын адил дүр исгэгч үү? Миний хажууд байхад өөрийнхөөрөө байсан ч болно...Надад хамаагүй...

-Юу гэж бодох нь чиний л дур...Тэгээд ч чи бусдаас онцгой нэгэн биш болохоор чиний хажууд тусгайлан биеэ өөрөөр авч явах шаардлага байхгүй гэхэд Сэүн буцаад сандалдаа суун

-Эрдэм шинжилгээний хурал чинь хэзээ юм...

-10 сарын 7 гэж хэлэхэд Сэүн ажил хэрэгч төрхтэй болоод Лэптопоо асаагаад

-Би 10 сараас эхлээд завгүй болно...Тэр хүртэл 14 хоног дутуу байгаа болохоор энэ 14 хоног дуустал би чамд туслах болно...Богино хугацаа ч гэсэн чанаргүй бүтээл хийхийг чинь би зөвшөөрөхгүй...Англи хэлтэй юу?

-Орчуулах хэмжээнд

-Тэгвэл би бүх эх зохиол ашиглах материалуудыг англи хэл дээр өгөх болно...Чи үүнийг орчуулж өөрөө боловсруулж өөрийн санаагаа тусгаж дүгнэлтээ ч өөрөө хийх болно...

-Тэр мэдээж

-7 хоног бүрийн сондгой гаригуудад над руу бичвэрээ явуулж бай...Тэгш тоотой гариг болгонд уулзаж би чамд алдааг чинь засаж нэмэлтээр шаардлагатай мэдээллүүдийг давхар өгнө...Үүний хажуугаар чи миний орчуулж байгаа номноос хэсэглэн орчуулах болно...гээд хажуу талаасаа нэг цаас үзэг аван дээр нь нэг юм бичиж байснаа Микотод өгөөд

-энэ миний имэйл хаяг, line болон утасны дугаар...Өнөөдөртөө багтаагаад над руу хийж байгаа зүйлээ мэйлээр явуулааарай...гээд лэптопон дээрээ ямар нэг зүйл хийнгээ Микотод хандан 

-Би үзэж танилцчихаад хариу бичих болно...Давхар байнга мэйл хаягаа шалгаж бай...Би хэзээ ч нэмэлт зүйл явуулж магадгүй болохоор...Бас чи өөрөө ч мэдэж байгаа энэ маш том сэдэв учир бичвэрийн хүрээ ч мөн өргөн болохоор их завгүй байх болно...Цаг дэмий үрэхийг би зөвшөөрөхгүй...Зугаа цэнгэлээ бүгдийг нь хойшлуул...гэж хэлэхэд Микото түүний өөр нэг төрхийг харан бага зэрэг гайхширч байлаа...Тэр үнэхээр ажил хэрэгч нэгэн бололтой...

-Би интернэт дэх мэдээллүүдийг сайн мэдэх болохоор интэрнэтээс хуулах болон бусдын бичвэрийг хавсаргаж оруулахыг хориглоно...Миний санасан хэмжээнд хийж чадахгүй бол чи хичнээн бичвэрээ бичиж дууссан ч энэ эрдэм шинжилгээний хуралд оролцохгүй...Бас аавдаа эрхэлж байгаа жоохон охин шиг аашлахыг чинь би зөвшөөрөхгүй...Ядарлаа, чадахгүй, амжихгүй гэсэн хариулт авахгүй...Хэтэрхий хатуу байна гэж бодож байгаа бол би чамд өөрийн цаг заваасаа хасан байж зааварлах шаардлага байхгүй...Тохирсон уу?

-Асуудалгүй...харин надад ингэж шаардлага тавьхуйц хэмжээний чадвартай гэж найдъя гэж хэлэхэд Сэүн харцаа дээшлүүлэн хүйтнээр инээгээд

-Чи андуураад байх шиг байна...Би чамайг ахалж чамд тусалж байгаа болохоос чи биш шүү...

-Ойлголоо...Ярих зүйл чинь ингээд болсон бол би гаръя даа гээд иргэж харалгүй баяртай ч гэж хэлэлгүй өрөөнөөс гарч явахад Сэүн нэг суниагаад гараа толгойныхоо ард салаалвчлан сандлынхаа түшлэгийг налаад

-Намайг бассаны чинь хариуг өгөх л болно доо...

Өмнөх болсон явдал

Сэүн Микототой лекцийн танхимд уулзсанаас хэд хоногийн дараа  буюу Сэүний гэрт уулзсанаас 2 хоногийн өмнө сургууль дээрх сагсны талбай дээр  нэгэн залуугийн ард ирээд тэр залуугийн толгой руу ардаас нь хүчтэй мангасдав...Нөгөө залуу толгойгоо барин ууртайгаар иргэж хараад

-Хөөе яаж байнаа гээд хар саравчтай малгайтай залуу руу орилон

-Чи чинь галзуу юм уу гэснээ хэсэг гацаад

-Хөөе галзуу новш минь гээд ууртай царай нь бага багаар солигдон томоор инээгээд шууд л Сэүний хүзүүгээр гараа оруулан хүзүүдэж доошоо дараад малгайг нь унагааж үсийг нь арзайлган

-Хэл сураг ч байхгүй гэнэт ирээд энэ залуу чинь...Утсаар ярихгүй яасан юм бэ? гээд Чанёол 

-Золиг чинь... гэхэд Сэүн инээгээд

-Surprise гээд гараа алдлаад 

-Хөөе чи гэхдээ багийн энэ зангаа тавиагүй л байгаа юм уу жоохон том бол л доо намба суу гээд түүний гарыг холдуулахад Чанёол гараа суллан түүнийг тавиад

-Гэхдээ Лондон дох сургуулиа төгсөөд ирж байгаа биз дээ...Бүр ирсэн юм уу гээд үнэхээр баяртайгаар нүд нь гялалзан чангаар орилно

-Мэдээж шдээ...гээд газар унасан малгайгаа аваад тоосыг нь гөвөн

-Гэхдээ чи жоохон аяархан ярьж болох уу гэхэд Чанёол гэнэт анзаарсан бололтой эргэн тойрноо харахад эргэн тойрны бүх хүмүүс тэр 2 луу харсан байлаа...Чанёол  тэнэг царайтай инээснээ 

-Эндээс холдож хүн багатай газар ярилцацгаая гээд газраас үүргэвчээ аваад номын сангийн урдах цэцэрлэг рүү явлаа...багаасаа найзалсан найзууд замдаа ойр зуурын зүйлс ярилцана...

Замдаа Чанёол ундааны автомат машинаас хүйтэн кола аваад

-Гэхдээ чи сургууль дээр юу хийж байгаа юм?Арай надтай уулзах гээд ирсэн юм биш биздээ гээд тэнэг инээхэд

-Чи миний хувьд зорьж очих хэмжээний чухал хүн биш шдэ гээд тоглоом хийхэд Чанёол ундаагаа том том балгалан

-Тийм дээ Агуу У Сэүний бардам занг мартчихаж гэж гомдсон царай гаргахад Сэүн инээгээд

-Би энд сурах гэж байгаа гэхэд Чанёолын нүд гэрэлтэн

-Үнэхээр үү?

-Тиймээ гэхдээ магистр

-Хөөх тэгэхээр миний sunbae  болж байгаа байх нь ээ харамсмаар юм аа

-Hoobae минь чи ч  гэсэн наад дуу хөгжим сагс гээд байлгүй хичээлдээ анхаар л даа...Хичээлдээ анхаарвал хугацаандаа төгсөж болох л байсан биздээ...

-Заза мэдэж байнаа гэрт ээж үглэнэ одоо чи үглэнэ залхмаар юм аа гэхэд Сэүн инээгээд

-Ахлах сургуульдаа нэг ангид байсан байж хичээлдээ анхаарвал уг нь чи тийм ч муу толгой биш дээ

-Элсэлтийн шалгалтаар улсдаа 3т бичигдэж Англид тэтгэлгээр суралцсан хүний амнаас ийм үг сонсоно гэдэг нэр төрийн хэрэг шүү...Талархаж байна...Гэхдээ хүн хүсэл мөрөөдлөө дагах л хэрэгтэй...гээд номын сангийн урдах зүлгэн дээр сууцгаав...

-энэ сургууль ч дажгүй л юм гээд Сэүн эргэн тойрноо харангаа хэллээ. Гэтэл түүний нүдэнд дахин нэг удаа нөгөө танил царай тусах нь тэр...Тэднээс нилээд зайтай боловч царай харагдах хэмжээний зайд нэгэн шаргал долгионтой үстэй охин нэг номын шимтэн уншина...Түүнийг ширтэж байхыг Чанёол аль хэдийн ажиглаад

-Яасан таалагдаа юу гээд зальтай инээхэд

-Гүй ээ яахав зүгээр л...Бусдаас бага зэрэг өвөрмөц төрхтэй юм...гэхэд Чанёол

-Микото гэдэг юм...Манай сургуулийн залуучууд хуйлардаг шд...бараг энэ өвөрмөц төрхөөс нь болоод сургуульд түүнийг танихгүй хүн байдаггүй юм өө...Гэхдээ чи чинь найз охинтой биз дээ...

-тэрний талаар битгий яриа...

-Чиний хайр дурлалын асуудлыг ойлгохгүй юм аа...Чи ер нь яах гэж тэрэнтэй үерхдгийн...Ярих болгонд л дурамжхан шал хөндлөнгийн хүнийг ярьж байгаа юм шиг л байх юм...

-Үүнийг ярихад чиний толгой хүрэхгүйээ гээд энэ яриаг тоглоом болгон өнгөрөөгөөд

-Тэр тэгээд найз залуутай юм уу?

-Мхн...Манай сургуулийн нэг залуу байдгийн...Үнэндээ тэр олон залуучууд хуйларч байхад яагаад тэрийг сонгосныг нь мэдэх юм  алга...гэхэд Сэүн тэр ном уншиж буй охиныг ширтсээр

-Удахгүй салчихнаа гэхэд Чанёол сонин царайлан

-Ёооё чамаас бүр айчихлаа...Гэхдээ тэр хүн амьтантай бараг харьцаад байдаггүй л юм шиг байна лээ...байнга л ном уншиж яваа харагддаг шд...Гэхдээ тэрний талаар янз бүрийн л яриа яваад байдаг шд би баттай мэдэхгүй ээ гэхэд Сэүн энэ удаа Чанёол руу харан

-Ямар яриа...

-Нүүрэн дээрээ номын царайлчихаад нилээд явдалтай л гэж яриад байдаг шд...тэрэнтэй унтчихсан гэж ярьдаг залуучууд ганц 2оор тогтохгүй  байхөө...үнэн худлааг нь мэдэхгүй л дээ...Гэхдээ л эрэгтэй хүнтэй хамт явахыг нь нээх харж байгаагүй юм байна...Найз залуутайгаа үехрдэгийг нь сонссон ч гэсэн хамт байхыг нь цөөхөн л харж байсан юм байна...гээд тэр 2г ярилцаж байтал ном уншиж буй Микото дээр нэг залуу инээмсэглэн гүйж ирэв...

-Чөтгөрийг дурсахаар гэж...Тэр нөгөө найз залуу нь байна...гээл толгойгоороо дохив...Энэ залуу Сэүний лекцийн танхимд харж байсан залуу дүрээрээ байх нь тэр...Сэүн хараагүй царайлан ярианы сэдвээ өөрчлөөд

-Чи одоо хичээлгүй юм уу?

-Уг нь ч хичээлтэй л дээ гэхэд Сэүн

-Тэгвэл хичээлдээ ор доо...Ядаж энэ жилдээ амжиж төгсөхийг бод...Нэг сургууль юм чинь зөндөө тааралдах байлгүй...Би ч бас ингээд явлаа гээд босож өмдөө гөвөхөд Чанёол ч бас босож цүнхээ газраас аваад

-Заза тэгвэл дараа уулзья гээд сургууль руугаа гүйв...Чанёолын жоохон хүүхэд шиг занг шоолон инээнгээ харцаа иргээд нөгөө 2 дээр аваачив...Тэр охин юу ч болоогүй юм шиг л тэрэнтэй харьцаж байх чинь...Тийм явдлын дараа хүртэл үү гээд гайхаж бодсноо тэднийг удаан ажиглалгүй цагаа хараад өөр тийшээ яваад өгөв...

Сэүн ингэж санаандгүй байдлаар Микотогийн талаар цуу яриаг сонссон байв...

Болсон явдлын төгсгөл


5 страница29 апреля 2026, 10:09

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!